Monday, July 22, 2013

Хүчирхэг Ким МАН-ын буудайг гуйсан ч, авч хүчрэхгүй байна

АН Хойд Солонгост бэлэглэж, дайсан буудайнаас салах гэсэн ч өгч дийлэхгүй байна

Хуху буюу өвөг-МАН, экс-МАХН-ын хийсэн цөөн тооны зөв зүйлсийн нэг нь Атрын аян болой. Атрын аяны ачаар монголчууд ор тас мартаж орхисон газар тариалангаа сэргээж, зарим хэрэгцээгээ бүрмөсөн, заримыг түр хангах болсон. Уг нь хүн төрөлхтөн будаа буурцаг түүж хадгалахдаа алдаж асгасан нь соёолж ургахыг үзэж, нэгийг ухааран тариаланг хөгжүүлсэн нь одоогоос 50 мянган жилийн өмнө юм. Бараг амьтнаасаа гараагүй байхдаа хийж чаддаг байсан зүйлээ, амьтан руугаа 90-ээд оноос хойш орсон манайхан хийж чадахаа больчихсон байв л.
Учир нь, АНгайсан том амтай Раах матар 1996-2000 онд Монголыг ард түмнийг зажлалгүй залгин хивж байхдаа, гаалийн татварыг тэглэв, үнийг чөлөөлөв хэмээн солиорч, хятадын тариаланч живаа дүнчүүр олны гахай тахианы тэжээлд хэрэглэдэг хог ургамлын зэрэг зиндааны будаа тутарга, байцаа жууцайнд зах зээлийг завхруулан нээж өгч, экспортод дээд зэргийн, зөвлөлт европ стандартын ургац гаргадаг үндэсний газар тариаланг үнс нурам болгосон билээ л.

МАХН нь махнаас уйдсан уу, яасан, хамаг алт баялгийг харьд бэлэглэж дуусгаад үзүүлэх харуулах юмгүй ч болсон уу, алт олборлогч нинжаг хулгайч хунхууз болгож элэглэн, шан татан бөгтөлзөгч тариачныг жинхэнэ алт эрдэнэсийг олборлогч гавьяатан гэж өргөмжилсөн клип, ухуулга цацаж байгаад л атрын аяныг эхлүүлсэн. Тендер тундр гэж элдэв юм ярьж толгой эргүүлж байгаад их ч мөнгө хулгайлсан, угаасан. Гэхдээ овор хэмжээ дүйцэх алттай адил үнэтэй шахуу хэдэн будаа үлдсэн.
Түүнийг нь ухаж ч хөгжүүлсэн юмгүй, ургуулж ч хөгжүүлсэн юмгүй АН-ын гайхлууд үзэн ядаж шоовдорлоод, илжилж ялзлаад, зүсэн зүйлээр устгаад байдаг болсон. МАН-ын будаа гэж “намын харьяаллаараа” ялгаварлан гадуурхагдсан хэдэн тонн будаа бүр сөнөж сүйрч өгөхгүй болохоор нь НҮБ-ын дарга Бан Ги Мунаас бажга харайн гуйсан байдаг. Хойд Солонгост буцалтгүй тусламжаар өгүүлээд өгөөч ээ гэж.
Хойд Солонгосын удирдагч хөвүүн Ким Жон Ун Америкийг ч авсална, Японыг ч булшилна, Солонгосыг ч сөнөөнө гээд  байгаа тул НҮБ болон сэтгэцийн хувьд эрүүл улсууд хориг тогтоон, түр будаа буурцаг нийлүүлэхээ больсон. Алтан дэлхийг мөхөөнө хэмээн айхавтар хурц цамнаж байсан Жон Ун хөвүүн амнаасаа хөөс сахруулан балартаж манаран унасны дараа орчин тойрныг хартал баахан өлсгөлөн гуйланчлал. Нөгөө мундаг хүчирхэг нь дэндсэн, багтаж дийлдэхээ больсон хүн чинь ав гэж эртнээс гуйгаад байгаа АН-ын будааг санасан байгаа юм. Уг нь стандартын шаардлага хангахгүй гээд гэдийгээд байсан учиртай. Харин одоо бүр гуйжээ. Харилцан ийнхүү Хойд Солонгос, Хойд Монгол, Солонгосын Хөдөлмөрийн нам, Хаанахын ч биш Ардчилсан Нам хоёр гуйлцсан түүхтэй.
Даанчиг НҮБ болон, сэтгэцийн гажигмаагүй улсууд хориг тогтоочихсон тул АН ч аваачаад өгчихөж чадахгүй, СХН ч ирээд авчихаж чадахгүй таг гацаж, наалдан пад болсон юмсанж. АН-д нь онгоц байхгүй, СХН-д нь шатахуун байхгүй, эвцэлдүүлье мөнгө хөрөнгө байхгүй. Манайх л зардлыг нь гаргаад аваачиж өгч туслахгүй бол Ким Жон Ун Монгол руу унаа гаргаж авна гэвэл нөгөө жаахан шороо хог, хорхой авгалдайтай, хатсан, хөлдсөн, зүсэн зүйлийн бараанктай будаанаасаа өчнөөн дахин давсан зардал гаргаад, ард иргэд нь улам өлбөрөх юмсанж.
Уг нь тэр ад шоо үзэгдсэн буудайг элгээрээ мөлхөх эгэл түмэндээ тараагаад өгчихвөл эвлүүлж хавлуулаад идэж уучих юм. Даанч үгүй шүү. Жон Ун ахтайгаа нийлж, замбуулингийн голыг тасална гээд л зүтгээд байх.
Ч.Мөнхбаяр
2013.IV

No comments: