Monday, July 22, 2013

Хятадад элэгтэй ерөнхийлөгч сонго гэх далд санаагаар жагсаагүй биз?

Монгол улсын хамгийн их эрх ямбатай давхаргынхан бол хятадууд билээ. Монголд дарга нар ч тайван амгалан суухын аргагүй. Өнөөдөр хагарч тэсэртлээ идэж уугаад, хорвоо мөнх юм шиг мунхаглаад явж л байна, маргаашийн сонин дээр тэр дарга хоригдлоо гээд л гараад ирдэг.
Гэтэл хятадууд л ямар ч ял зэм хүлээдэггүй. Тэдний цалингийн төвшин монголчуудынхаас 5-10 дахин их. Энд би төвшин ярьж байна шүү, хэмжээ яриагүй. Нэг хятад барилгачин 1 сая төгрөгийн цалин авч байхад НИТХ-ын төлөөлөгч 3 саяын цалин авдаг. Үүнийг мэдэн будилж болохгүй юм. Хэрэв тэр хятад иргэн манай НИТХ-ын төлөөлөгч болбол 15-30 сая төгрөгийн цалин авах ийм л нийгэм. Яг адилхан ажил хийчихээд тэнгэр газар шиг ялгаатай цалин авахыг цалингийн төвшингөөр илэрхийлж ярьж байна.
Гайхалтай нь тэрхүү хятадууд цалин бага байна гэж саяхан жагслаа. Гадаад яамны гадна баахан жагссанаа, ЭСЯ дээрээ очиж үргэлжлүүлэв. ЭСЯ нь тэднийг урьж оруулав. Энэ одоо юу болж байна вэ?

Монголын хуулиар бол тэд:
1. Гадаадын иргэд жагсаж болохгүй,
2. Зөвшөөрөлгүй жагсаж болохгүй,
3. ЭСЯ-ны гадна жагсаж болохгүй гээд л, зөвхөн жагсаал цуглааны хуулийн олон зүйлийг зөрчлөө. Өөр хуулиудыг ч зөрчлөө.
Харин манай төр, цагдаа нар яасан ч үгүй. Монголын иргэд жагсаал цуглааны хууль зөрчөөгүй байхад ч, зөрчлөө гээд яадаг л билээ дээ. Алахаас наахнуур л юм болдог шүү дээ.


Хятад улс бол ард иргэдийнхээ жагсаж цуглахыг хатуу хориглодог. Монгол улсыг бол элэг барьж, жагсаж цуглаад л хамаг юмаа шаардаж нэхэж авдаг болох үүд хаалга нээгдлээ. ЭСЯ нь тэднийг хөөлгөхийн оронд өөлхий өөлхий гэж өхөөрдөн өвөртөө оруулахыг үзвээс ингэ гэж үүрэг даалгавар өгөөд сайшааж магтаж, боов чихрээр дайлан гөөгийлсөн ч байж магад.
Манай дарга нар энэ асуудлыг тас нууцлан гүрийж буй. Жинхэнэ орос язгууртан нар монгол цустай байдаг гэдэг бол, жинхэнэ монгол дарга хятад цустай, үгүйдээ л Хятадад хайртай байдаг гэхээр болоод байна шүү.
Хятадууд ингэж жагсаж цуглаж байгаа нь танхайрлаас тодорхой улс төрийн зохион байгуулалттай тэмцэлд орж буйн дохио юм. 60-аад онд Мао даян дэлхийн хужаа нарт хандан, даян дэлхийн хужаа хувьсгалыг хийн хужаа засаглал тогтоон төр эргүүлэхийг уриалж, нөгөөдүүл нь ч бөмбөрцөг даяар үймж байсан. Монгол улсыг хөмрөөд хаячих дөхөж л байсан.
Одоо тэр цаг ирэв үү? Бүх дэлхийн хужаа хувьсгал Монголд эхлэв үү? Үүнийг хужаа цустай дарга нар маань талархан дэмжиж, хужаа мандтугай хэмээн хуурнин шуугиж байна уу?
Мөн энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр монголчуудад дарамт үзүүлэх гэсэн хэрэг гэж үзэх хүн олон байна. Хэрэв хятадуудад элэгтэй ерөнхийлөгч сонгохгүй бол үхэр монголчууд та нарыг малгайгаа шидээд дарж ална шүү гэх сануулга гэж тэд үзэж байна.
Ч.Мөнхбаяр
2013.VI

No comments: