фэлетон
Монголын ардчилсан социалист хүүхдийн холбооны (МАСХХ) их хурал үргэлжилсээр л.
МАСХХ-ны дарга Цай.Бөхган: МАСХХ мандтугай! (гэж чангаар хашхирахад унтсан төлөөлөгчид сэрэв. 3-р төлөөлөгч (цаашид т. гэх) архин угжнаасаа хөхсөнөө, эргэн унтав)
1-р т. (суниан): Ёоё, баахан банди нартай ганцаараа унтцан байншт.
19-р т.: Хөөе, чи бүгдэнтэй нь унтачлаа гээл ёолоодайхым. Надтай унтаагүйштээ.
1-р т.: Эрчүүд та нар дандаа л бүсэлхээс доогуур юм бодож байхын. Бүсэлхээс дээгүүр юм бодож бай л даа.
13-р т.: Жа, тэгьяа тэгий, хи хи.
9-р т.: Ингээд дөмөгхөн хошгироод сэрээчих хүнийг даргаараа тавих чинь хэрэгтэй л юм байна.
Манайх чинь улаан хамгаалагч хунвэйбиний байгууллага гэгдэж нэр хүнд нь унаад, нэг хэсэг дарга болох хүн ч олдохгүй байсан. Ж.Мөнхбаяр, С.Ням-Оч нарыг дарга бол гэхэд бараг ум хумгүй зугтаагаа биз дээ. Урьдын Ганбалт шиг нударга чангатай баагий л атгануу гэхээс, бусад нь атгана гэвэл нармайгаа нээлгээд дуусах юм чинь.
Одоо тэр, ханилж явсан нөхрөө халз мөргөдөг жудаггүй Ганбалт Дорны хүчний холбоо энээ тэрээ гээд, намын харъяалалгүй төрийн албан хаагчдыг хуйлруулж, намын найраа, хоронд оролцуулаад алжийншт. Бидэнд ер нь хонгилын үзүүр дэх гэрэл байгаа юм уу? Хонгилдон л байх шиг.
40-р т.: Нээрээ хонгилдоны үзүүр дэх гэрэл байнуу. Холбооны нэрийг өөрчлөх хүсэлгүй хүүхдүүдийг Анхбаяр гэж өрвийсөн юм үймүүлээд, МАСХХ-ны жинхэнэ их хурал гэдгийг хийнэ, МАСХХ-гоо аварна гээд манай хамаг массыг “тоос соруулаад” байнашт.
19-р т.: Манай Одноо чинь анхбаярист Болорцомд хандраад байгааштээ. Ингэхлээр бидэнд ямрымныхана хонгилдоны гэрэл байхав дээ?
1-р т.: Хүүе яанаа, тэр чинь надаас бараг үе мултарцан гөхшөн ахшдээ. Бичсэн юмыг нь уншиж байсанчинл эд нар чинь намайг ингээд холбож дооглоод байгааийн.
19-р т.: Наабарыг нийтлэлийн мэтодик аргачлалын талаас нь чимхсэн зүйлийг чи мөн уншина байх даа. Зургийг нь л хараад, санаа алдаад байсандаг.
Таминь ээ, Наабарыг тэгээд жоохон өөнтөглөчүүл од болон цойлж, “үндэсний удирдагч”-ийн найз нь болчдийм байлээшүү.
13-р т.: Одноо гэснээс, насны зөрүүтэй хайр манайханд моодонд ороод байгааштээ. Жоохон хүүхдүүд чинь одоо жоохон гэлтгүй сонин л болцийм байлээштээ. Испаний Хэрэс-дэ-ла-Фронтэра хотын охин 10 насандаа ээж болсныг тус улсын нийгмийн асуудал хариуцсан сайд албан ёсоор мэдэгдсэн байна. Хүүхдийн эцэг нь 13 настай бөгөөд одоогоор хүүхдийг насанд хүрээгүй эцэг эхэд нь өгөх эсэхийг хэлэлцэж байгаа. Охины ээж нь: энэ явдалд гайхаад байх зүйл үгүй, учир нь манайхан ийм насандаа хүнтэй гэрлэж, хүүхэд төрүүлдэг гэсэн байгаа юм.
19-р т.: Тэр эцэг нь арай чи вишвиз дээ. Чи чинь 13-тай шдээ…
9-р т.: Эх нь шийр алаг бол охин нь бөөр алаг. Тэра гэдэг эмсийн хүрээлэнгийн эзэн, өөрөө урьд нь тэр ажлаар занимаалдаг байсан гэх хүүхэн намын овоо том дарга болчлоо. Бас нэг мисс гэх хүүхэн сүрхий хурдтай өөдөө мацаж байна. Тэрэнтэй нэг эмэгтэй олны өмнө хэрэлдэж, “нэн хөнгөмсөг явдалтай, олон эртэй холбооролдсон, дүүгээ бас уруу татаж, өөрийн замаар замнуулж байгаа” гэдгийг нь их л бүдүүлэг үг хэллэгээр тоочиж, дайрч давшлан, “миний амьдралыг ч сүйтгэсэн, чамтай тооцоо бодно” гэж хонзогносон байгаа юм. Тэгсэн манай хүн “хохь чинь, п…минь” гэсэнштээ. Ээ дээ, анхны биеэ үнэлэгч төрийн өндөрлөгтэй болж л ертөнцийн булай болох юм байх аа даа, манай улс.
1-р т.: Чи муу юу гэж түрүүнээс хойш шизотоод байгаам. Жэндэр эгч нарт хэлж алуулна даа. Амьтан болгоно, гөлөг болгоно, харжайгаарай.
50-р т.: Болорцом гэдэг энэ эрхмийн хэт өөртөө итгэлтэй үгс зарим хүнийг эгдүүцүүлдэг бол зарим хүнийг байлдан дагуулж, кайф авахуулдаг. Бишрэн шүтэгчид нь Болорцом маягийн яриа гээчээр моодолж, гадаад төрхийг нь ч дууриан, үсээ урт ургуулж, хүзүүндээ алчуур зүүж, аймшигтай том том үг хэлж явна гэнэ.
Ноён Болорцом “би Монголдоо философийн хамгийн өндөр боловсролыг олсон, хамгийн олон философийн номыг уншсан, Инжинаш таван хасаг тэрэг ном умшсан бол би 50 хасаг тэрэг ном умшиж, дээд амжилт тогтоосон” гэх нь холгүй юм ярьдаг.
Болорцомын жүжигчин мэт имиж нь бүсгүйчүүдэд таалагдаж, тэд олноор МАСХХ-нд элссэн сурагтай. Тэдний МАСХХ-г хэлж байна шүү, манайх чинь НАМХХ болонштээ. Тиймэрхүү рэкламны хүн манайд бас хэрэгтэй байна шүү, нэгийг олооройхөөе
40-р т.: Хөөрхөн хүүхэн, биш ээ, хөөрхөн хүүхэд олж, холбооныхоо фэйс, нүүр царай болгож болонлдоо. Гэхдээ, “би, би” гэдэг, хувийн тоглолт гаргадаг, “Анхбаярт би зааж сургадаг, залуурдаж чиглүүлдэг” гэж онгирдог Болорцомын хандыг “хага дарах хэрэгтэй” гэж үзсэн хамтран зүтгэгчид нь хязгаарлаж, хазаарлачихсан юм билээ. Холбооны даргад нэр дэвшихээсээ татгалзаж, МАСХХ-ны төлөө ясаа цайтал тэмцэнэ гээд л Анхбаярын ард мөргөөд л, “Анхбаярын заасан замаар урагш-шаа!” гээл зогсч байдаг болсон гэсэн.
68-р т.: Харин тэгээд л дараа нь хандыг нь хага дарчих хэрэгтэй байхгүй юу.
1-р т.: Хүүш ээ, та нар чинь одоо эр юм байж юун хов живчийн? Энэ хурлын чинь хэлэлцэх асуудал ганц Болорцом юм уу? Анхбаяр Маяраа яриач дээ.
24-р т.: МАСХХ мандтугай!
76-р т.: Юу болов, бүгд сэрүүн байхад.
24-р т.: Бөхөө дарга унтачжээ.
Бөхган: Чи муу юу гэж хүний түрүүний үгийг давтаж мавтаад доог тохуу хийгээд байгаамбэ. Алий, айгаагүй бол ах дээрээ хүрээд ир, ухамсрын шанаа өгнө өө, та нарт.
24-р т.: Таныг унтаж байх хойгуур бид насны зөрүүтэй хайр майр гээд зөндөө асуудал хэлэлцээд, Анхбаяр луу орж явна.
Бөхган: Аан, тэгвэл ч яахав, та нарыг чинь тэнэгтээл суужайсийм болвуу гэж санаад…
Сонгогчид их сониймаа. Урьд нь ам нэгтэй л, АН багшийнхаа зааснаар “Ай юу, зээ юу, Авилгалын журамт цэрэг ээ, хө” ч билүү, “загалмайлсан эцэг ээ, хө” ч билүү, хэлдэг байсан, дуулдаг ч байлуу. Тэрнээс урьд нь болохоор мань жаалхүүг дөрөвхөн жилд 23 удаа оны шилдэг болгоол…
Салхины чиг заагч шиг болоо юу даа, балай муусайн сонгогчид. 2009 онд, намайг мангар бацаан сонгуулийн сурталчилгаа хийжээ явахад Анхбаяр шиг муу хүн, Арвинбат шиг сайн хүн байхгүй гээд л толгой дээгүүр тоохгүй алхаад гарчихдаг, эсвэл поольдоод, алчих гээд хядчих гээд байдаг байсан. Одоо 180 хэм эргэчиж. Арвинбат, Анхбаяр хоёр чинь адилдаа адил, годилдоо годил, зоосны хоёр тал, тэрэгний хоёр дугуйштээ, чааваасын чавганц гэж!
9-р т.: Нэр хүнд маань навсайтлаа унаж, “Хоёр холбоог хориглох хөдөлгөөн” хүртэл гараад байхад, хориглогдохоосоо өмнө өөрөө “үхээд өгье” гээд, хэдэн том толгой дарга нар нь нэрээ солих болоодохсон чинь, гишүүдийн маань дийлэнх масс үүнийг хүлээж авсангүй. Нэр хүнд уналаа гэж хүн нэрээ сольдоггүй, нийгмээ засдаг биз дээ. Хулгайч дээрэмчид нэрээ сольж нуугддагаас ялгаа юу байна. Энэ шогтол чинь л Анхбаярт улс төрийн орон зай гаргаж өглөө. Асуудал та нарт л байна!
11-р т.: Анхбаярт л асуудал байгааштээ.
Тэр нээрээ ямар зэвүүн байнаа. Янз бүрийн хүүхдийн холбооны, харамч Нэнбаяр, хээнцэр Болорцом, халбага цуглуулдаг Замбага, хэрүүлч заргач Нүнжиг, зодоонч Оч, алуурчин Алтаа, Хятадын коммунист намаас таван сая доллар авдаг Мөнхсайхан гээд дандаа өөрийнх нь дайсан байсан багачуудыг ямар ч модтой чихрээр “Маамуу нааш ир, манайд хоёулаа тоглоё!” гээд хуураадайгааийн, өөрийн талын өнхрүүш болгоод, дан дайсан тойрон хүрээлэлтэй болчоод даналзаад байгааштээ. Чингис хаан хүзүүг нь харвасан Зургаадайг талдаан татаж, Зэв болгон урвуулсныг сураад, зэвизм гэх улс төрийн онол гаргаад ялан дийлээд, хаданд гараад байгаа гэсэнштээ.
Бөхган: Анхбаяр ингэлээ тэглээ л гэж шалчигнасан улс байх юм та нар чинь. Өөрсдөө сэтэгдгүүмаа гэхэд, өөрийнх нь аргыг өөрт нь хэрэглээд, мэхт мэхэндээ болгочиж болдгүүмуу?
50-р т.: Сү.Батболд дарга хүртэл холбооноос хөөлгөхгүй хамгаалж мамгаалаад л, нас нь болоогүй байхад МАН-ын бага хуралд оруулаад л зэвизм онолыг нь зөндөө хэрэглэсэнштээ. Даанч өөрөө зохиосон болохоор бусдын зэвизмд дийлдэдгүүмбайнлээ. Намайг хүчээр элсүүллээ гээд л баллаж тавьсан. Яджээхэд Бямбадорж сайд чинь эрүүгийн хуулинд, намд хүчээр элсүүлбэл цовдолж ална гээд заацым байхчүүлээ.
Бөхган: Ухаангүй ноёнд урагшгүй албат гээч болцгоож дээ.
40-р т.: Анхбаярын дайсан байгаагүй хүмүүс ч цаадхычинь тойрон хүрээлээд болохоон байлаа. Эвизм гэх онолтой гэнэ, бас. Тэрүүнгээрээ татаад юм үлдээхгүйнээ.
Манай Улаанхацарт гишүүн Ориг сайдыг огцруулна гээд л гэнэт зоригтой болчихсон, тэгсэн чинь “Анхбаяр” хөдөлгөөнд элсцийм байхчивлээ. Ард нь Анхбаяр байгаа бол айдгийгаа авдартаа хийчлээ гэсэн үг болж, хөөе. Уг нь нэг хөдөөний хөөсөн мантуу гал командчин л байсан сан.
Очир-Алмас, Салдандорж, Энхбишзэвэг, Гаваасүрэн нар намын удирдлагад захиа бичээд л, Ганбалт атаманаас ч айхгүй, ална хядна, п.…, наа…-гаа дуудалцаж зодолдоод л мөн аймаар болжийнаа. Тэр Ганбалт чинь сүүлийн үед “атаман бол амны фигүүр” гэгч болоод байнуу, гүйюу. Нэнбаяр гишүүн, “тэр нөхөр нээнтэгтэй хүнээ л зоддог, намайг чадахгүй” гээд тоохчгүй байнлээшт.
11-р т.: Найралт төв намын хүүхдийн холбооны дарга Цэнгэлбуян гээд хүүхэд: “Чөтгөртэй ч хамаагүй би хамтран ажиллана. Эхээс төрөхдөө би Анхбаяртай холбоотой байсан. Өөр гаригийнхантай хэлэлцээр хийжайна” гэсэн байдаг шүү. Наашаагаа тэр чөтгөр, харь гаригийнхнаа илгээвэл ч хурал маань гурил болно доо. Ургамлын шинэ намын хүүхдийн холбооны дарга нөгөө Мөнхсайхан Хятадын Хайлаас ууланд Гийтлаарыг дууриаж авираад, харь гаригийнхны хүчийг аваад Гийтлаар шиг рид шидтэй хувилгаан болсон гэнэ.
Хүүхдийн холбоодын ажил ч цаашдаа “Оддын дайн” киноны жидайн тулалдаан болхымшиг байнөөдөө. Хэдүүлээ тэр киног хурлын протоколын хүрээнд үзэж, туршлага судалцгааяа.
Бөхган: “Анхбаяр нэг л зүйлийг сайн ойлгохгүйвайна. Тухайн цаг үеийн бүлэг хулгай хүүхдүүд харилцан буулт хийж, зөвшилцсөний үндсэн дээр, улс төр-хошин шогийн продакшны гоцлол жүжигчин Анхбаярыг тайзнаа гаргаж, “Үндэсний удирдагч”, “Number Оne” гэхчлэн хөөргөдөж, арилжааны брэнд болгон, далбаан дор нь асар их ашиг хонжоо олсон.
Тэр их хулгай луйвар, Анхбаяртай холбогдож яригдан, нэр хүнд нь шалдаа буугаад ирэхээр, продакшныхан өөд шидэхээ больж, хаяад зугтсан. Продакшнгүйгээр юу ч биш гэдгээ ойлгохгүй, нөгөө хуурамч өргөмжлөлүүдийг туйлын үнэн гэж итгэсээр яваа нь хичнээн гэнэн мөндөл болохыг нь харуулж байна” гэхчлэн улс төрийн аварга арслангууд архирч хүрхэрдиймблээ.
53-р т.: Наадхычинь сонингоороо бичүүлээд, сайтаараа цацуулаад, тэлвийз араажуугаараа яриулаад, яйруулаад хиаруулаад өгийлдөө.
Бөхган: Болхгүйээ, бид өөрсдөө, өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгч болчино. Харин “НАМХХ-тай адилхан л хулгайчид ш дээ, Монголын аюултай самуун хүүхдүүдийн хошгороон л байгуулагдлаа” гэсэн мээсж цац.
53-р т.: Бас л өөдөө шидсэн чулуу болчхийм бишүү.
Бөхган: Харин ээ. Гэр бүлийн хүнтэйгээ зөвлөлдөөд маргааш хариу хэлье.
1-р т.: Анхбаяр аягүй соёлгүй хэл яриатай хүүхэд байнлээштээ. Саяхан, “Хэн сайн бөгс долооно, тэр сайн урвадгийг би мэдсэн” гэсэн ярилцлага өгсөн байнлээ. Бас манай хүүхдийн холбоо байтугай, МАН, НАМЗХ-ны бүх улс төрийн акулуудын бөгсийг арчиж, баасыг арилгаж явсан гэсэн байсан. Ийм соёлгүй орчинд эмэгтэйчүүд бид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна.
Бөхган: Гудамжны сонгогчид тийм үг ярианд дуртай байдымаа. Бид үүнээс нь суралцах ёстой. Бөгс мөгс гэж бишүүрхээд байлгүй, эмэгтэйчүүд энэ тэр гэж маяглаад байлгүй чи ч гэсэн сайн суралц, дуулвуу?
7-р т.: Анхбаяр чинь, хүнд байдалд орчихсон холбооны дарга болох нь миний хойбий ухааны юм ярьсан байхчүүлээ. Маргааш, хоёр хуваагдаад байгаа Ягаан намын хүүхдийн байгууллагын аль хүнд байдалтай байгаа дээр нь очиж аюулгүй болох байлгүй дээ. Ягаан намыг ямар нам гэхэв дээ. Паанигадахаа больцгооё оо.
24-р т.: Надад Анхбаяр надад нам хэрэггүй гэж ярьжайсаншүү. Нам Монголд хэрэггүй гэдэг байсан дуучин Золбоо сая холбоонд нь элсчихлээ. Нам хэрэггүйчүүдийн холбоо юм биш үү. Тэгэхлээр нам хэрэгтэйчүүдийн холбоо бидэнд пориблээм учруулахгуймблээ. Намын ашиг мөрөөдөгч хүүхдүүдийн холбоо бишүү, бид?
Бөхган: Нээрээн энэ чинь юу билээ дээ. Өвөөгөөс нэг асуугаадхая (гар утсаар залгана).
53-р т.: Наад Анхбаярын чинь ар гэрээр оролдвол ямар вэ? Авгайгаасаа салсан гээл шаачий.
50-р т.: Үнэн юм уу?!
53-р т.: Үнэн хаана байна, би тэнд. Худлаа худлаа, тоглосийм. Ер нь үнэн худал нь надад ямар хамаа байсийн, бүлтэрчил байвалволоо штээ. Эсүүл, 300 ортой цэцэрлэг, 500 хүүхдийн сургуулийн байшинд суудаг гэчийлдээ. Газар хөдлөлтөд тэсвэргүй сургууль цэцэрлэг хэдэн зуугаараа хаагджаахад, энэ хүн бүх сурагч хүмүүжигчдийг багтаачих байранд, хүчирхийллийн аргаар засгийн эрхийг авахыг эрмэлзэж сууна гээвиччий. Хэний ямар өмчлөлтэй, гарвальтай, угшилтай болохыг нь ТӨХ огт мэдэдгүү, ойлгодгүү, улсад вайтгай, дэлхийд дансгүү, бүртгэлгүү ийм нэг аюумшигтай байшинд аж төрдөг гээл аваахаячий. Байгаа мөртлөө байхгүй, байхгүй мөртлөө байгаа, ийм нэг хий үзэгдэл байшинд. “Нөгөөтэйгүүр ийм онцгой харшид дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болох юм даа. Байхгүй байшинд хууль үйлчилкүүмдаа” гээл гусчий.
1-р т.: Нааччинь ямар аймаар “болсон явдал” вэ, больёо, больё. Өнөөдрийн хурлаа хааяа, та нарыг аймаар юм ярьсан гэж эмээд хэлж алуулна, чигьяантүрүү болгуулна, ий ий (Танхим дахь хүүхдүүд цөм “Аав аа, ээж ээ”, “Гэрээ санаад байнаа”, “Мөөмөө идьяа” гэхчлэн орилж, уйлна).
Ч.Мөнхбаяр
ММХI.V.IV
ММХI.V.IV
No comments:
Post a Comment