Thursday, February 25, 2010

Хүний оюун бодлыг удирддаг психотрон зэвсэг Монголд хэрэглэгдэж буй байж магад






Сүүлийн үед дэлхий дахиныг үй олноор хөнөөх цөмийн, химийн, бактериологийн уламжлалт зэвсэглэлүүд бус, харин цоо шинэ психотроны буюу лептоны зэвсэглэл түгшээх боллоо. Лептоны зэвсэг бол цус урсгаж, эвдэж нураахгүй. “Эд баялгийг нь эвдрэл хорогдолгүй булааж, хүн ардыг нь эдийн засгийн ашигтайгаар боолчлох, устгах хэрэгтэй” гэсэн сэтгэлгээ түрэмгийлэгчдэд төлөвшиж байгаа юм. 

Нейтроны бөмбөг гэхэд л зөвхөн амьд хүчийг хөнөөгөөд материаллаг баялгийг хэвээр үлдээдэг. Түрэмгийлэгчдэд энэ боловсронгуй зэвсэг гологдох болсон. Саа дайрсан, сохорсон, ухаан алдсан, мэдрэл нь муудсан, толгой нь өвдсөн, багтарсан, шөрмөс нь татсан, нам унтсан гэх зэрэг түр үйлчилгээгээр ялдаг зэвсгүүд гарсан боловч үүнийг бас тоохгүй байна. Харин тэд дээд зэргийн үр ашигтай, үрлэг зарлага өчүүхнийг шаардах, хамгийн боловсронгуй зэвсэг бол лептон хэмээн магтан дуулцгаах боллоо.
Психотроны зэвсэг нь экстрасенсор телепатик үйлчилгээтэй био-талбайгаар хүний тархийг нэрвэдэг. Биоталбайн хөдөлгүүр гэгдэх лептоны генератороор психотроны довтолгооны станцууд ажилладаг. Олон нийтийн юм уу, хэсэг бүлгийн, эсвэл тус тус хүмүүсийн оюун санааг хөндлөнгөөс программчилж, машин-робот мэт, манкурт зомби маньяк мэт болгоод, зоргоороо залуурдан боолчлох, устгах хэрцгийллийг психотроны түрэмгийлэгчид гол зорилгоо болгож байгаа юм. Хүний оюун ухааныг удирддаг психотроны зэвсэг нь “Хэрэв ард түмэнд удирдлага хэрэгтэй байдаг бол, энэ нь удирдагдах мөн чанартай гэдгийг харуулна” гэсэн зарчим дээр үндэслэсэн бөгөөд, өнөө үед нууцаар өргөн хэрэглэгдэж эхэлсэн гэж мэргэжилтнүүд үздэг.
Сумны тусгалаас хамгаалахад бат бэх хайлшин хуяг тус болох бол психотрон зэвсгийн тусгалаас хамгаалахад ямар ч зузаан гавалтай байгаад нэмэр байхгүй. Гагцхүү оюуны хүч, сэтгэлийн тэнхээ л психотроны халдварьг эсэргүүцэх боловч, энэ эсэргүүцэл нь толгойн өвчин, тархины даралт, мэдрэлийн ядаргаа, хорт хавдар болж хувирах учир юун тус байх билээ.
“Үгүй, тэгээд яагаад энэ бид чинь боол болчихоогүй, харин ардчилсан нийгмийн эрх чөлөөт гишүүд болсон байдаг билээ” гэж зарим уншигчид гайхаж болох юм. Гэтэл бид психотроны дайны золиос болчихоод л эх Монгол орон, элгэн улс үндэстнээ хайрлахаа байж, харийн неоколоничлол-геноцид, тэдний боол болох дотоодын дайснуудыг магтан дуулдаг болчихсон ч юм билүү.
Энэ нь чухам ямар зэвсэг байна вэ, яаж үйлчилдэг юм бол? Лептоны зэвсэг далдуур болзолт рефлексийг өдөөдөг. Телевизээр утасны хонх дуугарахад өөрийн утас руугаа хардаг рефлексээс гадна үүрэг, үнэнч ёс, шударга зан, ёс суртахуун, эх оронч үзэл, алдарт кантын “категорик императив” ч гэсэн үнэндээ нэлээд нарийн болзолт рефлекс юм. Ийм нарийн рефлексийг бий болгох нь ээдрээтэй боловч гол чанар нь ялгаагүй. 
Лептон зэвсгийн ачаар түрэмгийлэгчид боолууддаа хүссэн рефлексээ буй болгож чаддаг. Тэр этгээдүүд толгойдоо орсон ямар ч удирдамжийг тархинаасаа шууд л долгион болгон дамжуулж, лептоны хүчтэй динамомашинуудьн өсгөгчөөр цацахад мөн тархиараа шууд хүлээн авч бaйгaa хүмүүс дуулгавартай биелүүлж гүйцэтгэдэг. Учир нь тэр удирдамж хүмүүст өөрийнх нь бодол, өөрийнх нь шийдвэр гэж санагддаг. Лептоны үйлчлэл сарних үед хүн юу болоод өнгөрснийг ухамсарлаж чаддаггүй. Ямар нэг хугацаагаар “кадр тасарсан” байсан мэт болдог байна. Аюултай зэвсэг.


Сүүлийн үед психотрон зэвсгийг янз бүрээр хэрэглэсэн жишээнүүд олонтаа дуулдах болов. Хойд Солонгос, Хятад, Иран, Исламын орнуудад дотооддоо өргөн хэрэглэж байгаа гэдэг. Орос улс Афганистанд туршсан, одоо холбооны улсынхаа хэмжээнд хэрэглэж буй гэж бичсэнийг харж байсан. Мүн Сан Мёны шашны бүлэглэл радио нэвтрүүлэгтээ ашигладаг байна. 
“Кока-Кола” хэрэглэхийг завдаад илчлэгдэж байжээ. Майкл Жексон “Триллер” пянзаа гаргах үедээ лептоны долгион ашигласан байж болох таамаглал байна. Жириновскийг психотрон ашигладаг гэж харддаг боловч харин Жириновский коммунистууд Төрийн Думын сонгуулийн үеэр энэ зэвсгийг хэрэглэсэн гэж үздэг аж. Яхве Кореш шашны бүлгийнхнийгээ лептон долгионы тусламжтайгаар удирддаг байсан агаад, нэг командаар нь 80 хүн амиа хорлож байлаа ч гэгддэг. 
Оросын мэргэжилтнүүд олон нийтэд илэрхий байдлаар лептон зэвсгийн үйлчилгээг үзүүлсэн сурагтай. Чечений дайны улмаас сэтгэлийн хямралд орсон залуу дайчдьг психотроны үйлчлэлд оруулахад, бүгдээр гипнозод орох шиг болж, айдас хүйдсээ ор тас мартан, цовоо хөгжилтэй болцгоогоод, ангидаа буцаж очжээ. Психотрон удирдамжийг боловсруулдаг, лептон станцад ажилладаг хүмүүсээ маш нарийн шалгаруулж авдаг гэж уг хөтөлбөрийн удирдагч И.Смирнов мэдэгдсэн боловч үнэндээ тэд ямагт өөр бодолтой хүмүүсийн гарт зэвсэг нь орчих вий хэмээн үхтлээ айж явдаг юм байж. Энэ мэтийг би янз бүрийн хэвлэлүүдээс уншиж байсан.
Тухайн хүний хүлээн авагч-тархинд ямар долгион тохиромжтой болохьг мэдчихэд л дамжуулагч станциар удирдах бүрэн боломжтой болно. Энэ аргачлалын тусламжтайгаар жирийн хүнийг алуурчин болгон хувиргах боломж бий. Алуурчин болгох уу, үгүй юу гэдэг нь тухайн хүний ёс суртахууны хэмжээ, генийн мөн чанараас огг хамаарахгүй. 
Тэр хүнд хөгжим сонсгож байгаад далдуур тушаалыг далд ухамсарт нь шууд өгдөг. Үгийг спектрчилэн хувиргаад телевизээр сэм дамжуулахад дуртай нэвтрүүлгээ үзэж байгаад л хүний эрхэнд орчихдог юм. Энэ бүх тушаалууд ухамсрыг дамжилгүйгээр, ухамсарт нөлөөлөхгүйгээр, мэдэгдэхгүйгээр өгөгддөг учир тухайн хүн ховсонд орсон адилаар эсэргүүцэх ямар ч чадваргүй байдаг.
Психотрон дайнчид лептоны зэвсэггүй маягийн дайчдыг толгойг нь удирдаад л олзолчих жишээтэй. “Бууж өгье” гэсэн бодлыг төрүүлэх долгионоор бөмбөгдөөд л гүйцээ. Мөн “Номхон!” команд авахуулан жагсаана. Сэтгэн бодох чадварыг нь арилгаж, тархийг нь төгс анир чимээгүй болгоно. Амьсгалыг нь зогсооно. Амиа хорлоход хүргэнэ. Саа дайруулж, татвагануулна. Лептоны цээрлүүллийн олон зуун мэх бий бөгөөд тархины сенсорын төвүүдийг зогсооход хүн тэнцвэрийн чадвараа алдаж, явж ч, зогсч ч, сууж ч чадахаа болиод, ямагт унаж ойчих ба дээшээ харан хэвтэх л үлдэнэ. Лептоны зэвсэг гэдэг энэ.
Лептоны зэвсгээр үй олон түмний дунд байгаа ганц хүнийг ч мэргэн бууч адил онож болдог. Хүн бүр хүлээж авах, дамжуулах тархины тодорхой долгионтой байдаг ба энэ нь хурууны хээ мэт давтагдашгүй юм билээ. Нарийн тохируулсан долгион бусад хүмүүсийг огт хөндөхгүйгээр онилсон хүнд л нөлөөлнө. Америкчууд Вьетнамын дайны нууцыг задруулж болзошгүй хүмүүсээ, мөн Кеннедиг хороосон хэргийн нарийн ширийнийг мэдэх хүмүүсээ лептоны зэвсгийн тусламжтайгаар аюулгүй болгож байсан зэргийн тухай ном, зохиол ч гарсан.
Нэн шинэ энэ аюулт зэвсэг  улс үндэстнээр нь хөнөөх чадвартай. Монгол орон харийн психотрон зэвсэглэлийн хөнөөлд мөхөх ёсгүй.

Ч.Мөнхбаяр
http://moenhbayar.blogspot.com

2 comments:

Anonymous said...

Chamaig bi ene sedveer bicheesei gej ih bodoj baisan shuu. Bodol sanaa 12000 km-iin holoos nuguu hundee dajidag ni bas l unen yum baina.

Алтаар said...

Aimaar yumaa. manai erdemted yum bodoj l bgaa bhda