Friday, February 5, 2010

Амжилт бүтээл арвин байлаа


Манай хамт олон 2009 онд амжилт бүтээлээр арвин байлаа.
“Алаг хорвоо” нэгдсэн редакцийн “Оны шилдэг сэтгүүлч”-ээр, олон нийтлэл бүтээлээрээн уншигч олноо баясгасан сэтгүүлч, зохиолч Мөнхийн Амгалан тодров. Тэрбээр ирэх онд бүр ч эрч хүчтэй, урам зоригтой ажиллахаа илэрхийлэв.
Нэрт сэтгүүлч, редактор П.Гантулга маань Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн “Хэвлэлийн мэдээллийн тэргүүний ажилтан” цолыг хүртсэн бол, компьютерийн албаны дарга Ч.Мөнх-Эрдэнэ МСНЭ-ийн “Ган үзэгтэн” шагналыг авлаа. Сэтгүүл П.Гантулга: “МСНЭ бол сэтгүүлч бидний түшиг тулгуур, анд нөхөр юм. Хичээж бичих болно оо” хэмээн талархал ерөөлийн үгээ дэвшүүлж байлаа.
Дээрх шагналуудыг нэгдсэн редакцийн шинэ жилийн цэнгүүн дээр гардуулсан агаад, хэдэн өдрийн дараа манай ерөнхий редактор Ч.Мөнхбаяр Азийн сэтгүүлчдийн холбоо /AJA, Asian Journalist Association/-ы 2009 оны “Бүтээлч сэтгүүлч” дипломыг хүртэв. Уг дипломд: “Олон улсын сэтгүүлзүйн ёсзүйн зарчмыг мөрдөлгө болгон, Монголын чөлөөт сэтгүүлзүйд өөрийн орон зайг баттай эзлэн, бичсэн нийтлэл, туурвисан бүтээлээрээ шалгарсан Таныг уншигч, судлаач, мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтэд тулгуурлан, Азийн сэтгүүлчдийн холбооноос 2009 оны БҮТЭЭЛЧ СЭТГҮҮЛЧ-ээр шалгаруулан, энэхүү дипломаар өргөмжлөв” гэжээ.

"Болсон явдал" сониноос

No comments: