Хүнүүгийн нэг л хаан болох Модун шаньюй-гийн хаан ширээнд сууснаар гүрэн, тулгар төр үүссэний ойг тэмдэглэн тэнэгтэж байгаа. Модун-гаас өмнө Түмэн байсныг ядаж санадаггүй ээ?
Хүннү гэдэг нь хүн гэсэн үг гэж зарим нь хэлдэг. Тэр үед хүн гэхийг наанадаж кюмюн, цанадаж бүр огт өөрөөр хэлдэг байсан байх ёстой. Кианы улс гэсэн үг гэж тайлбарлаж буй нь харин үнэний ортой болов уу.
Тэгвэл Модун шаньюй гэж ойлгомжгүй үг буй. Японы эрдэмтэд үүний жинхэнэ язгуурыг тайлжээ. Модун шаньюй гэж хятад эрдэмтдийн хайш яйш тайлж уншсаныг эртний ханз уншлагаар уншвал Бокуто Цузэн Ву болж байгаа аж. Япон бол япон, хятад хоёр хэлтэй улс гэдгийг хэлэх хэрэгтэй. Нэг л ханзыг (уул гэсэн утгатай) японоор яма, хятадаар зан гаж уншиж хэрэглэдэг жишээг сүмо сонирхогчид мэдэж л байгаа. Уламжлалаа уландаа гишгэсэн коммунист хятадуудаас илүүтэйгээр ч тэд хятад ханзыг мэднэ гэхэд болно.
Японы эрдэмтэд Бокуто гэдэг нь Багатур-ыг, Цузэн гэдэг нь эзэн гэдгийг тэмдэглэсэн байх учиртайг, тэр үеийн галиглах зүй тогтлоор хөөн тайлжээ. Ву гэдэг нь хаан гэсэн үг аж. Тэгэхлээр Хүннүгийн их хааны нэр цол маань Модун шаньюй биш, Баатар-Эзэн хаан болох нь тогтоогдлоо. Түүнээс биш, мод бургасан хаан гэсэн утга бус аж.
3 comments:
Үнэхээр сонирхолтой юм.
Манай ЦУУТ УХААНТНУУД яагаад энэ блогоор ордоггүй юм бол? Уншчихмаар зүйл их байна.
Хүннү нэр ямар утгатай нэр вэ?
Post a Comment