Украины эрдэмтэн А.Зинухов Чингис хааны жинхэнэ удам судрыг тогтоож, ном бичсэн гэнэ шүү. Түүнийхээр бол, Чингис хааны эцэг нь Исаак гэдэг еврей эр байсан аж. Монголчууд гуйвуулаад, Есүхэй болгочихсон юмсанж. Эх нь Елена гэдэг орос бүсгүй. Монголчууд Өэлүн болгочихсон.
Тэд Дон, Днепр мөрний хооронд хэсүүчлэн амьдарч байж. Яагаад хэсүүчлэв гэхээр, Еленагийн эцэг, эх еврей хүнтэй суухыг зөвшөөрөөгүй учир арга буюу хууль бусаар гэрлэх болж, тэгээд л нутагтаа байх нөхцөлгүй болж. Исаак хэрмэл наймаачны амьдралаар гэр бүлээ тэжээж байж. Тэмүүжин ч Доны ойролцоо төржээ.
Түүний онолоор бол Чингис хаан Монголоос өрнө рүү чиглэсэн дайн хийсэн бус гэнэ. Оросоос Хятад руу чиглэсэн дайн хийсэн, Хятадтай байлдахын тулд Монголыг Донтой төстэй болохоор нь түшиц газар болгон ашигласан юм байх. Монголд нас барсан болохоор монголчууд бишрэн шүтсэн, Монголынх гэж ойлгогдсон.
Еврейчүүд, оросууд аль аль нь тэрс этгээд, буруу номтон гээд Чингис хааныг хялайдаг байсан тул ном судартаа тодорхой бичээгүй, ер нь хэн болохыг нь ч сайн ойлгоогүй. монголчууд л тодорхой бичсэн, тэгэхдээ монгол хүн гэж төөрөгдүүлсэн гэж А.Зинухов бичжээ.
Ингээд Чингис хаан маань еврей хүн болж хувирдаг юм байжээ. Еврейн ёс заншлаар бол эх нь еврей биш бол еврей хүн гэж тооцдоггүй. Тэгэхлээр еврей биш ч юмуу.
Ямар ч гэсэн Зинухов өөрөө еврей хүн. Зинух гэдэг нь цэвэр еврей үг гэнэ шүү.
Ч.Мөнхбаяр. 2006.
No comments:
Post a Comment