Tuesday, June 14, 2011

Монголын ардчилсан социалист хүүхдийн холбоо

Наргиа

Монголын ардчилсан социалист хүүхдийн холбооны их хурал Сүнжин Грандад болов. Холбооны гишүүд Луи Вюттоноос авсан костюм, пампэрс, угж, сансрын нисэгчийн хувцас зэргээр гангаран, зарим нь үг хэлэгсдийг хөмсөг зангидан, элгээ эвхэн анхааралтай сонсч байсан бол, зарим нь тоглоомын танхимд очиж нойтон элсээр Вэнэрагийн баримал урлаж, казинодож, “Death Space” тоглож, хуалж, у-шу-гийн сургууль хийж байв. Холбооны дарга, дунд ангийн сурагч Цай.Бөхган:
-“Цөөн хүнтэй Монгол орон баялгийн асар их нөөцтэй атлаа ядуурал ихтэй байгаа нь эмгэнэл юм. Сонгогчид үүнийг “ажил хийвэл ам тосдоно” гэсэн маш энгийн гаргалгаагаар илэрхийлдэг. Бид ухаж биш, ургуулж хөгжинө. Оюутолгой, Тавантолгой биш, сонгогч толгой, биш ээ монгол толгой Монгол улсыг хөгжүүлнэ. 2.7 сая сонгогч толгой, сонгогчдын толгой биднийг хөгжүүлнэ” гэхчлэн, муу уншдаг тул түгдчин илтгэнэ.

1-р төлөөлөгч (цаашид т. гэх): Хүүе яанаа, бүх сонгогчдын толгойг авхымуу, ямар аймаариймбэ? Баясаа бид хоёрын толгойг бас авхуу? Бид суугаад удаагүйштээ, бал сараа хийгээд, балын амтанд яг ордог дээрээ байгааштээ, ий ий…
Бөхган: Мэдкүй ээ, мэдкүй, Сү.Батболд даргын илтгэлээс шипий хийцийм. Манай хүн ам чинь 2.7 саяас жоохон илүүюмблээ. Тэр илүү нь бид байх. Тэхлээр бидний толгойг авахгуйвайж ч магад, авж ч магад, тэхлээр та тайбнбай, таны толгой шообнбайна.
За, нөгөө илтгэлдээ оръё:
“Элэктраник, нанай, инь-янь-ацийг хөгжүүлэх замаар эдийн засгийнхаа өрсөлдөх чадварыг онцгой анхаарна” гэсэн байхым.
7-р т.: Ахлах ангид сурдгийн хувьд засч залруулмаар зүйл байна. Элэктроник гээч ээ! Юун элэктраник вэ, ямар Кармэн Элэктра судлал байгаа биш. Тэр тундрын нанай чукчийн замаар явах биш, нано тэхнологийн замаар явах байлгүй дээ. Инь-янь-ация биш, инновация байх. Наад бичгээ сайн үсэглэж унш, битгий цээжний бангаар буудаад бай. Шпаргалкаа чанаржуулах шаардлагатай.
37-р т.: Муусайн ахлах ангийнхан зөнөглөхөө больё оо. Тэтгэвэртээ, ач нарынхаа баасыг арилгаж суувал барав.
Бөхган: Энэ одоо ямар жоохон үсгээр хэвлэцийм бэ, сайн харагдахгүй юм, лав 12-тынх байх, 22-тоор хэвлэчихгүй дээ. Зав муутай болохоор нээхх элдвийм уншаад байдгүй, ойрын хараа лаг муудцийшт.
“Малчдын өөрөө өөртөө туслах, өөрөө өөрийгөө удирдах иргэний нийгмийн бүтцийг үүсгэн хөгжүүлэхийг дэмжих, нэг хүнд оногдох ДНБ-гийн индейка-г дэлхийн хэмжүүрээр хэмжиж байх нь бидний гол зорилго” гэжээ.
76-р т.: Индейка биш, индекс л баймаар. Индейка чинь цацагт хяруул, бас индей эмэгтэй. За за, ахиж дуугарахаа больё. Ойлгох амьтан байх ч биш.
Бөхган: Сү.Батболд даргын хэлсэнд эргэлзэх эрх чамшгийманд байхгүй шүү! Зүгээр байхад зүгээр байлгаарай! Зүгээр байхад зүү шидвэл, зөрүүлээд тэвнэ шиднэ шүү! Индейка л бол индейка, мэдүү!
Охойм, охойм. “Хариуцлагатай монгол залхуу, Боловсролтой монгол залхуу, Эрүүл монгол залхуу, Бүтээлч монгол залхуу, Эх оронч залхуу гэсэн залхуу хүмүүсийг буй болгох нь бидний хичээн эрмэлзэх зүйл болсон”.
49-р т.: Залуу хүн биш үү?
7-р т.: Тавхан залхуу хүн буй болгох юм уу. Бусад нь яахымбэ? Больёо оо, больё, би ч гэсэн залхуу болмоор байнашт.
68-р т.: Хариуцлагатай нь Эрүүл, Боловсролтой нь Эх оронч байж болохгуймуу? Яагаад нэг хүнд нэг л чанар хуваарилаад байгаамбэ?
Бөхган: Ганц чанар хуваарилсан юм алгаа. Залуусын дунд “Гурван ПИ” арга хэмжээ өрнүүлэх гэж байгаа. Ганц биш, гурав байгаавздээ.
1-р т.: Пий пай, пи… гэдэг чинь аягүй балиар утгатай штээ.
68-р т.: Пи… (бүтэн үгээр нь хэлэв) болгоод байгаарай, ална шүү!
3-р т.: Та нар юун том хүний юм яриад байнаа. Ээжид хэлнэ дээ. “Гурван Икс” арга хэмжээ зохионо гэнэ үү? Зүүрмэглэж байгаад сайн сонссонгүй.
Бөхган: Ерөөсөө би ч ойлгохгүймбайна, энэ илтгэлээр ер нь яадым, хаячий. Sonin.mn-ий санал асуулгад, 29 хувь нь МАХН-д, 11 нь ИЗН-НН эвсэлд, 10 нь МАН-д саналаа өгнө гэсэн байна. Энийг одоо яах вэ, багачууд аа?
9-р т.: Яах ч аргагүй. Бидний их хурал гэж их цэнгүүн, жүжиг, шоу л болж өнгөрөх нь. Энэ Сүнжин Гранд-ын солонгос захирал саяхан гэмгүй монгол залууг зодож танхайрсан, олон сөрөг зүйлийн үр дагавар болсон энэ буудлын салхин доогуур ч монгол хүүхдүүд гарахаас жигших учиртай сан. Гэвч энэ хурлын төлөөлөгчид маань монгол багачууд юм гэж үү.
Бэлгэнд умбаж, хоолондоо цадсан, утсан хүүхэлдэйнүүд бид даалгавраа биелүүлж, мандатаа ярайтал өргөх л үүрэгтэй. Энэ жүжгийн гол дүр Бөхган, сөрөг дүр нь Анхбаяр, гэхдээ Анхбаяр үзэгдэхгүй. Намын төв аппаратаас дэглэсэн сцэнариар чуулж, нэр, даргаа солиод л, Сү.Батболдтой Сүхийн талбай дээр зургаа татуулж, “Сүнжин гранд”-д зоог барьж, баярын концэрт үзээд тарна шүү дээ. Хүнээр яриулчихсан кино сонирхолгүй байдаг. Би ерөөсөө харьж гэрийн даалгавраа хийлээ.
3-р т.: Наадах чинь бүр өөрөөсөө эгч, 20 настай шал хөгшин чавганцтай явалддийм. Тэрэнтэйгээ пүдээн падаан болох гэж яарч байна.
9-р т.: Та нар тэр топ модэл гэгч, дарга нарт наалдчаад салж өгдөггүй, өөрөө дарга болчих санаатай топ дэбил хүүхэнд даалгавар өгч, над руу явуулж, нэр төрийг минь гутаах гэж чардайгаа биз дээ. Чамайг нэг зохион байгуулагч нь гэж сонссон шүү, гараад үзчий.
37-р т.: Таминь ээ, нааччинь Анхбаярын бууны нохой байна! Нохойнд нохойн үхэл! Бүгдээрээ поольдчий, бариад аваарай, дараад аваарай, махан овоо!
Бөхган: Дугайвай чи! Тоглоомын танхим руу хурлыг шууд дамжуулж байгааштээ. Тэнд байгаа эвгүй гарууд сонсчоод ирвэл дуусаа! Наад нөхөр чинь бяцраад бүр балкаат болчихно.
9-р т.: Плакат хий гэж сцэнарид байхгүй гэдгийг та нарт анхааруулчихая!
Том даргыг бараадан баацганаж, мөлхөж явсны хүчинд МАСХХ-ны багачууд лифтэнд суусан юм шиг гэнэт өндөр албан тушаалд хүрдэг байлаа. Гурван нас ч хүрээгүй байхад нь Д.Хүрэнхорыг яамны ТНБД болгосон. Гэтэл тэр хүүхэд өнөөдөр олон зуун сая төгрөг завшсан хэргээр өргөст торны цаана хоригдож сууна. Яслийн горшокноосоо дөнгөж салаад цэцэрлэгийн гараагаа эхлэх гэж байсан Ц.Дэмидсүрэнг “Хураамж” банкны ерөнхий ня-бо-гоор томилж суга дэвшүүлээд байлаа. Харин удалгүй 14 тэрбумаар Солонгост казинодсон хэрэгт холбогдов. Мөн ХЗХ-ны эзэн Ц.Бумантуяа мөнгөний асуудлаас болж, Д.Тодрол найзыгаа аллаа. Бахь байдгаараа улс үндэстнээ сөнөөж мөхөөх хөлсний ажиллагаа, хулгай луйвраа хийгээд л, тэгсэн хэрнээ бас сонгуульд яаж ийж аргалаад амжилт олчих санаатай, хурганы арьс нөмөрсөн бэлтрэг гэгчээр, хугарсан нэрээ солих төдийгөөр залилан хийх гэж буй нь хөөрхийлөлтэй.
13-р т.: Хөөе, Бөхөөганаа атаман аа, микорпооныг нь унтраагаад хаячаач. Муусайн үеэ өнгөрөөж байгаа, манай байгууллагаас нас нь хэтрэх гэж байгаа, шударга нь дэндцэн егзөр хулгайчуудын эргүүтэхийг сонсож ханалаа, цадлаа.
Бөхган: Яаж унтраадиймбэ, ноцолдсоор байгаад энэ удирддаг юмыг нь эвдээд, утас шөрмөсийг нь таслаад, сууринаас нь салгаад, ховхлоод хаячихлаа, бүр баларсаан. Тайквоондоо мэдхээс, тээхнэг ямар мэдэхвиш.
3-р т.: Солёороод байлдаа, чи!
Бөхган: Чи одоо яагаад дандаа сохччихоороо хүнийг солиотой энэ тэр гэж байдиймбэ? Эртүүд нэг чамтай уухад бас л тэгээд байсан. Тэрнээс чинь болж солиорох программчлал аваад айлын гэр бүлийг үймүүлж, салж сарних болгочоод байжайна!
3-р т.: За больё оо, болий, гар барьчий. Өө энэ гар наад руу чинь сунаж өгөхгүй юм. Ганц шил юм хандивлачих, тэгээд дуугүй сууя, яршиг зүгээр. “Ариун ариун гээхэд анхны хайр шиг ариухнана хаавайна…”
13-р т.: Нөгөөччинь бүр дуулаад уналаа. Ганц юмына өгөөд дугуй болголдоо.
Бөхган: Олонхийн саналаар өгөхөөр шийдвэрлэв (алх цохино). Май бариад аваарай. Өө яадаг салга төлөөлөгч вэ, чи.
3-р т.: Тархи хагарчлаа ш дээ, за за, архи хагараагүй нь л яамай. Бас угж шидчих ээ, хө. Хөхөж уувал кайфтай байдым. Аятайхан шидээрэй, ахиад хүний тархи хагалчваа, дурак аа.
1-р т.: Та хоёр энэ муухай архины явдлаа болиоч дээ. Монголын эрчүүд ийм л архичин, арчаагүй, амьдралгүйштээ. Наадхыгаа хар л даа, бүр нэг мээм хөхөж байгаа аштай.
Эмэгтэйчүүд бид л улс орныг, эрчүүд та нарыг чирж явна. Хурлаа үргэлжлүүлээч ээ!
Бөхган: Сонгогчид МАСХХ-г үзэн ядаж, жигшихгүйгээр бодож, хялайхгүйгээр харж чадахаан байж, “6.1”-нээ ч хийж, МАСХХ-г хориглуулна гэж тэмцэж ирсэн тул энэ нэр явцгүй болоод байна. Монголын ардчилсан социалист хүүхдийн казино, Мафичин-авилгачин-солиотой хөвүүдийн хуйвалдаан гээд л зүсэн бүрээр тайлж уншаад элдэвлээд байх юм. Тэгэхлээр Нийгмийн ардчиллын хүүхдийн холбоо болгох хэрэгтэй.
7-р т.: Тэрийг чинь Нэн алдартай хулгайчдын холбоо гээд л шоглоод, шогтоод эхэлцэнштээ. Бас Гоминдан энтэр ч гээдвайхшиг.
Бөхган: Маас цаад жинхэнэ шахааг нь олж мэдэж чадхгүйээ, чадхгуй. Тэр манай холбоог Гоминдан гэх нь зөв үү, Гаминдан гэх нь зөв үү гэдэг асуудал дээр, Хятадыг нэвтэрхий мэддэг ¹1 мэргэн зөвлөгч Наабар бацаанаас асуутал, “Монголд орж ирсэн нь Гэминдан, тийм учраас та нар Гоминдан ч байж болно, Гаминдан ч байж болно” гээд бүхнийг тайвшруулцан л даа. Чанчун бумбаас асуусан чинь, Монголд орж ирснийг нь бүр “Гөминбан” гэсэн гэнэлээ. Холбооны хятад нэршлийн учрыг олох ч чухал шүү. Тэгэхгүй бол хооронд нь хольж хутгаад, учраан олхоо байчдийм.
9-р т.: Өргөн олон, гахай гэдэг нэрээ лоолой болгож сольсноос л өөрцгүй гэж эгдүүцэж байгаа.
68-р т.: Наад бяндуугийнхаа чарлаад байгаа микорпооныг нь тэр хажуугийн мануухайнууд нь суга татаад, хогийн саванд хийчээгүүмүү?
24-р т.: Холбоо маань хуучнаа сэргээх хандлагатай байдаг боллоо. Ер нь, ХХ зууны МАН-ын эрмэлзэх 10 зүйлийг л авчуул яасиймб? Мөн тэр үеийн сүлд хасыг авбал, хас моодонд ороод байгаа өнөө үед залуус ч бидний араас хошуурна даа, хошуурна. Харин ч бүр чанга нударгатай, ширүүн дориун нь улам ч их хошуурч бид бат цайз хэрэм, баймгай сайн нударгатай болно. Ерөөсөө Нийгмийн ардчиллын Хас холбоо гэвэл яасан юм.
Бөхган: Oh, no! Тэгж л буяндаа бузар хийж болдгүймшүү. Эрмэлзэх 10 зүйлд байгаа бүх сонгогчдыг, биш ээ, бүх монголчуудыг нэгтгэнэ гэсэн санаа, хас тэмдэг гэсэн гудамжны экстэрмит, хаврын синдром юмнуудыг яривал, гадаадын хөрөнгө оруулагчид ёстой "Май!" (салаавч гаргав) гэнэ шүү!
49-р т.: Тэр НАМХХ гэдэг товчлолыг Бямба ламхай гэдэг хүүхэд эзэмшдэг гэсэн, тэр бантан бүрэн шийдэгдэснүү?
Бөхган: Бид Бямба ламхайг НАМХХ нэртэй юутай нь өөрийн болгож, харин өөрийнх нь “ардчиллынхны” эсрэг фронтод зогсоож чадсаан. Анхбаярын эсрэг ч зогсоосон. НАМХХ нэрийг биднээр авахуулахгүй гэсэн “ардчиллынхны” хор найруулгын хүрээнд Бямба ламхай уг нэрийг өөрийн болгочихоод вайсан. Гэтэл ардчиллынхан мэхт мэхэндээ гэгч болоод наацан. Болж муу гувхай гөсрийнүүд.
Тэр Бямба таваариш Чойжин ламын сүмд нүд унагаад, олон жил шунаж явааийн. Тэрий нь өгнө гэцэн чинл юутай хийтэйгээ навсганаж хийсээд л манийх манайх болцрохгуйюу (гаднаас 11-р төлөөлөгч пижигнэн гүйж ирэв).
11-р т.: Бямба ламхай, Майдар дарга хоёр зэрэг үхчижээ!
68-р т.: Уваа, нусаар гоож! Муу хүний дуу их гэгчээр юун ч чанга бархирдиймбдээ. Цочоогоод хаячихлаа. Энэ сонгогчид үхэж л байдагштээ, юу нь сонин байгаам!
11-р т.: Тэр Бямба Зямба нь ч яахав, хамгийн гол нь биднийг алсан гэж хардаад байнаа!
Бөхган: Мааний баднийхун. Бямба ламхай Чойжин Чойжин л гээд байдаг байсан. Чойжин чинь нирваанаас татгалзсан хүн шүү дээ. Тэгэхлээр нь тэнгэр ниргэчихгүй юу. Ламхайд сүм зохисонгүй дээ.
Гурван минутын уйлалт зарлалаа, ий ий…
9-р т.: Ёстой нэг матрын нулимс гэж энэ байна даа. Та нарт чинь нулимс ч алга. Худлаа нүдээ нухаад мөөрөлдөөд байна шүү дээ. Та нар л тэр Бямбыг, “НАМХХ-ны нэрийг би эзэмшдэг юм чинь хүндэт дарга болно” гээд байхаар нь чадхийлгэчээвиз. Тэгээд сэжиг авахуулахгүй гээд зүгээр явж байсан өөрийнхөө талын Майдарыгаан ташраар нь будаа болгоцон чинь харин ч бүр их сэжигтэй болчлооштээ! Юу гэж, аваагүй байсан хаа хамаагүй сүм Бямба ламхайд зохихгүй байхав дээ. Бөхөө гуай, сцэнаритай байх ч сайхымаа, тээ?
68-р т.: Чи зүгээр мөрөөрөө л мөөмөө унжуулаад явжай, за! Микорпооны нь эвдчээд байхад хуцаад байдаг яасан шийртэй гахай вэ, чи муу!
Бөчкө даргаа, ингээд уйлаадвайхымуу, аль эсвэл энэ өвөөнцрийг гамбир болгоод гавтгайлчхуу?
Бөхган: Уйлаа уйл!
68-р т.: Уль аа? Ау-у-у!

Ч.Мөнхбаяр
ММХI.V.IV

No comments: