Түүнийг дуулсан манай хамтлаг орох байх газаргүй болох нь ээ
Монголын нэг хип-хоп хамтлаг “ өвөр монголчууд бол пи…на…” гэж дуулдаг маш тэнэг мунхаг, бузар булай “бүтээл” туурвисан нь олны гайхширлыг төрүүлж байна.
Орчин үед харилцаа холбоо хөгжсөн тул YouTube, сайт, форум, фэйсбүкээр дамжаад тэр нь дороо өвөр монголчуудын сонорт хүрчээ.
Хилийн чанадын (БНХАУ-аас гадна байдаг) өвөр монголын байгууллагууд, хувь иргэд хамгийн ихээр хилэгнэж, олон улсын шүүхэд хандана хэмээж байна. Энэ бол хятадуудын захиалгаар хийсэн ажил гэж тэд үзэж байна.
Өвөр Монголд мэдээлэл харьцангуй нээлттэй болсон тул тэндхийн өвөр монголчууд ч мэджээ. Өөрийн шүүхдээ хандана гэж буй юм байна. Хятадууд ч захиалгаар тийм дуу хийлгэсэн гэж хардагдан, саяхан намжаад байгаа бослогыг ахин өдөөчихгүйн тулд арга хэмжээ авна, бага үндэстнээ хамгаална л гэж буй юм байх.
Зарим ажиглагч, энэ нь Монголын төр засгийн захиалгаар хийсэн үйлдэл байж магад гэж үзсэн. Монгол улсад Өвөр Монголын бослогын дараа өмнөдийн ахан дүүсээ ойлгох, дэмжих явдал нэмэгдсэн. Гэтэл төр засаг бослогын үед Хятадтай найрамдлын дээд төвшнийг тогтоочихоод, ивгээл хамгаалалд нь орчихоод ирсэн. Түүнээс дээш ганц л төвшин буй нь БНХАУ-тай нэгдэх. Гэтэл энэ хайр дурлалд нь ард иргэдийн өвөр монголчуудыг сайшаах явдал харшлаад байдаг. Тэгэхлээр ар өвөр монголчуудыг хагаралдуулах, өвөр монголчуудыг жигших үзлийг дэвэргэх, Бээжингийн эзэддээ үнэнчээ харуулах гэж ийм юм хийсэн байх магадлалтай гэж тэдгээр ажиглагч дүгнэж байна. Манай нам засгаас ямар ч мунхаг үйлдэл гарч болохын жишээ нь орон нутгийн сонгуульд оролцохыг уриалсан плакатад хамгийн алдартай порно од Тера Патрикийн шалдан шахуу зургийг ашиглаж “Залуус аа! Сонгуулийн байранд ирээрэй. Би та нарыг тэнд хүлээж байя!” гэсэн бичээс хийн, дэлхий даяар шившиг болсон явдал.
Шаварт орсон шарын эзэн хамтлагийнхан Өвөр Монголын Poorman хамтлагийнхан дуундаа “Халхууд биднийгээ хужаа гэдэг” гэж дуулсан, тэгэхлээр нь дургүй хүрээд тэгж дуулсан гэж суугаа аж. Тэр дуу бол бидний дургүй хүрээд байх зүйл биш агаад, өвөр монголчуудыг эрх чөлөөний тэмцэлд уриалсан л утгатай юм. Poorman хамтлагийнхан сураггүй алга болоод удаж байгаа, өвөр монголчууд хулгайлуулж алагдсан гэж таамагладаг. Тэнд улс төрийн үзэл, үндэсний үзлээсээ болж тусгай албадад хулгайлагдан алагдах нь цөөнгүй, өдгөө бүр их болоод байгаа гэнэ.
No comments:
Post a Comment