Буриад зоны "Алтаргана" наадмын үеэр, яруу найргийн тэмцээн дээр, гадаадаас ирсэн буриад зохиолчидтой хэлхээ холбоо тогтоож, санал бодлоо солилцон, Дэлхийн монгол хэлтнүүдийн нийгэмлигээ өргөжүүлэн тэлэх алхмыг нөхдийн хамт хийв. Чөлөөт индрийн цагаар миний бие үг хэлж, монгол туургатны уран зохиолын нэгэн орон зайг буй болговол илүү их хөгжиж дэвжих талаар ярив. Мөн Монголынхоо буриад зохиолчидтой асуудлыг гүнзгийрүүлэн хэлэлцэв.
No comments:
Post a Comment