Thursday, October 8, 2009

Зовж зүдэрсэн хазарууд түүхэн эх орон Монголдоо амьдаръя гэж хүсэлтээ тавьдаг


Манай төр Хойд Солонгосоос үй олон дүрвэгч 
оруулж ирэхээр хөөцөлдөж байна

Хазара Болд хэмээн алдаршсан үндэсний үзэлт анд-ахтайгаа уулзан хөөрөлдлөө. 1994-95 онд Б.Сэргэлэн бид хэд Чечений дайныг эсэргүүцэн гудамжны акци зохион байгуулж байхдаа танилцсанаас хойш олон жил өнгөрчээ. Саяхан ТВ5 руу дайран орж, панмонголизмын тухай ярина гээд үймүүлээд авцгаасан.

-Та Хазара гэсэн “цолтой” болсон хүн. Хазааруудыг монгол гэж баттай итгэж үнэмшиж явдаг болохоор чинь л тэгсэн байх даа.
-Монгол байлгүй яах вэ. Би хазар монголчуудаа олон жил судаллаа. Тэгээд бүр хөдөлбөргүй итгэл үнэмшилтэй болсон юм.
Саяхан нэг монгол бүсгүй хазаруудын дунд очоод ирсэн байна. Пакистанд “Хазар, Монголын холбоо” гэдэг эрдэм шинжилгээний хурал болжээ. Түүнд оролцоод ирсэн юм байна. Пакистанд чинь олон хазар байдаг байна шүү дээ. Тэр хурлыг зохион байгуулагчид нь Монголд их элэгтэй хүмүүс байна гэнэ. Ер нь бол хазарыг монголд элэгтэй, персэд элэгтэй гэж хувааж болмоор юм. Монголд элэгтэйг нь монгол гэж үзэхэд болохгүй юм үгүй. Персэд элэгтэй нь ч монгол мөн л дөө.
Хурлын дараа жаахан найр наадам болжээ. Хазарууд бөх барилдах дуртай юм байна. Зан заншилд нь монголоос улбаатай зүйл зөндөө л байна гэнэ.
Ер манай тэр Н.Болормаа гэдэг бүсгүйг Кветтад хазаруудын тухай сурвалжлага хийнэ гэж очиход, хазарууд “монгол хүн” гэсэн утгаар нь маш найрсагаар угтаж, хүрээлж авч, тийм хурал зохион байгуулсан юм билээ шүү дээ. Монголд ийм л элэгтэй байдаг юм байна.
Хазарыг монгол-перс-түрэг цус холилдсон гэдэг. Гэхдээ монгол царай л тодхон хадгалагдан үлдсэн байдаг. Тийм учраас эргэн тойрны расистууддаа гадуурхагддаг.
Тэд монголчуудыг маш их сонирхож байна. Иранчууд өөрсдийг нь элдэв атгаг зорилгодоо ашиглах гээд, харин ч зовлонг нь нэмэгдүүлээд байдаг аж. Харин монголчууд өөрсдөд нь үнэн ач тусыг үзүүлж чадна гэсэн итгэлтэй байдаг юм байна.
Надад хазар нөхөд олон бий. Тэд дайн дажингүй Монголд амьдрахсан гэдэг. Пакистанд ч хазарууд гадуурхагдаж, өдөр бүр алагдаж байдаг байна.
Тэд Монголд амьдрахыг хүсдэг ч, хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна. Афганы ч, Пакистаны ч, Ираны ч хазарууд яаж монголчуудад, Монголын ЭСЯ-нд хандахаа мэдэхгүй байгаа байхгүй юу.
Чиний тэр уугуулшууллын хуулийг л батлуулж, ахан дүүсээ татмаар байна. Янз бүрийн хэлээр орчуулж түгээвэл, монгол туургатан ч гаднаас шахаж шаардаад үр дүнд хүрмээрсэн.
-2001 оны намар Афганистанд талибийн эсрэг дайн өрнөхөд ерөнхийлөгч маань бүх талаар тусалж болно л гээд амлаад байсан. Би “Өдрийн сонин”-д хазар монголчуудын тухай тэр үед бичихдээ, хазар дүрвэгчдийг авах хэрэгтэй гэсэн санал дэвшүүлж байсан. Одоо ч гэсэн, ядаж, геноцидээс болж зовж зүдэрсэн, өнчирсөн хазар хүүхдүүдийг авч уугуулшуулж болмоорсон доо.
-Харин тийм. Зовж зүдэрсэн хазаруудыгаа татаж авахгүй бол оронд нь харийн хэн ч ирнэ. Жишээ нь, манай төрийн түвшинд Хойд Солонгосын дүрвэгч авах асуудал олон жил яригдаж байна. Өмнөд Солонгос өөрөө дүрвэгч авах бололцоо муутай гээд, нааш нь түлхээд, бүр үүнийг НҮБ-ээр шийдвэрлүүлэх гээд байгаа юм. Өмнөд Солонгос чинь том геополитик явуулж байна ш дээ. Солонгос дүрвэгчийг Монголд суулгана, солонгос соёлоо түгээнэ, шашнаа дэлгэрүүлнэ, бизнесчдээ илгээнэ, эрлийзүүдийг төрүүлнэ. Монголыг бүхлээр нь биш гэхэд, хэсгээр нь эзлээд авчих санаатай.
Үүнээс дутуугүй геополитикийг бид явуулах ёстой. Солонгос дүрвэгч авч чадахгүй ээ, хазар дүрвэгчийг авна гээд л сууж байх ёстой.
-Манай төр чинь олон жилийн турш хойд солонгос дүрвэгчийг бус, хазар дүрвэгчийг авах тухай ярьж, НҮБ-д асуудал тавьж байх ёстой ш дээ.
-Харин тийм. Гэтэл хазар бол монгол биш ээ гэсэн сурталчилгаа хийлгээд л байж байна.
-Зарим тооцоогоор хазаруудыг 7 сая гэдэг. Яахав, монгол, перс, түрэг цус байдаг л байх. Гэхдээ бид чинь монгол цусны тухай ярих ёстой шүү дээ. Монголд элэгтэй, монгол менталитеттэй хазаруудаа татаж авах л ёстой.
-Тэгэлгүй яахав, Монголд яаж очиж амьдрах вэ гээд л хазарууд надад их бичдэг.
-“Хазара” гээд ресторан манай энд байх юм. Ямар учиртай газар вэ?
-Хазаруудтай холбоогүй юм билээ. Энэтхэг хүн ажиллуулдаг. Үгийн дуудлагын санаандгүй давхцал. Манайд хазарууд байхгүй.
-Ерөөсөө хэдүүлээ олны анхаарлыг татсан акци л зохион байгуулмаар байна. Яриад, бичээд, төдийлөн ахихгүй байна. Ямар нэг талбай дээр “Хазарын геноцидыг зогсоо!” гэдэг акци зохион байгуулъя л даа. Тэгээд хазарууд монголчууд болох тухай, тэднийг харгисласаар ирсэн тухай, хазаруудыг уугуулшуулах тухай таниулцгаая. Жагсаал цуглаан хийх зөвшөө-рөл олддогггүй юм бол талбай дээр чөлөөт ярилцлага зохион байгуулъя л даа. Чөлөөт ярилцлагыг хорихгүй юм байгаа биз дээ.
-Тийм ээ, бид тодорхой акци зохион байгуулж, олны анхаарлыг татах цаг болсон. Бид ч бас бодоод л байгаа юм.
Ч.Мөнхбаяр

No comments: