Thursday, July 21, 2011

Манай сонины ажилтан МЗЭ-ийн шагнал хүртэв




 Манай редакцийн ажилтан, сэтгүүлч Ч.Мөнхбаяр МЗЭ-ийн шагнал хүртлээ. Үндэсний бөхөөр бол “улсын зааны энтэй” гэгддэг энэ нэр хүндтэй шагналын батламж дээр нь “Монгол Омен” зэрэг шилдэг бүтээл туурвисан учир олгов гэжээ.
-“Монгол Омен” бол 2007 онд хэвлүүлсэн роман минь юм. Монголд тогтсон харгис дэглэмийн шүүмжилсэн роман.
Би шагналд дэвшихдээ, Монголын шог хошин, зөгнөлт зохиолын үндэсний төвөөс “Нисдэг баавгай” хэмээх, шог хошин зохиолын түүврээрээ дэвших шиг болсон. Бас л өнөөгийн болдоггүй засаг төрийг шүүмжилсэн ном доо.

Иймэрхүү зохиол бүтээл туурвидаг атал, басхүү мэр сэр яригдаад байдаг найраа хөөрөөг нь хийгээгүй атал энэ шагналыг надад олгосон нь МЗЭ-ийн өнөөгийн удирдлага шударга үйл ажиллагаатай гэдгийг харуулж байна гэж Ч.Мөнхбаяр үгүүлэв.


No comments: