Wednesday, November 3, 2010

Зэвсэгт бослого Монголд аль хэдийнээ эхэлчихээд байхад дарга нар юу ч ойлгохгүй байна



Монголд дор хаяж 2000 цэгт зэвсэгт бослогын голомт үүсчээ

Онги голыг аврахын төлөө шударгаар тэмцсэн гэж олон улсаас сайшаагдан шагнал хүртэж явсан Ц.Мөнхбаяр, “Хүдэр гол” хөдөлгөөний С.Самбуу, Н.Баяраа, Н.Батбаатар нар зэвсэгт тэмцэлд эрслэн босч, 20-иод онд Сэлэнгэ нутгийнхан гамингуудыг хөөх тэмцэлд амь хайргүй зүтгэж байсныг санагдуулав. Монгол нутгийг эзлэн авч аль өнгөтэй өөдтэйг цөлмөн дээрэмдэж, ард зоныг боолчлон дарлаж ирсэн харийнхны хоёр ч компанийн техник хэрэгслийг тэд буудан сүйтгэж, үйл ажиллагааг нь зогсоожээ. Тэмцэгчдийн удаа дараагийн шаардлагыг хүлээн авалгүй үл тоомсорлож асан авилгач түшмэдүүд сая нэг нүдээ нээн нухалж буудуулчих вий гэж л эмээсэндээ нягтлан үзэхэд үнэхээр хууль зөрчсөн, байгаль сүйтгэсэн, нутгийнхныг ундны үсгүй болгож, янз бүрээр хордуулсан байсан тул лицензийг нь хураав.
Буудуулж байж л сая албан үүргээ гүйцэтгэдэг ийм дарга нар өчнөөн байгаа бол. Зарим нь ч, хэзээ ч юу ч ойлгохгүй нь бололтой. Дөрвөн тэмцэгчийг 5-10 жил хорьж, шантаажчин рекетчин зэргээр гүтгэчихэд л болох юм санаж байна. 

Монгол туургатан ажиллах хүч оруулж ирж байя!



Хятадын ажиллах хүч нэртэй 
зэвсэгт хүчнийхнийг даруй гаргая!

Өөр улсын нутаг дэвсгэрт, өөр байгууллагын мэдлийн газарт шавар тааз хашаандаа байгаа аятай дур мэдэн зорчиж, шугам хоолойг ухаж төнхсөн хужаа нарт шаардлга тавьсныхаа төлөө хоёр хамгаалагч, дөрвөн цагдаа, найман эх оронч залуу маань үхтлээ зодуулж балбууллаа. Зөвхөн зөрчилт эгшнийг л хүлээж байсан мэт, 100 гаруй хужаа үзүүрлэсэн арматур, заазуур, алх, сүх барин ура хашгиран дайрсан нь ирээдүйд Монголыг хэрхэн эзэлж түрэмгийлэхээ харуулж, бас дадлага сургууль хийсэн мэт ээ.
Монголчууд бид эх орондоо байна уу, БНХАУ-д байна уу. Үй олноороо орж ирсэн хужаа нар монголчуудыг зоргоор зодож нүдэж, алж хороож хамаг бүхнийг нь булаан авч байна. Төр засаг өмгөөлж хамгаалах бүү хэл, хужаа нартайгаа нийлээд манийгаа дарлаж мөлжихөөс цаашгүй. 
Холбогдох яамны сайд, “Хужаа нар монголчуудыг зодох, алах аваас тас нууцалж бай, хоёр улсын асуудал” гэж зарлиг буулгажээ. Хоёр улсын асуудал гэдэг маань “Соёлын хувьсгалын” үеэр улаан хамгаалагчид Өвөр Монголд яаж галзуурч байсан шиг юм болчихоо юу даа. 

Өөдрөгийн малгай


Сү  сайдын маань угийн уйлан мэгших нь үү гэлтэй нүүр царай аадар борооны үүлтэй улам ижилсэн байх нь хэр хямарсныг нь илэрхийлнэ.
-Баяр дарга маань Оюутолгойг гадаадын түншүүдэд өгөх үндсэн үүрэг зорилгоо нэр төртэй биелүүлчээд, "За, Сү минь Тавантолгойг л гадныханд өгөх гэж чи миний залгамжлагч болж, буухиаг минь авч байгаа юм шүү. Тэр өөр бусад этгээдүүдэд бол яасан ч алдаж болохгүй, амь шигээ хамгаалж байгаад л өгөх улсад нь өг" гэж хэлээд сэнтийгээн надад итгэл хүлээлгэн шилжүүлж байсан түүхэн агшин буй. Гэтэл бид Тавантолгойг өгчихсөн юм хаа байна? Хариуцлагыг нь хамтдаа л үүрэлцэнэ шүү нөхөд минь. Иргэд амьдрал хэцүү байна гэж босч үймээд, хятадуудтай байлдаад амар заяа үзүүлэхээн байлаа. Ерөнхийлөгч ч "Та нар миний атганд байгаа шүү, АТГ-ыг өг" гэж дарамтлаад болохоон болив гэж үглэхэд, НХХ-ийн сайд:
-Өнөөдөр таны зах, дэлгүүрээр явж, амьжиргаа  ямар байгааг ойлгуулах үзүүлэн тоглолт сонгогчдыг тайтгаруулах байлгүй. Хоёр гурван мянган төгрөгийн үнэтэй хувцас зардаг өчнөөн газрууд хүртэл байсаар байтал "хэцүү байна" гэж даварч болохгүй гэв.

Tuesday, September 14, 2010

Хурдан морины хүүхдүүдээ баатар, одод болгон хүндэлье!


Саяхан, Мөнх Тэнгэр судлаач анд З.Эрдэнэбат маань алс Гэрманаас утасдаж, их л чухал асуудлыг дэвшүүлэн хэлж, би ч шууд дэмжин, хоёул хэлэлцсэний эцэст, миний бие энэ үгүүллийг тэрлэх болсон билээ...
Хурдан хөлгийн уралдаан бол Монголын гэсэн өвөрмөц онцлогтой нэгэн гайхамшиг юм. Хилийн чанадад, олон зуун жилийн сонгон шалгаруулалтын дүнд үүсгэсэн, зөвхөн уралдах зориулалттай морьдыг цөөн тоогоор өсгөдөг. Монголд бол адуун сүргийн дундаасаа аль шандастайг шилэн, хурдыг сорино. Энэ нь бараг монгол морь бүр уралдаанч гэсэн үг юм. Түүнээс гадна уралдах нөхцөл нь байгалийнх.
Монгол наадмынх шиг олон морьд уралдан, талыг доргиож, тэнгэрийг баясгадаг нь өөр газар үгүй. Аугаа их түүхийн минь чимээ энэ уралдаанд нүргэлдэг.

Монгол үндэстнийг нэгтгэх шинэ төлөвлөгөө


 Өдгөө, монголчууд шиг тарж бутарсан үндэстэн ховор агаад, тэр чинээгээр үндэстний оршихуйн асуудалд асар их бэрхшээл учирч байна. Үндэсний, панмонголист чиг баримжаатай ТББ-ууд болон, хүмүүсийн хичээл зүтгэл хүчтэй хөшүүрэггүйгээр, хангалттай үр дүнд хүрэхгүй байна. Тийм нэгэн арга хэрэгсэл бол төрийн хөшүүрэг байж болох билээ.
Миний бие 1997 оноос, Монгол туургатны төрийн удирдлагуудын холбоо гэсэн олон улсын байгууллага байж болох юм хэмээн бодох болсныгоо энэ үгүүллээрээ дэвшүүлэн тавьж байна. Тодорхой хэлбэл, засаг захиргааны нэгжүүдийн (ЗЗН) төрийн дээд удирдах байгууллагуудын төлөөлөгчдийн холбоо. Ямар нэг товч бэлгэдлийн нэр өгөөд, ямар байгууллагууд яаж нэгдэх вэ гэдгээ эрхэм зорилгодоо тодорхойлж өгч болно.


Баян-Өлгийд ардын жүжигчин Жунусова шонгийн бүжиг хийсэн үү?



Дэлхийн казахууд Баян-Өлгийд чуулж, 
аймгийг Алтайн Дубай болгож хөгжүүлнэ гэжээ

Баян-Өлгий аймгийн наадамд  Казахстанаас нэг дуучин хүүхэн ирээд, Монгол улсын төрийн далбаанаас зуурч шонгийн бүжиг хийв, бас наадмын үйл ажиллагаа гагцхүү казах хэлээр явагдсан тул монголчууд юу ч ойлгосонгүй, бас ерөнхийлөгчийн элчийг хүндэтгэсэнгүй гээд л шуугиан дэгдээд байна. 
Тэрхүү шонгийн бүжиг хийсэн хүн нь Казахстаны ардын жүжигчин, Макпал Жунусова гээд л их л тохитой томоотой, намбатай эмэгтэй байдаг юм байна. Казахстандаа ардын болон “зохиолын” дуу дуулдаг, рок попын  ч хүн биш, ер нь шонгийн бүжиг хийхээр хүн огт биш юм билээ. Харин яагаад Монголд шонгийн бүжиг хийчив?
Макпал дуучин юмны учир мэдэхгүй, гэнэн цайлган нэгэн бус. Нөхөр нь Казахстаны том улс төрч агсан. Эмгэнэлтэй нь, зэрлэгээр жанчуулж, дараа нь алагдан, энэ хорвоог орхисон юм билээ. Жунусова хатагтай нөхрийнхөө улс төрийн залгамжлагч маягтай, харин ч улс төр, учир жанцанг сайн мэдэх хүн. Ямар нэг бэлгэдлийн алхам хийсэн нь тэр юм болов уу. Тэнд Монголын төрийг байхгүй болгоно гээд, далбааг нь унагах гэж ноцолдоогүй байлтай.

А.Гизаби: Хазарчууд маань сайн яваа нэгнийгээ “монгол” гэдэг


7.31-нд санаа нийлсэн бидний хэдэн нөхөд хазарчуудын эрх чөлөөний төлөө тэмцэгч, үндэсний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Акрам Гизаби, Монголд суралцаж буй хазар оюутан, “Hazaras in Mongolia” сайтыг хөтлөгч Гулам Аббас нартай уулзсан юм. Үндэстэн судлаач, “The Mongols” сайтыг эрхлэгч Алхана Болд ах, үзэл санаа нэгтэн, “Hazara Changezi” сайтыг эрхлэгч АНУ-д буй Д.Бямбахүү дүү нар Д.Гизаби гуайтай намайг эчнээгээр танилцуулж, холбож өгснөөр энэ уулзалт явагдсанд талархаж байна. Болд ах өмнө нь А.Гизаби гуайтай уулзсан байсан тул, энэ удаад би үндэсний холбогдолтой санал төслүүд болон, андуудтайгаа нийлэн байгуулалцсан Дэлхийн монгол хэлтнүүдийн утга зохиолын нийгэмлигийн (ДМХУЗН) талаар нөхөдтэйгээ (ДМХУЗН-ийн ГЗ Д.Цогбадрах, УЗГ Я.Мөнхжаргал) хамжин нэлээд ярьж танилцуулав. Болд ах яриаг орчуулж өгч их тус хүргэхийн зэрэгцээ, нийтийн дунд өрнөсөн чөлөөт ярилцлагад идэвхтэй оролцож байлаа. 

“Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо!” киноныхны сонирхолтой түүх



Гол дүрийн залуу жүжигчдийн хувь заяа гунигтайгаар эргэжээ

“Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо!” /Слушайте, на той стороне!”/ гэж сайхан кино байдаг. Чимээний атак гээчийг хийж, өөр дээрээ гал дууддаг маш аюултай ажил үүргийг гүйцэтгэгч, зөвлөлт-монголын отрядын тухай. Бас уярам хайр сэтгэлийн тухай.
Кинонд тоглохоор Зөвлөлтөөс М.Ульянов, В.Сафонов, Э.Леждей, Л.Вайнштейн, С.Старикова, Г.Юхтин, В.Павлов, Л.Кулагин, Н.Жантурин гээд баахан од мичид, ардын, гавьяат жүжигчдийн десант Монголд бууж, олныг алмайруулж байж дээ. Монголоос Ганболд, Чойбалсангийн хүү Нэргүй, Чимэд-Осор, Дамчаа, Дамдинбазар, Сувдаа, Гантөмөр гээд дутахгүй одод мичид оролцсон гэж байгаа.

ОХУ задарч байна



ОХУ дахь төр улсын эрхгүй цор ганц ард түмэн бол оросууд гэж мэдэгдсэн үндэсний үзэлтнүүд БНОрос Улсыг тунхаглав

Оросууд “Бидэнд импэрийн хараал туссан” гэж ярих нь буй. Учир нь, Москвагийн хаант улс эргэн тойрны ханлиг, хаанлигуудыг хүчээр нэгтгэн захирч улмаар Орос импэрийг байгуулснаас олон сөрөг үр дагавар үүдсэн. Жишээ нь, өнөөгийн Оросын субъектүүдийн эрхзүйн бүрэн ойлгомжгүй байдал. Оросууд өөрсдөө хуульзүйн үүднээс бол, төр улсын ямар ч эрхгүй үлдсэн нөхцөл гэх зэрэг.
ЗХУ задарч эхлэхэд, ЗОУ-ын задрал мөн эхэлсэн. Үүнийг тогтоон барихын тулд Сахаров академич тэгш эрхтэй Евразийн улсуудын холбоог байгуулъя гэсэн. Горбачев нар ССР, АССР-ийн эрхийг тэнцүүлж, бүгдийг холбооны улс болгоё гэсэн. Тэгсэн бол, өдийд ЗХУ, ОХУ аль аль нь байхгүй, 40 гаруй тусгаар улс үүсэх байсаан.

ХХ зуунд Монголд өрнөсөн их харгислалуудыг монголчууд үйлдээгүй


1990 оноос хойш, Элбэгдорж Ринчинод л тэр үеийн хамаг бурууг тохох молхи толхи школ үүссэн нь нангиад гарвальтан, сүнстэнүүдийн бодлого юмсанжээ.
Панмонголист Э.Ринчино бол эсер намын гишүүн байсан хүн. Хаант Оросын, бага ард түмнийг колоничлох, дарлах бодлогыг эсэргүүцдэг тус намд  орсон нь учиртай. Гэвч тэр нам еврейг л голчлон өмгөөлөөд байсан тул гарчээ. Нармай Монгол улсын ЗГ-ыг байгуулахад идэвхийлэн оролцож, гадаад явдлын сайд нь болж асан. Дараа нь, бүх Монголыг нэгтгэж л байвал, большевик намыг ашигласан ч яахав гэж нэг хэсэг явсан. Гол үзэл нь панмонголизм л байсан, түүнээсээ ч болж хэлмэгдэн, амь насаа алдсан нэгэн.

Ховорхон авьяастай сэтгүүлч, зохиолч, шинийг санаачлагч Ч.Мөнхбаяртай хийсэн онц сонирхолтой ярилцлагууд


Өөрийн чадварыг тал бүрээс нь нээхүйн талаар нилээд амжилтад хүрсэн сэтгүүлч, зохиолч Ч.Мөнхбаяртай уулзаж ярилцлаа. Тэрбээр Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэлийн анхны шагнал, сонинуудын оны шагналуудыг хүртэж байжээ. Мөн Монголын уран зохиолын 8 боть, “Монголын шилмэл өгүүллэг” антологид бүтээл нь орсон. Шог хошин зохиолын уралдаануудад түрүүлж байсан. Олны анхаарлыг татсан санаа санаачлагуудыг дэвшүүлсэн. Нийтлэлийн номууд бичсэн. Романы зохиогч, хэд хэдэн ном орчуулсан ба өөрийн чадварыг нээж ашиглаж яваа хүмүүсийн нэг юм.

Авлигын цагаан толгой

Авлига гэж юу юм бэ?
Сүүлийн үед Тэмүүжин Тоорил хаанд авлига өгсөн гэх болчимгүй үг, өөрийгөө Тэмүүжинтэй адилтгаад ч байгаа юм шиг олхиогүй хандлага моодонд орох төлөвтэй.
Тогтсон уламжлалын дагуу эцэг Есүхэй баатрын анд, хан хүнд бэлэг барин золгосон, эхнэр хүүхдээ мэргидүүдээс чөлөөлөхөд туслахыг ивээлт ахаасаа хүсч гуйсан хүн ёсны явдлыг хамаа намаагүй хольж хутгаж, өнөөгийн бусармаг хэргүүдтэй дүйцүүлэн үзэж, мань мэтийн оршихуйн үндсийг тавьсан их хаанаа элэглэн гоочлоод байж болохгүй нь лавтай.
 Дайтах хөлс гэж бус, эцгийн анд, өндөр язгуурт хүнийг хүндэлсэндээ Тэмүүжин бэлэг өргөсөн, Тоорил хан ч дахнаас болж дайн дэгдээх нэгэн бус бөгөөд, андын зоригт хөвүүнийг хүндэлсэндээ л туслах болсон билээ. Түүнээс биш, дах өгөөгүй бол туслахгүй байсан юм биш.
Гэхдээ Чингис хаан авлигач байсан уу? Байсаан! Байх байхдаа авлигын томоохон төлөөлөгч, авлигын санг үндэслэгч байжээ.

Wednesday, August 25, 2010

Өвөр монгол нөхөдтэй уулзав


8.14-нд өвөр монгол нөхөдтэй (8 хүн) өөрийн орны нөхдийн хамтаар уулзаж, монгол туургатны хамтын ажиллагаа, уран зохиолын нэгэн орон зай, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэв. Миний бие янз бүрийн санал санаачилгуудаа танилцуулав. Уулзалт маш нөхөрсөг, халуун дулаан уур амьсгал дунд явагдаж өнгөрлөө.

Америкийн монголчуудын төлөөлөгчтэй уулзав


8.5-нд АНУ-ын иргэн Д.Алтангэрэлтэй уулзаж, Америкийн монгол зохиолчдыг Дэлхийн холбоондоо элсүүлэх асуудлыг хэлэлцэв. Тэрбээр, Тайваний монгол зохиолчидтой хэлхээ холбоо тогтоож өгч болно хэмээлээ.

Ч.Мөнхбаяр, Д.Алтангэрэл

Нөхдийн амжилт


Найз Л.Батцэнгэл маань МЗЭ-ийн шагнал хүртлээ. Би, түүний сүүлчийн ном, "Алтан өд"-ийн номинант "Өр зүрхний хавар" номын рэдактораар ажиллаж, шүүмжийг нь бичсэн билээ. Уран зохиолын номын, Монголдоо хамгийн том шүүмжийг бичсэн гэгдсээн.
СГЗ, МЗЭ-ийн, Д.Нацагдоржийн, "Алтан өд" шагналт яруу найрагч З.Түмэнжаргалын "Гурвалжин аялгуу" ном гарав. Би рэдактораар нь ажилласан билээ.

Хазар нөхөдтэй уулзав



7.31-нд уран бүтээлч, үндэсний үзэлт нөхдийн хамт, Хазарын эрх чөлөөний төлөө нэрт тэмцэгч Акрам Гизаби, Монголд сурч буй оюутан Гулам Аббас нарын хазар нөхөдтэй уулзав.
Хазар-Монголын найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хазар түмнийг монгол туургатны гэр бүлд багтаах, хазар зохиолчдыг Дэлхийн монгол хэлтнүүдийн байгууллагын үйл ажиллагаандаа оролцуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, хэлхээ холбоо тогтоов. Миний бие уугуулшууллын, элэгшүүллийн хууль зэрэг санал санаачилгуудаа танилцуулав.

Акрам Гизаби (сууж буй), Я.Мөнхжаргал, 
Ч.Мөнхбаяр, Гулам Аббас

Буриад зохиолчидтой уулзав


Буриад зоны "Алтаргана" наадмын үеэр, яруу найргийн тэмцээн дээр, гадаадаас ирсэн буриад зохиолчидтой хэлхээ холбоо тогтоож, санал бодлоо солилцон, Дэлхийн монгол хэлтнүүдийн  нийгэмлигээ өргөжүүлэн тэлэх алхмыг нөхдийн хамт хийв. Чөлөөт индрийн цагаар миний бие үг хэлж, монгол туургатны уран зохиолын нэгэн орон зайг буй болговол илүү их хөгжиж дэвжих талаар ярив. Мөн Монголынхоо буриад зохиолчидтой асуудлыг гүнзгийрүүлэн хэлэлцэв.

Дэлхийн монгол зохиолчдын нийгэмлигийг байгуулалцав



Монгол туургатан, үзэл санаа нэгтнүүдтэйгээ нийлж, Дэлхийн монгол хэлтнүүдийн утга зохиолын нийгэмлиг ТББ-ыг байгуулалцлаа. Тэргүүнээр Өвөр Монголын нэрт яруу найрагч Сэцэнцогт, ГЗ-аар Ар Монголын нэрт яруу найрагч Д.Цогбадрах сонгогдов. Би УЗ-ийн гишүүн боллоо.

"Нэр төр" сонины эрхлэгч боллоо


Таяггүйгээр гадагш гардаг болонгуут, нэр нөлөөтэй нэгэн хүмүүн "Нэр төр" гэдэг сонины эрхлэгчээр ажиллахыг санал болгов. Энэ сониныг гаргахдаа 2 рэкордыг тогтоож амжив. 1-рт, хамгийн богино хугацаанд сонины эрхлэгч байв гэгдлээ. Эхний дугаараа гаргасны (7.7) маргааш л "цаашид хамтран ажиллахгүй" гэх үгийг сонссон доо. 2-рт, хамгийн далбагар том сониныг гаргав.


Хөл эдгэв



Өнгөрсөн оны эцсээр хөлөө гэмтээн, удтал "хэвтэр"-т байж, 6-р сард л ганцаар гадагш гарч эхлэв. Гэхдээ тохой таягтайгаар.
Эмч намайг хөлөө сойгоод хэвт гэдэг асан ч, миний бие нэг ч өдөр хэвтэж төвдсөнгүй, ажлаа хийсээр байв. Ард түмний эсрэг дэглэмийг шүүмжилж, Оюутолгойн гэрээг шүүхэд өгч, өөрөө ч шүүхдүүлж, эх оронч болон уран бүтээлийн байгууллагуудын үйл ажиллагаанд оролцож, олон ч сонины дугаарыг эрхлэн гаргаж, харин ч улам идэвхтэй болж байсан тэр хүн "хэвтрийн дэглэмд" байсан гэдгийг тэр бүрий хүн мэдэхгүй биз ээ.