фэлетон
1
Монголын ардчилсан социалист хүүхдийн холбооны (МАСХХ) дуусдаггүй хурал дундралгүй явагдсаар. Яаж дуусгахыг мэдэх хүн ч алга байв.МАСХХ-ны тэргүүн Цай.Бөхган: Таминь ээ, энэ замарсан хурлаа зайлуулж далдруулмаар байнаа. Яаж дуусгах вэ? Яаж вэ? Яаж?
40-р төлөөлөгч (цаашид т. гэх): Дээрээс зааварчилгаа ирэхгүй байгаамбол соосогны хүүхэд би юугаан мэдэх вэ? Атийсан чувганцууд болтлоо хуралдчаал авсандаа орж, нэг ясаан амраахаас даа (гэтэл 11-р т. модон морио уначихсан, тоос татуулан давхисаар орж ирэв).
11-р т.: Биднийг энд дүнхүү дүнхүү юм ярьж суухад залуучуудын байгууллагын гөлөгнүүд мань хамуудаа бүр тааг мартциймбайнштээ!
1-р т.: Чи наад морь зорьтойгоо, хөлийг нь ч арчуулхгуй орж ирээд байхдаа яадын. Морь гэдэг чинь баас шээс л гэсэн үгэм байхчүүлээ, эм хүнийг хүндэлж сураач!
Бөхган: За за, яахвээ яахав, нэг сандалд морио суулгачих, ирц огт бүрдэж өхгүйм.
Яасан яасан гэнээ, цаад п….нууд чинь?
11-р т.: Хурал ном маань явагдсан ухаантай юм болжайхад, нөгөө анхбаяртнууд чинь МАСХХ-ны онц их хурал гэдгээ эхлүүлчиж. Тэрүүнд гөлөгнүүд хамаг ухаан нь зайлчаад, биднийг мартсан байхгүй юу?
50-р т.: Ямар гарууд хуралд нь цуглажав?
1-р т.: Залуучуудын байгууллагаас, бүр томчуудын намаас ч аймаар, яг манай өвөө эмээ нар шиг дэндүү зөнөг тэнэг юмнууд. Тэгчээд бас муу санаатай гэж. МАСХХ нэрийг авч болохгүйвол, Монголын гэдэг үгийг нь Монгол болгочий гэцгээгээд байгаам. Урьдын нэртэйгээ ав адил юм шиг мөртлөөн, бас өөр. Бүр циркийн илбэчид шиг юм болохнээ.
“Ардчилсан гэх үгийг намын дүрмээс авч хаяцгаая”, “Соцьлийзэм сайхан байжээ”, “Хууль бус нам засгийн бүх шийдвэр, бодлогыг дагахгүй байхыг уриалы!” гээл гүйэ мөн их хуцацгаах юм.
40-р т.: Одоо хэн ч, ямар ч үзэл яриад нэмэргүй болцон. Наадуулын чинь комнийст үзэл л хол догонцондоо.
50-р т.: Хүүхдийн баатар цол хүртсэн Бэхтэнгэрээр “төрийн эрхийг хомнийстууд хууль бусаар авхкжээнэ” гэж ухуулуулаал бяц даруулчий. Найрааны баатар болоогүүгээ харуулж, цолоо батлагалдээ.
53-р т.: Цааччинь Оригийг алсан хэрэгт Ц.Арвинбат мат гээд цөөнгүй гартай хамт холбогдоодохсон шдээ. Оригийн хэргийн л илрүүлчвэл амьд явсны хэрэг бүтлээ, мааний вадни хум гэж залбирч явдаг маанаг сонгогчдын дунд тэр анхбаяртнуудын эрээтэнг хуга өсч байгаа.
2
Бөхган: Анхбаяртнуудыг ангайтал нь маллана гээл вайсан яасэмбээ таанар? Намайг тэр Анхбаяр овгор нь "та нар нэрээ сольж, НАМХХ гэдэг өөр маап болсон тул парлаамээнтэд суух эрхгүй, бүгдийг нь би хөөлгөж чадна, та нарын бага нас миний атганд шүү" гэж тувтан дарамтлаад, үхтэл нь жижигрүүлж байншт.3-р т.: Шартаад үхлээ! Ганцийм шаачаад, архинаас гараад наачий!
13-р т.: Бөхөө дарга нээрээ лаг жижкэрцэн байшт. Сандал дээр гарч зогссон мөртлөө л индрийн ардаас үзэгдэхээн байчиж.
Бөхган: Сандал дээр гарах ч тэнхэлгүй болчоод байнаа. Анхбаярын Онц их хурлыг үймүүл гэж явуулсан нусгай бэлтрэгнүүд яасэмбээ?
50-р т.: Цаадуул нь чамбай чацганууд юм. Манай вацаануудад 50 мянган төгрөг өгч, нохой гурав харагдтал дайлж, харин маниусын энэ хурал дээр эргэж очиж үймүүл, тэгвэл ахин мөнгө өгнө гээд буцаагаад илгээцийм вайхчүүлээ.
Бөхган: Өөрсдөө очиж архи мөнгө тараах ёстой улс чинь юу яаж уухаараа даалгавраа мартчаад ирж зүрхэлдэг байнаа?
3-р т.: Мэдэхгүй…
Бөхган: 10 гүрүүп явуулсан шүү дээ. 1000 хүүхдээс нэг нь ч эсэн мэнд эргэж ирсэнгүй юу. Архи уудаггүй ганц нэг нусан буу ч явсан штээ.
24-р т.: Гүйэ яахав, МАСХХ-ныхон хүний гачлан болчоод бүгдийг нь хурлын төлөөлөгчөө болгосон байгаамалдаа. Тэндээс гайгүй буцаж ирснүүд маань “Хурлын ирц бүрдээгүй” гэсэн гуравхан үгтэй л гуяа ганзагалаад ирсэн шүү дээ. Ийм л ганцхан үр дүн байна, өөр юүч алга. “1080 төлөөлөгч байх ёстойгоос 300-500 учраа мэдкүү утсан хүүхэлдэй л байсан” гэж сонин дээр бичүүллээ. Нотолгоо л байхгуймдаа. Явуулсан бацаанууччинь тоо мэдэдгүүм байлээлдээ.
Бөхган: Ёстой нэг мянган бандаашиг... МАСХХ-нд эхнээс нь шургуулсан тагнуул Мөнгөншаа нар маань яав?
37-р т.: Поольдуулаад гадагшаа шидүүлцэн. Уг нь тэд Болорцомыг Анхбаяртай мөргөлдүүлэх гэж их шургаа хийсээн, хөөрхий. Даанч, хоёр сар тагнуул хийсэн бууны гахай нохойгоо дуудуулаад, овоо мөнгөөр биеэ овоо удаа үнэлсэн энэ тэрээрээ хэлүүлээд улс даяар онигодоод болчлоо. Ганбалтын хүн гэгддэг мөртлөө, бантсандаа “Ганбалт ч, МАНАН-гийн удирдлага ч бүгд хог шаар!” гэчээд, наадуулаасаан ч овоо шанаа манаа хүртлээ. Одоо яая гэхэв, ажил амьдрал нь л юм даа. Мөнгөншаа тэгээд жинхэнэ ОИХ зохион байгуулна гэх нэг хор найруулж, цаазын ялаас хэлтрэх юм сэтгэсэн шээг уйлж дуулж суугаа.
Бөхган: Энэ хурлаа яаягжайхад элий юм уу, хаашаа юм!
11-р т.: Би экс-ерөнхийлөгч Томбандиар анхбаярчуудыг юутай хийтэй нь үгүй хийхийг уриалсан “Жинс үг” хэлүүлсэнштээ.
“Дайсан гурван янз. Дайсан, нөхрийн дайсан, дайсны нөхөр. Цохиж байгаа бол өвдтөл нь цохь, хашхирч байгаа бол чанга хашхир. Чамд хатуу хандах бол хариуг нь хоёр дахин илүү хүчтэй өг. Ухаалаг хүн дайснуудаа хооронд нь хагаралдуулахыг эрмэлздэг. Бүтэн унтраагүй түймэр, бүтэн дараагүй өр, бүрэн бут цохиогүй дайсан бүгд шинээр босч ирнэ. Дайсанд өршөөл үзүүлж буй хүн өөрөө энэрлээс татгалзаж байгаа хэрэг” гээл манай хүн ам халаад авч өгсөөн. Учир мэдэх хүүхдүүд Күнзийн сургаалиас будаа идчиж гээдайгаа. 10 үеийн дараа ч болтугай заавал өшөөгөө ав гэж Күнзэд нь сургадаг юм гэх шив.
53-р т.: “Ард түмнийг хагаралдуулах юм ярилаа, улсын ерөнхийлөгч байсан хүн ингэх ч гэж дээ, монголчуудад сургааль айлдаж байгаа нь энэ гэж сунжирч нуршиж байдаг “Жинс үг” гээчий нь нийтэлж нэвтрүүлэхээ боль” гэхчлэн тэр Томбанди чинь элдвээр дайруулж, амаа ардаа гартал алгадуулаад, шалдаа бууж шалчийгаа биз дээ. Гоёотолгойн уурхайн боос, хамгийн баян тарган хүүхэд байж тэгж ч хөгөө хөлдөө чирэх ч гэж.
Та нар битгий тийм новшийн заваан юм хийж бай, мэдүү. Харин би бол сонин дээрээ Анхбаярын амь насанд халдах гэж байна гэж бичүүлсэн. Жинхэнэ хатгаас гэж ийм байдийм. Томбанди хашхир машхир гэж хатгасан бол би цааш нь харуул гэж хатгалаа. Тэгэхлээр чинь, Анхбаяраас хамаг муу юм болдог гэж үнэнээсээ итгэцэн нэг мэдрэл муутай баагийгийн өвчин нь хөдлөөд, очоод чадхийлгэчих л байхгүй юу.
4-р т.: Чиний тэр яслийн ямбий ханын сонинг хэн тоодийм. Эртүүд нэг паампарстай бацаан бөгсөө арчаад хаячих чинь билээ. Харин би Анхбаярыг Х.Чойбалсан, Б.Цэрэндоржийн л дараа орох улс төрийн алуурчин, түүнийг хорвоод мэндэлснээс хойш нас барсан хүмүүсийн ихэнхийг тэр л улс төрийн өс хонзонгоос болж алсан гэсэн мэдээлэл цацуулаад, ёстой нэг алж өгч байнаа. Аягүй бол цусан өс авах гэсэн нэг нь Анхаабаярааг өдийд бурхан болгочоо биз, мааний бадми хум.
49-р т.: Тэр чинь угаасаа бурхан болоод тахин шүтүүлж байсан хүүхэд. Чи ахиж бурхан болгож яахнуу. Харин би бол нөгөө өр зээлний нээнтгэнд орсон Сараннугангаар гурван тэрбум төгрөг нэхэмжлүүлж, санхүүгийн хувьд бүрэн дампууруулж, гудамжны гуйлгачин болгож, Шамбалд илгээх гэж байгаа. Анхбаярын сонинд тэрнийг бага насны охидыг садар самуунд уруу татсан гээд бичцэн байхгүй юу.
7-р т.: Шамбал чинь диваажинштээ. Би бол бүр аймаар юм хийсэн. “Балин хамарт улс төрийн үхдэл болчоод, Дамбий Ёоёо хоёр шиг алиалаад байх юм” гээд интэрнэтэд сэтгэгдэл бичцэн.
Бөхган: Чи муу ганц сэтгэгдэл биччээд мөн солиорвоо. Өөр хуцчих хоншоортой баас байнуу, хары.
19-р т.: Ганбалт даргатай зодолддог Энэбишзэгвэ “Та нар миний үгэнд ордоггүй ямар даварчихсан юм. Би та нарыг ална” гээд заналхийлээд болохоон байсан. Өмнө нь манайхан түүнийг “хүүхдийн байгууллагынхнаараа алуулна” гээд заналхийлчихсэн байсан л даа. Тиймхэн юмны төлөө биднийг ална гээд байхдаа яадийм. Дургүй хүрээд Анхбаярын эсрэг жагсаал хийцэн. Баахан дарга боссын “хөрөнгөтөн бацаанууд”, “тимонууд” гэгддэг хүүхдүүд бид хөхөө өвлийн хүйтнээр нусаа хацартаа наатлаа жагсаж жүжиглэсэн.
Бөхган: Энэбишзэгвэ ална гэсийм бол Анхбаярын эсрэг жагсдаг нь яаж байгаам?
19-р т.: Харин яагаад тэгчлээдээ, нусаар урс.
Бөхган: Та нар хөхөө өвөл жагссан нь буруу болсон байхгүй юу. Хэзээ өвөл хөхөө байсийм. Гахай өвөл жагсчихгүй дээ.
МАСХХ гэсэн товчлол үүсгэх хуурамч байгууллага байгуулж бүртгүүлээд Анхбаярын МАСХХ-г будаа болгоно гэсэн улс яав. Тэр нөхөр чинь яс юман дээрээ МАСХХ гэсэн тавхан үсэгний төлөө л үхэлдээд, хөөцөлдөөд яваа товарищ, юун тэр ард түмэн зүмэн, хувьсгал мувьсгал. Тэр үсгүүдийг өөрийн болгочуул, МАСХХ-ны гишүүд,сонгогчид андуурч эндүүрч тэнэгтээд өөрийг нь дагана гэж сэтгэсэн байгаам. Хэрэвзаяа, Доод шүүх “Монголын ардчилсан социалист хүүхдийн холбоо гэсэн нэрийг авч болхгуй” л гэчвэл цааччинь адил товчлол үүсгэж бүртгүүлэх гэж мачийх нь гэгээн цагаан өдөр шиг тодорхой. Бид яг адилхан сэтгэдийм чинь.
68-р т.: Иргэний хөдөлгөөний Гүен гэдэг хүүхэд Доод шүүхэд холбоогоо бүртгүүлэх гэж бүтэн жилийн турш хэдэн гутлаа элэгдтэл хөөцөлдөөд бараагүй, хөл нүцгэн болцон тул больцон гэсэн. Тэгвэл бид МАСХХ гэсэн товчлолтой 100 гаруй холбоо байгуулж, ганц ч гутал вайтгай, оймсны гарзгүй бүртгүүллээ. Соёлын хувьсгалын үед Өвөр Монголд хятадууд “Аргал хоргол холбоо”, “Архичин хүүхний холбоо”-ны гэх хүртэл хэрэг үүсгэж, шийдвэрлэж байсийм байна. Тэрийг ч бүртгүүллээ. Одоо Анхбаярт ямар ч товчлол үлдээгүй.
Бөхган: “Аргал социалист хорголын холбоо”, “Архичин социалист хүүхний холбоо” биз дээ? Тэгэхгүй бол МАСХХ биш, МАХХ болчиноштээ.
68-р т.: Өө, тэр баларсан С үсгийг нь мартчиж.
Бөхган: Ээ хар малуудаа! Та нарыг тарвалзаж таахалзаж байх хооронд аягүй бол Анхбаяр МАСХХ гэсэн товчлолтой мянган холбоо байгуулцаан, одоо өнгөрсөн.
3-р т.: Хар Малуда гэнэ үү? Малуда хаа байна? Миний шүтдэг хөл бөмбөгчинштээ. Хар мар гээд доромжлоод байгаарай, хөөе!
68-р т.: Өөрөө сайн хэлэхгүй яасийм, бид яаж мэджээдийн!
3-р т.: Би Малудаг зөндөө л хэлсэнштээ, малуудаа…
Бөхган: Эцсийн аргаа хэрэглэж, АН-ын хулгайчуудаас л тусламж гуйж, шараа болохоос доо. Одоо намайг хүүхдүүд ичиг ичиг бөө бөө, Ичинхорлоо бөө бөө гээд унанаа...
3-р т.: Тэгэхгүй ээ. Одоо чинь ичиг ичиг п...., Ичинхорлоо п.... гэдэг болчоод байгаа.
9-р т.: Тэр АН-ынхан чинь Анхбаяртай тэмцээд байгаа ухаантай. Гэхдээ манайхныг л турхирч суух. Даанч ханилгаагүй. “Ганбалт зөв хүнээ шанааддаг” гээд л сониндоо бичив. Тэр сониндоо бүр ичгүүр сонжуургүйгээр, НАМХХ МАСХХ хоёрыг ингэж алалдуулж зодолдуулж байгаад, аль алийг нь мөхөөж, Монголыг эзэлж авна гэж бичих юм.
Анхбаяр луу ч гүйлдээд байгаа сурагтай. Намын хоёр лидэр нь бие биенээ бөгс долоосон гэж буруутгаад ухаан алга, юун бидэнд туслахтай манатай. Мөнгөндуулга нь Чандманийгаа чи Анхбаяртай ес уулзаж есөнтөө бөгс долоосон гэсэн байна. Чандмань нь, танай “Мөнгөн шаантаг”-ийнхан аль дивангалавт Анхбаярын өгзгийг мянга түм долоогоо биз дээ гэсэн юм байна. Ий энэ хоёр зодолдох вий гэж улс амьтан хэлэлцээд байсан чинь, зодолдчихсон бололтой. Мөнгөндуулга нь, Чандмань өрөөнд дайран орж ирж, намайг бялба нүдсэн гэсэн бол, Чандмань нь, Мөнгөндуулга ширээ шаан агсарч, намайг зодох гэж дайрсан гэж ярих болжээ.
Бөхөө дарга минь, Анхбаярыг ялах ямар ч арга алга даа!
3-р т.: Юу юу гэнэ вэ, муу горшоонкны оронцог чинь! Анхбаярыг ялж болдгүймбол чамайг ялаад өгье л дөө.
Бөхөө боосоо, би саяхан “Эрдэнэшишийн хүүхдүүд” гээд том хүний кино үзлээ. Хэсэг хүүхдүүд 18 насанд хүрснээ алаад байдаг хүүхдийн улс байгуулсан тухай гархым. Гоё байгаа биз?
Бөхган: Ёстой гоогоо юм. Муусайн томчууд л тэг ингэ гээд биднийг зовоогоод байгааштээ. Тэд байдаггүй бол ч чка даа. Чка биш ээ, саак.
Ерөөсөө тэр “Эрдэнэшишийн хүүхдүүд”-ийг чинь л байгуулчий! Гүйцээ, ажилдаа орцгоо! Хурлаа хаая!
Харьж нэг сайхан баая. Бүр хөөрхий муу улаан горшоонкоо саначихлаа байна…
Ч.Мөнхбаяр
ММХI.V.XXV
ММХI.V.XXV
No comments:
Post a Comment