Thursday, January 19, 2012

Өвөр монголын, нууц байдалд байгаа тэмцэгч манай сонинд хандав

Нэрээ нууцлахыг хүсч буй тэрхүү тэмцэгчийн үгийг уншигч та бүхэндээ толилуулъя:
Эрхэм хүндэт хийморь босоо монголчуудаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье . Юуны өмнө Өвөр Монголын маань эрх чөлөөнд анхаарлаа хандуулан дэмжлэг үзүүлж байгаа бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байгааг минь хүлээн авна уу.


Хятадын эрхшээлд орсон Өвөр Монголын өнөөгийн бодит байдлыг дэлхий нийтээрээ бүр мөсөн олж харж чадахгүй байгаа нь маш харамсалтай байна. Ихэнх хүмүүс манай өвөр монголчуудыг хятад үндэстэнд уусаж дууссан юм шиг ойлголттой байдаг. Энэ ойлголт маш буруу ойлголт.

Манай өвөр монголчууд хятад үндэстэнд уусахгүйн төлөө өөрийн өв соёл, газар нутгаа хамгаалан тэмцэж өдгөөг хүрсэн. Гэтэл хятадуудын цөөн тоот үндэстэнийг устгах бодлого сүүлийн үед эрчимтэй явагдасанаар манай өвөр монгол, ирээдүйн түүхэнд монголоороо үлдэж чадах эсэх нь бүрхэг болоод байна. Тодруулвал үе улиран уламжилж ирсэн нүүдэл соёлыг маань үгүйсгэн монголчуудыг хүчээр хотжуулаж, уугуул иргэдийн үндсэн эрхийг ноцтой зөрчин хууль дүрмийн талаар тэгш бус хандаж, дотор газраасаа монголчуудын хүн амаас хэд дахин илүү хятад иргэдээ оруулан тариа тариулж, уурхай нээж өвөр монголын онгон дагшин байгалыг цөлжүүлэхийн зэрэгцээ монгол газар усны нэрийг хятад нэрээр солин өөрчилж, монгол сургуулиудыг цөөлөн монгол хүүхэд дүү нарын минь монголоороо сурах боломжийг нь хязгаарлаж, монгол хэлний хэрэглэгдэх хүрээг болон соёлын эрх чөлөө, мэдээ мэдээлэлийн эрх чөлөөг боогдуулах зэрэг монгол өв соёлыг мөхөөж, өвөр монголчуудыг уусгах түрэмгийлэлийн үйл ажилгаа ноцтой явагдаж байна.
Үнэндээ манай монгол үндэстэн буурай үндэстэн биш, харийхан манай монгол үндэстэнийг нэгдэн мандахаас айж хэдэн хэсэг салган хүчийг сарниулж буурай гэсэн ойлголтыг бидний тархийг угааж бий болгосон. Үүнийг бид бүгд сайн мэдэж байгаа. Тиймээс даяар монголоороо нэгдэх хэрэгтэй.
Нармай монголын нэгэн хэсэг, алтан урагийн үр хойчис өвөр монголын одоогийн хүнд байдалд, даяар монголын гал голомтыг бадрааж яваа өнөөдөрийн Монгол улсын төр засаг анхаарлаа хандуулан удам нэгтэй өвөр монголчуудынхаа ирээдүй түүхэнд монголоороо үлдэхэд минь туслахыг хүсч байна.
Өнөөдөр даяар монголын гал голомт болсон Монгол улсад харийн колооноосоо монголоо гэж зорин ирсэн монгол туургатан биднээс илүү их хятад үндэстэн амьдарж, Монголын нийгэмд маш муу нөлөө үзүүлж байгаа нь зүрх шимширмээр харамсалтай байна. Монгол үндэстэний гал голомт болсон Монгол улс хоёрдахь Өвөр Монгол болгохыг бид хүсэхгүй байна.

No comments: