Монголыг 3, Манж-Гог 23 улс зөвшөөрсөн байв
БНМАУ-ын хөрш асан Манж-Го улсыг Япон, Сальвадор, Ватикан, Итали, Испани, Герман, Унгар, Словак, Румын, Болгар, Финланд, Таиланд, Хорват, Доминикан, ЗХУ, Вишийн Франц, Ван Зинвэйн Хятад гээд тухайн үеийн 80 улсаас 23 нь зөвшөөрч байжээ. Харин Монголыг ЗХУ, Тува, Түвд гурав л зөвшөөрсөн байв.
Тэр үеийн НҮБ буюу Үндэстний Лиг Манж-гог зөвшөөрөхөөс татгалзахад Япон дургүйцэн тус байгууллагаас гарч байжээ.
1932.3.9-нд тусгаар тогтносон Манж-гогийн нийслэл нь Синкин (одоогийн Чанчунь) байв. Манжийг Японы Квантуны арми парламенттай зохицолгүйгээр, хаанаас л зөвшөөрөл авсны үндсэн дээр бие даан эзэлж шуугиан тарьж байв.
Хөлөнбуйр, Жирэм, Зост, Зуу-Уд аймгийнхан Манж улсын бүрэлдэхүүнд автономи эрхтэй байлаа. 1934 онд 30 сая хүн амтай байсны 24.5 сая нь хятад байв.
Манжийн цэрэг Япон-Хятад, Япон-Зөвлөлт, Халх голын дайнуудад оролцсон. Манай Дэ ван шиг, хятадуудыг хятадуудын эсрэг байлдуулж байлаа. Офицерийн сургуулийнх нь захирал Үржин Гармаев гэж буриад генерал байв. Армид нь монгол, казакийн морин хороод байлаа.
1933 онд Манжийн 110 мянган хүн, 1944 онд 200 мянган хүн хар тамхичин байсан юм.
Манжийн хааны торгон цэрэг болон генералууд
Япончууд Манжид таван сая иргэдээ суурьшуулах төлөвлөгөөтэй байсан ч, 100 мянгыг л суурьшуулж байжээ. Тэдний үр хүүхэд соёлын хувьсгалын үед их л хэлмэгдэж явж.
Бас япончууд еврейчүүдийг олноор нь Манжид суурьшуулах гэсэн ч бүтлийг олоогүй.
No comments:
Post a Comment