Монголчууд колоничлогчид, дарга нарын эсрэг зэвсэгт тэмцэл, террор хийе гэж бухимдаж байна
Монгол орон жинхэнэ колони болсныг Дорноговийн Айраг сумын эмгэнэл харууллаа. Тус сумын нутгийн 93,3 хувийг харийн олборлогчдод олгожээ. Сумын иргэд аж төрөх газаргүй, багтаж шингэх нөхцөлгүй болж, аргагүй хөдөлгөөн байгуулан хужаа нарын эсрэг тэмцдэг, зөрчилддөг болсон юмсанж.
Монголчууд, хужаа нарынхны хооронд зодоон болоход, Т.Сүхболд гэдэг залуу зэрлэгээр алагджээ. Түүнийг хужаа нарын машинд дайруулан унахад, хужаа нар бүлэглэн зодоод, ахин машинаар дайруулж алсан гэнэ. Т.Сүхболд гэдэг энэ залуу Монголын ард түмний жинхэнэ баатар мөн. Энэ залууд Монгол Улсын баатар цол олгох ёстой!
Тун харуусалтай нь, Т.Сүхболдыг дайрсан машины жолооч нь Соёлт гэдэг өвөр монгол хүн гэж яаран мэдээлсэн хорлонтой явдал гарав. Үүнээс болоод, өвөр монголчуудыг жигших мунхаглал хүчжих аяс ажиглагдав. Энэ мэтээс болж, өвөр монголчуудыгаа хялайж яавч болохгүй ээ!
Монгол иргэнийг дайрсан машиныг Соёлт жолооддог байсан ч, яг тэр эмгэнэлт эгшинд жолооны ард Жан гэдэг хятад захирал сууж явсныг тэмцэгчид, хохирогчид, гэрч нар баталж буй.
Интернетээр хүмүүсийн реакцийг тандахад хужаа нар, колоничлогчид, дарга нарын эсрэг зэвсэгт тэмцэл, терроризм хийе гэсэн санаа их байна. Дарга нар маань ямар нөхцөл байдал үүсгэж байна вэ гэдгээ ухаараасай. Эсбөгөөс…
Ч.Мөнхбаяр
No comments:
Post a Comment