Анд, үндэсний үзэлтэн, цогт эх оронч Ш.Пүрэвсүрэн ах маань хорвоогоос хальжээ.
2000 онд Монголын либерал намаас манай тойрогт нэр дэвшихэд нь анх түүнийг мэдэж авсансан. 2001 онд үндэсний үзэлтэн, “панмонголист хамба” гэгддэг Л.Бат-Очир ахын байнга зохион байгуулдаг, санаа бодол нэгтнүүдийн цугларалт дээр очиход, тэрбээр таарч, танилцаж билээ л...
47-хон насандаа орчлонгоос хальсан энэ гэрэлт хүмүүн армид 13 жил зүтгэж, 89 оноос ардчилсан хувьсгалын үйлсэд оролцож, зэвсэгт хүчинд МоАХ-ын анхны салбарыг үүсгэж, “Даяар Монгол” хөдөлгөөнийг байгуулалцаж, ард түмнийхээ тэмцэл эсэргүүцэлд идэвхитэй оролцож ирсэн, гавьяа зүтгэлтэй нэгээн.
2006 оны, ашигт малтмалын төлөө тэмцэлд би бага сага оролцсон. Тэгэхэд Д.Рэнцэнтавхай найзтай минь хамт явж байсан тэр “Чиний тэр репатриацийн хууль их чухал шүү, сайн сурталчлах хэрэгтэй байна. Ерөөсөө чи манай “Даяар Монгол”-д ор” гэхэд, “Би сайн дурын “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн байгуулах гэж байгаа. Олон сувгаар зэрэг зэрэг үндсэний үзэл яригдвал сайн байхгүй юу” хэмээн татгалзаж байсандаа харамснам. Өдий хүртэл ойр дөт хамтран ажиллаж ирсэн бол…
Ташрамд, би түүний насыг мэддэггүй, сонирхдоггүй, багцаагаар л “ойролцоо насных болов уу” гэж санан чацуурхаж явсан агаад, ноднин л надаас 7 ах болохыг нь мэдсэн сэн. Эрч хүч дүүрэн, өөдрөг зантай тэрбээр наснаасаа залуу харагддаг байж дээ.
2006 оныхоо зун, буриадын панмонголист Далай Цэрэндашиев, Пүүжий, Тавхай бид дөрөв бор дарс хүртэн суусан билээ. Пүүжий маань олон хөгжилтэй зүйл ярьж, бүр нэг аз жаргалтай хүн л ийм байх болов уу гэмээр хөхөрч, бас Дудаев, Басаев нарын найз болохоо хуучилж, гайхшируулж байсаан.
Намар нь би “Байлдан дагуулагч” сонинг үүсгэн гаргахдаа, үндэсний үзлийг сайн тусгах юм шүү гэж бодож, түүндээ нэрт үндэсний үзэлтнүүдтэй хийсэн цуврал ярилцлагыг нийтлэхээр төлөвлөв. Ингээд Пүүжийтэй ярилцсан (Пүүжий ах гэж хэлж дасаагүй л өдий хүрэв). Тэрбээр миний хүсэлтээр, Монголын гарамгай эх орончдын цуврал хөрөг бичсэнээ хувилж авчран, надад дурсгаж, “Цувралаа дуусгахаараа ном болгон хэвлүүлнээ!” гэж тун чиг баясгалантай хэлж байсан сан. Амжсангүй дээ.
Тэр үед Ш.Пүрэвсүрэн Онц Их Хуралдай (ОИХ) хэмээх тэмцэл хөдөлгөөний үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байв. Энэ хөдөлгөөний талаар ихэд чухалчлан, сэтгэл хөдлөн ярьж суусан. Биднийг уулзаад салсны дараа, Хонхэрээд Б.Энхбат тохиолдоход, би мөн ярилцлага авсан. Гэтэл тэр ОИХ- ын эсрэг байр сууртай байлаа. Анд нөхөд явсан атлаа, улс төрөөс болж ийнхүү голын наана цаана гарсан байдалд нь харуусаж л суув. Бүгдээр хамтдаа, хүчээ нэгтгээд улс үндэстнийхээ төлөө тэмцэж явсан бол ч…
Ноднин тэрбээр Баянгол дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшин ялсаан. Нэр дэвшигчийн ажилд нь бага сага тусалж, ярилцлага авч нийтлүүлсэн. «Хөгшөөн, үндэсний үзэлтэн бид төрд гарахгүй бол болохгүй. Гарч ч байна. Цаг нь болсон. Чи ч гэсэн юм бодох хэрэгтэй» гээд л урам зоригтой үгүүлж, надад АН-ын жижиг туг өгөх гээд баахныг атган бужигнуулж “Хамгийн гоёыг нь өгөх гээд байна л даа” гэж хошигнон хөхөрч байсан нь өчигдөр мэт нүдэнд илхэн…
Саяхан миний бие Оюутолгойн байдалд ихэд бухимдаж, зарим нөхөд рүүгээ “Та нар яагаад дуугүй байна. Оюутолгойгоо ингээд өгчихөж байгаа юм уу” гэхчилэн үг хаяхдаа, Пүүжий рүү ч утасдаад авсан. Нэр хүндтэй зүтгэлтэн, албан тушаалтан атлаа, огтхон ч ихэмсэглэх, бие тоох зангүй тэр, найрсгаар: “Өө, сайн уу, өвгөөн. Хүчээгийн захидлыг “Алаг хорвоо” сониноос чинь уншлаа. Их аятайхан захидал болжээ. Чамайг манай “Даяар Монгол” - д нэгд гэж захисан байдаг шүү. Юу бодож байна…” гэхчилэн хэлэхэд би үгийг нь тасалж, Оюутолгойн сэдвээр бухимдлаа баахан илэрхийлээд авсан. Миний ярианы өнгө аясанд эвгүйцэв бололтой, тэгсхийгээд хөөрөлдөөн маань дууссаан.
Хэдэн өдрийн дараа залган: “ Эртүүд би эвгүй харьцчихав уу даа” гэвэл, “Зүгээр л байсан шүү дээ, санаа зоволтгүй” гэж байв, ердөө л саяхан болсон явдал юм. “Даяар Монгол”-д элсэж, хамтран ажиллах хүсэлтэйгээ хэлэхэд тун ч урамтай хүлээж авсан. «Чи бүр эхнээс нь л «Даяар Монгол»-д орж явах ёстой байсан. Yндэсний үзэлтнүүд бид талаар нэг тарчихсан байж болохгүй. Ойрын үед уулзаж, тухтай хэлэлцье. Ярих юм их байна. «Даяар Монгол»-ын удирдлагын асуудал ч тавигдах гэж байгаа, өөрчлөлт гарах гэж байгаа. Оюутолгойн хувьд чиний хэлдэг зөв өө. Би дэмжиж байгаа шүү» гэж билээ.
Ингээд л, удахгүй түүнтэй уулзана, ажил хэргийг өрнүүлнэ гэсэн бодолтой явж байтал, өнөөдрийн сонинд зуурдаар нас барсан тухай нь мэдээлжээ. Юутай харуусалтай, юутай эмгэнэлтэй.
Ид хийж бүтээх насандаа, ухаан бодол, байр суурь, боломж нөхцөл нь бүрдчихсэн үедээ ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн андын минь дотно дулаан дүр түүнийг хүндэтгэдэг хэн бүхний зүрх сэтгэлд мөнхөд гэрэлтэнэ.

Ч.Мөнхбаяр
ММIX.IX.XV
ММIX.IX.XV
No comments:
Post a Comment