Тэд эрчтэйгээр өсч үржиж буй гэнэ!
Цаазлах ялыг хүчингүй болгосноор, монголчуудын амьд явах эрх баталгаажлаа л гэнэ. Монголчуудыг хүй төрөлгүйтгэн устгах бодлого өөрчлөгдөөгүй цагт хэзээ ч тэр эрх баталгаажихгүй.
Цаазлах төвшингөөр дэлхийд тэргүүлэгчдийн тоонд ордог Хятадаас Монголын төвшин 2.6 дахин их гээд бод. Дарханы нэг шүүгч би Монголын хамгийн олон цааз оноосон хүн гээд бахдаж явдаг гэж байгаа. Тэр шүүгч түм буман алдаа дутагдалтай боловч, олон цааз оноодог ийм л хүн “төрд хэрэгтэй зайран” болдог юм байна шүүдээ.
Цаазлахыг хорих ялаар солилоо гээд амьд явах эрх баталгаажсан уу. Хурдан цаазыг удаан цаазаар сольж байгаа юм биш үү. Дэлхийн хамгийн муу, аюултай нөхцөл бүхий гэгддэг Оросын шоронгоос Монголын шорон долоон дор шүү дээ. Басхүү цаазаас мултарсан алуурчид өршөөлөөр суллагдаад, бусдын амьд явах эрхийг баталгаажуулахгүй бол яахав.
200 гаруй хүн амь үрэгдсэн уйгар-хятадын мөргөлдөөний дараа төр нь 800 хүн баривчилсан байдаг бол, манайд 7.1-нд 1000 хүн баривчилж, 6 хүнийг газар дээр нь буудаж алсан. Ийм л болчихоод байна даа. Ардчиллаар далимдуулан, Монголыг аборт-аллагын хувьд хамгийн эрх чөлөөтэй болгосноос 20 жилд 600 гаруй мянган үр хөндөлт хийгджээ. Эмнэлгүүд төрөлтөд маш дургүй болж, жирэмсэн эхчүүдийг ор дэр байхгүй гэж хажиглан хөөж, бараг “завхай зайднаасаа, дуртай донтойгоосоо болж чи хүүхэдтэй болоо биз дээ” гэж доромжилж, мал төллүүлэхээс дор хандах дөхөөд байгаа. Хамаг ороо төмрийн хаягдалд тушаачихаад, хэдэн борыг нь халаасалчихсан байдаг. Хүлээж авлаа ч, хоёр яс салангуут хөөгөөд явуулчихдаг гэнэм.
Харин үр хөндвөл илүү орлого ашигтай байдаг ч юм уу, нам засгийн даалгавар ч юм уу, абортонд л их дуртай улс аж. Жирэмслэнгүүт нь шахуу л, наадахь чинь олигтой хүн болохгүй, цэвэрлүүл гэдэг, Монгол үрс, монголчууд хог новш болчихоод, тэднээс улс орныг цэвэрлэж байгаа юм байна шүү дээ.
Өнгөрсөн онд 1156 хүн аюул осолтой нийгмээс болж, золгүй явдалд өртөн нас барсан бол, 162 хүн хүлцэж тэвчишгүй амьдралыг орхин өөрийгөө егүүтгэжээ. Үүнийг 20 жилээр үржүүлээд үз /Өмнө нь яахав, Зөвлөлтийн ноёрхол дор өөрсдийн мэдэлгүй байсан гэе л дээ/. 23 мянган хүн осолдож, 3 мянган хүн амиа хорлосон болж таарч байна. 26 мянган хүнийг нийгмийн бэрхшээлийн аргаар алчихсан байна шүү дээ.
Ахуйн хор хөнөөлийн аргаар хичнээнийг өвчлүүлж үхүүлсэн буюу үхлийн ирмэг, магадлалд аваачсаныг тооцох аргагүй. Харийн хуурамч, хортой хүнс барааг 20 жил ямар ч хараа хяналтгүй оруулж ирсэн. Зарим гүрэн дэлхийн хүн ардыг хордуулах бодлого явуулж буйг гадаадын хэвлэлд түгшин бичиж байна. Казахстан улс руу цацраг идэвхит бодисоор хордуулсан 43 тонн шаазан эдлэл илгээсэн нь илэрсэн. Ийм жишээ олон. Энэ яршигтай түвэгтэй ард олныг маань сөнөөгөөд өгөөч ээ гэсэн төртэй улсад тэр гүрэн яаж хандах нь ойлгомжтой. Хорт хийн атак гэж болох утаажилтыг л аваад үз. Ахуйн хор хөнөөлийн арга олон бий шүү.

Монголчуудыг тартагт нь тултал ядууруулснаас, хог бөөнөөр хаях төв дээр аж төрдөг давхарга буй болсон. Хүн, хог хоёр нэг төвшинд оччихоод байна. Хогчдын асуудлыг төр яаж шийдэж байна вэ. Хогийг булж, мянга мянган хогчдыг өлбөрүүлж үхүүлж байна. Зүй нь, тэднийг Оюутолгойн ил уурхай дээр аваачиж, зэс ухуулах хэрэгтэй байхгүй юу.
Хүмүүс давхиж буй машиныг хөөж гүйцэж, тосч гүйлдэж, явуут дунд нь сармагчин шиг дүүлж авирч байна. Машинд дайруулж, буулгах хогонд даруулж үхэж байна. Дэлхийн хамгийн баян орны иргэд ингэж ч амь зуух гэж. Дээр харийн төр, геноцид, неоколоничлол буй учраас л тэр шүү дээ.
Хогон дунд төрж өсөн, байгалийн шалгарлаар амьд үлдсэн, алмас гэх “хүмүүс” байдаг аж. Тэд хүний хэл мэдэхгүй, хамаг бие нь үс ноосоор хучигдсан, түүхий мах иддэг, хүнсний хог зооглодог, яг л амьтад бөгөөд, өсч үржиж буй гэнэ. Монгол хүнийг ямар болгож байгааг хар. Дэлхийн биологичид алмасын эрэлд хатах хэрэггүй болж. Гэхдээ яарахгүй бол горьгүй. Төр тэднийг ч өлбөрөөж үхүүлнэ.
Хогчдыг эмнэлэг нохой шиг хөөдөг, их сайндаа л бичиг баримтгүй, ус цасанд ороогүй гэж хэлээд хөөдөг байна. Цуглуулсан түүхий эдийг нь тараншаа нар ирж дээрэмддэг, цагдаа хайр найргүй бороохойдож тараадаг аж. Баривчлагдаад, тансаг сайхан газар хонож өнжиж, бэлэн хоол зооглож, хогчин биш хүмүүстэй харьцаж үзэхсэн гэж мөрөөддөг ч, тэр нь биелдэггүй аж. Тараах нэрийн дор баахан зодож жанччихаад л яваад өгдөг гэнэ.
Орон гэргүйчүүдэд зориулж, гадаадын тусламж болох олон сая доллараар түр хоноглох байр барихчамаан аяджээ. Тэр байр бол дайны талбар аж. Амжиж багтаж орох гэсэн тэнүүлчдийн улайрсан уулгалаан, дотор буй улсын эсэргүүцэл нь дундад зууны цайзын дэргэдэх тулалдаан шиг л болдог гэнэ. Тараншааны, хүн амьдрах даац хэтэрсэн тул, орж амжаагүй нь хөлдөж үхэхээс өөр замгүй. Ийм зиндааны хүмүүсийг татлаа түлхээ байхгүй болохоор нь, үрэгдвэл ер нь тоо тооцоонд оруулдаг ч үгүй шиг билээ. Зүй бус хорогдлыг бууруулж мэдээлнэ шүү дээ хө.
Түр хоргодох байранд хэдэн настай, хэний хэн бэ гэдгээ мэдэхгүй хүүхэд, насанд хүрэгчид байх юм гэнэ. Алмасаас арай л наагуур шат юм даа. “Мэдэхгүй” гэх үгийг мэдэхийг бодоход.
Төр засаг маань ингэж ард иргэдээн хиаруулаад зогсохгүй, булшны жаахан газар харамлаад сүйд болдог аж. Барилгын газрын зөвшөөрөл авах дайны юм болдог болж гэнэ шүү. Монголчуудаас харамласан газраа хэндээ гэж хадгалж байгаа юм бол доо.
Чандарлуул л гэдэг ажээ. Нөгөө чандарлах газар нь хүүхдээс 700 мянга, том хүнээс 1 саяыг нэхнэ. Дээшээ бол үнэ нь хязгааргүй. Бараг тэр, хүн шатаах зуухныхаа энергиэр байраа халаачих шахуу юм болж байгаа атлаа, үнэ хөлс нь гэж тэнгэр тулсан.
Үүнээс болж, хууль бус оршуулгын газрууд үүсч байна. Түүнийг нь ч төрөөс устган сөнөөдөг. Цогцсыг ил тавих явдал сэргэлээ.
Монгол хүн амьддаа гишгэх газаргүй, үхээд хэвтэх газаргүй улс орон болж байна уу даа.
Ч.Мөнхбаяр
MMX.I.XXIII
http://moenhbayar.blogspot.com
MMX.I.XXIII
http://moenhbayar.blogspot.com
No comments:
Post a Comment