Монголчууд Чехийг колоничилж байна гэж
түгшүүрийн харанга дэлдэв
Чех бол маш фашист үзэлтэй улсуудын нэг юм. Тиймээс тэнд 20 мянга орчим монголчууд очсон нь их эмзэглүүлсэн.
Бүр монголчууд манайд өөрийн гэсэн улсаа байгуулав гэж сүржигнэх болжээ. Чехийн нутгийг монголчууд колоничилж байна гэж түгшүүрийн харанга дэлдэх болсоон. Интернетэд буй нэгэн материалаас нь толилуулъя.
“Чехийн Монгол улс” гэх уг материалд, ЧМУ 2009 онд байгуулагдсан, хүн ам 20 мянга гаруй, бүгд найрамдах засаглалтай, улсын хэл-монгол, төрийн тэргүүн Лувсанчойгийн Оюунзул гэжээ. ЧМУ-ын далбаа, сүлд гээд зургууд тавьсан байна. Мөн ЧМУ дахь монголчуудын аж төрлөөс бичжээ.
Бусад улсынхан гадныханд ийм эмзэг ханддаг байна. Гэтэл манайхан хаа сайгүй чайна-таун, Дорнодод солонгос колони бий болж байхад япончуудын төлөө л санаа зовж суух.
Чехийн Монгол Улсын (ЧМУ) далбаа.
ЧМУ-ын сүлд
ЧМУ Чехийн газрын зураг дээр
ЧМУ-ын ерөнхийлөгч Л.Хонгорзул (өвөр монгол юм уу даа)
Манай төрийн ард түмнээ боол болгож дуусгах хөтөлбөрийн дагуу, иргэд маань олноор харийг зорих болсон билээ. Аль овсгоо самбаатай, ажилч хөдөлмөрч, тэмцэлч зүтгэлч шилдэг иргэд маань гадагш цагаачилж шавхагдах тусам хятадын аль шахагдаж түрэгдэж, тэндээ багтах шингэх аргагүй болсон тааруухан шинж чанарын иргэд оронд нь үерлэн орж ирсээр буй нь харамсалтай.
Иргэдийг маань хаана ч "хайртай дуртай тэнгэр заяат монголчууд минь ээ" гээд гараа алдлан тэврэх гэж дайран угтдаггүй. Харин ч Солонгост эрчүүдийг нь нухчин дарлаж, эмэгтэйчүүдийг нь бэлгийн дарамтанд оруулж, Америкт буудаж, Малайзад дэлбэлж, Хятадад хүний наймааны бараа таваар гэж үзэж, Израильд гейша болгож ирлээ. Чехэд бүр монголчуудын эсрэг жагсаал гарч байсан юм.
Чех бол социалист байсан бүх орны адил нацист фашист үзэл дэлгэрчихсэн, хуучин социалист анд орнуудаасаа ирсэн цагаачдыг онцгойлон хялайдаг тийм л орон гэдэг нь тодорхой. Гэтэл Бланско гэдэг жижиг хотод нь 400 монгол яваад очсон байна. Орон нутгийн оёдлын компанийн босс тэднийг залж авчирчээ.
Бланско хот ажилгүйдэл ихтэй. Гэхдээ хуулийн дагуу бол чех иргэдэд өндөр цалин төлөх ёстой. Харин харийнханд бол хэдэн ч евро шидчихсэн болно. Тэгээд л монголчуудыг эх орон нэгтнүүдээсээ “илүүд” үзчихэж л дээ.
Үүнд эгдүүцсэн "Престиж нации" гэдэг байгууллагын залуус 100 хүнтэй жагсаал цуглаан зохион байгуулж, 400 монголыг эсэргүүцсэн уриа лоозон хашхирч, хараан зүхэж, алж хядацгаая хэмээн түрхэрчээ. Цагдаа, цэргийн хүч л тэднийг тогтоон барьж.
Харин хэн нь ч энэ балмад үйлдлийнхээ төлөө шийтгэгдсэнгүй. Тус хотын захиргаа оршин суугчдад тал алдахгүйн тулд ийм жагсаал хийх зөвшөөрөл олгож, зарим ажилтан нь дэмжиж үг хэлж байсан юм чинь ямар өөрсдийгөө шийтгэлтэй нь биш дээ
Жагсаалыг удирдагчдын нэг Петр Бийлек: "Өнөөгийн монголчуудын өвөг дээдэс Чех нутагт цөмрөн халдаж, бидний өвөг дээдсийг алж хядаж, ноёрхож байсан гашуун түүх бий. Гэтэл одоо үр ач нар нь мөн түрэмгийлэн орж ирээд бидний ажлын байрыг булааж, нутаг оронд маань эзэгнэж байна. Тэд цалингаа буухаар архидан согтуурч, ард иргэдийг айлгаж ичээж, яг л зэрлэг варвар өвөг дээдэс шигээ авирладаг нь хүлцэхэд бэрх болсон. Намайг ч барьж зодож байсан. Иймд бид харийн энэ цагаачдыг манай хотоос тонилох хүртэл хайр найргүй тэмцэх болно" гэж мэдэгджээ.
Бодит байдал дээр бол П.Бийлекийн хэлсэн үгэнд үнэний хувь багатай. Чехэд ажилчнаар очсон монголчууд хэдэн удаа өөр хоорондоо зодолдоцгоосон. Нэг хүн эмнэлэгт мартагдсан гар утсыг авсан , хоёр хүн болгоомжгүйгээс өрөөндөө гал алдсан зэргээс өөр ямар ч хэрэг зөрчил гаргаж байгаагүй нь тэндээс хөөгдөхөөс үхтлээ айдагтай холбоотой.
Ингэж харьд ад шоо үзэгдэж, яс горьдсон ноход шиг арчаагүй царайлан явахын оронд улс орондоо халгиж цалгисан их алт, алмаз, зэс гууль, уран, нефтийнхээ баялгийг эзэмших үйлсэд бие сэтгэлээ зориулаад, арабууд шиг баян тарган болоод жаргаж цэнгэж явдаг ч болоосой доо..
Ташрамд хэлэхэд, Монголын Нирун улсаас гаралтай авар хэмээх нүүдэлчид чехүүдийн өвөг дээдсийг хэдэн зууны турш дарлаж байсан агаад, чех үндэстэн бүрэлдэн тогтноход их үүрэг гүйцэтгэжээ.
Саяхан Монголын хэсэг иргэд арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдаж байна гэж гомдол мэдүүлэн Чехийн шүүхэд хандсан байна...
Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment