Thursday, October 8, 2009

Эх орноосоо урвах гэмт хэрэгтэй хийх тэмцлийг чангатгавал мянга мянган дарга сайд, зарц боолууд нь төрийн хатуу цаазад өртөнө


Сүүлийн үед эх орноосоо урвах явдал нэн их газар авч байна. Төрийн албан тушаалтнууд орд баялаг, газар нутгаа авлигаар харийнханд өгч, тэдний эрх ашигт үйлчилж, улсын нууц мэдээллүүдийг тэдгээр түншүүддээ задруулж, неоколоничлол-геноцидийн үйлсэд нь тал бүрээр хүчин зүтгэж байгаа нь эх орноосоо урвах гэмт хэрэг мөнөөс мөн бөгөөд, хуулинд ч тодорхой заасан буй.
Тэдгээр албан тушаалтнуудын болон, харийнхны даалгавраар, мөн өөрийн сайн дураар дээрх неоколоничлол-геноцидийн ажилд тусалж, өмгөөлөн сурталчилсан нийтлэл-нэвтрүүлэг явуулж, Монгол улс үндэстнээ элдвээр гутаан доромжилж, түүх-соёлыг нь мушгин гуйвуулж, “оршин тогтнох хэрэггүй, харьд нэгдэх шаардлагатай” гэсэн санааг цухалзуулж, зүсэн зүйлийн явуулга, өдөөн хатгалт, үйл ажлыг хийж, үг яриаг гаргаж байдаг хэн бүхэн мөн эх орноосоо урвагчид мөн болой.
Эх орноосоо урвах гээч ойлголт огт байдаггүй юм шиг л нөхцөл байдал үүсч, хүссэн нь дураараа дургиж, Монгол улс үндэстэний эсрэг ханддаг болжээ. Энэ бол улс үндэстнийг минь сүйрэл, мөхөл рүү хөтөлж буй маш аюултай үзэгдэл юм.
Тиймээс миний бие дорхи тогтоолын төслийг санаачлав. Уншигч та болгооно уу?

Монгол Улсын Засгийн Газрын Тогтоол
/төсөл/
Огноо…            Улаанбаатар          Дугаар ...

Эх орноосоо урвах гэмт хэргийн эсрэг тэмцлийг
чангатгах тухай

Эх орноосоо урвах нь Монгол Улсын тусгаар тогтнол, монголчуудын эрх ашигт ноцтой харшилсан ялт хэрэг билээ. Гэтэл сүүлийн үед, эх орноосоо урвахыг хориглосон янз бүрийн хууль тогтоомжуудыг янз бүрийн түвшинд зөрчих нь түгшмээр чиг хандлагатай болж ирлээ.
Учир иймд, Монгол Улсын Засгийн Газраас тогтоох нь:
1.    Эх орноосоо урвасан хууль тогтоомжийн хэрэгжилтийг онцгойлон сайжруулсугай.
2.    Тус хууль тогтоомжийн хэрэгжилтийг тусгайлан хянаж шалгах бүтцийг байгуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулсугай.
3.    Эх орноосоо урвасан гэмт хэргүүдийг илрүүлэх явцыг эрчимжүүлсүгэй.
4.    Эх орноосоо урвах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд, сурталчилгааны кампанит ажлыг өрнүүлж, иргэдэд ойлгуулан таниулсугай.
5.    Дээрх арга хэмжээнүүдийг зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлэхийг Монгол Улсын ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий Сайд С.Баяр
Ч.Баяр

No comments: