Thursday, January 19, 2012

Дорнодын засаг дарга Ц.Элбэгдоржид “миний фон бол!” хэмээн тушааж, фоноо болгон зогсоожээ


П.Алтангэрэл гишүүнийг шоолоод байвал юуг ч зөвшөөрчихдөг

Цөмийн энэргийн газар (ЦЭГ) болон “Мон Атом”-ын удирдлагыг халж солих асуудал яригдаж байна. Энэ нь хоёр шалтгаантай гэж ажиглагчид үзэж буй. 1-рт, цөмийн хуйвалдааны ажлыг нууцлал сайтай, эрчимтэй хийж чадаагүй, 2-рт цөмийн бялууг дахин хуваарилах шаардлага гарсан.
Гэтэл зарим хүн цөмийн аюул бүр ариллаа гэж тайвширч байх шиг, тэгж тайвшруулах ухуулга ч их хийгдэж байна…
2010.11-р сард “Мон Атом” Р.Бадамдамдин, УИХГ П.Алтангэрэл, Ц.Батбаяр нар АНУ-д атомын аялал хийжээ. П.Алтангэрэл атомын эсрэг цогтой тэмцэгч гэж ойлгогдож байсан бол, эсрэг, төлөө зэрэг тэмцэгч гэж шоглогдох болов.
Тэр ирээд, амэрикчууд биднийг ярихаар шоолоод байсан, тэгээд “уран олборло, цөмийн банк, атомын станц байгуулж түрээслэ” гэж туршлага судлахаар очсон, бидэнд зөвлөлөө гэж ярилцлага өгчээ. Үүнийг зөв зүйтэй гэж таниулж явах болжээ. АЦС байгуулна гэдэг нь харийн аюултай, хортой обектийг л Монголд байршуулах ажиллагаа болох нь харагдаж байна. Тэгвэл Цөмийн банк гэдэг нь дэлхийн цөмийн хогийн савыг (ДЦХС) Монголд байгуулахыг нэрлэх ээлжит нууц нэршил юм.

Бохир үйл ажиллагаатай, олон улсын булай байгууллагуудын нэг болох ОУАЭА ДЦХС байгуулах гэмт төлөвлөгөө боловсруулсан ч, түүнийг нь нутагтаа байрлуулах нэг ч улс тодроогүй.
2008.4-р сараас ОУАЭА-ийн ЕЗ хоёр удаа, МУ-ын ЕС хоёр удаа (С.Баяр, С.Батболд) харилцан бие биедээ айлчлан очиж, ДЦХС-ыг Монголд байгуулах асуудлыг хэлэлцжээ. 2011.7.11-нд “Майничи” сонинд: “Монголд цөмийн хаягдлын байгууламж байгуулахад ОУАЭА тусална” гэж бичсэн байна.
2010.12.14-нд С.Батболд ОХУ-д очиж, В.Путин нартай уулзаж, 2009 оны 8-р сарын Ц.Элбэгдорж-Д.Медведевийн ярилцсан хэлэлцсэнийг гүнзгийрүүлж, мэдээж цөмийн ажлыг ахиулж, С.Энхбат, Р.Бадамдамдин, С.Кириенко зэрэг хүмүүс тусгай гэрээнд гарын үсэг зуржээ. Үүний төлөө ОХУ Монросцветметийн 180 сая доллар гэх өрийг уучлах болж.
2011.1-р сард С.Батболд цөмийн энэрги ашиглах сонирхолтой Күвэйт, Эмирт улсуудаар аялав. Аанай л цөмийн асуудал ярьж, түлш нийлүүлээд хаягдлыг нь буцааж авна гэжээ. Монголдоо ирээд, УИХ-д: “Цөмийн энэргийн хуулинд заасан цөмийн хаягдал булшлах байгууламжийг байгуулахаар ажиллах болно” гэж мэдэгджээ.
2011.2-р сард С.Батболд Сингапур, Австралид очиж, цөмийн хуйвалдаанд оролцохыг уриалах чанартай юм ярьсан бол, Эмирт-ОУАЭА-ийн хамтарсан элч төлөөлөгчид Монголд ирж, М.Энхболд, А.Ундраатай уулзаж цөмийн асуудлыг ярьжээ. Мөн сард, Хятадын ГХ-ийн сайд Монголд айлчилж Ц.Элбэгдорж, С.Батболд, Г.Занданшатартай ярилцан, цөмийн хамтын ажиллагааг шавдуулжээ.
3-р сард С.Батболд, Г.Занданшатар, С.Энхбат нар Солонгост очиж, цөмийн санамж бичиг үзэглэцгээв. Ийнхүү зогсоо зайгүй хуйвалдааны үйл ажиллагаа явуулж байсан нь монголчуудын хувьд нууц байлаа. Тэр сард АНУ-ын эрчим хүчний салбарын нэгэн том дарга Р.Стратфорд Монголд цөмийн хаягдал булшлах глобал ажил явагдаж буй тухай ам алдав.
2011.4-р сард Г.Занданшатар Эмиртэд очиж, С.Батболдын цөмийн амлалтыг бататгав. 2011.5.9-нд “Майничи” сонинд Монгол, Япон, АНУ-ын албан тушаалтнууд цөмийн хуйвалдаанд оролцож буй талаар ээлжит илчлэлт хийгдэв. Г.Занданшатар маргааш нь Японы элчинтэй уулзаж, энэ илчлэлтийг намжаах талаар хэлэлцэв.
Нөгөөтэйгүүр хуйвалдаанчид үйл ажиллагаагаа эрчимжүүлэв. Цөмийн аюулын эсрэг аливаа зүйлс тэдэнд ийм л рэакци төрүүлж ирсэн, одоо ч гэсэн.
2011.6-р сард Ц.Элбэгдорж, Г.Занданшатар, Лу.Болд, Ч.Сайханбилэг, Р.Бадамдамдин нар АНУ-д айлчлахдаа Сан-Францискод очиж, тэндхийн монголчуудтай уулзав. Тэмцэгч Л.Мөнхтөр хуйвалдааны талаар асууж, “Монгол нутаг атомын хаягдлын сав биш!” гэсэн лоозонгоо ерөнхийлөгчид өгөх гэхэд эсэргүүцэж, дүйвүүлэн өнгөрөөжээ. Солонгост та газар нутгаа худалдсан уу гэхэд:
-Дорнод аймагт намайг томилолттой явж байхад аймгийн ЗД дуудаад: “Алив ерөнхийлөгчөө, бидний ард фон болоод зогсч бай, гарын үсэг зурах болж байна” гэж гуйсан. Тэгэхээр нь би юуг нь ч мэдээгүй ард нь зогсоод өгсөн чинь дараа нь газраа солонгосчуудад зарсан гэсэн иймэрхүү юманд холбогдчихлоо” гэжээ.
Дараа нь Ц.Элбэгдорж Вашингтонд очин, АНУ-ын төрийн өндөр дээд шагналыг хүртэж, Обаматай ганцаарчлан ярилцжээ. Хоёр орны хамтарсан мэдэгдэл “АНУ Монголын Цөмийн санаачлагыг хүлээн зөвшөөрч дэмжинэ” гэжээ.
Магадгүй, ерөнхийлөгч маань:
-Амэрикт намайг томилолттой явж байхад Обама дуудаад “Алив ерөнхийлөгчөө та бидний ард фон болоод зогсч бай, гарын үсэг зурах ёслол болж байна” гэж гуйсан. Тэгэхээр нь би юуг нь ч мэдээгүй ард нь зогсоод өгсөн чинь дараа нь цөмийн санаачлага гэсэн иймэрхүү юманд холбогдчихлоо” гэх биз ээ!
Амарлингийн судалгааны бүтээл дээр 
суурилан найруулж бичсэн Ч.Мөнхбаяр
ММХI.X.XXIII
www.facebook.com/groups/StopNuclearGenocide

No comments: