Monday, March 8, 2010

“Фашист жанжин” Б.Энхбат: Дайснаасаа айх биш, дайснаа айлгаж амьдрах учиртай


“Хөх Монгол” бүлгэмийн үзэл санаа, үйл ажиллагааг сонирхож, нэгэн удирдагч нь болох Хонхэрээд Б.Энхбаттай ярилцлаа.

- Та өөрийгөө уншигчдад танилцуулна уу? 
- Би луу жилтэй, дунд сургуулиасаа хөөгдсөн ч, гэрийн боловсролоор хүмүүжсэн. Монголынхоо түүх соёлыг судлах, Монголын язгуур эрх ашгийн төлөө тэмцэх, Монголын эх оронч үзэлд дөхөм үзүүлэх ном зохиол бичих зэргээр үйл ажиллагаа минь тодорхойлогдоно. “Захиалгат аллага” гэдэг 7 дэвтэр роман бичсэн маань 6 удаа хэвлэгдсэн. Нийт 12 дэвтэр гарах ёстой, үргэлжлүүлэн бичиж байгаа. Өөр ч бестселлер номууд бичсэн.

- “Хөх Монгол” бүлгэмээ танилцуулна уу?
- Манай бүлгэм эх оронч сэтгэлтэй, янз бүрийн насны эр зоригтой, дайчин хүмүүсийг нэгтгэдэг. Бүгд Монголын уламжлалт бие хамгаалах урлагийг сайтар эзэмшсэн дайчид л даа. Монголынхоо эрх ашгийг хамгаалан тэмцэхдээ бид хүч хэрэглэн тэмцэхэд бэлэн. Гэхдээ эх оронч үзлийг ойлгуулах, улс оронд учраад байгаа аюулыг ухааруулах ухуулгын, нийтлэлийн, мөн тандлагын, судалгааны ажлуудыг хийнэ. Зөвхөн хүчний бус, тэмцлийн бусад хэлбэрийг ашиглана. Ялангуяа Монголын төрийг харийнхнаас цэвэрлэх, Монголын газар шороог эзэгнэсэн харийнхныг хөөж явуулахын төлөө тэмцэх нь маш чухал болоод байна.
- Танайхныг сөрөг хүчнийг дарамтлуулах гэсэн эрх баригчдын зорилгод үйлчилдэг гэхчилэн хэвлэлд бичсэн байсан…
- Бид монголчууддаа эв нэгдэлтэй байх, яриа хэлэлцээ хийхийг уриалж, тэр нэг 4-р сарын 11-ний өдөр жанжны талбай дээр очсон. Гэтэл зарим хүмүүс бидэн рүү дайрч давшилж, бид биеэ хамгаалахаас өөр аргагүй болсон. Цагдаа нар цаг алдалгүй ирж, асуудал хурцдалгүй өнгөрсөн. Харин зарим хэвлэл “Мөргөлдөөн боллоо”, “Хөх Монголынхон хөлсний ажил хийлээ” гэхчилэн буруу ташаа зүйл бичсэн нь харамсалтай. 
Бид иргэний хөдөлгөөнүүдийн зөв зүйтэй шаардлагуудыг дэмждэг. Хөдөлгөөнүүдэд шургалан орсон харийн явуулгачдын үйл ажиллагааг бол эсэргүүцнэ. Иргэний хөдөлгөөнийхөн биднийг “эвлэрэлд уриаллаа” гэж буруутгасан атлаа, удалгүй өөрсдөө эвлэрсэн. Бидний ярьсан зүйл тэдний төлөвлөгөөнд байсан л байхгүй юу. Бид төлөвлөгөөнд нь байгаагүй болохоор л бидний эсрэг хандсан даа. 
Монголын ард түмэн хоёр хэсэгт хуваагдаж хагаралдах вий гэж зовниж, эв нэгдэлд уриалах гэж бид тэр өдөр жагсаж очсон. Түүнээс биш, ил гарах сонирхолгүй. Харийн хор гэмийн эсрэг далд фронтод тэмцэж, шаардлага гарвал гэсгээн цээрлүүлэх ямар ч аргыг хэрэглэх нь бидний чиг хандлага. Тийм болохоор нэг их ил гараад байх хэрэггүй байдаг.
Би шоронд байхдаа элдвийг эргэцүүлж, улмаар тэнд “Хөх Монгол” бүлгэмийнхээ үндэс суурийг тавьсан. Эхнээсээ манай бүлгэм нударга чанга, хатуу ширүүн эрчүүдийн байгууллага болж төлөвшсөн, одоо ч тэр хэвээр байна. Би л бусдыгаа төлөөлөөд ил гараад яваад байгаа болохоос, ард минь бүлгэмийг удирдалцдаг, авч явдаг, боловсролтой, далд тэмцлийн арга туршлагатай, буурь суурьтай, шийдэмгий, хүчтэй хүмүүс байдаг юм шүү дээ. Оросын цэргийн академи зэрэг сургуулийг төгсгөсөн генерал, хурандаа хүмүүс ч бий.
Бид монголын ард түмэндээ ямар ч муу юм хийхгүй, ард түмнээ харийнхнаас л хамгаална. Тунхагтаа бид зорилгоо тодорхойлсон. Зорилго маань товчдоо харийн хорт бодлогоос ард түмнээ хамгаалах л явдал юм.
- Та нарын ажил үйл хэр осолтой “тоглоом” бэ?
- Бидний ажил бол тоглоом биш, тэмцэл. Ард түмний хувьд бол аюул осол авчрахгүй. Монголчуудын дайснуудад авчирна, бидэнд ч авчирна. Намайг үе шаттайгаар заналхийлж ирсэн. Утсаар сүрдүүлж, гэр орныхныг минь заналхийлж, хэвлэл дээр хүртэл намайг буудаж ална гэж бичсэн шүү дээ. Гэтэл сая 20 настай хүү маань зодуулж, хутгалуулж, байшингаас шидүүлсэн байдалтайгаар алтан амиа алдлаа. Ингэлээ гээд би дайснуудаасаа айхгүй. Цагтаа би хятадууд, хятадын эрлийзүүдийг зодсон, дээрэмдсэн хэргээр шорон гянданд орж явсан. Үзэл бодолдоо үнэнч явж, үхэхээс бусдыг туулж өдий насанд хүрчихээд би юунаас айхав дээ. Яаж ч хохирсон, би тэмцэх л болно. Хамтран зүтгэгчид маань ч заналхийлүүлж, хохирч байгаа. Гэвч бид айхгүй. Айхгүй л гэж тэмцлээ эхэлснээс хойш. Харин монголчуудын дайснуудыг айлгах болно.
- Танай бэлгэдэл III Рейхийнхтэй төстэй юм?
- Үгүй, германчууд л Монголын бэлгэдлийг авсан. Үүнд бид буруудах ёсгүй шүү дээ. МАН-ын язгуур эх орончдын бэлгэдэл хас байсан. Сүх жанжны намын бат илэрхийлэх хас тамгатай байсан. Монголчуудын бэлгэдэл өнгө болох хөх, улаан, цагаан өнгөнөөс далбаа маань бүтсэн.
- Тэр нэг жагсаал хийснээс хойш танай бүлгэм ямар үйл ажиллагаа явуулав? Чимээгүй байгаад байх шиг.
- Дээр дурдсан үйл ажиллагаануудаа бид явуулсаар л байгаа. Гэхдээ бид үйл ажиллагаагаа мэдээлдэггүй. Тийм болохоор чимээгүй байгаа мэт санагдаж болох юм. Нэг их анхаарал татахгүй байх нь бидний ажлын хэвийн нөхцөл шүү дээ. Хүчний, тандалтын зэрэг ажиллагаа явуулахаас гадна дайрагч отрядын залуус маань зодооны, буудлагын зэрэг бэлтгэл сургууль хийдэг. Тавтын зохион байгуулалттай. Дүрэмт хувцасныхаа загварыг гаргачихсан, удалгүй энэ хувцсаараа жигдрэнэ.
Бид хөдөө явж, Монголын газар шороог хэрхэн хятадууд эзэгнэж, ашиглаж байгаа талаар судалгаа хийсэн. Хаа сайгүй л том хар нүхнүүд, ёроолд нь хятадууд язганаж байдаг болсон байна билээ. Төр засагтаа тэднийг зайлуул гэж шаардлага тавина, үр дүнд хүрэхгүй бол өөрсдөө арга хэмжээ авна. Мөн харьд үйлчлэгч хятад эрлийзүүд, тэдний гар хөл бологсод Монголын төрөөр тоглож байгаагийн эсрэг тэмцэнэ.
- Монголд хятадын эрлийз хүн хэр олон байдаг вэ?
- Олон л доо. Нэг л жишээ дурдая. 1918 онд манай энэ нутаг дэвсгэр дээр 540 мянган монгол, 100 мянган хятад амьдарч байжээ. 540 мянган монголоос эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настан, 100 мянга орчим лам зэргийг хасахад, миний тооцоогоор нөхөн үржихүйн чадвартай 70 мянган монгол эр хүн үлдэж байгаа юм. Гэтэл нөгөө 100 мянган хятад нь дандаа нөхөн үржихүйн чадвартай, дандаа монгол хүүхнүүдээр зугаацдаг байсан. Тэдний үр удам одоо цөөн байхгүй нь мэдээж шүү дээ.
Үндэстний оршин тогтнох нэг эх сурвалж нь охид бүсгүйчүүдийн ариун ёс журам. Түүнийг хятадууд бодлоготойгоор алдагдуулж байсан, одоо ч мөн адил. Хятадын онц аюултай биополитик бодлогыг ард түмэн маань эхнээс нь сайн мэдэж, “Чоно дагасан жингэр аюултай, Хужаа дагасан хүүхэн аюултай” гэх буюу, “Эрчүүд нь хилээ хамгаал, эмс нь хормойгоо хамгаал” гэж хэлэлцдэг асан. Энэ олон эрлийзийг ухвар мөчид монгол хүүхнүүд буй болгосоор ирсэн бөгөөд, тэд үндэстнийг сөнөөх нэгэн гол хүчин зүйл гэдгийг онцгойлон анхаарахгүй бол болохгүй. Хятадууд хэзээнээс “Монгол газрын хэвлийд хятад тариачин үр суулгаж, монгол эмсийн хэвлийд хятад эр үр суулгах ёстой” гэсэн бодлого явуулж ирсэн.
Хятад эрлийзүүд түүхэн эх орныхоо бодлогоор монголчуудад их балаг тарьсан. Тэдний балгийг 1900-1928 оны цэрэндоржтонгуудын, 1930-1947 оны коммунист болж дүрээ хувилгагчдын, 1950-1970 оны лоохуузтангуудын, 1984 оноос өнөө үе хүртэлх очирбаттан, энхсайхантангуудын явдал гэж ангилан авч үзэж болмоор санагдсан.
Төрийн том албан тушаалд байсан дөрвөн эрлийз Монголын ашигт малтмалыг харийнханд өгөх ажлыг зохион байгуулсан. Эрлийз залуу Монголын өмчийг эрлийзүүдийнхээ гарт хувьчлалаар төвлөрүүлэх ажлыг хийсэн. Эрлийз сайд абортыг дэмжсэнээр 600 мянган үрс хорвоод мэндэлсэнгүй. Эрлийзүүд Монголын төрийг луйварчдын үүр уурхай, харийн боол болгож байна. Монголын ерөнхийлөгч, ерөнхий сайдаас авахуулаад олон чухал местүүдийг эрлийзүүд бусармаг аргаар эзэгнэж, хорт үйлдээ ашиглаж байсан, одоо ч ашиглаж байна. Эрлийзүүдийн балгийг тоочивч баршгүй.
Харин энэ байдлыг зарим хүн ойлгохгүй байх шиг. Эрлийз явуулгачдыг сонгож гаргаж ирээд л, тэдэнд бүх талын нөхцлийг нь бүрдүүлж өгөөд л. Энэ нь манай эх орончид хүйс тэмтрүүлэн, тэдний үзэл санааны орон зай эзгүйрсэнтэй холбоотой. Хятадын бодлогоор хятад эрлийзүүд монголын эх орончдыг хорлож ирсний дээр, большевикууд эх орончдыг хүйс тэмтрэхэд тэд идэвхтэй тусалж байсан. 1929-1940 онд большевикууд Ар Монгол, Буриадад нийт 200 гаруй мянган монголчуудыг алж устгасан. Энэ бол нөхөхөд хэцүү их гарз юм. Ингэж эх оронч үзэл том цохилтод орсон. Гэхдээ хэн нэгний ойлгох, ойлгохгүйгээс хамаарахгүйгээр, хятад эрлийзүүдийн балаг үргэлжилсээр л байна.
- Монголын ашигт малтмал харийнхны гарт орсон талаар тодруулж ярина уу?
- Анх хоёр мөрний хооронд л оршиж байсан хятадууд цань ши буюу хүр хорхой навч идэх адил хөршийнхөө газар нутгийг аажмаар идэхүй хэмээх бодлогыг янз бүрийн арга хэлбэрээр хэрэгжүүлж ирсэн. Ашигт малтмалыг харийнханд өгөх хуулийг Монголын дээгүүр албан тушаалт 4 луйварчин эрлийзээр санаачлуулж, сэм батлуулан, монголчуудыг малаа хариулах газаргүй болгоод байна. Биднийг газаргүй болгоод, алга дарам газрын төлөө алалцуулж байна. Монголчуудыг 1000 жил тэжээх баялагийг харийнханд өгсөн. Үлдсэн газар дээр мал хариулж байгаа малчид хятад наймаачдын мэдэлд орсон байдлыг бас л эрлийзүүд зохион байгуулсан. Үлдсэн газрыг нь иргэдэд хувьчлуулсан хэмээгээд, түүнийг нь банкны барьцаанд тавиулж, улмаар хятадуудад өгөх бодлогыг эрлийзүүд явуулж байна. Газар бол улсын үндэс гэж Хүннү гүрний Модун сайн хаан сургасан. Тэгвэл эрлийзүүд улс тогтнох үндсийг маань хятадуудын гарт өгөх бодлогыг явуулж ирлээ шүү дээ.
Бид ойлгож ухаарч, тэмцэхгүй бол Өвөр Монгол шиг л болно. Тэнд 19-р зууны эцсээр хятадууд уван цуван ирсээр, одоо 25 сая болоод байна. Хятадууд Өвөр Монголд 100 гаруй мянган эх орончийг 1947 оноос хойш алж устгасан. 790 гаруй мянган өвөр монголчуудыг хорьж, тамлаж, эрэмдэг зэрэмдэг болгосон. Нэг хятад эр таван өвөр монгол бүсгүйг жирэмслүүлэх норм ч тогтоож байсан. Өвөр монгол айл бүрд хятадуудыг суулгаж байсан. Бас айл бүрд хятад хүүхэд үрчлүүлж байсан. Хятадын бодлого ингэж л даамжирдаг байхгүй юу.


- Эрлийзүүдийн атганд орсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд (ХМХ) байна гэснийгээ тодруулан ярина уу?
- Манай нийгмийн гол салбаруудыг эрлийзүүд гартаа атгасан. ХМХ-үүдийг ч тэр. Тийм болохоор олон ХМХ Монголын болон Монголын анд нөхөд болох ёстой улсуудын түүх, соёл, ард түмнийг гутаан доромжлох, гүтгэн гүжирдэх, Хятадынхыг магтах, сурталчлах үйл ажиллагаа явуулж байгаа. Маш олон арга хэлбэрээр шүү. Жишээ нь, ХМХ-үүд Солонгосыг сурталчилсаар байгаад олон хүнийг Солонгосыг шүтэх өвчтэй болголоо. Хятадтай хамгийн ойролцоо, хамгийн дотно ханддаг ард түмэн бол Солонгосчууд шүү дээ, тэгээд Солонгосоор гүүр хийж байхгүй юу. Одоо тэгээд Солонгосоо болиод, Хятадыг цэвэр сурталчлах ажлыг хийдэг болсон, гүүрээ ашиглачихсан. Хятад хүн эзнийхээ хүлцэнгүй зарц байх, үүнийхээ улмаас эрх баригчдынхаа бодлогыг үг дуугүй дагах, боол мэт хөдөлмөрлөх, дууриах, хоол унд, мөнгө, таатай орчин, хүүхэн шуухан луу хэт тэмүүлэх, үржих зэрэгтээ гаргууд, амьтан шинж нь давамгайлсан байдаг. Хятад хүн хатуу нударга, халуун хүйтэн зэвсгээс айхаа л мэднэ, хүмүүний ёс суртахууныг мэддэггүй. Энэ байдлыг ХМХ-үүд ил, далд янз бүрийн арга хэлбэрээр магтаж, сурталчилж, дэлгэрүүлж байгаа. Монгол хүн бол эрх чөлөөтэй байх, хоол, таатай орчин, мөнгө, хүүхэн шуухан зэргээс илүү эрх чөлөөг эрхэмлэх, ухаарч мэдэрч амьдрахыг чухалчлах, ард түмэн, түүх, соёлоороо бахархах, бүтээлч хөдөлмөр хийх, эс шунах, хэт эс дууриах, хэт эс үржих, зорьсон үйлсийнхээ төлөө амь насаа ч зориулахаас буцахгүй эр зоригтой байх, хүнлэг сайхан зан заншлаа даган мөрдөх, тэнгэрлиг, хийморлиг зүйлийг дээдлэх зэргээр хүмүүнлиг, оюунлиг шинжтэй байдаг. Үүнийг алдагдуулах гэж олон ХМХ чармайж байгаа.
- Эрлийз хүн төрийн чухал албан тушаалд байгаа талаар тодорхой тоо баримт хэлнэ үү?
- Чухал албан тушаалын 40 гаруй хувийг тэд эзэлсэн. Бид эрлийзүүд ямар ямар тушаал эзэлж, ямар балаг тарьсан талаар нэртэй устай, баримттай нь нийтэд зарлахаар бэлтгэж, судалж байгаа, цаг нь хараахан болоогүй байна.
Эрлийзүүдийн гар хөл болсон урвагчид бас их балаг тарьж байгаа. Өчүүхэн өт хорхой тэднийг ч тодорхойгоор илчилж, нийтэд зарлана. Шаардлага гарвал тэдэнд Монголын эр зоригт олон зуун хөвгүүд охидын зангидсан нударга, атгасан зэвсэгний амтыг үзүүлэх болно. Цогт эх оронч О.Дашбалбар хамгийн балагтай 100 хулгайч луйварчин, тэдний гар хөл болсон 32 317 үл бүтэх этгээдүүдийг судалж тодруулсан байсан. Бид энэ эх оронч хүний үйлсийг үргэлжлүүлж, судалж байгаа. Тэгээд тэднийг Монголын Бүх Ард Түмний Онц Бүрэн Эрхт Шүүх байгуулж, шүүх хэрэгтэй гэж үздэг. Эх орноосоо урвагчдад ямар ял оноодгийг харуулах цаг ирсэн.
Тэгэхгүй бол байдал жил ирэх тусам хүндэрч байна. Хятадуудын ч, эрлийзүүдийн ч тоо нэмэгдэж байна. Жилд 60 гаруй мянган цагаач хятад орж ирж байна, буцаж гарч байгаа нь харагдахгүй л байгаа шүү дээ. Бид 1996-2001 оны хооронд цэвэр хятад 3050 хүн ИБМУТ-өөс албан ёсоор паспорт регистрийн дугаар авсан гэдгийг тодруулж байсан. Үүний зэрэгцээ монголчуудыг гадагшаа цагаачлах явдлыг эрлийзүүд дэмжиж ирсэн. Бас монголчуудыг тэд паспортгүй болгосон. Бусад улсад, паспортоо байнга авч явж, үрэгдүүлэх, элэгдүүлэх нь буруу юм гээд, паспортын зэрэгцээ иргэний үнэмлэх олгодог. Гэтэл бид огт паспортгүй болсон. Эрлийзүүд монголчууд зөвхөн Хятад руу визгүй зорчдог болгосон. Ингэж бага багаар Монголыг Хятадад нэгтгэх алхмуудаа хийсээр байна.
- Таныг жанжин Сүхбаатарын угсааны хүн гэдэг…
- Тийм ээ. Сүхбаатарын эцэг Дамдины төрсөн эгч нь миний эмэг эх юм. Бас би их нударган зодоонч, эх оронч Сөөнгө Шаравын угсааны хүн. Ер нь өвөг дээдэс маань дандаа эх оронч, тэмцэгч хүмүүс байсан.
- Би ярилцлагаа “Монголын “фашист жанжинтай” хийсэн ярилцлага” гээд нэрлэчихэж болох уу?
- Болохгүй. Фашизм бол бусад үндэстнийг үзэн яддаг үзэл. Бид бусад үндэстнийг, эрлийз хүмүүсийг ч үзэн ядахгүй, бусад улсын дотоод хэрэгт оролцохгүй гэсэн зарчимтай. Бид тодорхой хорт бодлогын л эсрэг байдаг. Эх орончиддоо элдэв гажууд нэр хоч өгөх нь үйлсэд нь уршигтай. Хас сүлднээс болоод фашист гэж хэлээгүй байх гэж найдна. Хас бол цэвэр монголын бэлгэдэл шүү дээ.
Бид хүнийг үзэн яддаг биш, хайрладаг үзэлтэй гэхэд болно. Тийм болохоор, фашизмаас эсрэг чанартай. Ард түмнээ хайрладаг, тэгээд хамгаалдаг хүмүүс.
-Танд Онц Их хуралдайн үеэр гадаадын иргэд манай улсын дотоод хэрэгт оролцлоо гэх ямар баталгаа байна вэ?
-Гадаадынхан Монголын алтыг ухаж хөлжчихөөд, одоо бүр дуртай засгаа тогтоож, дургүйгээ унагадаг болох нь. Гадаадын компаниудын “нам, хөдөлгөөнүүд” гарч ирж биднийг колоничлох нь байна шүү. Ашигт малтмалаа харийнханд хамаагүй өгсний балаг энэ. Сайн юм юу ч болсонгүй, монголчуудын байдал улам бүр доройтож, харийнхны боол зарц болох төлөв рүү уруудаж явна.
Элдэв хөдөлгөөнүүд дандаа л хөлсөөр хүн ардыг үймүүлж, хөлслөгдсөн нь илрээд хөгөө чирж ирлээ шүү дээ. Жагсаалд оролцогсод нь хэдэн мянган төгрөгний шан хүртсэн, өчүүхэн бодолтой хүмүүс байдаг. Гэхдээ энэ хөдөлгөөнүүд харийнханд үйлчилдэг нь бүр жигшмээр. Хятадууд юм уу, хятад гаралтай улс төрч, Хятадын эрх ашгийг хамгаалагчдад үйлчилдэг хөдөлгөөнүүд олон. Гадны бүлэглэлүүд хоорондоо өрсөлдөж байгаа явдалд манай шунаг боолууд улс төрийн хөдөлгөөн гэсэн халхавчийн дор үйлчилж байна. Тийм ийм юмны эсрэг тэмцэнэ гэж гарч ирчихээд, тэр зүйлдээ мөргөдөг “Арслан тайжийн” хөдөлгөөн олон байна шүү.
Ер нь тэгээд энэ хөдөлгөөнүүдийн олон удирдагч харь гаралтай байгаа шүү дээ. Харь гаралтай биш байлаа гэхэд шуналаасаа болоод харийнхны атганд орчихсон. Ердөө цаана нь мөнгөний л асуудал байдаг. Өндөр үнэтэй сууц, хогшилтой болцгоосон дуулиан нь намжаагүй байхад хуралдай болсон. Их хуралдай нь их хагаралдай болсон доо. Хуралдайд зарим хөдөлгөөнийг зохион байгуулагчид нь эхнээсээ оролцуулаагүй. Мөнгөө хуваах асуудал дээр хагаралдсан байж таараа.
Гадныханд хөлслөгддөгөө хаацайлах гэж Солонгосын монголчуудаас мөнгө ирнэ гэж худал ярьж байсан нь илчлэгдсэн. Хайрцаг аялуулж мөнгө хураасан л гэсэн, тийм хайрцаг ерөөсөө байгаагүй. Хятадуудаас мөнгө авсан ч байж болзошгүй. 60 мянган $ авчрахаар урагшаа явсан гэсэн яриа гарч байсан шүү дээ. Хятадын Чинхуа компаниас ч мөнгө авсан гэж яригдаж байсан.
Хүмүүсийг үнэгүй хоолоор татах гэж байснаа больсон, харин мөнгө нь хаачсаныг бүү мэд. Бусад оронд ядуусаа хооллодог. Харин ходоодыг нь улс төрд ашиглаад байдаггүй. Одоо төдөн төгрөгийг ингэж зарцууллаа гээд л янз янзаар яриад явна. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг л болж байхгүй юу. Анх 50 сая төгрөгийг хуралдайд зориулна гэж байсан. Одоо болохоор 20 саяыг зарцуулсан гээд байгаа. Тэр мөнгөнөөсөө сонин хэвлэлүүдэд хандив өргөсөн ч гэж байх шиг. Нөгөө шударга улс яалаа, сонин хэвлэлийг мөнгөөр худалдан авч хүссэнээрээ л  мэдээлэл цацуулсан болох нь уу. Мөнгө үрэх гэж аргаа барсан шиг л юм яриад байгаа. Гэтэл Шударга иргэдийн фронтын Арслангаа тэд хажигласан тул, тэр нь хуралдайг зохион байгуулагчид 100 сая төгрөгийг зүй бусаар авсан, зарцуулсан  явдлыг илчлэнэ гэсэн тухай яриа гарлаа.
Ийм улсад итгэж болох уу? Төр засгийг булаах гэж байгааг нь дэмжиж болох уу? Үндсэн хуулийг тэд зөрчих гэсэн. Онц их хурал (ОИХ) гэж юм байх ёсгүй шүү дээ. Гэтэл тэд УИХ-ыг унагаж, өөрсдөөс нь бүрдсэн ОИХ-ыг оронд нь гаргаж ирэх гэсэн. Даанч оролдлого нь бүтээгүй. Эхний өдөр хэдэн зуу, дараагийн өдөр 100 хүн ирж, гуравдахь өдрөө өөрсдөө ч ирээгүй. Хэдэн хөгшдөөр тоглосон, эрүүл мэндийг нь хохироосон, сониуч улсууд овоорсон тийм л юм болсон. 
Тэд “Баасангийн явдлаас” сургамж аваагүй. АН-ынхан ЗГ-ыг унагах зорилгынхоо үүднээс Баасанг баривчлуулсан. УИХ дотор АН-ынхан үймээд, гадаа хөдөлгөөнийхөн үймээд ЗГ-ыг унагана гэж бодсон.  Элбэгдоржийг огцорч байхад нь хамгаалж бас нэг тийм явдал зохион байгуулж байсан шүү дээ. Аль алинд нь хөлсний хүмүүс л дүвчигнэсэн, ард түмэн дэмжээгүй. АН-ынхан тэгээд Баасангаа сулласан, хуйвалдаан нь тэгээд л дууссан. Баасан ямар ч ял зэм хүлээгээгүйн учир тэр шүү дээ. “Баасангийн явдал” нь дэмжигдэхгүй болохоор хорссондоо ард түмний эсрэг хандаж, зам хааж, Улаанбаатарын Төв цэгийг шатааж, дэвсэлж, доромжилсон. Монголын гал голомтыг шатааж байхгүй юу. Хүсэл, зорилгоо л илэрхийлж байгаа нь тэр. Бүр анхнаасаа л харийнхны хөлсний этгээд байсан “тэмцэгчид” ийм юм хийдэг байхгүй юу. Хөлсний “тэмцэгч” - шинэ үеийн гамшиг болоод байна.
-Гадаадынхныг ална тална гэж заналхийлээд ял зэмгүй өнгөрдөг гэсэн яриа гарч байх юм.
-Бид бүлгэмийнхээ 9 зүйлт тунхагт, эхлээд хууль хяналтын байгууллагад мэдээлнэ, болохгүй бол өөрсдөө арга хэмжээ авна гэж заасан. Тэр арга хэмжээнд шаардах, дарамтлах, зодох, буудах гээд бүх арга хэмжээ орно. Яадаг юм, харийнханд сургамж болог. Ямар ч гэсэн харийн этгээдийн хорт үйлдлийг зогсоох ёстой, тэр этгээдийг энд байх аргагүй болгож, Монголоос гарахад хүргэх ёстой. Энэ бүхэн нь гэмтнээс улс үндэстнээ хамгаалах эх оронч тэмцэл, аргагүй хамгаалалт болохоор, гэмгүй хүнийг заналхийлэх явдлаас ялган салгаж үзэх хэрэгтэй. Хуулинд тэгвэл ингэвэл тэгж ингэж шийтгэнэ гэж заасан байдаг. Хуулийг заналхийлэл гэхгүй биз дээ. Бидний тунхаг хуультай л адил ард түмнээ хамгаалах мөн чанартай.
Ер нь зүй бус хууль гаргуулчихаад, тэрнийг залруулах нэрээр харийнхан төр засгийн эрхийг авахыг оролддог болсныг ард түмэн анхаарч, ялгаж салгах хэрэгтэй. Хавар хятадууд тийм оролдлого хийлгүүлснийг бид эсэргүүцсэн. Батзандангийн хаврын үймээнтэй холбогдуулж, зохих хуулийн хариуцлага тооцогдоогүй. Гэтэл сая тэр явдал давтагдлаа. Батзандан төр засгийг унагахын төлөө зэвсэг хэрэглэнэ гэж ярьж явна. Харийнхныг номхруулахгүй бол бүр аюул осолтой зүйлд бэлтгэж зэхэж байгаа шүү.
Харийн луйварчдыг хөөн зайлуулж, монголчууд бид өөрсдөө ашигт малтмалын асуудлаа шийддэг болох хэрэгтэй. Минийхээр бол, ашигт малтмалын орлогын наад зах нь 51%-ийг монголын ард түмэн авах ёстой, монголын ард түмний тусын тулд зориулах ёстой. Гэхдээ улс орны тал бүрийн хөгжил дэвшлийн хэлбэрээр ашигт малтмалын үр шимийг ард түмэн хүртэх ёстой. Зүгээр л мөнгө өгөөд байвал алгаа тоссон арчаагүй амьтас болчихно шүү дээ. Үлдсэн 49%-ийг нь манай авилгачид болон харийнхан хувааж авбал аваг. 
Гэтэл одоо бол харийнхан Монголд хагартлаа баяжиж, монголчуудаар зугаацаж наадаж, монголчууд болохоор өлсөж ядуурч, их сайндаа л харийнхны боол зарц, утсан хүүхэлдэй болж байна. Монголчууд өлсгөлөн гэдгийг мэддэггүй байлаа. Монголын маань буян монголчууд биднийг өлсгөдөггүй байжээ. Гэтэл эцэг өвгөдийн маань амь насаараа хамгаалж байж бидэнд үлдээсэн нутгийн маань баялгийг харийнхан завшиж, нутаг орныг маань ухсан нүх, манарсан шороо, ширгэсэн гол нуур болгож, одоо ашиглагдаж байгаа бэлчээрийг ч ямаагаар мэрүүлж цөл болгож байна. Монголчууд энэ янзаараа байвал өлсгөлөн гэдгийг мэдэхийн дээдээр мэдэх болно.
Хэвлэл мэдээлэл харийн түрэмгийлэгчдийн боол зарц болсон нь харамсалтай. Нэг луйварчинг сурвалжлагч өглөгч, бүтээн байгуулагч гэж бичиж, яриад л 500 доллар халаасладаг ханш тогтжээ. Мэдээллийн хэрэгслүүдийн эзэд  далдганасныхаа хариуд мэдээж мянга түм дахин их мөнгө авдаг.Түрэмгийлэгчдэд хүчин зүтгэж явсан ямар ч этгээдүүд гэм зэмгүй өнгөрөхгүй.
Харь гаралтнууд монголчууд ашигт малтмалдаа эзэн суувал “Муу нохойн гэдсэнд шар тос тогтохгүй” гэж бичиж байна. Өөрсдөө түүхэн эх орныхондоо манай хамаг баялгийг өгчихөөд, түүнийгээ жинхэнэ эзэд нь ашиглах гэхлээр “Хүний юмаар хүүдэгнэлээ” гэдэг болсон байна шүү дээ. Иймэрхүү юмыг урьд нь ч мянга түм бичиж байсан. Гэтэл оюуны хомсдолтонгууд ойлгоо ч үгүй, уншаа ч үгүй байж, агуу нийтлэлч гээд л хөөрцөглөдөг, чааваас даа. Гэвч муу бүхэн эцэс болж, сайн сайхан бүхний үүд хаалга нээгдэх цаг ирнэ. Монголын ард түмэн ашигт малтмалдаа эзэн болж, сая шагшигдсан тэр катарчууд шиг жаргахдаа л жаргана.
- “Даяар Монголын” ГЗ Цэрэндоржийн хэргийг юу гэж үзэж байна?
-Цэрэндорж миний шавь нарын нэг байсан. Буруу зөрүү юм хийхээргүй л залуу байсан. Энэ нийгмийн буртаг булхай л түүнийг ийм юм хийлгэчихлээ. Энэ явдалд би ч өөрийгөө буруутгаж байна. Түүнтэй сайн ажиллах минь яав гэж. Одоо гадаадын иргэнийг хөнөөсөн хэргээр 3 шавь маань шоронд байгаа. Тэдэнтэйгээ сайн ажиллана даа. Ер нь алдаж эндэж, хэрэг түвэгт холбогдож байсан залуусыг засаж залруулаад авбал зориг зүрхтэй, хатуу нударгатай, дайчин сэтгэлтэй үндэсний үзэлтнүүд болдог. Гэмт хэргийн бүлэглэлүүдийн залуусыг хүмүүжүүлж аваад, үндэсний үзэлтэн болгож буруу муу үйлээс нь сэргийлэх бодолтой явдаг. Танхай, хэрэг төвөгт холбогддог залуусаас жийрхэж, нийгмээс тусгаарлаад байвал маш их урхагтай.
-Та монгол гаралтай л бол болох юм шиг зүйл ярьж, тодорхой бүлэг хүмүүсийг өмгөөлөөд байдаг шиг…
-Үгүй шүү, чонотой нийлсэн нохой бүр аюултай гэгчээр монгол цустай ч эх орон, ард түмнийхээ эсрэг хандсан хүнийг бид адилхан л гэсгээн цээрлүүлнэ. Ард түмний онц шүүх байгуулж, монгол хятад гэж ялгалгүй 1990 оноос хойш төрөөр тоглосон 100 хүнтэй юуны өмнө тооцоо бодож, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэж би бичиж ирсэн. Хариуцлага тооцдоггүй явдал олон завхралыг эхлүүлсэн. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа өмнөх дэглэмд байсан хүмүүстэй огт хариуцлага тооцоогүй. Ингээд хариуцлага тооцохгүй, бүгдээрээ буруу юм хийчихээд, бие биетэйгээ барьцаад сууж байдаг тогтолцоо үүслээ. Хариуцлага тооцдоггүй юм байна гээд төрийг унагах гэж элдвээр авирлаж давардаг байдал ч үүслээ. Энэ бүхнийг цөм цохиж, хариуцлагаас айдаг болгох Онц шүүх хэрэгтэй. Буруу юм хийсэн бол хэн ч гэсгээгдэн шийтгэгдэх ёстой. Хэрвээ шийтгэгдэхгүйд хүрэх юм бол бид шийтгэнэ гэдгийг мэдэж авбал таарна.
Ярилцсан Ч.Мөнхбаяр
2006

No comments: