Tuesday, June 14, 2011

Харийн олборлогчид Монголыг газар хөдлөлийн өндөр идэвхтэй орон болгожээ

Газар хөдлөлөөс эмээсэн дарга нар 
харш дороо ган хуягт бункер бариулжээ

1. Богд хааны ордон таван баллын газар хөдлөлтөд 
доргиж, нуpax болов, дараагийнх нь?

Байсхийгээд л газар хөдлөлийн нөхцөл байдал асар өндөр болов гэх мэт буух мөр, буцах эзэнгүй "золбин" мэдээлэл гарч ирж, ард иргэдийг түгшээх юм. Хэн, ямар зорилгоор түгээж буй нь тодорхойгүй, хариуцах этгээдгүй. Хэрэв хүн зоноо аврая хэмээсэн бол тал бүрийн бодитой үйл ажиллагаа явуулж шийдэмгий алхам хиймээр юм.
Улиастайд V цахилгаан станц барих гэтэл, ТЭЗҮ-г  нь газар хөдлөлийн (сэйсмо) аюулаас шалтгаалан гаргах боломжгүйд хүрсэн гэнэ. Энэ шалтгаанаас болж УБ-т барилга барих (оршин суух) нь техникийн хувьд хориотой юм байна шүү дээ!
Сая, төрийн арван хэдэн том байгууллага нэгдэж, газар хөдлөлийн гамшгаас сэргийлэх үндэсний зөвлөл байгууллаа. Сэтгэгдэл төрүүлж байгаа биз. Гэхдээ аюул мэдрэгдсэн гэх 2004 оноос хойш долоон жилийн дараа дөнгөж шав тавигдлаа. Газар хөдлөлийн аюултай ерөнхийлөгч маань харин олон жилийн турш тэмцэж байгаа (нууцаар ажиллаж байсан шиг билээ) бөгөөд, одоо ч их дуу гарган тэмцэж буй. Сураг сонсвоос, төрийн байгууллагууд маань, төрийн өндөрлөгүүдийн тусгай албан ёсны ивээлд л багтаж чадахгүй бол үндсэн үүргээ гүйцэтгэх ямар ч боломжгүй болсон юм гэнэ шүү. Ашигт малтмалынхан хяналтын асуудлыг хүчрэхээ байгаад лицэнз олголтыг хязгаарлахаар шийдвэрлэсэн нь огт хэрэгжиж өгдөггүй, Ерөнхийлөгчийн ивээлд орж нэрийг нь гаргаж байж л түр ч атугай хэрэгжүүлж амсхийгээд ахиад л нөгөө дааж давшгүй зовлондоо унав гэнэ.

Богд хааны ордны хажууд барилгын суурь ухсанаас болж таван баллын хүчтэй газар хөдөлж үзмэрүүдийн байр хүртэл солигдож, хана цуурч нурах болов. 1911 оны хувьсгалыг Богд Балам л хийсэн, өвлийн ордныг нь шинэчилнэ, зуныхыг нь барина барихгүй гээд л бөөн юм болоод байгаа, ойн наана юу ч үгүй болох нь үү дээ.
Хэрэв хотод маань газар ухахад таван баллаар хөдөлж байгаа бол аюул хэзээ нүүрлэх бол гэсэн асуулт тавих хэрэггүй болжээ. Хариулт нь ойлгомжтой: Одоо!

2. Оросууд биднийг газар хөдлөлөөс аваръя гээд байхад 
Засгийн газар дэмжихгүй байна

Гэхдээ газар гэдэг маань цөмийн реакторын бүрхүүл хальс мэт зүйл тул байнгын хөдөлгөөнд оршино. Газрын хэвэл өөрөө барилга барихад зориулж бүтээгдсэн эд биш. Тиймээс бүтэц нь алаг цоог, холион бантан. Үүнийг бүрэн судалж, гүнд нь хүртэл боловсруулалт хийж байж, барилга барьдаг юм байна шүү дээ. Ачаалал даадаггүй, үйрэмхий уусамхай, задрамхай эрдсүүд, хөрсний ус, шавар, гулгалт, цөмрөлт, нуралт гээд л газар дор юу л байна, асуудал байна. Үүнийг саяхан 30 жилийн өмнө бичигдсэн номноос уншлаа. Гэтэл манайхан юун газрын хэвлийг судалж, боловсруулах байтугай, илэрхий гүн намаг дээр хороолол барина гэж дайраад ялигүй нүх ухаад л живээд үхчихэж байхыг нүдээр үзэж л явав.
Газартай холбоотой тэр бүх процэссийг хольж хутгаад газар хөдлөл гээд байх явдал тохиолдох юм. Өдөрт өч төчнөөн удаа хөдөлж байна гээд л мэргэжилтэн ярих. Өдөржингөө л хөдөлж байгаа шүү дээ, станцын мэдрэмтгий багажууд ямагт салганан чичирч байдаг юм билээ. Үүнийг өд төдөн удаа гэж тоолох арга буй юу. Хэвийн чичиргээ, доргилт, түлхэлт, хэлбэлзэл гээд л өөр үгүүдээр илэрхийлж ялгаж салгаж сурмаар юм.
Богд хааны ордны таван баллын хөдлөлт гэдэг нь болгоомжгүй, судалгаагүй ухсанаас болж, хөрс эвдэрсэн хэрэг байж болох. Нүхэнд ус их орсныг соруулж зайлуулсан л гэх. Түүнээс биш нэг байгууллагын хүрээнд газар хөдөлнө гэж юу байхав. Наад зах нь 100 км-ын тойрогт газар хөдлөлийн нөлөөлөл тархдаг.
2005 онд Оросын геофизикч, Эрхүүгийн чиглэлийн хүрээлэнгийн эрдэмтэн Леви "Нарийвчилсан судалгааны дүн гараагүй байгаа учир хүчтэй газар хөдлөлт болно гэдэг нь батлагдаагүй. Иймээс иргэд сандарч тэвдэж болохгүй. Харин асуудалд Монгол улсын Засгийн газар анхаарал хандуулж, бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Ийнхүү анхаарал тавихгүй бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй" гэсэн. Монгол улсын засгийн газар анхаарал тавьсан гэж би бодохгүй л байна. Ноднин зун ирж ажилласан Францын эрдэмтэн тодорхойгүй зүйл ярьсан ч түгшүүрийн харанга дэлдээгүй л юм даг.
Зарим хүн газар хөдөлнө гэж хутган үймүүлэх нь бизнэс болоод байна гэх юм. Гамшигт тэсвэргүй гэж олон барилгыг нурааж өндөр үнэтэй хотын төвийн газрыг мэдэлдээ авах гэсэн газрын наймаачин, луйварчдын явуулга ч гэх шиг. Хэн энэ явуулгыг хэрхэн хийж буйг тодорхой мэдэж байна гээд нэг уншигч бичиж үлдээхэд коммэнтийг нь устгаад байсан гэнэм. Ямар ч гэсэн, газар хөдлөлийг хэмжиж судлах багаж авахад л тэрбум тэрбумаар нь зарцуулах юм билээ. Хэмжээгүй л яваа юм билээ шүү дээ. Ийм байж хэзээ хэзээгүй аюул болноо гэж яаж итгэлтэй хэлээд байгаа юм бол. Болох гээд байна уу, болгох гээд байна уу.

3. Газар хөдөлгөн Улаанбаатарыг хавтгайлж, 
цөмийн дэлбэрэлтээр гүйцээх төлөвлөгөө

Энэ үгүүллийг бичиж суутал "5 баллын газар хөдөлгөдөг" ордны гайхлууд "Барилгын суурийг дагтаршуулж нүдэхэд музей доргиод байгаа юм аа. Дагтаршуулахаа болихоор доргихоо больчихдог" гэсэн юм хэлэх нь телевизийн мэдээгээр дуулдав. Ийм учраа олохгүй хүмүүс арай газар хөдөлнө гээд шуугиан тариад байгаа юм биш биз дээ?
Гэхдээ болгоомжгүй үйлдлээр, олон сая жилийн турш бүрэлдэн тогтсон сэйсмо тэнцвэрийг алдагдуулж, олон сая жилийн сэйсмо идэвхжлийн дараа л ахин тэнцвэр тогтох гай гамшгийг авчирч болно оо. Санаатай үүсгэвэл бүр ч аюултай, сүйрэл 100 хувийн боломжтой болж ирнэ. Сэйсмо зэвсэг аль хэдийнэ зохион бүтээгдсэн бөгөөд илээр хэрэглэсэн тохиолдол хараахан үгүй, харин далдуур хорлов гэж улсууд биесээ буруутгасаар ирэв. Зарим оронд сэйсмо зэвсэг хэрэглэх зайлшгүй шаардлага буй. Бусад улсыг хорлосноор өөрийн сэйсмо идэвхжлийг намжаадаг байна.
Үхлийн аюултай цөмийн хогоо манайд хаяна гээд байдаг улс сэйсмо "хогоо" яагаад Монгол руу зайлуулахыг санахгүй гэж. Манай нэг мэргэжилтэн, хайгуулын өрөмдлөг газар хөдлөлийн идэвхжил үүсгэж болно гэсэн нь үнэн юм. Тэгвэл тэсэлгээ бүр ч их эрсдэл дуудна. Хамгийн аюултай нь чичиргэн судлах арга. Энэ бол Богдын ордны бус, жинхэнэ газар хөдлөлт юм. Гүний өрөмдлөг хийж, хүчтэй дэлбэрэлтийг хөрсөн дор үүсгэн газар хөдөлгөөд доргилтын долгионоор нь хэвлийг шинжиж, хайгуул хийдэг. Газар хөдөлгөдөг машинууд цуваагаар явж Монгол орныг аалзны шүлс мэт хэрэн газар хөдөлгөж байдаг юм билээ.
Энэ л нэоколоничлогчид, хорлон сүйтгэгчид, мөнгөний донт мунхгууд Монголын газар хөдлөлийн нөхцөл байдлыг хүндрүүлэн хурцатгаж, Улаанбаатарын гэх шинэ голомтыг үүсгэв биш үү. 2004 онд анх түгшихүйц шинж тэмдэг илэрсэн гэх. 1997 онд харийнхны ашигт малтмалын галзуурлыг эхлүүлснээс хойш дордохын долоон жилийн дараа.
Өөрийгөө зовоолгох үхүүлэх, бусдыг ч мөн чингэх садомазохизм гэгч завхай гаж дон өвчин тусаагүй л бол харийн нэоколоничлогчдын үйл ажиллагааг зогсоож шоронд хийхийг нь хийж, монголчуудынхаа л бор гэдсийг божийлгочих хэмжээний аядуу бага олборлол, холбогдох үйлдвэрлэлийг өрнүүлэх хэрэгтэй байна. Дайснуудын буй болгосон ноцтой сэйсмо нөхцөл байдал ийм зайлшгүй шаардлагыг авчрав. Гэмт хэрэгтнүүд ямагт тэнэг мулгуу байдаг ч гэлээ, үүнийг ойлгох нь өлзийтэй.
Монголчуудыг сэйсмо зэвсгээр геноцидлэн устгах төлөвлөгөө хэрэгжиж иржээ гэж бодох олон шалтгаан бий. Нэгдүгээрт, глобал ач холбогдолтой байгалийн асар их баялгийн хууль ёсны эздийг үгүй хийх, хэт их гүрнүүдийн гэополитикийн орчныг сайжруулах хэрэгцээ байсан, хоёрдугаарт, 1997 оноос бүхий улс орны хэмжээнд эрдэс баялгийг аль болох хурдан хугацаанд цөлмөж үгүй хийх ажиллагаатай хавсруулан хамаг хэвлийг өрөмдөж дэлбэлж, хөдөлгөж, эрүүл газар эс үлдээн, сэйсмо тэнцвэрийг дээд зэргээр алдагдуулахдаа хэт төвлөрөлт нийслэлийг онцгойлон анхаарсан байна, сэйсмо зэвсэг булсан ч байж магадгүй, гуравдугаарт, мөн тэр үеэс бүх монголчууд нийслэлд ирж суурьш, энэ л цор ганц амьжиргаа залгуулах боломж гэсэн ухуулгыг тасралтгүй хийж, нааш дүрвэхээс аргагүй болох байдлыг бүрэлдүүлж байгаа, дөрөвдүгээрт том газар хөдлөлт бол газрын хэвлийг асар ихээр таниулах дэлгэц болж өгдгөөрөө нэоколоничлогчдод давхар давхар ашигтай бөгөөд урьд Алтан тэвшийн хөндий гэдэг нэртэй асан нийслэлийн нутаг дэвсгэрт ч глобал хэмжээтэй орд илэрч магадгүй юм, тавдугаарт, сэйсмо гэноцидээ гүйцэд үр дүнд хүргэхийн тулд цөмийн дэлбэрэлтийн аюулаар баталгаажуулах гэж буй.
Улаанбаатарын орчимд АЦС барина гэж байгаа шүү дээ. Яагаад нөгөө аймшигтай газар хөдлөлийн бүсээ сонгов. Манай орон нэг галзуу акадэмичтэй болоод байгаа бөгөөд түүний амны уншлага нь "АЦС ямар ч хор хөнөөлгүй, аюулгүй. Фукушимагийн АЦС-ийн осол харин ч бүр энхийн атомын тэхнологийг улам боловсронгуй болгоод төгс эрсдэлгүй горим зохиолгочихлоо. Нүүрсний станц АЦС-аас 400 дахин их цацраг аюултай. АЦС барьснаар энэ аюултай эдийг дотооддоо огт хэрэглэлгүй, гадаад руу үтэр түргэн зайлуулж ангижрах бололцоог олгож байна.Бас нэг алтан боломж нь юу гэвэл гаднаас цөмийн хаягдал оруулж ирснээр АЦС-аа үнэгүй бариулаад авчих юм. Цөмийн хаягдлыг ашиглаж болох хэтийн төлөв ирээдүйд олон гарч ирнэ, тэгэхлээр энэ бол хаягдал биш, үнэт баялаг. АЦС барьснаар өчүүхэн бага хүчин чадлаар нь Монголоо хангачихаад үйлдвэрлэсэн ихэнх эрчим хүчээ гадаадад гаргана" хэмээн түмэнтээ давтагддаг. Уг нь энэ хүн шорон, Шар хадны аль нэгэнд байж байх ёстой, гэтэл маш чухал том байгууллагыг толгойлоод явж байна. Манай дарга нарын нийтлэг төрх шүү дээ.
Чернобылийг санацгаая. 1994 он хүртэл 124 мянган хүн цацрагийн хордлогоор нас барсан гэдэг ч МАГАТЭ 600 мянга гэдэг. Түүнээс хойш хичнээн хүн нас барсныг нь тогтоогоогүй байна. Энэ станц хот суурингаас хол байсан ч, таван сая хүнийг хордуулжээ. Хор нь 25 мянган жилийн дараа арилж цэвэршинэ. Гэтэл газар хөдлөлийн онцгой аюултай гэгдэх Монголд цөмийн хаягдал булна гэх.
Монголд ийм гамшиг тарьсан улс өөрсдөө яаж аврагдах юм бэ гэсэн асуулт гарна. Энэ ойлгомжтой. Нэоколоничлогчид, амийг нь хайрлахгүй хямд ажиллах хүчийг хуурч мэхлэн гаднаас авчирч, хортой нөхцөлд боолчилно. Өөрсдөө бол алс хол цэнгэн сууна. Дарга нар харш дороо газар хөдлөлтөд эвдрэхгүй, битүүмжлэгдсэн тансаг бункэр, оромжтой байдаг гэсэн. Дохио өгөхөд тэндээ хоргодоод л, дараа нь гарч ирж, үхэгсдийн өмчийг хувааж авах ажилдаа орно доо. Зарим нь ч дайжин одно, гэхдээ зарим нь Улаанбаатарт байж байхгүй бол сэжиглэгдэнэ шүү дээ.
Ард түмэн минь, аав ээж, алаг үрс, авааль хань, үнэ цэнэтэй бүхэнтэйгээ хамт амьдаараа булшлагдах гээгүй бол сэрэх цаг болжээ. Газар хөдлөх ч байсан, үгүй ч байсан, төр засгийнхаа жолоог гартаа авч, өнөөгийн галзуу солиотой амьдралаа цэглэе. Газар хөдлөлөөр монголчуудыг амьдаар булан тамлаж алах гэсэн дайснуудыг хамгийн хатуугаар гэсгээн цээрлүүлье. Эс бөгөөс газар хөдлөлийн хуурамч дуулиан дэгдээж, ашиг завшаан горилж буй этгээдүүдийг хайр найргүй шийтгэе. Босоцгооё, хувь заяаныхаа эзэд болцгооё!
Ч.Мөнхбаяр
MMXI.V.IX

No comments: