Оросын зарим хэвлэлд, Монголд Америкийн цэргийн бааз байгуулагдах гэж байна гэж бичжээ. Тэдгээрийг тоймлон хүргэе.
“Хоёр ихэр цамхаг руу халдсаны дараа, терроризмын эсрэг хийх танай тэмцлийг бүх талаар дэмжиж, ямар ч хэлбэрээр хамтран ажиллахад бэлэн байна гэж Монгол улс удаа дараалан мэдэгдсэн.
Энэ нь америкчуудын сонирхлыг маш их татсан. Өрсөлдөгч сөргөлдөгч нь болох хоёр их гүрний дунд стратегийн түшицтэй болно гэдэг алтан боломж. Гэвч сонирхлыг нь бодит байдал хязгаарлаад байв. Уг хоёр гүрний аль нь ч тэнд америкийн бааз байгуулагдахыг таашаахгүй, нутаг дээгүүрээ америкийн стратегийн хүч дамжин өнгөрөхийг зөвшөөрөхгүй.
Лалын шашинт Киргиз, Узбек улсууд шашин нэгтнүүдийнхээ шахалтаар америкийн баазыг нутгаасаа гаргасан. Энэ нь Төв ази дахь Америкийн стратегийн нөхцөл байдлыг үлэмж муутгав.
Тиймээс ч АНУ гарц олжээ. 2005 онд ноён Буш Азийн орнуудаар айлчлахдаа Бээжинтэй нууцаар тохиролцоонд хүрчээ. Терроризмтай тэмцэх зорилгоор АНУ Монголд цэргийн бааз байгуулахыг Хятад зөвшөөрнө, хангалттай нөхцөлүүдээр дэмжинэ, харин АНУ хариуд нь эдийн засаг, улс төрийн олон тааламжтай дэмжлэгийг Хятадад гаргаж өгнө, Монголд үй олноор хөнөөх зэвсэг байрлуулахгүй, Монголоос Хятадыг тагнахгүй байна гэсэн нууц тохиролцоонд хүрчээ. Америк мөн нефть-түлшний салбарт Хятадыг бодлогоор дэмжих гэнэ.
Монголд Америкийн цэргийн бааз байгуулагдах нь Хятадад ч ашигтай. Шинжаан бол терроризм үүсч хөгжиж мэдэх аюултай бүс нутаг. Тэндхийн террорист потенциал Монгол руу шилжиж ч болно. Чингэвэл Хятад эвгүй байдалд орно. Хойд хөршдөө цэрэг оруулъя гэвэл Монгол улсын ч, дэлхийн ч олон нийт дургүйцнэ. Хэрэв Монголд Америкийн цэргийн бааз байгуулагдвал Хятадын хувьд энэ асуудал аятай таатайгаар шийдэгдэнэ”.
Ийнхүү оросын зарим хэвлэлд бичжээ. Энэ мэдээллийг юу гэж болгоохоо эрхэм уншигч өөрөө мэдтүгэй.
No comments:
Post a Comment