Монголын нацистуудаас хөөрхий янхан, гомо нарыг аварцгаая гэж Өрнөдөд сүржигнэх болов
Өмнө минь Английн “Гардиан” сонины нийтлэл байна (В.Батболдын орчуулгаар). Фашизм нацизм дэлгэрээд Монгол бараг л Хойд Солонгос, Иран шиг аюултай орон болчихоод байгаа мэт шуугиан дэгдсэний нэг хэсэг нь энэ нийтлэл.
“Нэонацизмын давалгаа Монголд орж ирлээ. Түүх дахин давтагдаж, ядуу даржин үгүйрсэн эдийн засгийн суурин дээр уур бухимдлаа гадныханд гаргах болсноор хэт үндсэрхэг үзэл газар авч байгаа нь энэ. Өнөөдөр тэдний гол дайсан нь Монголын өмнөд нутагт байнга ирдэг болсон Хятадын цагаачид болоод байна” гэж хятад гарвалтай байрын, тус сонины Хятад дахь сурвалжлагч Таня Браниган (түүнтэй хамт хятад үндэстэн бололтой, “Гардиан”-ын ажилтан Дан Чун явсан юм билээ) бичжээ.

