Friday, February 5, 2010

Газар хөдөлгөдөг зэвсэг Монголын эсрэг хэрэглэгдэж эхэлсэн үү?


Монгол улс газар хөдлөлтийн дунд зэргийн идэвхжилтэй бөгөөд, Энэтхэгийн хойгийн зүгээс ирэх болсон шахалт түрэлтээс үүдэн, идэхжил нь нэмэгдэж буй аж. Газар дундын тэнгисээс Япон хүртэлх идэвхжилийн шугам, Байгаль нуураас урагшаахи идэвхжилийн шугам Монголд огтолцдог нь аюулыг улам нэмэгдүүлж байгаа.
1903 онд Өмнөговьд 7,3 магнитуд, 9-10 баллын газар хөдөлж байж. 1905 онд Булнайн нуруунд 12 балл газар хөдөлжээ. Дарга нар л нуун дарагдуулаад байдаг болохоос бус, ийм л догшин ширүүн газар юм байна шүү, Монгол маань. 7-8 баллаас илүүтэй газар хөдлөлт ер нь далайн ёроолд л болдог юм шүү дээ. 1957 онд Говь-Алтайд, 1967 онд Булганы Могодод бас тийм хүчтэй газар хөдлөлтүүд болсон. Хаа холын Могодын гамшиг Улаанбаатарт 6 баллын газар хөдлөлт болж тусчээ. Ер нь нийслэл маань  ийм хөдөлгөөнд их мэдрэмхий гэнэ шүү.
Магнитуд гэдэг бол сэйсмостанцид бүртгэж авдаг хэмжүүрийн нэгж. Рихтэрийн балл гэдэг нь ямар хохирол, өөрчлөлт учруулсныг газар дээр нь үнэлэн тогтоох хэмжүүрийн нэгж юм.
Улаанбаатарт 7-8 баллын газар хөдлөлт болох магадлалтай гэдэг нь социализмын үед тогтоогдсон, 2004 оноос эрдэмтэд аюул ойртлоо гэж ноцтой сануулсаар ирж. Гэвч, “Азийн Хаити” болох Монголын төр анхаарал хандуулсангүй ээ.
Тэр газар, хотын онцлогоос болж балл нэмэгдэх, хасагдах гэж буй. Хөрсөн дорх ус шавар ихтэй хотын төвд 9-12 балл газар хөдөлнө, хад чулуу ихтэй “Сансар” орчимд 4-6 балл хөдлөх жишээтэй.
Дарга нарт хамгийн их аюул учрах гээд байхад ухааны цараа нь хүрэхгүй л явцгааж буй юм. Монголд, 4 магнитудын хөдлөл жилд 3-4 удаа, 5 магнитудынх 3-7 жилд, 6-7 магнитудынх 50-60 жилд тохиолддог зүй тогтол бий атал, тэд маань гялгар уут л яриад суухыг нь харахад, мөнгөнөөс болоод ухаан солиорчихоогүй байгаа даа ч гэж бодох юм.
Сэйсмобомба буюу, газар хөдлөлтийн зэвсэг гэж буй. Хүн төрөлхтөн муу юмандаа сайн гэж. Газар хөдлөлтийг урьдчилан мэдэж чадахгүй хэрнээ, урьдчилан зохион байгуулж чаддаг болсон.
Тэр бөмбөгийг хөрсөн дор дэлбэлснээр өөр нутаг оронд газар хөдлөлтийг өдөөж болдог. 90-ээд онд Дундад Азийн улсууд бидний эсрэг сэйсмобомба хэрэглэв хэмээн Хятадыг хардан буруушааж байсныг санаж байна. Далимд нь өөрийн оронд газар хөдлөх байсан энергийг бас зайлуулаад авдаг байгаа юм. Өөрөөр хэлбэл, сэйсмо зэвсэг хэрэглэх, бусад улс руу аюулыг хөөх зайлшгүй шаардлага газар хөдлөлийн идэвхжилтэй оронд байдаг гэж болно.
Улаанбаатарын орчим газар хөдлөлийн идэвхжил гэнэт нэмэгдсэн, харийнх болчихсон төр маань хүн ардыг бүгдээрээ Улаанбаатарт нүүж ир гэж уриалан, хэрэгжүүлж ирсэн гээд бодохлоор, Монгол улс үндэстнийг устгах сэйсмо бөмбөг нь аль хэдийнээ дэлбэлэгдээд эхэлчихсэн юм биш үү гэх бодол төрнө. Гэхдээ Хятад гэж байгаа юм биш шүү. Асуудал тодорхойгүй байна.
Ч.Мөнхбаяр
MMX.I.XXII

No comments: