Мангас матар дарангуйлагчдын тоонд ордог, Оросын удирдагчдыг ч пи… на…гаар нь хэлчихдэг, мунхаг муйхар Лукашенкод ерөнхийлөгч болсонд нь талархал илэрхийлснээ, дөнгөж маргааш нь шахуу Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө шоронд хийдэг ямар аймшигтай бузар булай п… вэ, энэ Лукашенко чинь гэж хаа хамаагүй Украинд, хаа хамаагүй Беларусийн талаар орилж бархираад, дэлхийн хамгийн хачин гажиг алхам хийдэг ерөнхийлөгчдийн тоонд орж дурдагдаад ч явж байсан сонин хүнбугай маань аанай л өрсөлдөгчөө шоронд хийн далдруулж, Энхбаярдах гээд байна уу даа?!
Түүнийг фейсбүкийн хавьд их хүчтэй, фейсбүк хавьд их хошгоруулдаг гэдэг. Энэ нь ч үр нөлөөгөө сайн өгнө. Фейсбүкэд Монголын масс бол ордоггүй, харин идэвхтэй, нийгэмд нөлөөлдөг, олби оготно шиг нөхөд хамрагдан ордог. Тийм учраас ноднин тэд “Фейсбүкийг эзэл!” хөдөлгөөнийг өрнүүлж, уулгалсан олон залуусаа угалз хуй болгон фейсбүк рүү дайруулж, нэртэй нөлөөтэй угийн фейсбүкчдийг мөнгө санга хайрлалгүй худалдан бөөндөн авсан. Үр дүн нь өнөөдөр фейсбүкэд Бат-Эрдэнэ бол мангар тэнэг бөх гэхээс өөр реакци бараг гарахгүй байна.
Олон нийт ч юу болчихов гэлтэй, тэр бөх үхсэнээ чаддаг юм л гэж бавтнах аж. Оюутолгойн гэрээг сайжруулах талаар оломгүй их зүтгэл гаргаж ирсэн, асуудлаар нь УИХ-д ялах дөхсөн; эзэн Чингисийн өлгий нутгийн алт эрдэнэс, түүх дурсгал, онгон зэргийг хуу цөлмөж, харийнхны баас шээсээр онгойсон хар нүхнүүдийг дүүргэх гэж байсан булай явдлыг таслан зогсоож, лиценз зөвшөөрлүүдийг цуцалсан; хангайн гол усыг урагш эргүүлж, гадныхан Монголын баялгийг цөлмөх, колоничилж суурьшихад ашиглах гэж байсныг болиулсан; урт нэрт хуулийг санаачлан батлуулж, Монголын ашигт малтмалын неоколоничлол-геноцидийг 30 хувиар бууруулсан гээд өчнөөн гавьяа байгуулж, баатар баавар бүх цолыг авах дөхсөн хүнийг мангар тэнэг бөх гээд явж байдаг...
Интернетэд түгсэн нэгэн зураг
Үүнийг үзэн бахадсан төрийн гурван өндөрлөг нэртэй намханлагууд тойрон хүрээлэгчдээ дагуулан хээр хөдөө наргитал, төөрөх байтугай аюултай юм болсон гэх. Нэгэн өндөрлөг бие сэргээх допинг эм бэлдмэлээсээ ахиухан хүртсэн, явж ядарсан, баярлаж бахардсан, элдэв нанчид сархдыг залгилсан зэргээс болж, өвчин нь хөдөлж, муурч унан, заналт дайсан Н.Энхбаяртайгаа нэг эмнэлэгт хамт хэвтэн, мажийх дөхсөн гэнэ шүү дээ (124.158.72.21). Энэ өвчин эмгэг нь нэн хүнд бэрх агаад, сав хийвэл амнаас нь хөөс сахран унадаг, баруун гар нь татанхай, цэв хүйтэн болсон гэнэ (111.196.162.18).
Тэгээд бас зүгээр ч үгүй үүр шөнийн заагаар Н.Энхбаярыг сэм гэтэж эргэн, ах аа намайг бодоорой гэсэн гэнэ. Н.Энхбаяр ч намайг суллавал АН-ыг дэмж, суллахгүй бол МАН-ыг дэмж гэсэн улс төрийн ямар ч байр суурьгүй, зарчимгүй байдлаар асуудалд хандаж байгаа билээ. Сулла гэсэн хүсэлт тавьж, тэр нь биелэгдээгүй учир АН-ыг дэмжиж болохгүй, МАН-ыг дэмж гээд ч МАХН-даа директив өгөөд амжсан байсан. Харин шиху нар тэрийг нь сонсдог ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Ямартаа ч улс төрийн өвчтөн хоёр ерөнхийлөгч үүр шөнийн заагаар сэм учирдаг байж. МАН нэгэнтээ, АН-аас бусад бүх намыг халааслан сонгуульд орно гэж бардамнасан байдаг. Гэтэл тэр тактикийг нь АН л амжилттай хэрэглэж, МАН Ногоон намтай л холбооцож амжаад байна. МАХН-тай нэгдчихмээр ч байсан чинь, харилцан гомдол, өс цухалзаад, МАН нь ЗГ-ыг огцруулна гэж “махночуудын” бүр дургүйг хүргэж орхисон.
Дэвшвэл, юуны өмнө Ц.Элбэгдоржид л халтай байх байсан М.Энхсайхан дэвшинэ барина гэж баахан үнэ ханшаа хөөргөдөж байгаад, Шударга ёс хэмээх шулдаг ёсны эвслийнхээ ч байр суурийг хүлээлгүйгээр, МҮАН Ардчиллын анхны Аун Сан Су Чи хараацай Элбэгээгээ дэмжинэ хэмээн бархирч, Б.Бат-Эрдэнэд базаахгүй цохилт өгөв. Оюунаа одоо л нэг дэвшүүлэх янзтай ИЗНН мөн цуурай адил үгийг нь давтаж давхар цохилт өгөв. МАХН бүр лантуудчих юм биш байгаа. БНН ч бүсэлхээс доош нэг цохичих л байх.
Хэрэв бөхөд хайртай сонгогчдын саналыг бөөндөн Б.Бат-Эрдэнээр хамуулна гэвэл, эсрэг нь А.Сүхбатыг сурталчилгаанд дайчлан нокдаунд оруулна даа гэсэн чинь, А.Сүхбат харин Аваргуудын холбоо маань Б.Бат-Эрдэнийг дэмжинэ гэсэн, би ч хувьдаа Б.Бат-Эрдэнэ аваргыг дэмжихгүй байж нүгэл үйлдэх байтугай, дэмжихгүй алгуурлаж нүгэл үйлдэхгүй гэв. Уг нь, хар пиарчид хадмынхаа хамаатан архичин агсам эрийг номхруулан “хүргэн хүү хүчтэй”-г харуулах гэж байгаад хэтрүүлэн Шамбалын орон руу илгээсэн, өөрөө Германд нэг хоёр жил бүгсэн, эхнэр сольсон, хэрүүл зарга хийсэн гэхчлэн үнэн худал нь мэдэгдэхгүй асуудлуудыг цуглуулан, хар пулемётны хар сумаар шүрших гэж бэлдэж эхэлж байсан юм билээ.
Ноён өрсөлдөгчийг асар их нүгэлтэй хүн учраас 2000 онд ялагдалтай учрахад нь ах Н. нь хам хэрэгтэн болно гэж байж хямарч, Ботаникийн цэцэрлэгт боож үхсэн (180. 149. 78. 26) энэ тэр гээд л маш их муу муухай яриа хөвөн гарч ирж байна. Нэг ах нь сонгууль угтан, би албан тушаалаасаа татгалзсан, ер нь манай ах дүү нар ямар ч албан тушаалгүй, бүгд тэтгэвэрт гарсан гээд л ярилцлага өгөөд байна.
Гэвч тэрбээр өөрийнхөө ялалтын талаар санаа зовоод бараг хэрэггүй аж. Б.Бат-Эрдэнийг ялангуут бөхийг үзэн ядагч болж хувирсан олон нийт олиггүй саналаа өгч, өөрийг нь үнэн сайн ялуулж мэднээ.
Ийм хүнд хэцүү нөхцөлд гарч ирж байдаг, Б.Бат-Эрдэнэ аварга ч баларсан нэр дэвшигч юм аа.
Нөгөөтэйгүүр, Б.Бат-Эрдэнийг “мангар тэнэг бөх!” хэмээн хялайгсад бас явцуу хүрээнийхэн байна гэх. Хэрэв тийм бол олон нийтийгээ элдвээр яллан хэлэхэд эрт л байгаа санж. Юутай ч гэсэн аваргын талынхан ч ФБ-д цор цор хэмээн дуугарч эхэлсэн аж.
Ч.Мөнхбаяр
2013.V
No comments:
Post a Comment