Sunday, July 22, 2012

Өмнөд монголчуудад зүй бус хандахаа больцгооё!

Уриалга

Дэлхийн монголчуудын нөхцөл байдал өөрчлөгдөж, нэгдэл нягтрал ихсэх, идэвхжих төлөвтэй байна. Гэтэл үүнтэй зэрэгцээд, хилийн чанадын элэг нэгтнүүдийн маань хамгийн том бүрэлдэхүүн хэсэг болох өмнөд монголчуудад зүй бус хандах явдал багасах буурах биш, нэмэгдэх эрчимжих төлөвтэй байгаа нь эх оронч, үндэсний үзэлтэн бидний санааг зовоож түгшээж байна.
Өмнөд монголчуудад зүй бусаар хандах нь Монгол төрийн гол бодлого, Монгол улсын гол асуудал биш л дээ. Гэхдээ элэг нэгт ахан дүүстээ элэггүй, энэрэлгүй хандах нь ноцтой үзэгдэл болж, архагшин хүндэрчээ.
"Өвөр Монгол байгаагүй бол Ар Монгол хятадаар дүүрэх байсан. Ингэж амьд бамбай болж, бусад монголчуудыгаа хамгаалахдаа, дайн тулааны халуун галд хатат төмөр ч хайлахын адилаар зарим хэмжээгээр хайлан ууссан явдал бий. Чингэлээ гээд тэднийг буруутгах биш, монгол соёл ухаанаар тэтгэж, ууссан хайлсныг нь залруулж засч яв" гэж Өвөр Монголын билгүүн номч Х.Захчидсэцэн хэлсэн байдаг.

"Бид 1000 гаруй төгрөгөөр махаа өгч байхад, УБ-т яагаад үнэ нь зургаа дахин өсөв” гэж малчид гайхаж байна

Монгол улс махны архаг хомсдолтой болчихоод байхад, Лаос улсад хонины аж ахуй байгуулан өгч (Монгол улсын нутаг дэвсгэр дээр) лалартав хэмээн өргөн олон хилэгнэж байна. Монголчуудын хүнсний хангамжийг сайжруулж буй нь тэр юм байх. Оронд нь Лаосын зүгээс Монгол улсад цагаан будаа тарьж өгөх юм гэсэн (Лаос улсад). “Хэрэв бидний хүнсний хангамжийг сайжруулах гэж байгаа бол бидэнд хонины аж ахуй байгуулж өгч аль” гэж хүн ард ихэд хилэгнэн, дэлбэрэх дөхсөн Везуви галт уул адил байна.
Дарга нар маань ч болдоггүй улс даа. Хамаг махыг кг-ыг нь 2000 төгрөгөөр Хятадад нийлүүлж, хужаа нарыг пологттол цатгаж байгаа. Харин Монголд махны үнийг 10 мянгад дөхүүлэн хорлов. Үүнийг бичигч бээр Солонгост хийл мах 10 мянган вон байдаг гэхийг дуулаад савж унах дөхөн гайхаж суусан. Мах магнаг болсон газар юм хэмээн уулга алдаж байсансан. Солонгос болбоос уулархаг орон бөгөөд эдэлбэр газар багатай, мал адгуулах бэлчээр нутаг хомс тул мах-чандмань эрдэнэ болсон газар юм. Монгол бол тэгэх биш ээ, мах хог болоод, тэр Леди Гага шиг махаар даашинз хийж өмсөн, ганц хэрэглээд л хаяж байх тийм учиртай газар. Тэгтэл Монголд махны үнийг тэнгэрт хадаана гэдэг - эсвэл манай эрх баригчид дэлхийн хамгийн тэнэг хүмүүс мөн, эсвэл дэлхийн хамгийн хорлонтой чөтгөрүүд мөн.

Манайхан С.Хуссейнийг үзэн ядагч күрдүүдэд С.Хуссейнийг рекламдан сурталчилж байгаад балрах дөхжээ

Бас лалуудад пиво, хүүхдүүдэд нь хатсан печень өгч 
авлигадан мэдээлэгч болгоод буруудах дөхжээ

Монголчууд бид муу бүхнийг тахин шүтдэг, чөтгөрийн шидтэй болсон шиг билээ. Тиймээс Саддам Хуссейнийг Чингис хаанаасаа илүү шүтэх шахам байдаг нь нууц биш.
Иракад байгаа улс маань күрд хүнтэй ярилцжээ. Күрдүүд бол Саддам Хуссейний арабын шовинист үзэл, үйл ажиллагааны золиос болж, их зовж зүдэрсэн ард түмэн. Ямар сайндаа эгэл олныг хориглогдсон хорт хийгээр хордуулж, аймаглан устгаж байхав дээ. Иракад күрд-араб, сунна-шиа шашны зөрчил бол гол түгшээх асуудлууд юм. Гэтэл манайхан энэ талаар юу ч мэдэлгүй очдог аж. Өөрсдийгөө күрдүүд гэж танилцуулсан хүмүүстэй уулзахад тэд Саддам Хуссейнийг үзэн яддагаа хэлж байжээ. Манайхан юу ч мэдэхгүй тул, “Саддамыг л муулж байвал эд нарт таалагдах байх гэж бодоод ингэж ярьж буй биз” гэж муу санаалсан байна. Тэгээд, “Танай Саддамыг их муу хүн байсан гэж үзэхгүй байна. Лав л мундаг удирдагч байсан шүү” гэж манайхан үнэн санаагаа хэлжээ. Үүнийг нь цаадуул нь дэмжинэ байх гэж санасан аж. Юу гэж тэгэх вэ. Мөргөлдөөн гараагүй нь л их юм.

Монголын иргэн болъё гэснийх нь төлөө Журамт баяныг манай дарга нар хөөж, хятадын дарга нар шоронд хийсэн үү?

Монгол улсад зуд турхан болж байхад Журамт баян бурхан болох дөхсөн билээ. Тэрбээр Монгол улсад өөрийн биеэр давхин ирж, гурван нисдэг тэрэг, 30 машин, маш их хэмжээний өвс тэжээл, бас бус зүйлийг хандивласан. Тэр үед Монгол улс даяар техникийн хувьд бүрэн бус нэг нисдэг тэрэгтэй, унаа тэрэгний хомсдолтой, өвс тэжээлийн гачаалтай их л бэрх хэцүү байсан даа.
Гэвч дарга нар маань, ямар санаа байна, далд санаа байхгүй биз, Тавантолгойг авах гэж байна уу гээд л ярвалдаж гарсан. Сүүлдээ бүр амин чухал хэрэгтэй асан тусламжнаас татгалзаж, хүн малын амь нас хохироход хүргэсээн. Өөр улс байсан бол баярлалаа, эрдэнэт хүний амь нас, амьдрал аврагдах нь гээд л тусламжийг нь аваад хэрэглэчих байсан. Дараа нь, би та нарт хандив өргөсөн, одоо Тавантолгойг өг гэвэл хуулийн дагуу шийднээ гээд л болоо шүү дээ.
Гэтэл өнөөдөр тэр талын мэдээлэл түгж, олон юм ил болж байна. Ноён Журамт бол уул уурхайн бизнесээр Хятадын том баячуудын нэг болоод, бизнесээ орхиж, буяны үйл эрхлэх болжээ. Тавантолгойг авна ч гээгүй, манай дарга нарын л хорт үг гэнэм.

7-р сарын 1-нийг өдөөсөн хоёр улс төрчийн духанд сум зоох тушаал өгсөн байж магадгүй гэв үү?

Манай улс төрчдийн жигшүүрт явдалд хязгаар алгаа. 2008 оны сонгуулийг будлиантуулж, хүн ардыг хутган үймүүлж, итгэл сэтгэлээр нь тоглон тохуурхчихаад, эцэс сүүлд нь нийлж нухчин дарж, алахыг нь алж, тамлахыг нь тамлачихаад, одоо тэрнийхээ учрыг олно гэж, шударга дүр эсгэн голийлдож байгаад ахин сонгогдоод авахыг хүсч байна. Ахиад л ард түмнийг харгислана, ахиад л учрыг нь олно гэж өөрсдийгөө рекламдаж байгаад сонгогдоно доо, эд. Энэ бүхэнд эцэс байна уу. Эсвэл мөнхөд эргэлдэх шулмын тойрог уу?
Ж.Энхбаяр сайдыг хараа биз дээ. “Мэргэн буудагчдын ротууд бэлтгэнэ. 7-р сарын 1-нийх шиг үймээнтэй ч зөвхөн холбоотой биш. Олон тохиолдолд хэрэглэнэ” гэж ард түмнийг айлгаж, авилгач ноёдод бялдуучилж байгаад огцрох болчихоод л байж байна. Го дарга гоншгонон байж Лу сайдын маань нууцаар бэлтгэж байсан ажлыг өмчиллөө, улсын нууц задаллаа, огцор огцор гэж байхад, Бат-Үүл баатар бархиран бархиран балиашиглана.

УБ дахь БНХАУ-ын ЭСЯ-г даавуугаар ороож баглан, хэнийг ч гаргахгүй, оруулахгүй гэнэ

Дэлхий даяар өрнөсөн Оссuру бослого Монголд орж ирж, дарга нар үхтлээ айв уу?

Ойр ойрхон хоёр жагсаал болсон нь олон нийтийн мэдээллээр төдийлөн мэдээлэгдсэнгүй.
Нэг нь “Хуучинхүүг сулла!” хэмээх жагсаал бөгөөд, “Битлз”-ийн хөшөөний дэргэд өрнөжээ. Өвөр Монголын үндэсний үзэлтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч Хуучинхүүг суллахыг шаардсан хэсэг залуус “Битлз”-ийн хөшөөг цагаан даавуугаар ороож, 1000 гаруй гарын үсэг зуруулжээ. Тэд одоо “Цагаан тууз” гэх энэ аяныхаа хүрээнд цагаан туузаа олон сургууль, байгууллагуудаар аялуулж байгаа бөгөөд, хэдэн зуун метр урт даавуун дээр гарын үсэг зуруулах бодолтой байна.
5-р сарын 11-нд аян нь дуусч, хаалтын жагсаалаа БНХАУ-ын ЭСЯ-ны гадна хийнэ. Чингэхдээ урт, залгасан туузаараа БНХАУ-ын элчинг ороож баглан, Хуучинхүүг суллатал хэнийг ч оруулахгүй, бас гаргахгүй гэнэ.


Anti Nuclear Movement ТББ-ын залуус цөмийн эсрэг жагсаал зохион байгууллаа. Японд Фукушимагийн АЦС-д осол гарсны нэг жилийн ойд зориулжээ. Гэтэл ихэнх хүн үүнийг өөрөөр ойлгожээ. Ерөнхий сайд С.Батболд АЦС байгуулах талаар хэлэлцэж тохиролцох гэж Японд айлчилсныг эсэргүүцсэн жагсаал гэж ойлгожээ. Энэ жагсаал Япон, Монголд зэрэг болсон байна. Тэгэхлээр Япон-Монголын харилцаатай холбоотой л болж таарах гээд байна.

Бид Өвөр Монголыг нээсэн Колумб шиг байв

Миний бие саяхан хэсэг үндэсний үзэлтэнтэй хөөрөлдсөн юм. Олон сонирхолтой юм яригдсан. Нэгийг нь сийрүүлсү (Аюулгүй байдлын үүднээс зарим зүйлийг нууцлав. Р голлон ярив).

-За сайхан өвөлжиж байна уу?
-Сайхаан, сайхан.
-Тарган тавтай онд мэнд оров уу?
-Тийм.
-Та хэд чинь дээр үед Хятадын элчингийн гадна бужигнуулж явсан гэж байгаа биз?
-Тийм ээ. 1990 оны хувьсгалд үндэсний хувьсгалын шинж чанар бас байсан юм. Тиймээс үндэсний үзлийн их тэсрэлт болсон шүү дээ. Бид 1991 оны 11-р сард “Өвөр Монгол, Түвд, Туркестанд эрх чөлөө олго!” гэж шаардан, БНХАУ-ын ЭСЯ-ны гадна долоо хоног суулт хийсэн.
Тэгээд МоАХ орж, эсгий, ямаха мотор гуйхад одоогийн Б. гишүүнээс зөвшөөрөл ав гэв. Б. гуай бидэнд тэмцлийн тактик стратегийн талаар нэг цаг “лекц” уншаад , өгч байж билээ. Одоогийн Э. ерөнхийлөгчийг суултад оролцох уу гэхэд, цаг зав муутай байгаагаа хэлээд, харин албан ёсоор мэндчилгээ дэвшүүлж, дэмжиж байгаагаа илэрхийлж асан.

Олуулаа болох бодлогыг олуулаа зөв хэрэгжүүлцгээе!

Эсбөгөөс, эсрэг үзэлтнүүд нь л хүчээ авах нь байна шүү!

Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн “Олуулаа болцгооё!” уриалгад хүмүүс олон янзаар хандаж байна. Энэ бодлогоо зөв сайн сурталчилж таниулахгүй бол дэмжигчдийн тоо нэн хангалтгүй байна.
Үндэсний үзэлтнүүд АН-ынханд талгүй ханддаг хандлагаа нэлээд баримталж байна.  Ардчиллын нэг алтан хараацай партизан хүн “Тэр санааг бол анх би л гаргасан. Ганцаарчилсан тоглолт хийж болохгүй. Үндэсний үзэлтнүүдтэйгээ ярьж зөвлөхгүй шийдсэн нь таалагдахгүй байна. Үндэсний үзэлтнүүдийг оролцуулахгүйгээр үүнийг хийвэл олиггүй л юм болно” гэв. Бас нэг их нэр хүндтэй судлаач хүн, монгол бус хүн үүнийг ашиглан Монголд орж ирж ашиг хонжоо гаргах магадлал өндөр гэж сэрэмжлүүлсээн.
Ц.Элбэгдоржийн уриалга, уулзалтад хэлэх үг зэргийг тамгын газрын ажилтнууд, референтүүд бэлдэж өгдөг нь ойлгомжтой. Тэд монгол үндэстний талаар тун ойлголт нимгэн байгаа нь түгшмээр.

Монголын “Моёлхон” кино туйлшрах үзэлд ашиглагдаж байна

Америк дахь Орос улсаас гаралтай цөөн тоот үндэстнүүдийнх нь russianminoriti.com гэдэг сайт байх аж. Түүний оросын буриадуудын хэсгийг нь сонирхлоо. 
Монголын “Моёлхон” (Мойлхон) гэдэг киног их сүрхий кино болжээ гээд л магтаж. Болливудаас (энэтхэг кино) долоон дор утга агуулга, оюуны төвшинтэй, дэлхийн хамгийн муу муухай кино хийдэг улс чинь энэ удаа харин гайгүй юм хийчихжээ, овоо л доо гэж урамшин бодлоо.
Гэтэл тийм биш байжээ.
Халхууд буриадуудыг алж хядсан гээд л үндэстнийг хагалан бутаргасан, бодтой биш, ухвар мөчид яриа яваад л байдаг юм. Түүнээс болж буриадууд гомдолтой, халхууд гэмшилтэй маягийн явж ирсэн. Социализмын үед Монгол улсыг мохоож мөхөөхийн тулд гол ястан халхыг нь аль болох доош дарж, сулруулах бодлого явагдаж байсны л үр шүү дээ. Ямар ч үндэслэлгүйгээр халхууд “урвагч үндэстэн”-ий статустай болчихоод, бүхэнд буруутгагдаж, яллагдаж, гутарч гутаж л явж ирлээ. Тэр бүгд оргүй худал юм! Ёстой л Осгонбаяр ламтны хэлдгээр юм унш, сайн бод. Бүх юм маш амархан тодорхой болоод ирдэг.

Баянхошуунд шөнө чоно дагуулсан, зуны хувцастай аймшигт хүүхдүүд явдаг болсон гэнэ

Эрхэм  ерөнхийлөгч сайд болох улс амьтсыг загнаж баахан хүнийг кайф авахуулав. Ер нь яахав тийм сайд тэгнэ ингэнэ гэдгийг найзан дундаа яриад хөөрөөд, инээгээд ханиагаад шийдчихдэг байж л дээ. Гэтэл энэ удаад хэвлэл мэдээлэл дуудаад иймээ тиймээ юм болчихов оо, хөөрхий. Зарим нь: “Нөгөө Зөвлөлтийн “Шурикийн адал явдал” кинонд Моргунов хэв журмын эргүүлийг ирэхээр Никулин, Вицин нараа нам цохиод, явахаар нь сүйд болоод байдаг шиг л юм болж байгаа юм” гэж хэлж байх юм...
МАН-ынхан ч гэж МАН-ынхан. Ерөнхий сайд, БХЯ-ны сайдыг бол ерөнхийлөгчтэй заавал зөвшилцөж байж тогтох, түрүүчийн сайдуудыг огцруулах УИХ-ын шийдвэр гарсан хойно дараачийн сайдуудыг ярих хуультай юм байна шүү дээ. Тэрийг ч ядаж дагачихалгүй сандал суудал, идэх уух нь бодогдоод л давхиад ороод ирсэн, тэгээд л олзлогдох нь тэр.

Одонгийн талаар олон үг сонссон минь

Миний бие саяхан Тусгаар тогтнолын одонгоор шагнууллаа. Үүнтэй холбоотойгоор янз бүрийн л зүйл сонслоо. Сөрөг зүйл л нэлээд сонслоо доо. Тэдгээрийг тоймлон сийрүүлье:
“Монгол улс сэргэн мандсаны 100 жилийн ойгоор “1911 оны хувьсгалын үзэл санаат 1990 оны хувьсгалыг хийхэд гар бие оролцон гавъяа байгуулсны тул” гээд Тусгаар тогтнолын одонгоор хэдэн мянган хүнийг шагнажээ. Тэгэхдээ төрийн гурван өндөрлөг, 76 гишүүн, бүх генерал нарыг шагнасан байх юм. Тэдэн дунд 1990 оны хувьсгалд гавъяа байгуулах байтугай, оролцоогүй, эсэргүүцэж байсан, одоо ч эсэргүүцдэг хүмүүс ч оржээ.

"Цөмийн хөнөөлийг зогсооё!" хэвлэлийн хурал - 2012.06.23


Японы ЭСЯ-ны дэргэд жагсав

Японы цөмийн эсрэг тэмцэгчдийн элч төлөөлөгч, Network for Nuke-Free Earth ТББ-ын тэргүүн Чой Сүн Гү Монгол улсад ирж, нөхдийнхөө нэрийн өмнөөс Монголын цөмийн эсрэг тэмцэгчидтэй хамтран ажиллах талаар хэлэлцэж тохиролцов. Японы ногоонтнууд өөрийн улс орны цөмийн хаягдлыг гадаад руу гаргахгүй байх талаар ч тэмцдэг шударга сайхан улс юм билээ. Монголын цөмийн эсрэг идэвхитнүүд ноён Чойтой хамтран, Японы зүгээс цөмийн хаягдал, цөмийн бусад хөнөөлт зүйлсийг Монголд нэвтрүүлэхгүй байхыг  шаардсан, 7.16-ны Японы цөмийн эсрэг сүрт эсэргүүцлийг дэмжсэн цуглааныг тус улсын ЭСЯ-ны дэргэд зохион байгуулав.



ЗГ-ын цөмийн төлөвлөгөөг яллан буруушаав

ЗГ хэдхэн хоногийн настай байж, ирэх 5 жилийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөл гээчээ яаран сандран гаргаж, халагдах УИХ-аар батлуулах гэсэн  нь нийгэмд дургүйцлийг төрүүлэв. Цөмийн хуйвалдааны эсрэг тэмцэгч бид цөмийн хуйвалдааны талаас нь эсэргүүцэн буруушаав. Харийн цөмийн хаягдал булшлах байгууламж,  цөмийн уурхай, реактор, лаборатори байгуулна гэж, 60 орчим тэрбум төгрөг улсын төсвөөс гаргахаар төлөвлөн тэр хөтөлбөртөө оруулсан байв. МоАХ-ны ЕНБД Г.Байгальмаа, МБОИЗ-ийн тэргүүн Д.Ганболд, Ногоон хөдөлгөөний тэргүүн А.Саруул,  Миний Могнолын газар шороо ТББ-ын тэргүүн П.Болд, Баяншарга ТББ-ын тэргүүн Л.Бор бид хуралд оролцов. Хэвлэлийн хурал гадаад дотоодод анхаарал татаж, Японоос цөмийн эсрэг нэрт тэмцэгч Чой энэ асуудлаар тусгайлан ирэв.



“7-р сарын 1” давтагдахаас сэрэмжлэгтүн!” хэвлэлийн хурал


“7-р сарын 1” давтагдахаас сэрэмжлэгтүн!” хэвлэлийн хурлыг Хохирогчдын холбооны тэргүүн Х. Оюунцэцэцэг, 7-р сарын 1-ний хохирогчдын холбооны тэргүүн Ж. Энхбаяр,  7-р сарын 1-ний хохирогч Тунгалаг нарын үзэл тэмцэл нэгтнүүдийн хамт зохион байгуулалцав. 



Цөмийн хаягдал булшлах гэрээг эсэргүүцэв


Үзэл санаа нэгт нөхдийн хамт “Цөмийн хаягдал булшлах гэрээг цуцлая” хэвлэлийн хурал зохион байгуулалцав.  Цөмийн энергийн газрын дарга асан С. Энхбат эрдэмтэн Монгол оронд олон улсын цөмийн хаягдал булшлах гэрээнүүдийг Д.Зоригт, С.Батболд, А.Ундраа нар байгуулсан болохыг илчлэн мэдэгдсэнтэй холбогдуулан хийсэн юм. Хэвлэлийн хурал дээр Д.Зоригт сайдын “үсийг хусах” бэлгэдлийн үйлдэл хийсэн нь олны анхаарлыг татав. Сонин хэвлэлийнхэн ярилцлага авч, цөмийн эсрэг үзэлт залуус “Могнолыг булшлахыг санаархагчид” бичил кинондоо оролцуулж, зарим нь плакат зураг хийн түгээж байв.  
  

“Хөх Монгол” бүлхэмийн хамт


“Хөх Монгол” бүлхэмийн зөвлөхийнхөө хувьд “Яс үндсийн үнэн мэдээлэлтэйгээр сонгуульд  оролцъё” хэвлэлийн хурлыг зохион байгуулалцав. Тусгай уриалга гаргаж, өргөн хүрээнд төдийлөн яригддаггүй асуудлыг шийдвэрлэх саналыг дэвшүүлэн тавьсан билээ.


Мөн, “Хөх Монгол” бүлхэмийн тэргүүн Д.Гансүрэнгийн хамт ” Эх Орон” ТВ-ийн тусгай ярилцалгад оролцов.


Цөмийн эсрэг No Nuclear группийнхэн тэмцэв

Фэйсбүкийн 11 000 гаруй гишүүнтэй No Nuclear группийн гишүүд “Цөмийн мафийг үл сонгоцгооё” хэвлэлийн хурал хийв. Монгол улс үндэстнийг мөхөөх аюултай цөмийн хуйвалдаанч - дэвшигчдийг бүү сонго хэмээн нэрлэж, ард түмэнд зориулж уриалга, намуудад (4 намын нэр дэвшигчдийг нэрлэсэн) шаардлага, сонгуулийн хороонд хүсэлт гаргаснаа танилцуулав. 



Үндэсний үзлийн сэдэвт ТВ-ийн шууд нэвтрүүлэгт оролцов

С1 ТВ-ийн, Х.Баттулга гишүүний хөтлөн явуулдаг цуврал хэлэлцүүлгийн “Үндэсний үзэл, үндэсний бахархал” сэдэвт шууд нэвтрүүлэгт нь оролцон санал бодлоо илэрхийлэв. Нэвтрүүлэгт Р.Амаржаргал гишүүн,  судлаач Б.Балжинням, мэдээлэлзүйн нэрт мэргэжилтэн Ариука нар оролцон мэтгэлцэв.



Номыг маань худалдан авлаа

Миний бие 2010 онд “Нисдэг баавгай” хэмээх хошин шогийн түүврээ уншигчдын хүртээл болгосон минь “Алтан Өд” шагналын номинант болж, мөн МЗЭ-ийн шагнал хүртэхэд нөлөөлсөн билээ. Тэгвэл энэ ном минь ахин эзнээ баясгалаа. БСШУЯ  326 ширхгийг худалдан авах саналаа ирүүлэв.