Улс төрийн шог
Монголын их амар амгалан аанай үргэлжилж байтал, хар өглөөгүүр хаалгыг маань балбалаа. Бүр хэд хэдэн хүн монгол, орос, хятадаар хашхиралдаж, нийлж байгаад нүдэж, өшиглөв гээч. Нэг нь “Ээ, ёо ёо, хөлөө хөндчихлөө...” гэх нь дуулдана.
-Та нар чинь согтуу галзуу улс уу? Бүх Монгол нойрсож байхад хэмээн хаалганы наанаас бархирвал:
-Би Монгол улсын ерөнхий сайд, ура! гэх нь дуулдаж, хар хөлс асгаруулав. Яаран нээлээ. Хаалга налж байсан бололтой сайд золтой л даган унасангүй, цаад хоёр нь жигтэйхэн халамжтайгаар тэвэрч тогтоов.
-Эд бол миний голын хайртай найзууд. Давай, орцгооё! гэснээр, урилгагүй зочид зургаан хөлтэй юм шиг эд хавгүй урагшилж том өрөөний хойморт залрав. Хэл гацах дөхсөн ч:
-Эрхэм сайд таныг Солонгост эмчлүүлж байгаа гэж дуулсан юмсан гэж бавтнавал,
-Олон түмний анхаарлыг өөр цэг рүү аваачиж хатгаж байгаад, хажуугаар нь гол гол ажлаа сэм амжуулах нь манай намын ч бодлого, найз нарын ч бодлого гээд өврөөсөө 750 гр-ынх болов уу гэмээр том шилтэй “Московская” хэмээх архи гарган сарвайв. Би ч балмагдлаа арилгах гээд балгачихсан чинь хамаг юм сайхан мэт ч санагдаад явчихлаа.
-С.Баяр миний олон төгөлдөршлийн нэг нь бол ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх аян. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг танайд хийх хэрэгтэй. Энэ хоёр ноён хөрөнгө оруулах зорилоготой, бүр гэрээгээ танай талтай хийх гээд, манай хуулийг түүнтэйгээн уялдуулан засчихаад ирсэн байгаа юм. Би бол Иван, Ван хоёртоо хэлмэрчилж л яваа ухаантай юм. Дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид л даа.
-Таны зарц нар биш юм уу?
-Би харин зарц нь болоод явж байна. Тийм л том зиндааны баячууд байхгүй юу. Одоохондоо тэд ядуу, нэг нь жалганд, нөгөө нь асрамжийн газар амьдарч байгаа нь үнээн, үнэн, хөөрхий. Юуг нь нуухав, бүгд л мэдэж байгаа. Тэр цаг зуурын бэрхшээл нь харин танайтай харилцан ашигтай ажиллах сонирхлыг нь төрүүлсэн нь аштай юу. Танайх гэдэг айл өмч хөрөнгөө ашиглаад хөгжиж дэвжиж чадахгүй байна. Тэгэхээр өөрсдөө ашиглаж чадахгүй юмаа эдэнд л өгчих хэрэгтэй.
-Хариуд нь би юу авах юм?
-20 мянган төгрөг. Хүүхдүүддээ эх орны хишиг гээд л тараагаад өгчих. Манай засгийн газрын нөгөө өгнө гээд байсан мөнгө шүү дээ. Ингээд сонгуулийн амлалтаа биелүүлчихэж байгаа юм.
-Өмч хөрөнгийг маань хорьхон мянгаар үнэлэлээ гэж үү?
-Үгүй ээ, тэр бол зөвхөн эх орны хишиг. Ер нь бол 10 саяар үнэлсэн. Одоогийн байдлаар ийнхүү үнэлээд байгаа. Орчин үеийн аргачлал л даа.
-Яагаад тэр вэ? Байр маань л гэхэд бараг 100 сая хүрнэ.
-Энэ ноёд бол анх танай байрыг нээж албан ёсоор шинжлэх ухаанд бүртгүүлсэн. Манайх хуулиар бол энэ ноёдын л өмч. Өөрөө бол нээгээгүй юм байна лээшдээ. Олон улсын жишиг тийм байдаг.
-Энэ чинь эцэг өвгөдийн минь байр. Та нар юу яриад байна?
-Залуу минь ахиад татчих, амаа ч татчих. Бид огт муу юм хийх гээгүй байна. Зүгээр л хөрөнгө оруулна.
-Яаж тэр вэ? хэмээн намайг бүр халамцан, юм ойлгохдоо тийм ч сайнгүй болчихоод асуухад, Иван, Ван хоёр Баяр сайдын маань чихэнд тус тусын хэлээр зогсоо чөлөөгүй өгүүлж, сайд маань ч ам хуурайгүй синхрон орчуулах аж.
-Гэрээ ордерийг энэ хоёр ноён өөрийн нэр дээрээ шилжүүлээд, банкинд тавьж зээл авна. Авсан зээлээрээ танай байранд компаниа байгуулна. 15 жилийн дараагаас, зардлаа нөхчихөөд, ашгийнхаа 34 хувийг танай талд өгч байх болно. Гэхдээ ашиг олсон нөхцөлд шүү дээ. Алдагдалд орвол, өөрийн чинь тал алдагдлаас төлөлцөнө. Гэрээ ёсоор тийм байгаа.
-Манай гэрт компани байгуулчихаар бид яах болж байна.
-Тэр бол танай талын л шийдэх асуудал. Танай тал харин компани байгуулах 100 сая долларын 34 хувийг төлөх хэрэгтэй. Тэгж байж л 34 хувийн ашиг авах эрхтэй болно. Зүгээр сууж байгаад л мөнгө цохино гэж байхгүй шүү.
Манай монголчууд тийм нэг бэлэнчлэх сэтгэлгээтэй. Бүгдээрээ л ажил хийхгүй, төр болон энэ найзуудаар минь тэжээлгээд л хэвтэж байдаг. Манайх чинь халамжийн улс болчихлоо ш дээ.
-Би яаж тэр 34 хувийг төлөх билээ. Өдөрт 12 цагаар ажиллаад ажиллаад л сард 100 доллар олдог. Нэн ядуу. Тэр халамж гэдэг нь манайд л лав олддоггүй.
-Төлөх амархаан. Тэр мөнгөө 10 хувийн хүүтэйгээр эднээс зээлчих. Гэхдээ бэлэн мөнгө бол гар дээр чинь өгөхгүй. Компанийн 34 хувийг эзэмшүүлнэ. 34 хувийн төлбөрийг чинь танай ногдол ашгаас суутгаж авна. Суутгал дууссаны дараагаас л бөөн бөөн ашиг орж ирнэ шүү дээ. Бушуу л 70 жилийн хугацаатай гэрээг үзэглэ. Дэлхийн хямралаас шалтгаалаад, өөр амьдрах арга байхгүй болсон шүү гэвэл, би архинаас ахин балгаж зориг ороод,
-С.Баяр гуай таныг мужик гэж боддог байсан. Харин онцгүй хүн байна шүү. Энэ чинь залилан юм уу, хаашаа юм гэвэл сайд ч уурсаж,
-Битгий бөөс шиг юм яриад бай. Би Монгол улсын ерөнхий сайд Ура болохоос нэг муу луйварчин хулгайч шүү юм биш. Өмчөө ашиглаж чадахгүй байж, өгөхгүй яадаг юм, чи. Эд нар ашгаасаа хуваалцана л гэж байна гэв.
-Тэр 20 мянган төгрөгөө ч өгч чадахгүй гудамжны улс юм байлээ ш дээ.
-Чадна аа, чадна. Танай ашиглаж мэдэхгүй байгаа, тэр бурхан ч юм уу, ямар нэг өмчийг зараад л өгчинө.
-Юу? Ийм байж бас ногдол ашгаар манийг гийгүүлнэ гээд байгаа?
-Тийм ээ. Дүнчүүр живаа ч билүү, сансар гэрэлтэх их наяд ч билүү долларын орлого орж ирсэн нөхцөлд бол ашигтай ажиллана гэж байгаа юм. Эс бөгөөс алдагдалтай ажиллана гэдгийг анхаараарай.
-Би чинь одоо байраа 20 мянган төгрөгөөр эдэнд өгчихөөд, орох орон, оочих аягагүй болчихоод, 10 хувийн 34 сая долларын өрөнд унаж, бас дээрээс нь алдагдал төлж суух юм уу?
-Тэгэхгүй яах юм? Эсбөгөөс, Лондонгийн шүүхэд очиж, толгойгүй болно шүү. Хуулиа дагадаггүй хэн бэ, чи. Төрийн төлөөлөгчийг эсэргүүцэх гээд байвал сайхан мэдээрэй. Алив наад архи өгөөдөх. Муу архичин чинь бас зөндөө уучихаж гээд сайдтан лонхыг шүүрч аваад, “Намайг ард түмнийхээ төлөө амрахыг мэдэхгүй төгөлдөршиж явахад ингэх ч гэж дээ” хэмээн енгэнүүлэн уйлсаар нөгөө хоёрыгоо чирэн гарав.
Алмайрч гүйцсэн миний бие том өрөөндөө ортол ноён Н.Энхбаяр сууж байхад нь цочсон гэж. Тэрбээр,
-Гадаадын хөрөнгө оруулалтын талаар би ч бас цаадахын чинь адил бодож, төөрөлдөж явсан үе бий. Нарийндаа бол, ер нь Баяраа пацаанд би л анх зааж өгсийм дөө. Гэвч би алдаагаа Бурхан Халдун дээр гараад аль ээ эрт арилган ариулчихсан. Битгий цаадахдаа уруу татагдаад, нийлж архи ууж дарвиж бай. Харин надтай бол болно. Чи Монгол улсын азтай иргэн! Би Монгол улсын азтай үндэсний удирдагч! гэснээ, литрийн болов уу гэмээр том шилтэй “Столичная” архи сарвайлаа.

Ч.Мөнхбаяр
ММIX.IX.XXX
ММIX.IX.XXX
No comments:
Post a Comment