Saturday, May 15, 2010

Тавантолгойг Оюутолгойн аргаар, оператор компани гэх хуурамч нэртэй гадны дээрэмчдээр цөлмүүлэхнээ



Хамаг баялгаа харийнханд өгчихөөд, үлдсэн жаахныг нь эзэмшдэг төрийн “Эрдэнэс” компаниа оросуудад бэлэглэх нь

Ерөнхийлөгч дахин ашигт малтмалын лицэнз олгох явдлыг түр зогсоогоод байгааг зарим хүн ингээд бид аврагдав, бүх юм сайн сайхан болох нь, баялагтаа эзэн суув гэж ойлгон, тайвширч байна. Хууль бус хуулийн дагуу олгогдсон лицэнзүүдийг хүчингүй болгож, шинэ, эрүүл хуулийн дагуу, монголчууддаа баялгаа ашиглах бүрэн боломжийг нь өгөх аваас, сая зарим хэмжээгээр тайвширч болох юм. Тийм алхмуудыг ерөнхийлөгч маань хийгээсэй гэж хүсч байна.
1956 ААН-д 4706 лицэнзээр Монголын бүх ашигт малтмал харийнханд олгогдчихоод байгаа /Монгол гэгдсэн ААН, иргэдийн ард ч харийнхан л нуугдаж байдаг шүү дээ/. “Тэфис майнинг” 79, “Пибади поло рисорсиз” 54, “Гоби коүл энд энэржи” 40, “Бату майнинг Монголиа” 34, “Сэнтэрра гоулд Монголиа” 34, “Монросцветмет” 31, “Их Монгол майнинг” 30 лицэнзтэйгээрээ манлайлж явдаг аж.

“Пибади” гэдэг дампуурсан, хятадын “Шинхуа”-гийн мэдэлд үндсэндээ байдаг компанийг орж ирэх нь л гээд байсан, аль эрт ирдгээ ирчихээд л цөлмөж байгаа юм байна. “Бороо гоулд” гарч ирэхээр, араас нь “Сэнтэрра” залгамжилсан мэт бичээд байдаг, Монгол дахь 34 “Бороо гоулд”-ын эзэн компани байж шүү дээ. Оросын олигархууд “бидэнд юу ч өгөхгүй, ялгаварлан гадуурхаж, дарлаж доромжилж байна” гээд л шүүхдээд л, төрөөрөө дарамтлуулаад л байдаг, гэтэл авсныг нь хар.
Бусад нь төдийлөн дурдагддаггүй компаниуд байгаа биз. Манай айхавтар том дарга нартай холбоотой учраас сүрхий нууцлалтай,топ-сикрэт компаниуд юм гэнэ билээ.
Тавантолгойг Монголын төр түмэн дангаар эзэмшнээ гэж бидэнд хэлээд, гадны түншүүддээ болохоор та нар л дангаар эзэмшнээ л гээд байдаг гэсэн. Ялгаа нь гэвэл, харь ахан дүүс, найзууддаа үнэнээ тайлагнаж байгаа юм л даа.
Оюутолгойн  талаар ч бидэнд тиймэрхүү зүйлийг хэлж, улс орон үсрэнгүй хөгжинө, 200 мянган ажлын байр нэмэгдэнэ, баян Монгол болно л гээд байдаг асан, үсрэнгүй сөнөөд, 3 мянган ажлын байр хужаа нарт гаргаж өгөөд,  тэрбум тэрбум долларын өрөнд  баригдаад л явж байна. Боловсруулах үйлдвэр барина гээд 68 хувийн татварыг цуцлуулж, шууд 20 тэрбумын ашиг олсон харийнхан өнөөдөр усны нөөц хангалтгүй тул барихгүй ээ гэж буй.
Яасан ч хуурагдаж хаширдаггүй улс в. 1502 компани  Тавантолгойн төсөлд оролцоно гэж пижигнээд, төр ч зүрхийг нь хөөргөөд л, суртал ухуулгадаа ашиглаад байх юм. “999” төслийн хохирогчид гээд жагсаад явж байх вий дээ, сонор сэрэмжтэй л байж үзээсэй. Хохироодог улс нь хохироодог хуультайгаа, тогтолцоотойгоо, үйл ажиллагаатайгаа хэвээрээ л байгаа шүү дээ. Иргэний хөдөлгөөдийн удирдагчид цөм эзэд боссууд учир бас тэр төсөлд оролцож байна ч гэх шиг.
С.Эрдэнэ гишүүн: “Тэр гадаадын опэратор компаниудаар ашиглуулж гэдэг чинь зүгээр өгч байгаа хэрэг” гэв. Б.Батбаяр гишүүн “Стратегийн орд газруудын Монголд оногдох хэсгийг эзэмшдэг төрийн Эрдэнэс МGL компанийн 50 хувийг оросуудад өгөх гэж байна” гэв. Л.Гүндалай гишүүн: “Оюутолгой бол Монголын түүхийн том эмгэнэл. Үл бүтэх хэдэн нөхөр хахууль аваад л харийнханд өгчихлөө. Тавантолгой ч нохойн замаар орсон. Монголын ард түмэн залилуулж, дээрэмдүүлж, хүчиндүүлсээр ирлээ. Гадныхан дээрэмддэг, дотоодынхон нь хүчинддэг. Эрдэнэс MGL-ыг бүгдийг нь оросуудад өгчихсөн юм биш үү?” гэв. Дарга нар өөрсдөө ч ингэж ярьж хэлж байна шүү дээ.
Налайхын уурхайнуудыг хааж эхлэв. Одоо тэр хотын хүн ам амьдрах аргагүй л боллоо. Монголчуудад ийм л “Эх орны хишиг”-ийг өгч байна даа, хө.
Тэсч хүлцэж болсон л баймаар…
Ч.Мөнхбаяр 
ММХ.Ү.ҮI

No comments: