Tuesday, June 14, 2011

БНХАУ-ын жүдогийн шигшээд дөрвөн монгол бөх байдаг

Үндэс гэдэг бөх нь дэлхийн аварга болох 
ирээдүйтэй гэгддэг

БНХАУ-ын жүдогийн шигшээд дөрвөн ч монгол бөх байдаг ажээ.
Хамгийн авъяаслаг нь эмэгтэй 48 кг-ын Үндэс (Wu Shugen гэж хятадаар бичдэг). 1987 онд Өвөр Монголд төрсөн тэр Парисын гран-при тэмцээн, Гуанжоугийн Азийн тоглолтын аварга юм. Тэрбээр Японы бөх, дэлхийн дархан аваргыг яаж, Азийн тоглолтод түрүүлсэн агаад, дэлхийд түрүүлэх бөх гэгддэг.


 Алмас


 Хурцбилиг

 Сэржигаваа

Үндэс

Бусад нь эрэгтэй. 81 кг-ын Сэржийгаваа (Si Rijigawa) Улаанхад хотын Баруун Баарин хошууны уугуул. Оюутны ДАШТ-д хүрлийн төлөө барилдсан. 66 кг-ын Хурцбилиг (Wu Ritubilige) Улаанцав аймгийн уугуул. 60 кг-ын Алмас Гуанжоугийн Азийн тоглолтод хүрэл медаль авсан.
Эд цөм БНХАУ-ын олон удаагийн аварга юм. БНХАУ-ын УАШТ нь нэг жинд олон бөх барилддаг их л хүнд хэцүү тэмцээн байдаг юм билээ. Сэржийгаваагийн тухай нэвтрүүлгийг “Одон” ТВ-ээр үзэж, нэг УАШТ дэх бүх ялалтыг нь харж байсан. Олон хятадыг цувуулан монгол хүн ялж байх нь мөн ч бахтай юм билээ.
Ташрамд, ОХУ-ын жүдогийн шигшээд Г.Батдорж гэж монгол залуу бий.
Ч.Мөнхбаяр

No comments: