1990 оноос хойш, Элбэгдорж Ринчинод л тэр үеийн хамаг бурууг тохох молхи толхи школ үүссэн нь нангиад гарвальтан, сүнстэнүүдийн бодлого юмсанжээ.
Панмонголист Э.Ринчино бол эсер намын гишүүн байсан хүн. Хаант Оросын, бага ард түмнийг колоничлох, дарлах бодлогыг эсэргүүцдэг тус намд орсон нь учиртай. Гэвч тэр нам еврейг л голчлон өмгөөлөөд байсан тул гарчээ. Нармай Монгол улсын ЗГ-ыг байгуулахад идэвхийлэн оролцож, гадаад явдлын сайд нь болж асан. Дараа нь, бүх Монголыг нэгтгэж л байвал, большевик намыг ашигласан ч яахав гэж нэг хэсэг явсан. Гол үзэл нь панмонголизм л байсан, түүнээсээ ч болж хэлмэгдэн, амь насаа алдсан нэгэн.
Б.Цэрэндорж нарын хятадын лоббичид Данзангийн тархи толгойг эргүүлж, өөрсөд рүүгээ хэлбийлгэн, бохир үйлдээ ашиглахдаа, монгол эх орончид, панмонголистуудыг хагаралдуулах давхар зорилго агуулж байж. Капиталист зарчим, хөгжлийн замыг их ярьдаг, большевизм, Зөвлөлтийн эзэрхий бодлогод дургүйцдэг түүнийг “хятадуудтай зохистойгоор хамтран ажиллаж болно, хятадуудад өр төлүүлэх нь капиталист шударга зарчим” гэхчлэн ятгаж, авлигадаж, одоогийн олигарх маягтай болгохоор уруу татаж байжээ. Үүний сацуу, бие биед нь хов зөөн эвдрэлцүүлнэ. Э.Ринчино Данзангийн явдлыг буруушаан, хоорондоо хэрэлдэж маргалддаг асан. Б.Цэрэндорж эвлэрүүлнэ хэмээн, Данзангаар уучлал гуйлгаж байв.
Гэвч түүнийг хорт муу үйлдээ ашиглах, эх орончдыг бутаргахаа үргэлжлүүлсээр. Э.Ринчино тэсэлгүй, намын Ш их хурал дээр Данзанг шүүмжилж, нөгөөх нь ч хариуг нь барьж, бөөн хэрүүл маргаан дэгдэж, Ринчино нь Данзанг хатуугаар гэсгээн цээрлүүлбэл зохино гээд сэтгэлийн хөөрлөөр хэлчихсэн байдаг. Энэ эвдрэлцлийг зохион байгуулсан Б.Цэрэндорж уухайн тас өлгөж аваад л, учрыг төдийлөн эс мэдэх Чойбалсанд даалган, Данзанг яаравчлан цаазлуулсан нь муу явуулгаа илчлүүлэхгүй гэсэн оролдлого байжээ.
Энэ мэтчилэн баахан террор зохион байгуулсан хутган үймүүлэлтийг нь Э.Ринчино ажиж мэдээд, хятад лоббитнуудын хорлолыг тагнахыг тагнуулын байгууллагын Сандуйжавт даалгажээ.
Байдлыг гадарласан Цэрэндоржтонгууд буриадууд зөвлөлтийн эсрэг үг яриа гаргадаг, панмонголизмыг л сонирхдог гэж матсаар, Монгол төр улсыг байгуулалцсан гавьяатай олон зүтгэлтнүүдийг буцааж татуулж байжээ. Өмнө нь мөн халимаг зүтгэлтнүүдийг татуулж байсан ч гэдэг.
Чингээд, харь гаралтай гэх Дамбадоржийг /хятад эхнэртэй/ намын даргаар, Насанбатыг аюулаас хамгаалахын даргаар тавьж авчээ. Энэ үед Сандуйжав нь тагнах ажлаа үргэлжүүлсээр, Цэрэндорж, Дамбадорж, Насанбат нарын хятад гарвальтнуудын триумвират нь хамаг муу муухайн үүсгэл мөн бөгөөд, Хятадын тагнуул туршуул, хорлон сүйтгэлт, империалист бодлогын ажил хийж байна гэх дүгнэлтэд үндсэндээ хүрээд байв.
Намын үнэнч журмын зүтгэлтнүүдийг гүтгэв, жолоочоо хурдан яв гэж шавдуулан хүн дайрч алсан гээд Сандуйжавыг хэлмэгдүүлжээ. Тэр хүн дайрч алсан нь Цэрэндоржийн дүү бөгөөд, Сандуйжавыг тагнаж асан. Жилийн өмнө гарсан эл хэргийг явган зорчигчийн буруугаас болсон гэж үзсэн байж.
Цэргийн хувьсгалт зөвлөл /Э.Ринчино толгойлж асан/ гэх намын байгууллагын мэдлээс аюулаас хамгаалахыг салган, засгийн газартаа авсан Б.Цэрэндорж “Сүүлийн үед ангийн дайсныг илрүүлэх нь багассан” гээд, бие бүрэлдэхүүнийг нь үндсэнд нь халж, холимог угсааны хүмүүсийг олноор элсүүлжээ. Зөвлөлтийнхөн ч монголчуудад итгэхэд бэрх гээд, холимог хүмүүс дээр түшиглэхийг таашаах болж. Холимогчууд монголчуудад маш харгис хэрцгий хандаж, их харгислалыг улам эрчимжүүлэн өрнүүлсэн ажээ.
No comments:
Post a Comment