Tuesday, June 15, 2010

Казакстаны Максу сууринд тэндэхийн 1000 казах, Монголоос очсон 700 казахын хооронд мөргөлдөөн болжээ


Баян-Өлгийн казахуудад яс угсаа, ёс уламжлалаа хадгалахад хэцүү болж буй гэнэ. Энэ талаар манай төрөөс хангалтгүй анхаардаг. Казахстан улс болохоор, тэгвэл наашаа нүүгээд ир ээ л гэдэг.
Казах хэлээрх сурах бичиг, ном сонин маш хүрэлцээ муутай байдаг. Тус хэлээр нэвтрүүлдэг радио, ТВ гээд байх ч юм үгүй. Казахстаны сурах бичгээр хичээллэж болохгүй. Тэр улсын хэвлэл мэдээлэл олдох ч үгүй, олдсон ч, өөр улс болохоор тийм ч сонирхолтой, хэрэгцээтэй бус.Казах үсгийн фонт, программ хангамж ч үгүй тул, монгол кирилл үсгээр юмаа хэвлээд, үүнээс болоод залуус казах хэлний дуудлагаа алдаж байна гэв үү /Казах хэлэнд тодотгол тэмдэгтэй үсэг олон/.

Чингээд монгол хэлээр  мэдээлэл аваад байсан чинь, монгол үг их хольж яриад, монгол дуудлагаар үгүүлээд байдаг болсон ч гэх шиг.
Казахстандаа очихоор бас их зовлонтой гэнэ. Тэндхийн казахууд манай казахуудыг “монгол” гээд ад шоо үзээд байдаг аж. 


Саяхан Павлодар мужийн Максу сууринд тэндхийн казахууд эндээс очигсод руу дайрч,  ихэд түйвээжээ. “Монголчуудыг устгая! Алъя!” гэж тэд хашхирч байсан аж. Сууринд 1000 нутгийн казах, 700 манай казах амьдардаг байна. 3 жилийн турш тэнд мөргөлдөөн, дайсагнал үргэлжилж буй. Майгуль Укуметхан гэдэг Монголоос гаралтай казах эмэгтэй гуч дөчин залуус гэр лүү нь дайрч орон түйвээсэн тухай тэндхийн ТВ-ээр ярьж байв.
Тэр түйвээн харин ч гайгүй нь гэнэ. Хүнд бэртсэн хүн үгүй аж. Хүний амь хохирох, галдан шатаах зэрэг явдал ч, суумал казахууд ирмэл казахууд руу дайрах үед гардаг гэнэ. Уурын зууханд галч хийдэг монголын казах залууг нутгийн казахууд танхайран алсан явдал саяхан гарсан. 
Монголд аргагүй л, амьдрахад бэрх хүнд нөхцөлтэй тул тэд Казахстанд очдог ч, үндэсний дарлал зөрчилгүй урьдын амьдралаа санан бэтгэрдэг аж. Тиймээс, монгол дуу сонсож, монгол баяруудыг тэмдэглэх, наадам маягийн юм хийчих тохиол ч гардаг гэнэ. Монголын ерөнхийлөгч Казахстанд айлчлахад манай казахууд маш халуун дотноор, өөрийн ерөнхийлөгч гэсэн байдалтай л угтаж, буцаж Монголд очиход туслахыг хичээнгүйлэн гуйцгааж билээ. Гэвч төр маань төмөр нүүрээ л гаргасан нь мэдээж.
Үндэсний цөөнх иргэдээ хүнд хэцүү  нөхцөлөөс болж, гадаадад дүрвэн, түмэн зовлон үзэхэд хүргэж буй нь олиггүй төр засгийн л буруу. Монголчуудыг ч ялгаагүй тийм байдалд хүргэж байгаа. 

No comments: