Саналын хуудсанд “Хэний нь ч төлөө биш” гэдэг зүйл нэмүүлье!
Манайд монголчуудынхаа эрх ашгийг, Үндсэн хуулиа зөрчсөн маш олон хууль тогтоомж байдаг. Жишээ нь, Сонгуулийн тухай хуулинд, санал авах хуудсын тухай өгүүлснийг үзэцгээе. Тийм тийм нэр дэвшигчийн нэрийн өмнө тэгж ингэж дугуйлна, эс бөгөөс хүчингүй болно л гэж байдаг. Гэтэл саналын хуудсанд маань ардчиллын хамгийн чухал зарчим байдаггүй. Тэр нь юу вэ гэвэл “Хэнийг нь ч дэмжихгүй” гэх зүйл юм.
Заавал эдгээр хүмүүсийг сонго гэж тулгадаг нь Монгол мэт цөөн хэдэн дарангуй оронд л байдаг, ардчиллын үнэт зарчмуудыг уландаа дэвсэлсэн хэрэг билээ. Тэр тулгасан хүмүүсийг сонгохгүй байх эрх монголчуудад үгүй юм.
Сая л гэхэд ерөнхийлөгчид хоёр хүн дэвшсэн. Хоёулаа ард түмэнд таалагдахгүй бол яах вэ? Яах ч үгүй. Таалагдсан ч, таалагдаагүй ч сонгогдоно. Нэг хүн дэвшсэн ч тэгнэ. Соцлагерийн үетэй адил болж байна. Том хоёр нам нэгдэж, бусдыгаа мөхөөж буй. Чингээд л нэг нэр дэвшигчтэй, сонголтгүй сонгууль болдог болох нь ээ.
Бусад оронд “хэнийг нь ч дэмжихгүй” гэсэн санал давамгайлбал, ахин сонгууль явагдаж, намууд ард түмэнд илүү таашаагдах нэр дэвшигчдийг гаргаж ирдэг байна. Манайд бол дэмжихгүйгээ илэрхийлээд хоосон нугалж хийх, нэрнүүдийг дарах, эсэргүүцэж элдэв зүйл бичлээ гээд ч нэмэргүй, хүчингүйд тооцоод л хаячихна. Хэн нэгнийг дэмжигсэд нь л үлдэнэ.
Иймээс, эрэмдэг зэрэмдэг саналын хуудас, сонгуулиа өөрчилцгөөе. Саналын хуудсанд “Хэнийг нь ч дэмжихгүй ” гэдэг зүйл оруулахын төлөө тэмцэцгээе. Тулгалт хийдэг “Сонгуулийн тухай” хуулиа өөрчилцгөөе!

Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment