Wednesday, April 13, 2011

Дэмчигдонров ван хятадуудыг Өвөр Монголын армид дайчилж, хятадынх нь эсрэг тулалдуулдаг байжээ

1936-1945 онд Өвөр Монгол есөн жил, Японы ивээл дор тусгаар тогтносон юм. Зэвсэгт хүч нь 20 мянган хүнтэй, 70 их буу, таван танк, нэг байлдааны онгоцтой байжээ. Япон цэргийн формыг жаахан өөрчлөөд өмсч жигдэрнэ. Сэлэм барьсан өвөр монгол цэргийн даргын зургийг үзэж байсан агаад, яг л япон офицер шиг сүртэй үзэгдэнэ билээ. Японд сурч бэлтгэгддэг ч байж.
1936 онд Хөх хотыг эзлэхийн төлөө хятадын гарнизонтой ширүүн тулалдаан хийжээ. Анхны энэ тулалдаанд 15 мянган хүн оролцсоны долоон мянга нь алагдаж, олзлогдсон байна.
1937 онд Цахарын операци, Тайюаний тулалдаанд Хятадын цэргийг бутцохиж, ялжээ (Японы дэмжлэгтэйгээр).

Өвөр Монголын тэргүүн Дэмчигдонров ван 
армийн командлагч Ли Шоушиний хамт

Их төлөв харуул хамгаалалтын ажил хийж байсан энэ арми 1945 онд Монгол улсын армитай байлдахаас татгалзаж, харин Плиев командлагч дунд нь явсан зөвлөлтийн цэрэг рүү довтолж хиар цохиулжээ. Энэ армийн зарим үлдэгдэл бууж өгөлгүй, тусгаар тогтносон Өвөр Монголын төлөө байлдсаар, хамгийн сүүлд Эрхэмбаатарын отряд Маогийн цэрэгт дийлдэн устгагдсаан.
Өвөр Монголын армийг Ли Шоушин гэх авъяаслаг жанжин командалдаг байжээ (ханзаас галигласан нэр бөгөөд монгол нэрийг нь тодруулах нь зүйтэй юм). Бас олон хятад цэрэг явган ангиудыг бүрдүүлж. Өвөр Монголд олон хятад байсан тул, хятадуудыг ч цэрэгт татах нь ойлгомжтой.
Дэмчигдонров ван маань хятадуудыг Өвөр Монголын цэрэг болгож дайчлаад, Хятадынх нь эсрэг амь хайргүй тулалдуулдаг айхтар удирдагч байжээ.

No comments: