С.Батболд , Ц.Элбэгдорж хоёр үй зайгүй хамтран ажилладаг, салшгүй андууд
Саяхан эрхэм ерөнхийлөгч маань гэнэт л Итали, Хорват руу шуртхийж, бас энэ далимаараа Англид нууцаар айлчилвай. Мөн л цөмийн хаягдлын ажлаа хйиж, шинэ шинэ гэрээ хэлцэл байгуулж байгаа юм биш биз дээ гэж ард олон санаа зовов. Арга ч үгүй юм. Баримт матэриалыг хараад байхнээ, Ц.Элбэгдорж гэдэг чинь Цөмийн Элбэгдорж гэсэн үг биш үү ч гэмээр санагдах боллоо.
Түүний Америкт үлдээсэн мөр нь Монголын цөмийн санаачлага /МЦС, Mongolian Nuclear Initiative, MNI/ юм. МЦС гэгч энэ төслийг хэн хэзээ санаачилсан, боловсруулсан нь тодорхойгүй ч А.Ундраа АНУ-д МЦС-ын сэдвээр лэкц уншиж, “МЦС даян дэлхийн цөмийн зэвсгийн эрсдлийг бууруулна” гэж сурталчилж явжээ. Тун гайхалтай нь МЦС эрсдлийг нь харин ч нэмэгдүүлэх аж.
Цөмийн хаягдлыг ахин боловсруулдаг, тиймээс тэр нь үнэт баялаг, энэ үнэт баялгийн бусад орнууд өндөр үнээр булаацалдаж авдаг гэж А.Ундраа, П.Алтангэрэл , О.Чулуунбат нар номлодог болой. Тэгвэл тэр ахин боловсруулалт нь атомын зэвсэг хийхэд л дөхөмтэй сайн аж. Үхлийн зэвсэг бэлтгэхэд бол цөмийн хор хөнөөл санаа зовох асуудал биш шүү дээ. Энэтхэг хаягдлаас ялгасан плутоноор 1974 онд атомын бөмбөг хийжээ.
Тиймээс цөмийн хаягдлаас нэн болгоомжилж, далдын далд оруулахыг л эрхэмлэдэг аж. Цөмийн зэвсэггүй бүс гэдгээ дэлхийгээр баталгаажуулгачихсан Монголд бол атомын зэвсгийн түүхий эд бүр ч байж боломгүй юм. Том гүрнүүд саяхан болтол, атомын зэвсэг дэлгэрэхээс сэрэмжилж, цөмийн хаягдлыг хяналт дороо хурааж төвлөрүүлэн хадгалахыг хичээдэг байв.
Монгол шиг хамаг юм нь хөс болсон оронд дэлхийн бүх цөмийн хаягдал хурвал юу болох вэ. Бөмбөрцгийн бурангуй дэглэмүүд, байгууллагууд цөмийн хаягдал дахин боловсруулах сонирхолтой болчихсон Монголтой ямар ч байдлаар хамтран ажиллаж болно шүү дээ. Манай чөтгөр шулам шиг аймшигт удирдагчид хүн төрөлхтнийг ч устгаж мэдэх буюу.
ОУАЭА 2004.10-р сард цөмийн зэвсгийн эрсдэлийг бууруулах арга зам нь олон улсын цөмийн хаягдлын байгууламж байгуулах явдал юм гэсэн утгатай тайлан гаргажээ. Үүнийг нутагтаа байгуулах хүсэлтэй ганц л улс тодорсон нь Монгол болж таарав.
Үүнийг “цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээний манай гараг дээрх анхны тогтолцоо”, “цөмийн түлш зээлдүүлэх”, “цөмийн банк” зэрэг нэрээр Монголд хэрэгжүүлэх гэж буйг “Майничи” сонинд энэ оны наадмын дараахан мэдэгджээ.
Ц.Элбэгдоржийг АНУ-д айлчлахын өмнөхөн тус улсын Конгрэссийн нэг судалгаанд “Монголд цөмийн хаягдлыг өөрөөр нэрлэн, үйл ажиллагаа явуулах боломжтой” гэсэн санааг дурджээ.
Уран, ураны бүтээгдэхүүн гадагш гаргавал Монгол буцааж авах ёстой гэсэн зүйл их яригдах болсон. Тэгвэл Монголд л ийм зүйл яригддаг байна.
2000.5.31-6.1-нд Малайзын Путражая хотод болсон АСЕАН-ы орнуудын цөмийн асуудлаарх сэминарт Монголын төлөөлөгч, манай улс цөмийн салбарт өлгийнөөс булш хүртэлх /cradle-to-grave/ үйлчилгээг үзүүлэх нь баталгаатай болсон гэж мэдэгджээ. Олборлохоос булшлах хүртэл гэсэн үг л дээ. Ээ дээ, монголчуудын баялгийг нь олборлоод өөрсдийг нь булшлах энэ олон санал санаачлагууд уу?
Саяын зун Монголд Энэтхэг, Солонгос, Япон, АНУ-ын өндөр албан тушаалтнууд айлчилсан бөгөөд, бүх айлчлалын үед цөмийн асуудал хөндөгдөж, гэрээ тохиролцоо хийгдсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цөмтэй холбоотой ОХУ, Украин, Литв улсуудаар аялж амжив.
2011.8-р сард ерөнхий сайд С.Батболд Хэнтийд амрана гэчихээд АНУ-д сэм очиж, “Эрхэм гишүүнийг Дорнод руу яв гэсэн чинь Ойрхи Дорнод руу явчихсан байх юм” гэх онигоог амилуулав. ЦЭГД С.Энхбат ор сураггүй алга болсон. Цөмийн хуйвалдааны талаарх шуугианыг түүгээр даруулах гэсэн ч, С.Батболд түүнтэй хатуу тооцоо хийнэ гэсэн ч, тэр ЗГ-ын хуралдаануудыг удаа дараа тасалсаар, сураггүй байв.
АНУ-ын newsmax.com сайтад харин: Монголын ЗГ-ын төлөөлөгчид Айдахо, Нэвада штатуудад цөмийн хаягдал булшлах асуудлыг судлав. Монголд цөмийн хаягдал булшлах асуудалд АНУ оролцож байгаа гэсэн нь С.Батболдыг хэлсэн байв. Вашингтон штатын Ричландад болсон цөмийн сургалтад бас Монголын төлөөлөгчид оролцсоны дунд “оргодол” С.Энхбат байжээ. Хоёр хар хэрээ бие биеийн харыг гайхав гэгчээр, С.Батболд нь үүнд хилэгнэн, эрүүл мэндийн доройтолд ортол нь дарамталсан билээ.
Монголын эрх баригчид, ялангуяа С.Батболд, Ц.Элбэгдорж нар 20 гаруй оронд айлчлан байж, Дэлхийн цөмийн хогийн сав /ДЦХС/-ыг Монголд байгуулахад чиглэсэн глобал сүлжээг байгуулж чаджээ. 2008-2010 онд манай эрх баригчид Монголд дэлхийн цөмийн хаягдлыг булшлахыг олон удаа зөвшөөрчээ. 2010.6.21-нд “The Asia-Pacific” эрдэм шинжилгээний сэтгүүлд ОУАЭА-ийн ОУЦХСав байгуулах уриалгыг дэмжиж, Монгол улс ганцаараа хүсэлт тавиад байна гэжээ. 2011. 8.31-нд ЦЭГ-ын дарга С.Энхбат Монголд ОУЦХСав байгуулах ажил албан бусаар яригдсаныг үнэн хэмээн бие муудахаасаа өмнө хэлэв. Үүнийг АНУ-ын ТД-ын албаны дарга Р.Стратфорд, Японы ГХ-ийн сайд Т.Мацумото, дэд сайд Ч.Такахаши нар мөн зөвшөөрөөд байна.
Ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёр сүүлийн үед цөмийн аюулын эсрэг тэмцэгчдийн дүрд хувилсан агаад, хамтран зарлиг гаргасан. Зарлигт "… хориглосон… зүйл заалтыг мөрдөж ажиллана”, “ҮАБЗ-ийн шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар... хамтран ажиллах, МУ-ын нэрийн өмнөөс… яриа хэлэлцээ… гэрээ хэлцэл… баримт бичиг… хориглох” гэсэн байгаа. Гэхдээ зарлигт: зөвшөөрсөн зүйл заалтыг мөрдөхгүй, ҮАБЗ-ийн шийдвэргүй явагдсан хамтын ажиллагаа, хийгдсэн гэрээ тохиролцоог МУ-ын нэрийн өмнөөс бус, өөр шугамаар цөмийн хуйвалдаан хийлгэхгүй гэсэн зүйл алга.
Цөмийн хуйвалдааны төлөө, эсрэг зэрэг тэмцэгчид л улам олшрох боллоо доо.
Ч.Мөнхбаяр
ММХI.Х.ХXVII
www.facebook.com/groups/StopNuclearGenocide
No comments:
Post a Comment