Tuesday, April 9, 2013

Өглөө

наргиа

Ардын журамт цэрэг Нийслэл Хүрээнд сүр жавхлантай орж ирэхэд яг улаан зам дээр нь бөө бөөлж байв.
-Дүрр-дүрр, бүрр-бүрр, чи муу бэлэн гоймон гэж зайрантан хараалаа. Сэлмэн Тогмид:
-Жанжаан, энэ муу хэрээг буудчих уу? гэхэд Сүх:
-Болохгүй ээ, цаана чинь ТВ9 байна. Би тэртээ тэргүй бөө нарыг цэгцлэнэ гэв. Удалгүй нөгөө зайрантан бөө биш болчихсон, ваар сав хэсээд явж байдаг болжээ.

Жанжин Янжмаагийнхаа хамт захаар хэсч, популизм хийж явтал, сөрөг хүчний нэг нөхөр:
-Мөнгөтэй бөгөөд авгайдаа хайртай хүн авдаг л эд дээ гэж хор шарыг нь маажив. Янжмаа:
-Дамын наймаа хийх чинь хориотой биш үү. Буудчихъя гэхэд жанжин:
-Цаана чинь ТВ9! Дараа чимээгүй буудаарай…

Н.Энхбаярыг хийсэн хэргээр нь буруутгавал, өөрсдөө хамт шоронд орчих гээд байв уу?

Чой хамба шүүх хурлаас зугтаж Лондон орсон уу?

Хүн төрөлхтөн ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Су Чи-г сулла гэдэг байв. Гэтэл одоо “Монголын Аун Сан Су Чи Н.Энхбаярыг сулла” гэх нь холгүй байдаг болжээ. Дэлхий даяар Монголыг хамгийн муу мэддэг, хамгийн муу мэддэг болж жүжиглэдэг нь гэм биш зан билээ. Тэрнийг нь дамжуулаад манайхан улс төрийн бохир тоглоомдоо гадаадын гэнэн, гэнэн дүрт ардчилагчид, хүний эрхийнхнийг хольж хутгадаг. Ердөө л, нэг дарангуй дэглэмийн сөргөлдөгч бүлэглэлүүдийн гишүүн этгээдүүдийн талаар “ийм ийм айхавтар Аун Сан Су Чи тэмцэгч Монголд хохирлоо, хэлмэгдлээ, даян дэлхийн олон нийт туслаач, хамгаалаач, суллаач” гэсэн бичиг сачгийг мундаг мундаг мутрын үсэг, тамгатайгаар гадагш илгээн мунхруулдаг.
Цаадуул нь ч буруу булхайтай зүйлд яасан айхтар амархан итгэдэг гээч. Н.Энхбаярыг шударга үнэний төлөөх сөрөг хүчний шалгарсан цолгорсон, хохирсон хохимойтсон лидер гэж итгээд, Бан Ги Мун нь хүртэл суллахыг битүүхэн үгээр санал болгосон шүү дээ. Путин ч тэгэх байсан агаад, манай ерөнхийлөгч шахаанд орохоос зайлсхийгээд, Лондоны олимпод Түвшээгээ дэмжиж чадаагүй гэж хүмүүс ярилцаж байна. Хэрэв дэмжсэн бол Солонгосын муухай тамирчин арай ч ерөнхийлөгчийнх нь нүдэн дээр Түвшээг маань гэмтээж зүрхлэхгүй, тэгээд манай жудоч олимпийн хошой алтан медальтан болж дөнгөх байсан биз. Путиний хувьд бол яахав, Н.Энхбаярыг Аун Сан Су Чи гэсэн утгаар хардаггүй байх л даа.

Амьтны хэлийг хүний хэлэнд буулгасан толь зохиосон гэж сонгогчдыг татахыг оролджээ

Амьтны хэл мэддэг намайг УИХ-д оруулах учиртай гэж номлож байжээ

Нэгэн нэр дэвшигч болбоос мундаг том улс төрчийн дүү болой. Гэтэл 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшээд гарч үл чадав. Яагаад тэр вэ?
Тэрбээр: “Дахиж сонгогдох нь өөрийгөө хамгаалах арга. Дэвшиж сонгогдох нь илүү идэх арга” гэж толгой холбон хэлхсэн үгийг сурталчилгааныхаа оройд залж, их л мэргэн цэцэн юм олоод хэлчихсэн аятай явжээ. Гэтэл сонгогчид: “Энэ нөхөр дэвшиж сонгогдоод илүү идэх нь байна шүү, дахиж сонгогдоод өөрийгөө хамгаалах нь” гээд зай барьжээ.
Ард түмний төлөө юу хийж, тэмцэж явснаа тоочихыг оролджээ. Тэр нь өөрийнх нь хийдэг цалинтай ажил нь л байх юм.
“Харин Э-ийн өмгөөллөөр хилсээр цагдан хоригдсон иргэдэд нэг хоногийн нөхөн төлбөрт 19000-40000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулж байсан” гэжээ. Иргэд, энэ хүн чинь хилсээр цагдан хориулдаг юм байна шүү гэж эмээжээ.

АН асар хүчирхэгжвэл, ан гал руу оруулах уу?

1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл (АХЭ) төрийн эрхийг гартаа атгаж байх үед МАХН сав л хийвэл хүүхэд эмээгээсээ чихэр нэхэн савж унаад шал бөмбөрдөх адил элдэв юм шаардаж хурал хаян, хошуу цорвойлгон оддог байсан. Тэгэхэд УИХ-ын чуулганы хуралдаануудын нийт өдрийн 1/3 нь МАХН-ын маяглалаас болж сул зогсолттой өнгөрсөн гашуун түүх бий. Энэ хугацаанд ард түмний хичнээн олон амин чухал асуудлууд шийдвэрлэгдэж болох байсан бол?
Гэвч ард түмэн том намуудад огт падлийгүй юм. Ялагдчихаад, горшоонкоо барин гоншигнох хүүхэд аятай аяглах МАН ашиг хонжоо, албан тушаалын тухай л бодож байна. Ард түмнийг бол мөхөөх талаар л бодох биз.
АН ч гэж АН. Урьд иймэрхүү нөхцөл байдалд МАХН хоёр удаа АН-тай эвсэж хамтарсан ЗГ байгуулж байсан байна. Энэ өрийг нь МАН АН-д сануулж, битгий новшроод бай л даа гэж анхааруулаад байна шүү дээ. Тэдний хоорондын л өгцөө, авцаа.
Гэвч өмнийн угшил, эрээ цээргүй, ичгүүр сонжуургүй, жудаггүй байдлаараа ялгарах нөхөд саяхан дөрөө харшуулж явсан андыгаа араас нь Түгжил адил хутгалчихаад хээр хаяад явахыг л хүсч байна гэж учир мэдэх хүмүүс толгой сэгсрэх юм. МАН боов боорцоггүй хоцрох нь ард түмэн бидэнд юуны ч хамаа байхав. Есөн үеэрээ идээд барахгүй өв хөрөнгөтэй баян буянтай дарга нар маань ирэх дөрвөн жилд өлбөрөөд үхчихэв л гэж. Тэдний хязгааргүй бирид шунал, сэтгэцийн өвчин болчихсон идэж уух гаж дон л гайхалтай.

Зян Руны худалч зохиолоор монголчуудын тухай кино хийх нь ээ

Францын нэрт кино найруулагч Жан-Жак Анно Зян Руны “Чонон сүлд” романаар кино бүтээх ажилдаа оржээ. Зян Рун Анно хоёр хэлхэлдэж, Өвөр Монголоор хэрэн хэсч яваа аж. Зян цагтаа Өвөр Монгол руу илгээгдсэн Бээжингийн оюутан байлаа. Тиймээс “хужаа нийслэлхүү” байсан үеийнхээ нутаг орнуудаар явж, учир жанцанг тайлбарлан өгч буй нь Аннод их таалагдаж байгаа аж.
Зян Рун гэж манайхан “гоёор” хэлээд байгаа болохоос Jian Rong буюу Жиан Лон, Жиан Жон гэж хэлж болох нэртэй юм. Хятад хэлэнд “р” авиа байдаггүй.
Мөн тэр зохиолч Зөвлөлтийн үеийн, монгол хэлнээ орчуулагдсан “Их нүүдэл” роман, чонын тухай зарим зохиолуудаас хуулбарлан зүйж эвлүүлж номоо эвлүүлсэн гэгдэж байна. Хуулбарынх нь талаар тусгай судалгаа үгүүлэл гарсан байдаг. Зян Руны роман 30 гаруй хэлэнд орчуулагдаж, 30 сая долларын ашиг авчирч, энэ хүн Хятадын хамгийн их амжилтад хүрсэн, хамгийн баян саятан зохиолч болсон юм. Гэтэл энэ хүн маань эрин зууны зальтан юм шиг.
Басхүү “Чонон сүлд” роман бүх талаараа маш муу, сул бүтээл болсныг судлаачид тусгайлан үгүүлдэг.

Үймээний цагдаа гэх тусгай цагдаагийн газрыг байгуулах уу?

Нэгэн мундаг нэр дэвшигч ийм байр суурийг илэрхийлж байсан юм:
“Сүүлийн үед миний талаар янз бүрийн сөрөг мэдээлэл тарах болсонтой холбогдуулж, нэр дэвшигч Мө миний бие зарим тайлбарыг өгье гэж бодлоо.
7-р сарын 1-ний асуудалд намайг буруутгадаг, яллагдах ёстой гэдэг. Би Онц байдлын штабын дарга, Дотоод хэргийн сайд л байснаас биш, 7-р сарын 1-ний хэрэг явдлын төлөө ямар ч хариуцлага хүлээх ёсгүй, ямар ч буруугүй.  Тэгээд хэн буруутай вэ? Ерөнхийлөгч Н.Энхбаяр, ерөнхий сайд С.Баяр нарын удирдлагууд буудах тушаал өгөөгүй, буруугүй болохоо баталж хэлж байна, түүнийг нь ч би зөвшөөрч байна. Цагдаагийн албан тушаалтнууд өөрсдийгөө зөвхөн тушаал биелүүлсэн, ямар ч буруугүй гэсээр байгаад яллагдлаа. Би ч цагдаагийнхныг буруутгаж болохгүй гэж мэдэгдэж байна. Тэгэхлээр  Онц байдлын штабын дарга, Дотоод хэргийн сайд асан би л буруутай юм шиг харагдаж байна. Гэхдээ би бол ямар ч буруугүй юм. Миний буруутай эсэхийг энэ сонгуулийн дүн л харуулна. Одоо л харъя.

Tuesday, February 12, 2013

“Олуулаа болцгооё” хэлэлцүүлэг


Миний бие Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Олуулаа болцгооё” хэлэлцүүлэг хийх санаачилга гарган, Ерөнхийлөгчийн ТГ-аар дэмжүүлэв. 2012 оны 9-р сар

Монголын үндэсний үзэлтэн, монгол туургатаны төлөөлөл 60-80 хүн оролцсон томоохон, үр нөлөөтэй хэлэлцүүлэг з.байгуулахаар ажиллав. Зураг дээр: Ч.Мөнхбаяр, Буриад Монголын Ж. Санжанов, Халимаг Монголын О. Цагаанзам, Өмнөд Монголын Ө.Алтангадас нарын идэвхтэнүүд хэлэлцүүлгийн талаар ярилцаж байна. 2012 оны 10-р сар

“Олуулаа” дугуйлангийн үйл ажиллагаа





Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Олуулаа болох санаачилгыг дэмжих “Олуулаа” дугуйлангийн үйл ажиллагаа явагдсаар ирэв.

Монгол туургатаны нэгдэл нягтрал



2012 оны 8-р сард “Дэлхийн монголчууд олуулаа болох бодлогыг дэмжиж байна!” хэвлэлийн хурлыг нөхдийн хамт зохион байгуулав. Зураг дээр АНУ-д ажиллаж амьдардаг нэрт эмч Өлзийбаяр, хүмүүнлигийн үйлстэн Ч.Энхээ, Соёл Эрдэм сургуулийн захирал, доктор У.Соёлт, Токиогийн үндэстнүүдийн их сургуулийн доктор н.Төгсөө, Ч.Мөнхбаяр,  МУ-ын ШУА-ийн доктор А.Пунсаг.

Хэвлэлийн хуралд оролцсон өмнөд монгол нөхдийн хамт

Монгол туургатны хүний эрх



2012.9.29-нд “Өмнөд монголд эрх чөлөө, Зүүн Азид энх тайван” сэдэвт цуглаан зохион байгуулав. 

Цуглаанд оролцогчдоос 5 дахин олон цагдаа ирсэн байв. Цуглаанд ирсэн хүмүүс эднээс дайжиж байсан болно. 

БОНХЯ дээрх 3 талын уулзалт


2013 оны 1-р сард Дорноговийн Улаанбадрах суманд ураны хайгуулаас болж, мал олноор үхэх болсон, мөн тус суманд ураны хайгуул хариуцлагагүй явагдаж байгаа талаар ЦАХ хэвлэлийн хурал хийсний дараа ЦЭГ эсрэг хэвлэлийн хурал хийж, “ЦАХ цацраг идэвхээс болж, мал үхлээ гэж ташаа мэдээлэл тарааж, ард иргэдийг үймүүлж байна” гэж буруутгасан юм. ЦАХ ураны хайгуулаас болж, мал олноор үхэх болсон байх магадлалтай гэснээс бус, цацраг идэвхээс боллоо гээгүй билээ.

БОНХЯ үүнийг анхааралдаа авч, БОНХЯ, ЦАХ, ЦЭГ-ын 3 талын уулзалт з.байгуулав. Мэтгэлцээн явагдав. ЦАХ-ээс Улаанбадрахад ТБ-ТББ-уудын хамтарсан өргөн шалгалтыг хавар хийх санал тавьж, дэмжүүлэв.

Цөмийн сургалтад оролцов


2012 оны 11-р сард сэтгүүлчдэд Цөмийн эсрэг сургалт явуулахад оролцож, цөмийн хууль-эрхзүйн байдлыг таниулав.

Сургалтад оролцогсод

Monday, February 11, 2013

Цөмийн эсрэг үйл ажиллагаа


2012 оны 10-р сард МБОИЗ-ийн Цөмийн ажлын хэсэг (ЦАХ) байгуулагдаж, ахлагчаар нь намайг сонгов. Зураг дээр: Цөмийн эсрэг идэвхтэн Тайванжаргал, Энхтөр, Л.Бор, Д.Ганболд (МБОИЗ-ийн дарга), Ч.Мөнхбаяр, Ш.Цолмонбаяр.

2012 оны 12-р сард Цөмийн эсрэг идэвхтнүүд ЦЭГ-ынхантай уулзан мэтгэлцэв. Цөмийн хөнөөлийн эсрэг олон нийтийн хяналтыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцов.

Цөмийн эсрэг жагсаал


2012.9.29-ний өдөр бүх дэлхий даяар өрнөсөн цөмийн эсрэг эсэргүүцэлд нэгдэж, Anti Nuclear Movement Mongolia-гийн гишүүдтэй хамт Areva Mongolia-гийн гадна эсэргүүцэл илэрхийлэв.


2012. 10.1-ний өдөр “Санамж бичгийг сануулцгаая” сэдэвт, цөмийн эсрэг цуглаан болов. 

Намуудын уулзалт




Монголын Ногоон нам Парламентад суудалгүй намуудын ( ПСН ) сар тутмын уулзалтыг санаачлан зохион байгуулж ирэв. 2012 оны 12 сарын уулзалтын үеэр. Энэ уулзалтад “2012 оны улс төр” гэсэн сэдвийг хөндөж, 7 намын төлөөлөл оролцов. Видео.

Хамуг Монгол намын дарга Ц.Шинэбаяр, Ч.Мөнхбаяр, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх

Улс төрийн ертөнцөд


Баруун гараас МНН-ын УЗГ Л.Дармасэнгэ, гишүүн Ж.Отгонжаргал, БХГ Д.Батбаатар, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Ч.Мөнхбаяр. БНН-ын 20 жилийн ойд нөхдийн хамт МНН-аа төлөөлөн оролцов.

Ч.Мөнхбаяр, Д.Батбаатар, Л.Дармасэнгэ

Ногоон намын ЕНБД боллоо


2012 оны 11-р сард Ногоон намын ээлжит бус их хурлын дараа намын шинэ дарга О.Бум-Ялагч намын ЕНБД болох саналыг дэвшүүлэхэд талархан хүлээж авав. Сарын дараа буюу 2012 оны 12-р сарын эхээр Бага хурлаар батлагдан жинхэлж, ажилдаа ороод, үүргээ гүйцэтгэж байна.

Дээд шүүх дээр. 2012 оны 11-р сар

Неоколоничлолыг эсэргүүцье!


2012 оны 8-р сард Эх оронч залуустай уулзаж, гадаадынхныг цэгцлэх, неоколоничлолыг эсэргүүцэх талаар ярилцав. Тэгээд СБ-ын талбайд жагсал хийх болсон ч, хүчнийхэн залуусыг дарамтлан, мөн БНХАУ-ын том дарга ирэх гэж байна, БНХАУ, бусад улсуудын найрамдлын сар, соёлын өдрүүд болох гэж байна гэж ятгасаар хойшлуулж, улмаар болиулсан билээ. Хойшлон байсан  хугацаанд, гадаадынхны балгаар монголчууд амь насаа алдсан, хохирсон хэд хэдэн ноцтой тохиол гарсан бөгөөд, түүнээс хойш ч гарсаар байна.

2012 оны 10-р сард Хас-залуустай уулзаж, гадаадынхныг цэгцлэх, неоколоничлолыг эсэргүүцэх талаар ярилцав. 


Эрүүл нийгмийн төлөө

2012 оны 11-р сард Шударга хуульчдын зөвлөгөөнд оролцон, үг хэлж, жинхэнэ ардчилсан хувьсгал хийхийг уриалав. 

2012 оны 12-р сар.  Цөмийн эсрэг тэмцэлд идэвхийлэн оролцох болсноос хойш, БО ТББ-уудыг нэгтгэдэг МБОИЗ-ийн үйл ажиллагаанд мөн татагдан орсон билээ. МБОИЗ-ийн Улсын зөвлөгөөнд оролцож, нөхдийн хамт цөмийн эсрэг харанга дэлдэх, таниулга, сонин тараах, санал авах, нэр дэвших зэрэг ажил хийж, зөвлөгөөнөөс гарсан Зөвлөмжид цөмийн эсрэг санаа оруулгав.

Sunday, January 6, 2013

Монголын цөмийн хууль-эрхзүйн өнөөгийн байдлаас

(БОНХЯ-ны "Хаан танхимд" болсон сэтгүүлчдэд зориулсан сургалт дээр тавьсан илтгэл)

Өнөөдөр дэлхий даяар цөмийн хор хөнөөл, аюул гамшгаас татгалзаж байна. Саяхан гэхэд л Сэнди хар шуурганаас болж, АНУ-ын АЦС-иуд аюултай байдалд орж, Нью-Йоркод цөмийн гамшиг нүүрлэх дөхсөн. Атомын энерги, зэвсгийн салбарыг хөгжүүлсэн улс орон цөмийн дайны гэмээр нөхцөл байдалд оршиж, хэзээ цөмийн бөмбөгдлөгт өртөх вэ гэсэнтэй агаар нэгэн түгшүүр айдаст автаж байдаг аа.
Сэнди шуурганаас үүдэн, АЦС-д нь осол гарсан бол дэлхийн хамгийн том хотуудын нэг, АНУ-ын гол зангилаа хот Нью-Йоркод сөнөл мөхөл, үхэл гамшиг учирч, тус улс сулран доройтож, улмаар дэлхий дахины эдийн засаг, энх тайвны тогтвортой байдал ч ганхах байлаа.
Дэлхийн улсууд цөмийн салбараас бүрэн, хэсэгчилсэн, нэмэгдүүлэхгүй гэсэн чиглэлүүдээр татгалзаж байна. Нэгэнт цөмийн салбараас ихээхэн хараат болсон, 50 гаруй АЦС-тай Франц улс буруу замыг сонгосондоо харамсан халаглавч яах ч аргагүй, дээр тэнгэр хол, дор газар хатуу гэгч болон цөхөрч мухардаж байна. Харин ганцхан улс буюу Монголд л төр засаг, хамсаатнууд нь атомын энерги шиг сайхан хөгжил дэвшил үгүй, ямар ч аюул осол байхгүй, бүх чиглэлээр нь хөгжүүлнэ хэрэгжүүлнэ гэж уулгалан хийрхэж, шунаг сувдаг, тэнэг мунхгийн туйлыг үзүүлж, дэлхий дахиныг алмайруулан цочирдуулж байна.