Хэвлэлийн салбарт их хэлмэгдүүлэлт хийх хуулийн төсөл гаргав
С.Баяраас хойш, ЗГ хэвлэлийг маш их анхаарч, тулж ажиллаж, мөшгиж мөрдөх болов. Үр дүнд нь хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал улам доройтон уруудлаа.
Улс маань хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гэсэн “сайхан” тодотголтой болоод авлаа. Үүнд дэлхий дахин зовниж байна. Учир нь шударга ёс гэдэг бол нийт хүн төрөлхтөний төвшний асуудал юм.
ЮНЭСКО-гоос: “ЗГ, улс төр, эдийн засгийн хяналт; материал, үйлдвэрлэл, түгээлтээс хараат бус байхыг хэвлэлийн эрх чөлөө гэнэ” хэмээн тодорхойлжээ. Бүх л юмыг нь хэлчихэж дээ. Түгээлтийг ч орхисонгүй. Дарга нар маань ийм тийм хэвлэлийг бүү зар, муу зар, шинэ гарах хэвлэлийг бүү хүлээж авч бай гэж борлуулагчдыг дарамталж, эс бөгөөс зөвшөөрөл мөвшөөрлийг нь хүчингүй болгоно гэж сүрдүүлдэг гэх сураг дуулдаж л байсан.
Хэвлэлийн эрх чөлөө бол хүний хамгийн гол эрх, эрхэм чөлөөнүүдийн нэг. Хэвлэлийн эрх чөлөө хэдийчинээ зөрчигдөнө, төдий чинээгээр хувь хүн бүрийн эрх чөлөө зөрчигдөж байдаг.
“Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн төсөл гарсан. Зорилт нь “хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах” (1.1) зэрэг аж. Ташрамд, би өөрөө цөөнгүй хууль, тогтоолын төслийг зохиож байсан тул иймэрхүү баримт бичгийн талаар ойлголттой. “Хэвлэлийн эрх чөлөө” гэсэн гарчиг тавьчихаад, яг дор нь “хэвлэн нийтлэх эрх чөлөө” (1.1) гэж бичээд байж болдоггүй л байхгүй юу. Энэ бол юу ч биш. Тэр байтугай будлиан, алдаа, зөрчил, эмх замбараагүй зүйл төсөлд дүүрэн байна лээ.
Мэдээлэл гэж юу болохыг заагаагүй. Тиймээс ахин дахин мэдээллийн хэлбэрүүдийг тоочин мунгинасан. Нэр томъёоны тогтоц үгүй. “Хэвлэн нийтлэх үйл ажиллагаа” (3.1.4) гэж байснаа, тэр нь “редакцийн нийтлэл, хөтөлбөр” болоод явчих юм (3.1.5)...
“...Нийтлэл, хөтөлбөр, уран бүтээл, тэдгээрийг ивээн тэтгэх зорилгоор нийтэлсэн аливаа мэдээлэл болон нийтлэлийн агуулгын талаар редакцитай байгуулсан гэрээний дагуу хэвлэн нийтэлсэн мэдээлэл, хөтөлбөрийг...” ч (3.1.5.)гэж байх шиг. Ийм найруулгагүй, утгагүй, ойлгомжгүй үгүүлбэр ховор буй за.
Гэмт хэрэг сурталчлав, садар самуун сурталчлав хэмээн шударга зүйл хийсэн хэвлэлийг гайтуулах нь их болсон. Энэ хуулинд сурталчилгаа, сурталчилсан гэж ийм зүйлийг хэлнэ гэж тодорхой заасангүй. Харин, гэрээ байгуулаагүй бол зар сурталчилгаа гэж тооцно, гэрээ байгуулсан бол тооцохгүй гэж ойлгогдохоор бичиж (3.1.5-6). Ингэснээр, урьдынх шигээ гайтуулах нь хэвээр байх нь. Дарга олигарх нартай гэрээ байгуулаад хүссэнийг нь нийтэлбэл сурталчилгаа биш, жинхэнэ нийтлэл хөтөлбөр болох нь.
3.1.6-д “цахим хаяг” гэж үүнийг хэлнэ гэсэн заалт байна. Хаяг гэдэг бол “…мэдээлэл түгээх аливаа хэлбэрийг хэлнэ” (3.1.6) гэжээ. Хэлнэ гэдэг нь ч хуулийн хэл биш, хар яриа. “Гэнэ” хэмээх ёстой байхгүй юу. Хэвлэлийн эрх чөлөөг устгачихаад, хаягийг эрх чөлөө гээд заагаад зогсч байх нь уу, дарга нар маань.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/ гэж юу болохыг энэ төсөлд тодорхойлж чадаагүй. Мэдээлэл түгээх аргуудыг л тоочоод явсан байгаа юм. Аргаар биш, үйл ажиллагаагаар нь тодорхойлох учиртай. Тэгвэл, “хэвлэсэн, ТВ, радио, цахим хаяг” гээд л тоочоод байх шаардлагагүй болно. Хэрэгсэл, хэрэгслэл гээд л тувтан хоёр янзаар биччихсэн…
Төслийн дагуу бол, бирж, зарлалын самбар, цагдаа, цаг уурын станц, дуучин жүжигчин, агсам согтууг ч ХМХ гэж үзэж болохоор. Прэсса, масс-мэдиа гэдэг нь нийт олон түмэн буюу, ашиг сонирхлоор нэгдмэл бүлэгт зориулан, мэдээлэл түгээх тогтмол үйл ажиллагаа явуулж буй сэтгүүлзүйн байгууллагыг хэлэх юм шүү дээ. Энэ төслийг боловсруулахад мэргэжлийн хүн оролцоогүй, оролцсон ч ажиллаагүй тул, сэтгүүлзүйн талаас үндэслэгээ хийгдээгүй. Тэгээд л хаягийг хүртэл хэвлэл гээд байгаа юм.
Төсөлд, улс төрийн болон олигарх байгууллага, бүлэглэл, зүтгэлтнээс ХМХ хараат бус байна гэж оруулжээ (4.2). Энэ нь хэрэгжвэл, олон ч ХМХ хаагдаж, Монголын хэвлэлийн тогтолцоо үндсэндээ өөрчлөгдөх юм байна. Гэхдээ тэгж өөрчлөгдөх төлөв нийгэмд ажиглагдахгүй л байна шүү. Тэгэхлээр, яаж энэ хууль хэрэгжих вэ.
Төрийн зүгээс, хараат бус байдлыг нь эвдэхгүйгээр хэвлэл мэдээллийг дэмжих ёстой. Ингэж байж, ардчилал, хүний эрхийг хэрэгжүүлнэ. Тэгэхгүй бол, зах зээл бага, эдийн засаг хямарч байгаа нөхцөлд хэвлэл мэдээллийн салбар санхүүгийн хуьд мөхөх аюултай. Төрөөс үзүүлэх дэмжлэгийн талаар дурдах ёстой юм.
Төр, улс төрийн хүн ХМХ дэх өөрийн өмчлөл, санхүүжилтийн оролцоог олон нийтэд мэдээлнэ гэсэн нь зөв. Хэрэгжвэл, хэвлэл мэдээлэлд их өөрчлөлт гарна. Гэхдээ, “Хэвлэлийн ёс зүйн байгууллагаар дамжуулж” (6.3) гэхлээр эргэлзээтэй болчихож байгаа.
Төрийн, төрийн бус, улс төрийн байгууллагуудын ХМА-дын талаар заалт ороогүй байна. Өдгөө тэр албад мэдээллийг нууцлах, няцаах л ажил хийдэг. Мэдээлэл өгөх гол үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа албадыг яахав? Үүнийг төсөлд дурдсангүй.
7.1-д “хууль тогтоох, сахиулах байгууллага” гэхийн оронд, бүх байгууллагыг нэрлэн тоосчон, “ХМХ-ийн ажилтан” гэхийг бас бүх байгууллага, тэдгээрийн үүрэгтнийг нэрлэн тоочсон; товч тодорхойлж чадахгүй байгаа хэв шинжит алдаа нь тод харагдаж байна. Төслийн том дутагдал бол тодорхойлох биш, тоочсонд оршино. Тоочилт нь тэгээд жигдрээгүй, тухай бүрд өөр өөр байх тул их зөрчилтэй. 7.1-д “нийтлэгдээгүй мэдээллийг хаанаас, хэрхэн олж авсан, хэрхэн боловсруулж эмхэтгэсэн талаарх эх сурвалжаа илчлэхээс татгалзсаных нь төлөө буруутгаж, шалгаж, шийтгэх ёсгүй” гэсэн утгагүй үгс байна.
7.2-тоо тэр “нийтлэгдээгүй мэдээлэл” гэдгээ тайлбарлах гэж махаа идсэн байх юм. Урд нь ойлголтуудаа тодорхойлоод цаашаа явдаг болохоос, ойлгомжгүй юм биччихээд, ард нь тайлбар зүүлтийг заалт болгож оруулдаг хууль гэж байх ёсгүй. Тэгээд л мэдээллийн хэлбэр, үйл ажиллагаа, хадгалах явц, аргуудыг тооччихсон байх юм. 3.1.4-төө л “нийтлэх үйл ажиллагаа” гэдэгтээ тодорхой хэлчихсэн бол, яалаа гэж ийм байдалд орохов.
Нийтлэгдсэн, нийтлэгдээгүй мэдээлэл гэж энд ялгах хэрэггүй байсан юм. Мэдээлэл л бол мэдээлэл. Энэ төсөлд, ямар мэдээллийн талаар үгүүлэх гээд байгаагаа тодорхойлж чадаагүй учир, мунгинахаас ч биш яахав.
Төслийн тэн хагас нь хэвлэл мэдээлэл гэж юу болохыг тайлбарлахыг оролдсон чанартай юм. Тэгвэл тэн хагас нь шийтгэх талаар юм билээ. Уг нь, хэвлэл, сэтгүүлчдийг хамгаалах, эрх ашгийг нь хангах, салбарыг хөгжүүлэх, ажиллагсдын нийгмийн асуудал, зохиогчийн эрх зэрэг чухал зүйлүүд ихэнхийг нь эзэлсэн байх ёстой. Тус бүр нь бүлэг болсон байх учиртай.
Хэвлэлийн ёс зүйн байгууллага /ХЁЗБ/ гэж нэг главлит, албан ёсны бус, хууль бус шүүх бүтцийг гаргаж ирсэн байна. ХМХ-д ямар шаардлага тавигдах ёстойг заагаагүй байж, ийм хянадаг шийтгэдэг байгууллага буй болгоно гэсэн нь төр-олигархын системд дураар дургих бололцоог олгож байна.
ХЁЗБ-д ХМХ-ийн эзэд, сэтгүүлч, олон нийтийн төлөөлөл (8.1) байх гэнэ. Төлөөлөгчдийн төвшинг заагаагүй. Уг нь, сэтгүүлзүйн суурь ойлголтгүй хүн ерөөсөө энэ байгууллагад орж болохгүй юм. Болж өгвөл гурван талын төлөөлөл нь дандаа мэргэжлийн хүмүүс байвал сайн байна. Олон нийтийн төлөөлөл нь ч хэвлэлийн байгууллагад ажиллаж байсан юм уу, мэргэжлийн хүн байвал сайн.
Ташрамд, энэ хуулинд сэтгүүлзүйн талаас үндэслэгээ хийгдэх нь байтугай, сэтгүүлзүй гэсэн үг ч ороогүй. Тиймээс, төслийг цоо шинээр зохиох хэрэгтэй. Фундамэнтгүй байшин байж болохгүй биз дээ.
ХЁЗБ нь гомдлын дагуу уучлал гуйлгаж, няцаалтыг хэвлэх үүрэг өгч, албадан сургалтад оруулж байх юм гэнэ. Нөгөө архичдын албадан эмчилгээ шиг юм болох нь ээ. ХЁЗБ бол мэргэжлийн дүгнэлт хийдэг л байгууллага байх ёстой.
Яавал шийтгэх тухай заагаагүй. Сэтгүүлчийн буруутай нь нотлогдсон л бол буруудна шүү дээ. Энд бол “гомдлын дагуу” гэсэн байна. Тэгэхлээр, ХЁЗБ нь дарга, олигархуудын зуудаг банхар болох магадлал өндөр.
Нэг хэвлэлээс эш татсан, тэр хэвлэлийн мэдээлэлд суурилж дүгнэлт хийсэн бусад хэвлэлийг хоморголон шийтгэдэг. Тэгж болохгүй тухай зааж өгөх шаардлагатай. Уг мэдээллийг анх гаргасан хэвлэлтэй л харьцаж асуудлыг зохицуулах нь зөв.
Манай хэвлэлд төрийн цэнзүр байгаа нь дэлхийд шүүмжлэгдээд эхэлсэн. Гэтэл, тэр цэнзүрт ХЁЗБ гэсэн баг өмсгөөд, улам хүчжүүлэх хууль болжээ.
Редакц, редакцийн удирдагч, дугаар хариуцагч гурав нийтлэлийн төлөө хариуцлага хүлээнэ (9.1-3) гэсэн байна. Хэрэв сурвалжлагч, мэдээлэл нийтлүүлэгч буруутай бол яахав? Буруутан нь яах юм? Хариуцлага хүлээхгүй юу. Энэ заалт бол хэвлэлийг хэлмэгдүүлэхийг хуульчилсан байна. Гүтгэн доромжлох зорилго агуулсан нь нотлогдоогүй бол буруугүй хүмүүс хариуцлага хүлээх ёсгүй.
9.4-т сурталчилгааны төлөө хүлээх хариуцлагын тухай үгүүлж. Сурталчилгаа гэж юуг хэлэхээ заагаагүй нь, бас л хэлмэгдүүлэхийн дохио.
9.6-д шийтгүүлэх хүн нь хуулийн хариуцлага хүлээх чадвартай, насанд хүрсэн хүн байна гэх утгагүй зүйл бичигдэж. Угаасаа хөдөлмөрийн хуулиараа тийм хүнийг ажилд авахгүй шүүдээ. Нөгөөтэйгүүр, тэдгээр хүмүүс бол ХМХ-д юу ч хийж болох, тэднээр юу ч хийлгэж болох нь ээ.
Шүүхээр шийдвэрлэх зүйлийг ХЁЗБ-аар шийдвэрлэж болно (10.2-3) гэсэн нь, шинэ байгууллагын хэвлэлд зориулсан, тусгай, хууль бус шүүх болохыг нь улам баталгаажуулж.
10.4-т, гомдол гаргагч хохирлоо нотлох хэрэгтэй гэж. Боломжийн л санаа. Гэхдээ, хохироогчийг нь шийтгэдэггүй шүүх ажиллаад эхлэхээр яах вэ. Буруутайг нь нотлохгүй гээд байгаа шүү дээ.
Энэ хуульд, төрийн, улс төрийн, эдийн засгийн, захиргааны цэнзүүрийг хориглох тухай огт алга. Тэгэхлээр тэдгээр цэнзүүр хууль ёсны болж ирж. .
Хэвлэл мэдээлэл дэх авлигадах, авлигадуулах асуудал хөндөгдсөнгүй. Тэдгээр нь, хэвлэлийн салбарт байж болох мэт ойлгогдож байна. Авлигын тухай хууль байгаа ч, манайд чинь нэг хуулиар нөгөөг нь үгүйсгэж болдог шүү дээ. Ашигт малтмалын хуулиар Үндсэн хуулийг дагахгүй байж болдог биз дээ.
Хэвлэлийн эрх чөлөөг улам хааж боох, харин ч хэвлэлийнхнийг хууль бус тусгай шүүхээр хэлмэгдүүлж байхыг л баталгаажуулсан төсөл болж дээ.
Сэтгүүлч, үзэг нэгтнүүд минь хууль бус шүүх, их хэлмэгдүүлэлтийн эсрэг, хэвлэлийн эрх чөлөө, шударга хуулийн төлөө эв санаа, дуу хоолойгоо нэгтгэн тэмцэхийг уриалж байна!

Ч.Мөнхбаяр
ММХ.I.XXIII
http://moenhbayar.blogspot.com
ММХ.I.XXIII
http://moenhbayar.blogspot.com
P.S. Энэ дугаарыг шилжүүлэх гэж байхад NTV, C1 ТВ-үүд хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийн талаар надаас ярилцлага авна хэмээсэн бөгөөд, ярьж хэлнэ гэж бодсон зүйлсээ сийрүүлсэн нь энэ буюу.
No comments:
Post a Comment