хошин үгүүллэг
Хурган дарга Нямаа хурга адил можго можго алхалсаар ажил дээрээ заларч, цагаан бүртгүүлэх гэтэл, жижүүр өөрийг нь хараад хийгээр дүүрч тэсрэхнүү гэлтэй сонин болсноо түсхийтэл инээд алдчив.
-За, чи чинь хаанаас ямар маяг сурчив?
-Зүгээр ээ хө даргаа, хэ хэ.
-Хэ хэ гэдэг чинь юу гэсэн үгэв? Ингэж зүгээр байдаг юм уу.
-Юу л даа, хааяахан л хар аяндаа хөхрөөд байдаг болчихлоо. Гэхдээ ажил үүргээ гүйцэтгэхэд саадгүй л дээ.
-Харин хамгийн их саадтай юм биш үү. Асуудлыг чинь боловсон хүчинтэй хэлэлцэнэ.
-Тэг ээ тэг, хэ хэ…
Энэ лав галзуурсан бололтой гээд салахын түүс болж өрөө рүүгээ хурдлахад таарсан бүхэн ард нь хэ хэ гээд байх шиг. Ер нь хэ хэ өдөр боллоо л доо. Хүүхнүүд нудралцаад, жиг жуг хийлцээд, эрчүүд мушилзаад…
“Жижүүрийн галзуу лав халдвартай даг шүү. H10N10 ч билүү N10H10 ч билүү шинэхэн монгол ханиад гарлаа л гээд байсан, галзууруулдаг ханиад гэж бас байдаг байх нь” гэж бодон, өрөөндөө бүгэв.
Мунгинуухан гэж нөхцөлгүй мань эр аанай л өмнөхөө мэрж барж хүчрэлгүй оройттол суув аа. Мэргэжлийн бус ажил гэдэг зөөлөн боов биш аж. Жижиг боов бүр ч биш юм!
Ийнхүү чухлаар эргэцүүлснийхээ дараа, нэг сайхан эвшээж суниаж авъя гээд эхлүүлсэн чинь Төмрөө гэдэг лай дайрч орж ирээд тасалдуулчив.
-Өнөөдрийн явдлыг яаж тэмдэглэхгүй байхав гээд Мөөгий, Гаагий, Бааяа бид хэд шунгинуулчлаа л даа гэснээ хүндээр санаа алдав.
-Өнөөдөр ямар ч явдал болоогүйштээ. Та нар чинь арай галзуу… За, за, тэр яахав…
-Найз нь өнөөдөр сэтгэл санаа нээхх сонин болчихоод, амархан согточлоо. Нуугаад яах вэ, би ч гэсэн жижкэн боовтой. Бид хоёр зовлон нэгтэй юм байна, гэхдээ хүнд битгий хэлээрэй. Ер нь гар утсаа солилцож, анд бололцъё гэж солиоров.
-Чи чинь жижкэн боов моов гээд ямар балай балиар юмаа яриад унав аа.
-Бүгдээрээ л мэдэж байгааштэй…
Түүний үгийг алмайран гайхсаар харьсан чинь авгай нь тасхийтэл алгадаад авбай.
-Бас л нөгөө ажлаа хийж яваад ирээ биз! гэх юм.
-Тэгэлгүй яах юм бэ? гэсэн чинь ахин хацар нь хорсоод явчлаа.
-Улс даяар тодорхой болчихсон болохоор чи гэдэг хүн улаан цагаандаа гарчээ? Тэр хүүхэн чинь хэн юм, танай ажлын газрын янхан Сараа чинь үү?
-Тэр чинь манай байгууллагын янхан биш, судалгааны хэлтсийн ажилтанштээ.
-Сараагаа өмөөрөөд намайг бүр алахнээ?
-Би яагаа вэ. Чамд зодуулаад зүгээр л зогсч байна даг… гэлцсээр эцэс сүүлдээ арай гэж нэг юм ойлголцох, эвлэрэхчээ аядлаа.
-Жижкэн боов гэж чинийхийг хэлдэг юм бол, жирийнх нь ямар байдаг юм бол. Миний амьдрал ер нь юу гээч нь л болчихов доо гэж авгай нь санаашрангуй хэлэв.
Маргааш нь дарга нь гэнэтхэн дуудаж:
-Нөхөр минь чи миний дошин дээр бэлгийн дарамт хийж томрохгүй шүү. Энд чи биш, би азаргалдийм, мэдвүү! гээд лантуу шиг лантгар улаан нударгаа хамарт нь тулган заналхийлэв.
-Дарга аа би хүний урманд ёстой ганц ч бэлгийн дарамт хийгээгүй ш дээ. Энэ олон гоё сайхан охид хүүхнүүд чинь даргын хүмүүс шүү, даруулгатай байна шүү гэж өөртөө байнга л хэлж суудаг даг…
-Ухай, тэгээд чиний жижиг боовтойг яагаад цөмөөрөө мэдээд байгааийн?
-Би том боовтой ш дээ.
-Битгий худлаа шаагаад бай чи. Ийм жоохон хүн чинь жоохон л боовтой байж таараа. Ахиж бэлгийн дарамт хийвэл ална шүү, үгүй ээ, хална шүү . Анигай байгаагүй бол ч… За за, яв чи…
Дээрх эвгүй ярианы дараа эвтэй ч гэх үү, эетэй ч гэх үү нэг хачин яриа сонсогдов. Юу гэвэл, аальгүй Сараа ширээн дээр нь суугаад:
-Хүүе ээ, жижиг юмтай эрчүүд маш янаг байдаг гэх юм. Тэгж дутагдлаа залруулдаг гэсэн. Би ерөөсөө тийм харцуултай учирч байгаагүй ээ. Чи миний өмнө, байгууллага хамт олныхоо өмнө дутагдлаа залруулах юм биш үү гээд л барьж авч үнсэх гээд ч байгаа юмуу, идэх гээд ч байгаа юмуу, элдвээр аяглаж зовоов шүү. Зовсон ч юм уу даа…
Боловсон хүчин:
-Сараа танай өрөөнөөс амьсгаа өндөртэй гарч харагдсан. Чи тэр ажилдаа сайн байж болно, энэ ажилдаа харин нийцэхгүй байх гэдэг юм байна.
-Та тэр ажил, энэ ажил гээд юун тухай хэлээд байна вэ?
-Мэдэхгүй байна гэж үү, бЭлгийн болон бИлгийн ажлын тухай хэлж байна. БИлгийн ажилд бол жижиг боовтой хүн тохирохгүй.
-Боовны том жижиг үндсэн ажилд маань ямар нөлөөтэй байна?
-Ямар үндсэн ажил?
-Албан ажил.
-Тэгэхлээр бол ийм ээ. Боов жижкэн гэдэг чинь эрхтэн дутуу гэсэн үг. Эрхтэн дутуу гэдэг чинь хөдөлмөрийн чадваргүй гэсэн үг. Эртхэн харин гүрүүп мүрүүпээ тогтоолгосон чинь өлзийтэй байх. Бага боовтой хүн юм юманд бага л чадалтай, чалхтай байна гэсэн үгштээ.
Ийм нэгэн эрээн бараан өдрийн дараа хариад, ТВ нээсэн чинь “Өдөн дэр” нэвтрүүлгээр, хэдэн нүцгэн хүүхэн суучихсан шууд утас ажиллуулаад өөрийнх нь жижиг боовны талаар монгол туургатны хүрээнд хэлэлцүүлэг явуулж байх юм. Түүнийг алмайран харж суугаад, эхнэрээ орж ирснийг ч анзаарсангүй…
Дарга нь:
-Чиний тэр жижкэн боов шоовноос болж, ажил ахихаа байлаа. Бүгд л тэр асуудалд чинь сатаараад… гэж үглэв.
-Би жижиг боовгүй ш дээ.
-Юу? Бүр боовгүймуу?
-Албан ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай хэвийн хэмжээний боовтой.
-Чиний албан ажил чинь боовны ажил болоо юу?
-Боловсон хүчин л… гээд учир явдлыг тайлбарлав. Ерөөсөө эмнэлгийн тодорхойлолт олж авчир, тэгээд л энэ хэргийг нэгмөсөн шийдчихье гэж дарга нь хөөв. Эмч дээр очсон чинь, эр хүний боов хааяа нэг аймаар жижкэн болчдог ш дээ, яг тийм байдалдаа орчихжээ. Хөөрхий боов нь айж ичсэн, стрэссэнд орсон л юм байлгүй. “Бага боовтой” гэсэн тодорхойлолтыг эмч сарвайгаад, Иргэний бүртгэл мэдээллийн төв дээр очиж энэ тухайгаа мэдүүл гэв.
-Яах гэж?
-“Ухаантай иргэний үнэмлэх” төсөлд иргэдийн боовны талаарх мэдээллийг хамруулах асуудал яригдаж, шийдэгдэж байгаа, 18 их наяд төгрөг ч үүнд төсөвлөгдөж байгаа. Нэгэнт тодорхойлсон хүнийхээ мэдээллийг явуулж л бай гэсэн юм гэж өчлөө.
Ажил дээрээ очоод, ганцаараа нэг сайхан уйлчих гэсэн чинь Төмөрөө гэдэг лай дайрч орж ирээд тасалдуулчив.
-Аягүй бол чи жижиг боовгүйм байна л даа. Цэвэрлэгч чиний хогийн савнаас жижиг боовны бэлгэвч олддог гэж цуурснаас болж л энэ бүхэн үүдэж. Би үзсэн чинь эмний уут шиг л юм байна гээд хүндээр санаа алдлаа.
-Тэр чинь витамины уут. Нэг таблээтк нь том л доо. Ширхэг ширхгээрээ, дөрвөлжин дөрвөлжингөөрөө салдаг юм уут нь!
Монголд үйлдвэрлэсэн болохоор гадна хайрцган дээрээ л бичигтэй, уутан дээрээ бичиггүй л дээ. Тэгээд бас уутыг нь гөлмөн төмрөөр хийчихсэн болохоор, задлах гэж хичнээн юм болдог гэж санана!
-Хөдөөнөөс ирээд тав л хонож байгаа хүн яаж мэдэхэв дээ…
Нямаагийн сэтгэл санаа бүр сэргэж гүйцээд, Интэрнэтэд орж хүн доромжилдог дуртай ажлаа хийхээр шийдэв. Гэтэл нэг сайтнаа: “Та бидэнд мэдэгдсэн 100 сая дахь бага боовт болсныг мэдэгдье! Дэлхийн бага боовтын холбооноос 100 сая долларын шагнал хүртэх болсонд баяр хүргэе!” гэсэн бичиг гарч ирэх нь тэр.
Дарга нь:
-Чи яагаад бага боовтой моовтой гэж хүн амьтан үймүүлээд байна. Нийгмийн тогтвортой байдлыг алдагдууллаа гээд ТТГ чамайг анхааралдаа авсан. Тэгээд жорлонд камэр тавиад том боовтойг чинь илрүүлж, албан бичиг ирүүлсэн байна. Удахгүй нийтэд хандаж мэдэгдэл хийнэ гэсэн… гээд л, өрөөндөө дуудан ирүүлж, өмнөө номхон зогсоож байгаад загнав.
-Дарга аа, би үнэхээр жоохон боовтой ш дээ, хэ хэ…
-Ямар юмандаа инээгээд байгаа юм?!... Чи чинь бүр ТТГ-аан гүтгэн гүжирдэхнүү?
-Эмнэлгийн тодорхойлолт, иргэний бүртгэл гээд бичиг баримтууд нь бүрдчихсэн байгаа юм чинь.
-Камэрийн бичлэгийг хуурамч, эвлүүлэг гэх үү?
-Эртүүд хэдэн хүн камэр бариад явж байхаар нь хар сэжиг буугаад, сэкс-шопоос жижиг боов худалдаж авч углаад бие засдаг байсан байхгүй юу?
-Тэгэхлээр чи бэлгийн дарамт хийж байсан байхнээ?
-Миний үндсэн ажил юм чинь, ха ха.
-Гар! Зайл! Галзуурчээ, энэ чинь! Сарааг дарамталсан уу чи?!
-Боловсон хүчин гэрчилнэ дээ, хи хи.
-Ахин нүдэнд бүү үзэгд!
-Та ч гэсэн ахин нүдэнд бүү үзэгдээрэй гээд Нямаа гарч одов. Хүн доромжлохоос өөрөөр интэрнэт, элэктроник гээчийг мэдэхгүй тэр “Жижиг боов” гэдэг компьютэрийн вирустэй учирснаа мэдэлгүй, хөл нь газар эс хүрэн дүүлж явбай!
Ч.Мөнхбаяр
ММХ.XII.V
ММХ.XII.V
No comments:
Post a Comment