Д.Зоригтын өвөг дээдэст хөшөө босгож магадгүй болов
Д.Зоригт сайд Оюутолгой, Тавантолгойг гадаадын хөрөнгө оруулагчдад өгсөн ардын баатар гэж заримд нь цоллуулж, урвагч шарвагч хэмээн заримд нь адлагддаг зоригтой сайд билээ л.
Саяхан зоригоо харуулж, би хятад гарвальтай нь үнэн, тэр өвөг дээдсээрээ ч бахархдаг гэж зоригтой мэдэгдэв. Өвөг дээдэс маань Монгол оронд үнэнхүү хайртай, Монголд амьдарна гэж зүтгэж тэмцсээр цаазлуулж байсан, асар их гавъяатнууд гэв. Үнэхээр Монголын төлөө амиа өргөсөн баатрууд юм бол баатар цол олгож, хөшөө дурсгалыг нь босгох хэрэгтэй.
Эрхэм хятад судлаач-эрхэм гишүүн Д.Зоригтын үлгэрээр нэг ангийн хүүхдүүд болох 75 гишүүн нь цөм гарваль үүслээ зоригтойгоор илчлэх хэрэгтэй. Илчиллээ гээд Д.Зоригт гишүүнд муу юм огт болсонгүйг харж байгаа биз дээ. Яаж ч муу юм болохов, тэртэй тэргүй бүхэнд л тодорхой байсан, тэглээ гээд түүнийг хэн ч яадаг ч үгүй л байсан шүү дээ. Харин ч үнэнч шударга байна гэж үнэлж байна. 52 гишүүн хятад гарвальтай гэж яригдаад байгаа шүү дээ. Үнэнч шударга гэж үнэлэгдэхийн тулд, өвөг дээдсээ үнэнээр танилцуул, ард түмнийг хуурч мэхлэхээ боль. Зарим нь ч яахав, муу нуухаар сайн илчил гэгчээр хэлж нэг санаа амрая гэлцэж л байгаа юм гэсэн. Зоригтыгоо бидэнд үлгэр үзүүллээ, шан татлаа, алтан хараацай боллоо гээд сайшааж буй ч гэсэн.
Д.Зоригтын явдлыг хүмүүс янз бүрээр л дүгнэж байна. Зарим нь эрлийз хурлийзууд илчлэгдээд гарах газаргүй болж гэх юм. Зарим нь, Хятадын сүр хүч, өмгөөлөлд омогшин аархсан хэрэг гэж байна.
МАН-д монголчууд байдаг, АН-д хятадууд байдаг гэдэг нь худлаа юм. Аль алинд нь л хятад гаралтнууд бий. МАН урьд нь МАХН гэх нэртэй байхад хүмүүс Монгол Ардын Хятад Нам гэж тайлж унших явдал байв. Үүнээс болж Х үсгээ авч хаясан ч гэдэг.
Тэгвэл АН-ын далбааг Хятадтай холбон янз бүрээр тайлбарласаар ирлээ. Сүүлийн үед, Монголыг улаан луу залгиж буй дүрс, Монголын хөх өнгө, нар сарыг цагаанаар хүрээлсэн, дүрсэлсэн нь мөхөөнө гэсэн үг, цагаан бол хятадуудын хувьд үхлийг бэлгэднэ гэсэн яриа гарч байна. Эмблемийг нь Скандинавын улсын цаасны компаний эмблем, монголчуудыг дээр нь юу ч бичиж болох хоосон цаас болгоно гэсэн, тарнитай дарлага юм гэж хэлж байна. Үнэн худлыг бүү мэд. Олны дунд л тэгж яригдаад байна.
No comments:
Post a Comment