“Даяар Монгол” хөдөлгөөний тэргүүн Ш.Пүрэвсүрэнтэй ярилцав.
- “Даяар Монгол”-ыг үүсгэн байгуулагчийнх нь нэг нь та. Үндэсний үзэлтнүүд өдгөө нийгэм-улс төрийн асуудалд ямар байр эзэлбэл зохих вэ?
- Үндэстнийхээ сайн сайхны төлөө гэсэн үзэлтэй нэг ч хүн дарангуй дэглэмтэй эвлэрч таарахгүй. Учир нь дарангуйлагчид үндэстнийг мөхөөх бодлого явуулж байгаа.
- Монголын үндэсний үзэлтнүүд эн тэргүүнд юуны төлөө тэмцэх ёстой вэ?
- Бид дарангуйллын эсрэг тэмцэх ёстой. Гэхдээ эн тэргүүнд бол бүх монголчуудыг нэгтгэхийн төлөө тэмцэх учиртай юм. Өнөөдөр тарж бутарсан үндэстэн нэгдэж нийлэх чиг хандлага дэлхий даяар ажиглагдаж байна, улам улмаар хүчээ авч байна. Гадаадад байгаа цөөн хэдэн ч болтугай үндэс угсаа нэгтнээ татаж ирүүлэх гэж улс бүр л хууль гаргадаг болж шүү дээ. Гэхдээ монгол шиг их тарж бутарсан ард түмэн күрдээс өөр бараг байхгүй. Тийм болохоор ихэнх нь хилийн чанадад байдаг монголчууд бидэнд нэгдэж нийлэх шаардлага хамгийн хурцаар тавигдаж байна, тэр зорилгын төлөө монголчууд бид хамгийн ихээр тэмцэх учиртай.
Глобалчлал бол үндэсний ялгааг арилгана, дэлхийн иргэн болгоно гэж харь гаралтнууд сурталчилж байна. Энэ бол харийн хорт бодлогын л илрэл. Тийм л үндэсний ялгаа арилаад, дэлхийн иргэн болцгоогоод байгаа юм бол яагаад монголчуудын хамаг баялагийг булаагаад, монголчуудын эсрэг бодлого явуулаад, хэрэгжүүлээд байгаа юм бэ гээд бодоод үз. Харин ч глобалчлал гэдэг чинь үндэстнээ авч явахын тулд глобал хүрээнд өөр өөрийнхөөрөө сэтгэхийг хэлж байгаа юм биш үү. Үндэсний ялгаа бүдэгрэх биш, улам тодорч байгаа шүү дээ. Дундад зууныг аваад үз. Улсын суурь нь яс үндэс байх албагүй байлаа. Нэг хаан хичнээн газар, хүн ардыг мэдэлдээ оруулж чаднав, түүгээр улс тогтдог байсан бус уу. Гэтэл 19-р зуунд үндэстэн-улс байгуулагдах явц эхэлж, өнөөг хүртэл тууштай үргэлжилсээр л байна. Тэр Черногор тусгаар тогтнолоо, уг нь бол сербүүд л гэмээр ард түмэн, гэтэл угсаатны ялгаа улам л тодорч байгаа болохоор ингэж байна шүү дээ. Өмнөд Осетийнхон Хойдтойгоо нэгдэх талаар бүх нийтийн санал асуулга явууллаа, нэгдэнэ гэж саналаа өгцгөөлөө. Энэ мэт жишээ олон. Дэлхийн иргэн болоод байгаа юм алга. Тийм болохыг уриалагсад өөрсдийнхөө түүхэн эх орны эрх ашгийн төлөө л тэмцэж байгаа шүү дээ.
Угсаатан оршино гэдэг олон үндэслэлтэйн дээр биологийн үндэслэлтэй болох талаар шинжлэх ухааны сонирхолтой баталгаа нотолгоонууд гарах боллоо. Энэ талаар ярихыг социалист интернационализмын үед нацизм фашизм гээд ор тас хориглодог байсан. Гэвч шинжлэх ухаан бол шинжлэх ухаан. Эрлийз хурлийз хүн эрүүл мэндийн хувьд дорой, биеийн эсэргүүцэл, дархлаа муутай, удамшлын аюулт өвчнүүдийг үүсгэгч, угсаатныг биологийн хувьд мөхөөгч хүчин зүйл байдаг нь нотлогдож байна шүү дээ. Нэмж эрлийзжиж хурлийзжихгүй бол угсаатны генофондын амплитудын савлалт багассаар, нуур мандал дээрээ хог тогтоодоггүй шиг, харь элементүүдийг зайлуулж хаядаг байна. Монгол угсаатны жишээн дээр харахад аль л их эрлийзжиж хурлийзжисан хэсэг нь сул дорой болж, уналтад орсон нь ажиглагддаг. Еврей үндэстэнд ч ийм юм харагддаг, гадны цус их холилдсон еврей бол нөгөө еврей хүний сайн талууд гээд байх юмгүй болсон байдаг. Ингэж нүдээр үзэж ойлгосон болохоор еврейчүүд харь хүнтэй гэрлэхийг аль болох цээрлэхийг хичээдэг болсон.
Монголчууд бид нэгдэж нийлбэл, генофонд маань аажимдаа унаган төрхийг маань сэргээж чадна. Эрлийзжиж хурлийзжаад яваад байвал авч ч болохгүй, хаяж ч болохгүй юмнууд л болно.
Казахстан улс уугуул үндэстний хүмүүсээ татах репатриацийн бодлого явуулаад их зүйлийг хожсон. Энэ бодлогыг явуулснаар Казахад үндэсний, эх оронч үзэл сэргэж, үндэстэн нь нэгдэж нягтарч, казахууд алс хэтийн юм боддог, сэтгэдэг болсон. Энэ улсад үндэсний үзэл хүчтэй байгаа юм чинь Казахстанд их ирээдүй байна.
Монголын үндэсний үзлийн суурь нь панмонголизм байх ёстой. Монгол туургатан нэгдэж нийлж, нэг улс гэрд орсон нөхцөлд л үндэстний ганц зөв зам, ирээдүй тодрох болно. Панмонголизм анх хүчээ авч байхад аюултай юм гарч ирлээ гэж Соловьев тэргүүтэй их гүрний дээрэнгүй үзэлтнүүд шуугиж эхэлсэн. Тэр дээрэнгүйчүүдийн санаа амь бөхтэй явсаар Сталины үед оргилдоо хүрч, монгол туургатны эх орончид, эгэл ард олныг алж хядах зэвсэг болж өгсөн. Социализмын үед манайд панмонголизмын үзэл хамгийн эсэргүү, аюултай гэгдэж, панмонголизм гэдэг үг ч хориотой байсан. Гэтэл панмонголизм бол тарж бутарсан монголчууд бидний хувьд ус агаар шиг хэрэгтэй юм. Манай эх орончид цөм л панмонголист байлаа шүү дээ. Панмонголизм монгол үндэстэнд аврал болно, бусад үндэстэнд бол ямар ч гай тарихгүй.
Манай “Даяар Монгол” бол панмонголизмыг тугаа болгон, өндөрт өргөж явахыг эрмэлздэг байгууллага. Панмонголист, судлаач Л.Бат-Очирын “Өнөөгийн дэлхий дахин ба панмонголист үзэл” гэдэг өгүүллийг үзэл санааныхаа чиг баримтлал болгодог. 1997 онд орос хэлээр бичигдэж, Интернетийн орос хэлээрх сайтуудад тавигдсан дорвитой, цар хүрээтэй, панмонголистуудын тунхаг гэмээр өгүүлэл шүү дээ. Манай орны уншигчдад төдийлөн танил болоогүй, ноднин л монгол хэлээр товчлогдож хэвлэгдсэн өгүүлэл байдаг. Л.Бат-Очир тэр өгүүлэлдээ монгол үндэстэн нэг улс гэрт нэгдэж нийлэх нь угсаатны амьдрал үхлийн асуудал болохыг тодорхойлж чадсан. Мөн үе шаттайгаар нэгдэх концепцитой болъё гэсэн санааг зоригтой дэвшүүлсэн.Орон бүхний монголчууд нэгдэгтүн гэж уриалсан.
- Харь гаралтнууд манай төр, нийгэмд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
- Харь гаралтнууд манай төрийг атгах, монгол үндэстний хувь заяагаар тоглох гэж оролдож байгааг эсэргүүцдэг. Монголын төр монголчуудын л мэдэлд байх ёстой. Харь гаралтнууд бизнесээ хийдэг ч юм уу, янз бүрийн ажил төрөл эрхлээд явж л байна биз, Монголын төр лүү л өнгөлзөөд байж болохгүй юм. Манай төрд харь гаралтнууд олноор шургалан орж, өөрсдийн түүхэн эх оронд ашигтай бодлогыг явуулж, гэмт бүлэглэлүүдтэй эвсэн монгол үндэстнийг мөхөөх бодлого явуулж байгаа нь нууц биш.
Яг адилхан ажил хийгээд хятад хүн монгол хүнээс өчнөөн дахин илүү цалин аваад л явж байгаа шүү дээ. Монгол хүн тусгаар тогтносон эх орондоо хоёрдугаар зэрэглэлийн, доод зиндааны хүн болчихсон. Колони орныхон шиг дорд байдалд орчихоод байна. Хятадуудад хорхойн мөлхөө түрэмгийллээ явуулахад нь хятад гаралтнууд бүх талаар тусалж дэмжиж байгаа.
Перучууд Фужимориг ерөнхийлөгч болгоод яалаа. Улсыг нь Япон шиг хөгжилтэй гүрэн болгочих юм санацгаасан гэнэн сонгогчид шангаа хүртсэн. Фужимори Перу улсыг дээрэмдэж, перучуудын эрх ашгийг хохироож байгаад л Япон руугаа зугтчихсан шүү дээ. Тэгээд перучууд төрөө харь хүнд өгөхийн балгийг ухаарсан. Харин манайхан төдийлөн ухаарахгүй байх шиг.
XX зууны эхэн үеийн эх орончид маань энэ тал дээр соёлжиж боловсорсон гэгдэх өнөөгийнхнөөс илүү ухаарсан, мэдсэн байж дээ. Манай 1910-аад оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний гурван гол удирдагчийн нэг Да лам Цэрэнчимэд: “Монгол хүн Монголын хаан байх ёстой. Бид Богд Жавзандамбыг залахдаа зөвхөн Монголын шарын шашны их багшаар өргөмжлөн авчирснаас бус, улс төрийн жолоо бариулах гээгүй. Би Түшээт хан Дашнямыг хаан болгох саналтай байна. Тэр бол Чингис хааны ач Гэрсэнз Жалайр хунтайжийн удам угсааг шууд хадгалсан, алтан ургийн дээд ясны эрхэм бөгөөд, бас ч улс төр, цэргийг удирдах чадалтай билээ” гэж, өөрөө Богдын шадар хүн атлаа шударгаар хэлж байсан. Гэтэл одоо төрөөр маань харь гаралтнууд тоглох болсон. Да лам Цэрэнчимэд Чин улсын үед 2%-ийн татвар төлөх гэрээ байгуулан ажиллаж байсан “Монголор” компанийг шахаж, татварыг үлэмж нэмэгдүүлж байсан байгаа юм. Чин улсыг гадны капиталистууд дээрэлхэж байсны нэг жишээ гэж болох “Монголор” тусгаар Монгол байгуулагдсаныг үл ойшоож байсан атал шүү. Өнөөдөр Да лам Цэрэнчимэд шиг эх оронч сэтгэлтнүүд төрийг удирдаж байсан бол ашигт малтмалын асуудлыг улсдаа хамгийн хэрэгтэйгээр л шийдвэрлэх байсан.
Тэр үеийн төр маань эх орончдын төр байсан. Улсынхаа төлөө амь бие хайргүй зүтгэгчдээс бүрдсэн засгийн газар маань монгол туургатнаараа нэгдэхийг цуцалтгүй уриалж байсан. 1913 онд Монголын засгийн газар “Бид язгуураас нэг үндэсний тул зүй нь жаргавч, зововч, төрөвч, үхэвч хамт болбоос зохино” гэж уриалга гаргасан.
Баргаас ирж, монгол үндэстнийхээ үйл хэрэгт зүтгэсэн Манлайбаатар Дамдинсүрэн зэвсэгт бослогод бэлтгэж байгаад хятадуудад тамлуулан зовсон ч босоогоороо насан нөгчсөн. Улс түмнийхээ төлөө ийм цогтой тэмцэгч хүн л төрд зүтгэх ёстой. Тэр үеийн парламентад Дамдинсүрэнгийн зүгээс Цэрэндорж, Бадамдорж хоёрт хэлсэн “Голомтоо хийсгэж, тулгын дөрвөн тотгоо дотогш нь харуулах гэж байгаагаа мэдэж байна уу?” гэх хилэнт үгийг урвагч төрийн түшээдэд хэлмээр санагддаг. Шалгарсан баатар, төрийн зүтгэлтэн энэ хүн хэнтэй ч гэсэн хүндлэлтэй харьцдаг, “Ядуу дорой харагдавч, түүнд ямар ч эрдэм чадал байж болно” гэж ярьдаг байсан байгаа юм. Хошууныхаа ардуудад маш ачлалтай, халамжтай ханддаг, алба гувчуурыг багасгахын төлөө үзэлтэй, ядуу ардуудад туслахын тулд 5 жилийн пүнлүүг урьдчилан тавьж олгохыг хүсч байсан тийм л хүн. Ийм жишээ өнөөдөр харагдаж байна уу?
Манай эх орончид хятад сониноос хэрэг явдлыг уншиж мэдүүтээ “Даруй зэвсэг барьж хөдөлсүгэй. Хятадад бослого гарч, Манжийн төр Монгол дахь амбандаа цэрэг зэвсэг илгээх бололцоогүй байгаа энэ үед завдаж хөдлөх хэрэгтэй” гээд л, бодож санаж явсан зүйлээ боломж гарахад яаравчлан хэрэгжүүлж, харийн дарлалаас улс орноо ангижруулж байсан. Гэтэл өнөөдөр төрийн түшээд маань харийн дарлалыг урьж даллаж байгаа дүр зураг ажиглагдах юм.
Харь гаралтнууд Монголын төрийг эзэгнэж байгаа эмгэнэлийг арилгаж, зөв сонголтоо хийж, эх оронч хөвүүдээ төрдөө залах цаг болсон. Тэгж байж л Монгол хөгжил дэвшлийн замдаа орно, муу муухай бүхнийг ор мөргүй болтол нь таягдан хаях болно.
-Та Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуулийн 7-р тойрогт нэр дэвшсэн. Та энэ тойрогтоо юу хийх вэ?
-Намууд бүгдээрээ л зам барина, нүхэн гарц, метро хийнэ, утаагүй хот болгоно гэцгээж байна. Чухам яаж хийх гээд байгаа, хэний мөнгөөр хийх гээд байгаа нь одоо хүртэл тодорхойгүй байна. Зорилго тавьсан бол хуулийн үндэс нь заавал байх л ёстой.
Дээрх зүйлүүдийг хийхийн тулд нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх зарчмын шаардлага гарч ирнэ. Аймаг сум, нийслэл, дүүрэг өөрөө өөрийгөө удирддаг, санхүүжүүлдэг болсон цагт энэ бүгдийг хийж болно. Эсбөгөөс, огтоос бүтэшгүй асуудал.
Гурван шатны депутат бие биенийхээ хөл гар болж байдаг өнөөгийн байдлаас салах цаг аль хэдийнээ болжээ. Улсын Их Хуралд гурван удаа гарсан парламентын гишүүн хүн “Би Их Хуралд гарлаа, тэгэхээр та нар миний гар хөл болох нийслэл, дүүргийн төлөөлөгчдийг сонгож өгөөчээ” гэсэн утгатай зүйл ярьж гуйж суух юм.
Нутгийн өөрөө удирдах ёсны зарчим гэдэг бол Үндсэн хуулийн эрх зүйд тусгалаа олсон, биеэ даасан томоохон удирдлагын тогтоц, инститүц ухаан юм. Тэрнээс биш, хууль тогтоогч нарын дор ажилладаг хөл гар нь биш ээ.
Яг өнөөгийн байдлаар аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг зарчим одоо хүртэл алга. Учир нь, Татварын байгууллага хэмээх босоо удирдлагатай төрийн мөнгөний машин хөрөнгө мөнгийг бүгдийг нь гүйцэтгэх засаглалын дээд эрх мэдэлд цуглуулан өгч, багахан хувийг нь орон нутагт татаас хэлбэрээр хүртээж байгаа нь ард иргэдийн ядууралд шууд нөлөөлж байна.
Нутгийн өөрөө удирдах ёсны зарчимтай татварын хууль болон бусад хуулиуд өнөөдөр зөрчилдсөөр л байна. Зөрчилтэй энэ хуулиудыг засахгүй болохоор орон нутаг хөгжихгүй.
Энэ байдлыг хууль тогтоогчид овжин ашиглан, хууль тогтоох ажлаа умартан, өөрийн сонгогдсон тойрог, аймгууддаа сая саяар нь мөнгийг хуваарилна хэмээн гүйлдэцгээж байна. Уг нь бол хууль тогтоогчид хууль тогтоох ажлаа хийж, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага мөнгө санхүүжилтээ хуваарилан өөрөө өөрийгөө хөгжүүлж байх ёстой.
Ингэж байж гэмээнэ, Улаанбаатар утаагүй болж, улс орон хөгжинө, төрийн үйлчилгээ иргэдэд, иргэдийн хяналт төрд ойртож, ерөнхий сайд асан Гэндэнгийн хэлсэнчлэнгээр “Иргэд баян бол төр баян” гэдэг үг биеллээ олно.
Ярилцсан Ч.Мөнхбаяр
2008
No comments:
Post a Comment