Monday, July 22, 2013

Хоёр толгойт

шог өгүүллэг

Эрхэм сайд Дорноговийн Улаанбадрах гэж эрүүл байгальтай, саруул уугуултай хачин сайхан газар байна гээд байхаар нь очоод жаахан шоудчихсан чинь хоёр толгойтой болчихов. Улаанбадрахад ч гайгүй байсан, Улаанбаатарт тийм биш юмаа. Хүн болгон эвэртэй туулай үзсэн юм шиг эргэж хараад. 1930-аад оны үед эрдэмтэн Шопе гэдэг хүн анх эвэртэй туулайг судалсан агаад энэ бол үнэндээ вирусаар үүсгэгддэг ур юм. 80-аад онд Индонезийн Деде хүүд Шопегийн ур ургаж, хүн-мод гэгдэх болсон. За энэ ч яахав.
Тархи хүний хэрэглэж буй хүнсний 1/3-ийг залгидаг. Хоёр тархитай болсон тул сайд 323 сая байтугай долларыг идэж ууна, сүүлдээ ачааллыг дийлэхгүй давсаг сулрав. Энэ нь хоёр толгойтлоос ч бэрх зовлон аж. Идэх яах вэ, гаргах гэж ирмүүн асуудал байна, наана чинь.
Эмнэлэг домнолгоор явъя гэж шийдлээ. Эрүүл мэндийн даатгал авах гэтэл нүүсээн гэх. Тэр газар нь очиход бас нүүж. Ураны хайгуул хийдэггүй л байлтай. Асуусан сурсныг нь хүмүүс шал буруу зааж өгөх юм. Хаашаа ч болчихсон юм. Тэмээг ямаа гээд л заагаад өгчихнө. Уг нь зүг чиг гэж нэг л байлтай. Орчлонгийн зүг, хорвоогийн зүг юу юу ч гэнэв. Зүг чигийн баримжаагүй, мэддэг хүн байхгүй болчихож. Ядаж байхад хоёр толгой нь орчлонгийн зүгээр явъя, үгүй ээ хорвоогийн зүгээр явъя гэж зөрөлдөөд. Танилцаж ч амжаагүй байж хэрэлдээд унах толгойнууд юм, үгүй энэ монголчууд чинь юу болчихов.

Арай гэж төөрсөөр төрөлдөө гэгчээр нөгөө газар нь очиход оочир ч гэж жигтэйхэн, хамгийн гол нь оочирлож чадахгүй болохоор л бөөн оочир. Бүгд л дайрч, нэгнийхээ урдуур орох гээд, тэр нь бүтэхгүй уурлаад. Сайдын хоёр толгой ч нэг нэгнийхээ өмнө орох гээд үзэж тарлаа.
“Нэг хүн манай Монголын зууны ерэн хувь нь мэдрэл муутай юм шиг санагддаг гэж байсан, ер нь 100 хувь юм биш үү” гэж бодтол, шинэ толгой нь “За, арай ч дээ. Сайхан сайхан улс зөндөө л байгаа ш дээ” гэж гэнэн царайлаад, “Тэр чинь сайхан сайхан мэдрэл муутай л улс байхгүй юу” гэсэн хариу хүртэв. Оочирлож оочирлож очихоор энэ биш ээ, тэнд оочирло гэнэ.
Өрхийн эмнэлэг гэх хэнд ч хэрэггүй газрын үүдэнд эрхэм сайдыг Төрийн ордонд оруулах гэж байгаа аятай сүйд болж, элдвийг байцааж гарав. Жийнс, пүүз өмсөж болохгүй, урт банзал, богино парик өмсөж ир гэх нь л холгүй юм болов. Дотор нь хэн ч, юу ч, ямар ч үйлчилгээ байхгүй, хов хоосон. Хаалганых нь чанх өмнөх нэг модон өлгүүр дээр, дундаа өмсөхчөө болж буй бүрхээ тавьсан чинь нурж унав. Бас хэн ч энэ өлгүүрээс юу ч аваад явчихаж болохоор. Тэр нэг зардаг гялгар уут шиг юм нь жижигхэн, хэврэг гэж яав. Гуталд углах байтугай, гурилд углаж болохгүй юм байна. Нэг, хоёрдугаар хоолойгоор зэрэг зэрэг хараал ерөөл урсгаж байж, арай гэж атигар шатаар хальтчин өгсөв.
Хүлээлгэж хүлээлгэж нэг жаахан охин ирээд таны насны хүн түрүү булчирхайн үрэвсэл л байж таараа, 7 хоногт хэдэн секс яаж хийдгэв, 7 бурхан одон дээр хэдэн ямар бортнёртойв гээд л авч өгөв. Зааж ч өгөв. “Хоёр толгойтой болчихлоо” гэсэн чинь хоёр толгойтой хүн үзсэн шиг гайхаж хараад… Тэгээд л дүүргийн эмнэлгийн түрүү булчирхайны шинжилгээ рүү илгээчихэв. Охины ойлголтоор толгой бол олгой, биш ээ түрүү булчирхай бололтой.
Ерөөсөө дүүргээс өрх рүү шинжилгээний дүн явуулна гэж том аюул байдаг. Нааш цаашаа явсаар навсайтлаа чирэгддэг. Энэ удаа харин “Шинжилгээний дүнг битгий өрх рүү явуулаарай гэж гуйгаарай” гэдгийн. Өрхийн эмнэлэг “авахгүй” гээд, дүүрэг “өгнө” гээд дажинтаж байгаа юм байна. Ер нь, буцаагаад дүүрэг рүү авч явахаас хойш, өрх рүү явуулж яадаг байна. Асуувал ухаантай гээд өөрсдөө саначихсан, нэг их ухаан муутай шалтаг хэлээд л хөдөлбөргүй сууж байх биз.
Дүүрэгт үзүүллээ, үзүүллээ ч гэж дээ. Одоо чинь эмчийн мэргэжил хэрэггүй болчихож. “Шинжилгээ хийлгэ, түрүү булчирхайн үрэвсэл гаргаарай” л гэх. Шинжилгээ авдаг улс нь шинжилгээгээ хаах боохын л дон. Ер нь эмнэлгийнхэн тийм. Хүнийг аргалаад л буцаачих, явуулчих сонирхолтой. Нөгөө хүн нь дахиад л хүрээд ирнэ шүү дээ. Нэг толгой нь үлддэг юмаа гэхэд, нөгөө толгой нь хүрээд л ирнэ. Энийг бодохгүй, худлаа хуураад хуураад л гаргах гээд байна. Эмчлэх зорилго бол огт байхгүй. “Өвчнийг хамгийн анхан шатнаас нь эхлүүлж хүндрүүлээд л, босоо орж ирж байсан хүнийг хөндлөн гаргадаг, хүүр болгодог л газар” гээд л зарим нь хараал ерөөл урсгах юм. “Монголын эмнэлэг гэдэг бол үхэл зовлон үйлдвэрлэх фабрик, цагаан халаадтай алуурчдын арми” гэж нэг хүн шивнэн хэлж байсан. “Монголын ард түмнийг устгаж байгаа Освенцим” энэ тэр гээд л байсан. Тэгээд яагаад ч өөрсдөө энд ирээд байдаг юм.
* * *
Шинжилгээ өгөх гэж 7 цагт ирэхэд цахимд оочирлож байна гэх бөөн хүн зэрэгцэж бужигнаад дийлддэггүй. Хэрэв ингэж эрт оочирлохгүй бол ирэх долоо хоногт л дугаар олдоно гэж байх юм. Өдөр энэ цахим дээр нь оочир моочир гэж байдаггүй юм, хөөрхий. Ноймор дугаар авах нь төвөггүй, утсаар, интернетээр ч авч болдог. Гэтэл энэ хүмүүс уранхай цоорхой картаа барьчихсан, ингээд оочирлоод зовоод байдаг. “Яагаад энэ хүмүүс эрт ирээд оочирлоод байдаг юм бэ” гэхэд эмнэлгийнхэн, “Өөрсдөө л оочирлоод байдаг юм. Хэчнээн хэлээд, тайлбарлаад ямар ч нэмэргүй” гэж байв. Ийм л болчихсон аж. Учрыг нь хоёр толгойгоор ч бодоод оломгүй.
Шинжилгээний дүнгээ олох гэж хөзөр шиг хольсон цааснуудыг ухлаа, хөөгдлөө, өрх дүүргийн хооронд явлаа, алга болчихжээ. Ахиад эхнээс нь өглөө. Бие организм ч бүр доройтлоо. Шинжилгээ өгөх тул шөнө битгий шээгээрэй гэхийг ч хэлэх үү. Шээрэн өвчтэй болсон хүн шээхгүй шөнийг өнгөрүүлнэ гэж там. Ядаж эм битгий уугаарай гэх. Арай гэж өглөө болгоод шээсээ өгнө. Ташрамд, шээсээ авчрахдаа тагаа султгаад авчраарай гэдэг. Энийг нь хүмүүс янз бүрээр ойлгоод шээс мээсээ асгаж цутгачихсан ирнэ, загнуулна, хөөгдөнө.
Гэтэл бүх шинжилгээ эрүүл гараад, эрхэм сайд Монголд байхгүй, цоо эрүүл хүн болж таарлаа. Хоёрын хоёр бөндгөртэй болчихоод байна шүү дээ гэхэд тоож байгаа ч юм алга. Шинжилгээ чинь хасах гарсаан гээд гүйцээ. Эрүүл гэдэг өвчин хүртэл гарчихсан юм байлгүй.
Манай эмнэлгийн уур амьсгал ч ер нь авах юмгүй. Бүгд л оочирын өмнүүр орох гэж л ирсэн шиг. Хамаг нерв будаа болж байгаа юм. Хоёр сав будаа. “Юм асууя, юмаа мартчихаж, намайг ороод ир” гэсэн гээд л орчих гээд. Зарим нь ч “намайг өмнөө оруулчихаач” гээд л өвдөг сөхрөн уйлах дөхнө. Өлгийтэй хүүхдээ тэврээд уйлуулаад зогсчихно, хүүхдээ эмчийн өрөө рүү гүйлгэчихээд хүүхдээ авах нэрээр яваад орчихно. Нэг аргалаад орчихвол гарнаа гэж байхгүй. Нэг ороод авсан юм чинь аль болох удаад байя гээд л, бүр шал дэмий юм асуугаад, яаж бүр их муу юм хийе дээ л гэж аргаа барна. Сайд маань хоёр мөнжүүхэйгээ хоёр тийш нь сэгсрээд л шогшроод явах. Заримдаа зэрэг нэг тийш нь сэгсэрнэ.
Бүх эмч л түрүү булчирхайн үрэвсэлтэй гээд байв. Гэтэл шинжилгээгээр хэвийн гарсан. Сүүлдээ түрүү булчирхайн улам нарийн шинжилгээнд оруулна гээд нэгдсэн эмнэлэг рүү илгээв. Очсон чинь оныхоо материалыг хэрэглэчихсэн гээд 5-р сард яриад сууж байх агаад, бас цөмийн шинжилгээ хийлгэ гэсэн, тэрний багаж нь эвдэрчихсэн. Цөмгүй гэсэн газар нь цөмтэй, цөмтэй гэсэн газар нь цөмгүй. Ингээд улсын эмнэлэг дуусаа.
Хувийн эмнэлэг бас л түрүү булчирхайн үрэвсэл гэв. Монголд нэг л өвчин байдаг болсон бололтой. Мөн нэг л эм байдаг, тэр нь шээс хөөлгөх үйлчилгээтэй гэж ойлгогдохоор. Бас хэтэрхий бага секс хийснээс болсон байна, их секс хий гэх. Сайдын секс ихэдсэн үү гэхээс багадсан юмгүй сэн, одоо хоёр толгойтой хүүхэнтэй учрах л дутаа шив. Шээс их хүрээд байнаа, болиулах арга байнуу гэхэд улам их шээлгэх эм л бичиж өгнө.
Мань сайд сүүлдээ хэдэн толгойтойгоо ч умартаж, шээс задгайрахыг болиулах эмийг интернетэд жаахан суугаад л очихов. Гэтэл аптекууд гэж сонин газрууд байх аж. Эмчийн жоргүй олгодгийг жороор олгоно гээд, жороор олгодгийг чөлөөтэй худалдана. Тийм зовиур байна гэхэд, өө тийм тийм эм ав гээд таарах таарахгүй, хугацаа нь дууссан дуусаагүй эм зарна, худал мэдэмхийрч оношилно. Эмийн тунг бууруулж хэлдэг хавтгай гажигтай. Өдөрт 16 ширхгийг, 14-21 хоногоор нэг курс гэж уудаг эмийг өдөрт 3 ширхгийг, нийт 10 ширхгийг курс болгож ууна гэж бүгд хэлж байгаа юм. Орос зааврыг нь үзүүлсэн чинь орос хэл мэдэхгүй. Эм үнэтэй, хүмүүс нь ядуу болохоор тунг нь багасгаж хэлдэг шиг.
Гэтэл засгийн газар нөгөө толгойг нь хуралдаандаа оруулахгүй гэв. Тэгсэн мөртлөө аль нь нөгөө болохыг ялгахгүй байгаа юм. Манай хүний тархинуудад ч, сэхээтнүүдийн маань гол онцлох сэдэв болоод байгаа, дэлхийн еврейчүүдийг хэрхэн устгах асуудлаар хоёр уран санаа харван орж ирсэн тул үхэдхийн унав.
Ч.Мөнхбаяр 
ММХIII.VI.IX
www.facebook.com/moenhbayar

No comments: