Wednesday, April 13, 2011

1911 оны Их хувьсгалын үйл хэргийг үргэлжлүүлцгээе!

Ирж буй 100 жилийн ой бол - бүх монгол үндэстэн тусгаар тогтнож, нэгдэн нийлсний ой билээ. Тиймээс их ойн хамгийн гол утга агуулга нь гагцхүү Хамаг Монгол үндэстэн ахин нэгдэж нягтрахад л орших учиртай. Их ойн жинхэнэ ач холбогдол, мөн чанарт төр засаг, ард түмний бодлогыг нийцүүлэхийн тулд үндэсний үзэлт нөхөд маань дараахь санал санаачилга, төсөл төлөвлөгөөнүүдийг дэвшүүлэн багтаасан “Хөх ном”-ыг төрийн өндөрлөгүүдэд өргөн барих нь зүйтэй гэж бодогдоно.

I. Төр-улсын бэлгэдэл, үйл хэрэг
1. Мөнх Тэнгэрийн шашныг төрийн шашин болгох;
2. Мөнх Тэнгэрийн бэлгэдэл - Хасыг Төрийн сүлд болгох, Хасыг хүндэтгэх өдөртэй болох;
3. Бүгд найрамдах улс гэх сунжруу, махчилсан орчуулгын хэллэгийг Ард-Улс гэж өөрчлөх;
4. Хууль тогтоох байгууллагыг Улсын их хурал бус, Их Хуралдай гэж нэрлэх;
5. Төрийн сонгуулийг цахим хэлбэрээр явуулах;
6. Бүх монгол туургатны засаг захиргааны нэгжүүдийг, нэгдсэн болон тусдаа “Монгол туургач номнол”-той болох;
7. Албан баримтад монгол үндэстнийг ястнаар нь бүртгэсээр байгаа салган бутаргах явуулгыг халж, “монгол” хэмээн үндэстнээр нь бүртгэдэг болгох;
8. Монгол улсын нийслэлийг Чингисхот гэж өөрчлөн нэрлэх;
II. Монгол туургатныг ирүүлж нэгтгэх, эрх ашгийг нь хамгаалах
9. Бүх монгол туургатныг нүүлгэн ирүүлэх нөхцлийг хангах Уугуулшууллын тухай хуультай болох;
10. Бүх монгол туургатныхан Монгол улсын иргэнчлэл авах нөхцлийг бүрдүүлэх Элэгшүүллийн тухай хуультай болох;
11. Бүх монгол туургатны дүрвэгч, цагаач, ажиллах хүчийг авч байх нөхцлийг бүрдүүлэх хууль-эрхзүйн өөрчлөлттэй болох;
12. Монгол туургатан өнчин хүүхдийг олноор авчирч асардаг болох;
III. Хүн ам зүйн нөхцөл байдлыг сайжруулах
13. Хүн амын ердийн өсөлтийг хөхиүлэн дэмжих хуультай болох;
14. Үр хөндөлтийг хориглох хуультай болох;
IV. Олон улсын хамтын ажиллагаа
15. Монгол үндэстний гэноцидийг (хүйтөрөлгүйтгэл, төрөлгүйтгэл) дэлхийн хамтын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрүүлэх, буруутанд хариуцлага оногдуулах, үр дагаврыг нь арилгахад чиглэсэн Гэноцидийн тухай хуультай болох;
16. Дэлхийн Монгол үндэстний засаг захиргааны нэгжүүдийн холбоог байгуулах;
17. Төв Азийн улсуудын тал бүрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол улсын гэополитикийн нөхцөл байдлыг сайжруулахад чиглэсэн Төв Азийн Холбоог байгуулах;
18. (ц.т.д) Казахстан, Монгол, Орос, Хятад улсуудын зохих бүс нутгуудын хөгжлийг эрчимжүүлэх, Монгол улсад стратэгийн ашигтай талуудыг авчрах “Шинэ Алтай” чөлөөт эдийн засгийн бүсийг байгуулах;
V. Үндэсний бахархлуудыг тодруулан дээдлэх
19. Монгол улсын жинхэнэ баатруудыг тодруулж мөнхжүүлэх, “Монгол Улсын Баатар” цолыг жинхэнэ ёсоор буй болгох, “Монгол Үндэстний баатар” цолыг шинээр буй болгох;
20. Монгол үндэстний дайчин баатруудын цогцолбор-сүмийг байгуулж, цэрэг-эх оронч үзлийг дэвжээх;
21. Монгол улсын мөнгөн дэвсгэртийг шинэчилж, дээр нь үндэстний бахархал болсон хүмүүсийг алдаршуулах;
VI. Боловсролын тогтолцоонд өөрчлөлт хийх
22. Бүх шатны сургалтад “Монгол үндэстний (туургатны) түүх, соёл” гэдэг хичээлийг оруулах;
23. Орос хэлний сургалтыг англи хэлний сургалтаар халах;
VII. Үндэстний эсрэг гэмт хэргийг таслан зогсоох
24. Эх орноосоо урвах, яс үндсээр гадуурхах, Монгол үндэстний түүх-соёлыг гүтгэн доромжлох гэмт хэргүүдтэй хийх тэмцлийг чангатгах;
25. Сонгуулийн үеэр яс үндсийн байдлаа худал мэдүүлэн, сонгогчдыг хууран мэхлэхийг таслан зогсоох хуулийн өөрчлөлттэй болох;
VIII. Байгалийн баялгийг ашиглах, гамшгаас сэргийлэх
26. Ашигт малтмалын нэоколоничлолоос эх орноо чөлөөлөх, ашигт малтмалын үндэсний дангааршлын зарчмыг хэрэгжүүлэх шинэ Ашигт малтмалын тухай хуультай болох;
27. "Газар хөдлөлгүй нийслэл” хөтөлбөртэй болох гэсэн найман чиглэлийн 27 алхмыг санал болгох нь зүйтэй байна.
Эдгээр нь цөм, Монгол үндэстэн тусгаар тогтнож, нэгдсэн их хувьсгалын үзэл санаанд тохирох, үйл хэргийг нь үргэлжлүүлэхэд нийцэх алхмууд болой. Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлэх, улс үндэстнийг хүчирхэг болгох, нэгтгэн нягтруулах, гэноцидийн үр дагаврыг арилгахад чиглэх амой. Жишээ нь ашигт малтмалгүйгээр хэрхэн үндэсний их үйл хэргийг санхүүжүүлэх, гамшгийг зайлуулахгүйгээр хэрхэн амар энхжин хөгжиж дэвших.
27 санаа бүрийг задалж тайлбарлан бичихэд номын дайтай болно. Тийм болохоор, “Хөх ном” гэж хэлж буй юм.
Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй, эх оронч, үндэсний үзэлт нөхөд өө! Их хувьсгалын 100 жилийн ойг угтан, үйл хэргийг нь үргэлжлүүлэх “Хөх ном”-оо төр засаг, ард түмэндээ өргөн барьцгаая аа хэмээн уриалж байна!
Ч.Мөнхбаяр
ММХI.IV.I

3 comments:

Unknown said...

Зүйтэй. Дэмжиж байна.

Newcon Co.,Ltd said...

demjij bna

Byambakhuu Darinchuluun said...

monkhbayar akhaa, tanii ekhluulsen ornuulsen uuguulshiliin huuli biyelegdekh ter nokhtsol baidaliig mongoloos bish yumaa gehed gadaadaas burduulekh noloolokh bukh tal deer ajillaj baigaa. tand tun udakhgui email bichne. Byamba