Thursday, July 21, 2011

Лал монголчууд лалын сүмээ барина

Хятадын иргэн 100 гаруй мянган, Монголдоо буцахыг 
хүсч буй халхуудаа татаж авъя

Лал шашин гэж монгол хүнд таарахгүй тохирохгүй аймаар юм байдаг гэж манайхан бэргэдэг. Гэтэл 1000 лал шашинтан Алшаа өөлд нутагт сууж байна.
Тэдний ёс бусад монголчуудаас ялгагдахгүй, яг л монгол ёс юм. Харин аахан гэх лам л бүс үгүй хар тэрлэг өмсч, цагаан тоорцог тавьж явдаг нь содон.
Энэ хүмүүсийн дунд Халхас гэх овогтнууд ч буй бөгөөд, Галдан бошготын түйвээлтийн үед болон, 1930-аад оны их дүрвэлтийн үеэр Өвөр Монголд ирсэн халхуудын зарим хойчис аж. Ташрамд, өдгөө Өвөр Монголын байдал тун хэцүү, олон ард иргэд Монголд ирэхийг хүсч буй ч, манай төр тэдэн рүү, БНХАУ-тай саяын өндөр төвшний айлчлалын үеэр тохиролцсоны дагуу, хамаг зэр зэвсгээ болзошгүй дүрвэгсдийн зүг рүү онилон, большевик дарлалын үед нааш дүрвэсэн монголчуудаа пулемётоор шүршин хөөж байсан шигээ авир гаргах гэж байгаа. Тэр бол мэдээж буруу юм. Бусад монголчуудаа хялайгаад болж өгдөггүй юм бол, ядаж Өвөр Монгол руу дүрвэсэн 30-аад мянган халхуудынхаа хойчис болох 100 гаруй мянган халхуудаа татаж авъя л даа. Монгол улсын хүн амын олонх болох халхуудтай угсаа нэг тул үл ойлголцох юм уу, ямар нэг асуудал гаргахгүй шүү дээ, тэд. Хөх нуурт ч Цогт тайжийн үед, Галдан бошготын үед, 1930-аад оны үед очигсдын хойчис мянга мянган халхууд бий.

Хубилай хааны ач Анандыг ислам сүсэгт эрдэмтэн сургаж хүмүүжүүлсэн аж. Ананд тэр эрдэмтний нөлөөгөөр лал шашинд орж, 15 мянган цэргээ мөн лал болгож байжээ. Тэдний үр ач хожим энд ирж бөөнөөр суурьшжээ. Гэхдээ уйгур, хасаг, хиргис, узбек, дунган зэрэг лал шашинтнуудаас тусгаарлагдмал, алслагдмал, бусад монголчуудаар хүрээлүүлэн таслагдсан байдалтай сууж зуун зууныг элээжээ. Үүний үр дүнд исламын тусгай, өвөрмөц содон урсгал, соёлыг үүсгэсэн нь алшаизм гэгддэг аж. Арабаар бол аль ша хаба хаба гэгдэнэ.
Энд нүүж ирсэн хошууд нарт ихэд уусаж ижилссэн, эмэгтэйчүүдийн толгойн засал л өөр. Лал лам залж, засал хийлгэнэ, ном уншуулна. Аахан лам нь арабаар куран судар дүнгэнүүлэх нь яг л тангад ном унших манай лам нартай адилхан. Монгол аялгатай уншихаар тэгж байхгүй юу. Номоо уншаад данхтай ус авч, бусдын нүглийг авч ариусгасныгаа арилгаж цэвэрлэнэ. Чих, хамрын нүхээ ч хичээнгүйлэн угаах агаад угаасаар байгаад л насыг барна.
Лал монголчууд онгоцтой, түмпэнтэй, ай савандаа байгаа усанд ордоггүй. Заавал гоожуулж угаана. Бин завсар мах хавчуулж идэх агаад, зарим нь та нараас хамбургер, Макдональдс үүссэн гэж ул суурьтай хэлдэг аж. Хальбай гэдэг гоё амттан хийж иднэ, тэрийг нь бид халва гэдэг. Хайлах ч юм уу, халих гэсэн үгнээс үүссэн гэж бас судлаачид хэлдэг байна.
Козлов эрдэмтэн Алшаад малтлага хийж байхдаа лал монголчуудын элсэнд дарагдсан эртний сүмийг ухаж гаргажээ. Тэр сүмийг орон нутгийн эрдэмтэн судлаачид олон жил судалж, эх загварыг нь гаргасны дагуу, сэргээн барьж байгуулж буй аж.

2 comments:

Би Христэд итгэдэг said...

Би хэлж мэдэхгүй бид тааж мэдэхгүй юм байна. харин нэг л зүйлийг хэлмээр байна. Чингис хааны байлдан дагуулалт лал байсангүй. харин өнөө дэлхийг хархад хүчирхийлэлийн 87 хувь нь лал шашинаас үүсэж байна. үүнийг юу гэж тайлбарлах вэ. үүнд тайлбар байлаа ч би сонсохыг үл хүснэ. харин лалын сүм барихыг би үл хүснэ.

Unknown said...

чи юу ч мэдэхгүй хөөрхийлэлтэй амьтан байна. тархи угаасан хэдэн юм уншиж үзсэнээрээ бүгдийг мэднэ гэж бодож байна уу? тайлбар байлаа ч сонсохыг үл хүснэ гэнэ үү? тэгвэл GO AND FUCK YOURSELF!