Saturday, May 15, 2010

Монголд галзуурч буй харийн олборлогчдыг “дробинкдох” хэрэгтэй



1. Манай баячууд 700  доллараар 
нусны алчуур аваад, ганц хэрэглээд хаядаг

Гадаадын тийм компани манай ийм ордыг ингээд авчихлаа гээд л сонин хэвлэлүүд баяртайгаар мэдээлэх юм. Энэ нь надад, харийн арми Монголын газар нутгийг түрэмгийлэн эзэлж, амжилттай дав-шиж буйг баясалтай  мэдээлж буй мэт л санагддаг. Хэн булаан эзлэгчдийг баясгалантай угтдаг вэ? Ойлгомжтой. Тэднийг яах ёстой вэ? Бас л ойлгомжтой бус уу? Дайн байлдаантай кино шийн дээр дандаа л гардаг шүү дээ.
Нэрт нийтлэлч: “АН ардчиллыг янхан болгож, МАХН түүнийг шааж байна” гэжээ. Тэгвэл нам засаг, ашигт малтмал, харийн хулгай нарын хувьд мөн  тиймэрхүүг хэлж болохоор.
Монголын нэг хүнд 12 тэрбум долларын эрдэс баялаг оногддог аж. Тэгвэл М.Ганболд гэдэг хүн өвлийн хүйтэнд, гадаа гутал засаад, өдөрт 5-10 мянган төгрөг олдог, сард түрээсэнд 90 мянга, тогонд 30 мянгыг, матэриалын зардалд бас мөнгө  зарцуулна, ингээд гуйлгачнаас бага орлого олдог, бөөрний хүнд өвчтэй болсныг уншлаа. Монгол охид нүцгэн биеэрээ хоолны ширээ болоод хэвтэж байна. Харийнхан манай баялгаар хөлжиж, дэлхийн  толгой баячуудын  тоонд орох гэж буй. Тэдэнд эх орноо худалдсан “манай” урвагчид Лүи Вюттон дэлгүүрт ороод, 700 доллараар нусны алчуур аваад, ганц хэрэглээд л хаяж байна гэнэ шүү. 
Хэдий болтол ингэж дарлуулж доромжлуулж, хүлцэж тэвчих вэ, ард түмээн!

2.Таван толгойг Монгол төр түмэн 
эзэмшинэ гэж молигодож байна

“Төр бол өнгөрсөн түүх ба, одоо болж буй үйл явцад тулгуурлан, ирээдүйд байж болох хамгийн сайн сайхан нийгэмд ард түмнээ хүргэх цогц юм” гэж А.Хитлэр хэлжээ. Тэгвэл манай төр, эрчимтэйгээр өсч үржиж буй, урвагч байхыг хамгийн эрхэм нандин чанар, чадварт тооцдог хүн бусчуудын төлөөлөл цогц болсон байна.
Тийм болохоор, ашигт малтмалын хуулийг үндсэн хуульд нийцүүлж шинэчлэн найруулна гэдэгт нь өчүүхэн төдий ч итгэх хэрэггүй. Их л бодож, үндсэн хуулийг ашигт малтмалын хуульд нийцүүлэн найруулж магад. Ер нь эрүүгийн онц ноцтой хэргийн рэцидив этгээдүүдээр хуулиа найруулгана гэдэг санаанд багтамгүй.
1994 оны хууль нь чадахаа бид хийнэ, чадахгүйгээ гадаадынхнаар хийлгэнэ гэсэн эрүүл зарчимтай байж. 
Гэтэл харийн нэоколоничлогчдын  л  цуурай болсон урвагч дайснууд манай төрийн гол зорилго нь Монгол улс үндэстнийг устгах явдал гэж ойлгогдохоор үйл ажиллагаа явуулж ирлээ. Бусад бага ард түмнүүдийг айлган сүрдүүлэхийн тулд бүр зовоож тарчилгаж байгаад устгах. Одоо ер нь газар хөдөлгөх зэвсэг хэрэглэх гэж байнуу гэж хардам байгаа шүү.
Уул уурхайн чиглэлтэй төрийн байгууллага ч байх шаардлагагүй болсон. ЭБЭХЯ ажлаа хийх гэхээр, гадныхны зааврыг л орчуулах үүрэгтэй ажлын хэсэг гээчийг хөндлөнгөөс гаргаж ирээд л, та нарт энэ асуудал хамаагүй гэдэг.
Тавантолгойг төр 100 хувь эзэмшнээ ч гэх шиг улс амьтны толгой тархийг эргүүлээд байгаа. Юу хийдэг, ямар этгээдүүд тийнхүү ярьж буйгаас их юм хамаарна. Урьд лицэнзийг нь эзэмшиж байхдаа Хятадад бэлэглэх гэсний  тул хураалгаж асан, тав хувааж стратэгийн бус болгох гэж оролдсон, байсхийгээд л харьд нууцаар шилжүүлчих гээд байсан тийм л этгээдүүд. Нэг нь бүр, хойд хөршийнхөнд бэлэглэхийн  тулд, оросын гэологичид илрүүлсэн гэж худал хэлж дайрав шүү. Тэрэнд өгнө, энэнд өгнө гэсэн, олон компаний уяаны ноход тал бүрээс хуцалдсаар, гадны 10 бүлэглэлд хувааж  хүртээх боллоо.
Харийн  тэр махчин цөөврүүдийн хүсэл тэчьяалд (үндсэн хуульд бус) нийцүүлж, ашигт малтмалын хуулийг ахин өөрчлөх гэж буй. Тэдэндээ бол “урьдын нөхцөл байдал зарчмын хувьд, үндсэндээ огт өөрчлөгдөхгүй, харин ч та нарт улам тааламжтай болно” л гэж итгүүлж үнэмшүүлж байдаг юм билээ.
“Тавантолгойн ордыг ашиглах  тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн өмчит компани боловч, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн статус нь Оюутолгой ХХК-тай адил Монголд  бүртгэлтэй компани байна. Стратегийн хөрөнгө оруулагч нь  гадаадын компани байна” гэж засгийн газар амны уншлагаа болгож, бүх юм Оюутолгой шиг байна шүү л гэж тэр дээгүүрх хурал хуй дээрээ түмэнтээ давтаж буй. Наашаа болохоор, 100 хувь төр, монголчууд ашиглана энэ тэр гэж донгодоод л. Цаанаа болохоор, стратэгийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрд оногдох  хувьцааг гадаадынханд арилжина гэж тахиан тархиа гайхуулаад л. Төрийн бүх өмчийг 12 багц болгож харийнханд эзэмшүүлнэ гэсэн бодлого байж л байгаа шүү дээ.
Яаж нэг монголчуудыг хоолгүй болгоё доо гэж нам засаг маань үйлээ үзэж буй. Газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авнаа л гэсэн. Монголчуудыг хөөж туучихаад л, харийнхнаар нууц олборлол  хийлгэх гэж байгаа гэхчивлээ. Гэо Мин, Гоби эксплорэйшн компаниуд экс ерөнхий сайдын захирамжаар Их говийн дархан цаазтай газарт 200 тонн алт олборлох болж (2009.3.21-ний 29 тоот захирамж). Дээж авах ажиллагааг нь төрөөс, шинжлэх ухааны төсөл гэсэн хуурамч хаягийн дор 317 сая төгрөгөөр санхүүжүүлжээ.
Төмөр замын их бүтээн байгуулалт хийж, манийгаа ажил гэр лүүгээ төмөр замаар явдаг болгох ухааны юм яриад бүлт бүлт үсрээд байгаа. Ямар баланцгийнх нь  манийгаа гийгүүлэх байхав. Зургийг нь үзэхэд, Монголын хүн ардад огт холбогдолгүй, манай баялгийг л зөөх сүлжээ байлээ шүү дээ. Харийнхны командаар,  төр бидний мөнгөөр тавих юм билээ. Төмөр замын зардлыг харийнхнаас авах татвараас хасч тооцно ч гэх шиг.
Ашигт малтмалын хуулийг үндсэн хуульд нийцүүлнэ л гэнэ. Тэрийг чинь “бригадын дарга” мэддэг юм. Өөрөөр хэлбэл, ЗГ. Ашигт малтмалын хуульд нууцаар нэмэлт өөрчлөлт оруулгаж байж,  тогтвортой байдлын гэрээг нь хийж өгч “Бороогийн луйварчин” гэгдэж байсан, одоо тэгээд Бороог цөлмөсөн улсыг Гацуурт руу оруулж байгаа, Тавантолгойн эзэн байхдаа Хятадад бэлэглэчих гээд хураалгаж асан хүнээ “бригадын дарга” болгочихоод, Будда болж гэгээрэхийг нь хүлээнэ гэвэл ч…

3. С.Баяр дарга хэрэг нь илчлэгдэхээс айгаад, 
гадаад руу оргон зайлна гэв үү?

Оюутолгой бол хамгийн багаар бодоход 300 гаруй тэрбум долларын үнэд хүрэх эрдэстэй, нөөц нь үлэмж өсөх магадлалтай, үлгэрт л гардаг баялгийн сан хөмрөг юм. Гэтэл эндээс монгол хүнд буян хишиг биш, их өр, гай гамшиг ирэхээр зохион байгуулж чадсан нэоколоничлогчдыг үлгэрт ч гарамгүй муу шидэт, хорон санаат чөтгөр шулмууд гэлтэй.
Олон улсын жишиг ёсоор бол, гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран ажиллахдаа, өөрийн эзэмших доод хувийг 51 гэдэг. 51-ээс доош бол олон улсын хуулийг зөрчсөн, хүн төрөлхтөний эсрэг, колоничлолын гэмт хэрэг болдог. Ер нь, ашигт малтмалын салбарт дотоодын тал гаднаас зээл авч хэрэглэж болохоос бус, гадаадын хөрөнгө оруулагчийг оруулж ирэхээ больж буй. Ямар ч эрсдэлгүй, хамгийн ашигтай бизнэс болохоор тэр. Банкууд ийм бизнэсэд зээл олгохдоо хамгийн дуртай. Гадныхныг энэ салбарт зээлдүүлэгч, гүйцэтгэгч л болгож ашигладаг болсоон.
Гэтэл манай дарга нар Монголын төр 2,5 хувь эзэмшинэ гээд сууж байв. Гурван сайд ноднин гэрээнд гарын үсэг зураад л, шууд гэрээг хүчингүй болгосон. Учир нь, ЗГ-ын хурлын тогтоол гарч байж ерөнхий сайд үзэглэх ёстой байв шүү дээ. Тогтоол ч, ерөнхий сайд ч байсангүй. Энэ асуудлаар шүүмжлэл өрнөөд байхаар нь ЗГ тогтоол гаргаж байгаа юм. Тэр тогтоол нь чадамжгүй л байхгүй юу.
Оюутолгойн асуудлаар ярих гэхэд, гадны талаас хариуцах байгууллага олддоггүй аж. Айвэноу Майнз, Рио-Тинто, АММИ, Оюутолгой ХХК-ий алинд нь ордоо өгснөө, хэнтэй нь харьцахаа ЗГ мэдэхээ байсан. Рио-Тинтогийн хувьцааг эзэмшдэг Чайналко ч үүнд хамаатай юм шиг. Хэнд өгснөө мэдэхгүй, алдчихсан л байхгүй юу.
Өнгөрсөн сард 20 гаруй иргэний хөдөлгөөн, Оюутолгойн гэрээг ашиггүй байгуулсан тул УИХ тар гэсэн. АНАТХ нарын байгууллага мөн Оюутолгойн гэрээг буруу гэж үзэж, үүнтэй холбогдох их хэмжээний  мөнгө тойрсон авлигын хэргийн баримт олдлоо, С.Баяр болон гэрээг үзэглэсэн 3 сайдыг ТЕГ, АТГ, ҮАБЗ-д шалгуулахаар өглөө, С.Баяр энэ хэрэг нь илчлэгдэхээс болоод гадаад руу оргон зайлах гэж байна гэж асан. 1997 онд ерөнхий сайд байхдаа ашигт малтмалын хуулийг батлуулж, М.Энхболдын ЗГ-т шадар сайдаар ажиллаж /охин нь АММИ-д, эхнэр нь Айвэноу Майнз, Рио-Тинтотой холбоотой ажиллаж байв/ байхдаа дэмжиж асан бодлогынхоо эсрэг М.Энхсайхан дарга зогсч, Оюутолгойн ХОГ буруу гэдэг болсон. Харин дараа нь тэд яагаад чимээгүй болчихов? Ямар шалтгаан байна?
Гэрээний тэхник-эдийн засгийн үндэслэл их шүүмжлэгдсэн. Дарга нар маань хэнд ч хэрэггүй 12 шаардлагыг айвэноучуудад  тавьсан болоод л өнгөрсөн. Өчнөөн давтагдсан энэ мэт явдал дахин гарахгүй гэж тэмцэгчид маань итгэв үү. Дарга нар тэдэнд, ХОГ-г хэлэлцэх явцад гарсан УИХ-ын хоёр тогтоолыг биелүүлгэх асуудлыг анхааръя, судалъя л гэв. Юу ч хийхгүй л гэж хэлж, ойлгож ядах юу байна?
Тэр хоёр тогтоолд Монголын  талын хувийг 50 хувь болгох мэт бүдэг бадаг зүйлээс өөр гавьтай юм үгүй. Янз бүрийн заалт, зүйлээр 50 хувьд хүргэх ямар ч аргагүй болгосон байдаг, гадныхан ч боломжгүй гэсэн тооцоогоо аль хэдийнэ гаргачихсан /хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувьд хүргэж болохоор юм хэлэгдсэн ч, нөхөгдөх ч үгүй, ашигтай ч ажиллахгүй гэсэн тооцоо/.
Арван жил манай хуулийг зөрчиж ирсэн этгээдүүдийг одоо л нэг тогтоол биелүүлгэх тал дээр анхааръя гээд зөвшилцөж байна гэдэг бүгдээрээ хамтдаа хуулиа зөрчөөд явцгаая аа хэмээн тунхагласнаас өөрцгүй бус уу?
Оюутолгойн 80 ажилчин хоолонд  хордов. Сэг зэмээр хоол хийсэн байж болзошгүй гэсэн хардлага үүсч байв. Юу өгөөд, юу авав?

4.Цаазлуулах ялтай оргодол хужаа 
Монголын дарга нарыг атган бөхөлзүүлэв

Эрх баригчид маань, Хятадын аюулаас хамгаалахын тулд энэ ашигт малтмалыг өөр улсынханд бэлэглэж байна гэдэг. Үнэндээ бүх юмыг эсрэгээр хийж буй. Айвэноу, Тинтогийн ард Чайналко байна. Тавантолгойг авах гээд маш их улайрч буй амэрикийн гэх Пибадигийн ард Шинхуа байна.
Хөшөөтийн Тавантолгойтой дүйцэх том нүүрсний ордын үнэн байдлыг манай дарга нар хужаа найз нартайгаа нийлээд, ард түмнээс мөн ч их нууж байна даа. 87,5 сая тонны нөөцтэй л гээд байгаа. Уг ордын эзэн, хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Мо Эн Ко компанийнхан хилийн чанадад  4,4 тэрбум тонны нөөцтэй гэж явдаг юм билээ. Тэгэхэд л Хонконгийн хөрөнгийн биржээс 3 тэрбум доллар нисээд л ирж байгаа юм.
Энэ нь бүхэнд ил атал, тус компанийхан бид тийм юм ярьж хэлээгүй, 87,5 сая тонны л нөөцтэй гээд Улаанбаатарт хэвлэлийн хурал хийлгэж суух.
Стратэгийн байх ёстойг нь  үгүйсгэх гэж гадаад дотоодын цөөврүүд улангасч байна. Хэрэв стратэгийн бус бол монголчуудад юу ч хүртээх албагүй шүү дээ. Стратэгийн бус бол харийнх, монголчуудтай ярих ч хэрэггүй гэж ойлгогдох хууль нь байж байна. Лав 51 стратэгийн орд байх ёстой атал, арван хэдхэнийг л тийм статустай болгосон. Уг нь ийм статусын ч хэрэггүй юм. Бүгд л Монголынх, бүгд л монголчуудынх байх ёстой. 
Манай нэфтийн нөөцийг ч “монгол”, хужаа дарга нар дарж ирэв. Пэтрочайна гэж дарга нарын маань учиргүй хайртай компани байна. Яаж ч дураараа дургиж байхад нь улам эрхлүүлээд л. Нэфтийг маань бохир ус гээд гаргадаг, байгаль орчныг сүйтгэдэг, монгол хүн ажиллуулдаггүй, Матад суманд ганц ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, хууль гэж мэддэггүй. 2000 хүнтэй Матадад 6000 хужаа бужигнаж, БНХАУ-д очсон мэт л сэтгэгдэл төрүүлдэг болж. 3620 нь Пэтрочайнагийн ажилчин гэх бөгөөд, нууц тогтоолоор энэ компанийг гадаад ажилчны зэрэг татвараас чөлөөлсөн. Бусад ажилчид нь өөр 25 компанийх гэгддэг, бас л чөлөөлөгдөө байлгүй. Харийнхан энд ажиллаж, амьдралаа сайжруулж байхад, нутгийн монгол иргэд дунд ядуурал, ажилгүйдэл, архидалт, биеэ үнэлэлт зэрэг сөрөг үзэгдэл газар авч буй гэнэ.
Түүхий нэфтээ бохир ус гэж гаргадаг хэрнээ, Пэрсийн булангаас нэфт авчирч боловсруулна гэж солиорох болов. Улсын 300 жилийн хэрэгцээг хангах нэфт дотооддоо илэрчихээд байхад, хүлээн зөвшөөрдөггүй, бүртгэдэггүй юм гэнэ билээ. Саяхан “Монгол улс газрын тос олборлогч орон боллоо !” гээд л хөөрцөглөн зарлав. 1-рт, Монгол Хятадын аль нь олборлож байгаа билээ, 2-рт, олборлол өчнөөн жил явагдаж байгаа.
МХЕГ, БОАЖЯ-ны шалгалт ирэхэд, дархан цаазтай газарт нууц олборлол хийж асан хятад компанийхан зугтжээ. Эзнийх нь монгол эхнэр харааж загнан, зөвшөөрөл буй атал амгалан тайван байдал алдагдуулж, ажил үймүүлэв гэж давшилжээ. Аймгийн удирдлага тийм компани огт мэдэхгүй, байхгүй гэж мэлзэв. 2004 оноос хойш Хар толгой гэдэг газар “Дун юань” компани, хайгуулын л зөвшөөрөлтэй хэрнээ хар тугалга олборлож ирсэн нь энэ аж. Гэтэл энд хайгуулын ч зөвшөөрөл олгогдох ёсгүй.
3,8-10 тэрбум төгрөгөөр барих ДЦС-ийг 110 сая доллараар бариулна гээд, Могойн голын нүүрсний ордыг хятадын компанид 50 жил ашиглуулах гэрээ байгуулагдсан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынхан манай нутгийн 80 хувийг хайгуулын 48, ашиглалтын 7 лицэнзээр хужаа нарт өгчихлөө, хужаа нар биднийг хөөгөөд гишгэх газаргүй болгов гэж гомдоллож байна. 
Тэгвэл Өмнөговь аймгийн 80 хувийг харийнханд лицэнзээр олгочихсон хийгээд, хужаа нар л орж ирж байна. 
Тавантолгой 100 хувь төрийн мэдэлд буй гэж худлаа бурсаар байтал нь, хужаа нар 120 тонны даацтай 1100 машинаар өдөр шөнөгүй зөөсөөр дуусгалаа, таминь ээ.
Цаазаар авахуулах ялтай оргодол хужаа Ховдод нүүрсний том орд эзэмшээд, дарга нарыг маань бөхөлзүүлээд явж байх юм…
Нөгөө Хятадын аюулаас хамгаалж байгаа нь аль вэ? “Бүхнийг Хятадын төлөө!” гэсэн уриатай болчихсон юм биш үү, нам засаг маань.

5. Монголын уран гадаадын 
алан хядагчдын гарт орж магадгүй гэнэ

Манай 50 тонн алтыг тэг хувийн татвартай 5 жилийн хугацаандаа амжиж цөлмөх гэж байтал, хуулинд өөрчлөлт ороод үртэс үйрмэг төдийхнийг улсад өгсөн “Бороо гоулд” гэж компани  /манайхаас ашиг олоогүй, алдагдалд орсон гэж мэдэгддэг/ буй. Үнэндээ юу ч өгөөгүй гэж хэлж бүрэн болно. Эргэж ирэхгүй юм шиг новширч новширч, улс үндэстнийг доромжилж, өчнөөн хууль дүрмийг маань зөрчсөн энэ компани “Сэнтэрра Гоулд” гэсэн нэрээр Гацууртын 100 тонн алтыг мөн тийнхүү цөлмөх гэж байна. Тэгэхдээ “манай компани 80 сая долларын алдагдалтай байгаа тул танай алтыг яаралтай хурдан ашиглах шаардлагатай” гэж тулгаж  байгаа юм. Дандаа л ийм гуйлгачид орж ирдэг шүү дээ.
“Бороо Гоулд”-тай өгөө аваа, хариуцлага тооцох зүйлүүд дуусаагүй аж. Тэгэхлээр, бид “Бороо Гоулд” биш ээ, “Сэнтэрра Гоулд” гэдэг. Цагаа тулахаар, “Бороо Гоулд”-ын тоног төхөөрөмж, өмчийг Гацуурт руу зөөгөөд байдаг. Бас, хортой циант натриар уусгах аргаар хумхийн тоосон чинээ алт үлдээлгүй завших юм гэнэ. Энэхүү “Сэнтэрра” Киргизэд алт олборлох гэтэл тэр улсын ЗГ ашгийнх нь ихэнхийг авах болоод зогсолгүй, компанийх нь хэсгийг эзэмшжээ. Тиймээс манай алт киргизүүдийг бас тэтгэх юм гэнэ шүү. Харин монголчуудыг тэтгэж байгаа билүү.
УТЕГ “Алтан Дорнод Монгол” компанийг ажиллуулмаар л байна, татвар буурч, валютын нөөц хомсдов гээд л “уйлаад” байсан. Баялгийг маань ховх сорчихоод, татвараас бултуулж банкинд нуусан алтыг нь илрүүлээд тэндээс нь татвараа авчихсан чинь манайхыг олон улсын шүүхэд өгч, 500 сая долларын төлбөр ялбарт унагасан, Паушок гэдэг зүгээр л нэг хулгайч дээрэмчний компани шүү дээ. Монголын өндөр албан тушаалтнуудыг атгадаг учир “Бумбат Гоулд” нэрээр эргэж орж ирчихээд л байгаа.
“Алтан Дорнод Монгол”-ыг ажиллуулаач, бид хэцүүдлээ гээд л монгол ажилчид нь жагсаад байсан. Тоног төхөөрөмжийн талаар яриад байхаар нь, тэрүүгээр нь бид олборлол явуулъя гэхнүү гэтэл, “тэрийг нь зараад, авах ёстой асан цалинг маань өг” гэж байгаа юм. “Бороо гоулд”-ыг ч ажиллуулаач гэж монгол ажилчид нь жагсаж байсан. “Тэднийг зайлуулж, бидэнд олбор хийх боломж олгооч” гэхийн оронд. Яахлаараа ийм сэтгэлгээтэй болдог байнаа?
Манай уран бол маш их үнэ цэнэтэй баялиг. Бас л монголчуудад ач тусгүй алга болох нь. Цөмийн энэргийн газар гадны компаниудад олборлох зөвшөөрөл олгосон хууль бус явдал гарав. Үнэгүй авсан лицэнзээ канадын компани хятадуудад наймаалаад л. Монголын ураныг зүгээр аваад зогсохгүй, өөрийнхөө атомын цахилгаан станцыг  /эрсдэлтэй, хор хөнөөлтэй болохоор нь/ манай нутаг дээр барина гэж ярьдаг оросууд гарлаа. Гишүүн Г.Занданшатар манай уран олон улсын алан  хядагчдын гарт орж болзошгүй болоод байна гэв.
100 жил ашиглах нөөцтэй Давсантолгойн нэфтийн ордыг харьд зүгээр бэлэглэв гэнэ. 
Гашуунсухайтаас нүүрс зөөж, өдөрт 1000 гаруй машин хил давж байна, гэтэл манай хилийнхэн үүнд хяналт тавих ямар ч боломжгүй, юу ч аваад гарч байсан мэдэх аргагүй, шөнө бүр гэрэлтүүлэггүй аж.
Канадын “Вояжэр рисорсиз” сая сая унци алт, тонн зэсийн ордуудыг маань нууцаар өгч аваад л цулайж.
“Эрдэнэт”-ийн дарга Израилийн “Шим тэкноложи” компанид молибдэний баяжмалыг үнэгүй шахам /төлбөрийг нь хожим хэзээ ч юм, бөөнд нь хийх нөхцөлтэйгээр/ нийлүүлж байх болж. Бас компаний ажилчдын цалин, хангамжийг ч даах болжээ. Гэтэл нөгөө “Шим” нь хамгийн хоцрогдсон, хямд, хортой тэхнологиор боловсруулалт хийж, хотыг хүхрийн хүчлээр  булж гарч дээ.
“Саут Гоби Сэндс” компани манай охин компанийн эзэмшил гээд л нэг ордыг маань барьцаанд тавьчихаж. Тийм охин компани үгүй юм.
Энэ дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, монголчуудыг шулж мөлжиж, дээрэмдэж тонож, дарлаж доромжилж байгаа харийн луйварчдыг яах вэ? “Дробинкдох” л ёстой биш үү?

6. Баялгаа эзэмшсэн Вэнэсүэлийг 20 тэрбум $-оор шагнаж, баялгаа харьд бэлэглэсэн Монголыг 2 тэрбум $-оор торгов

Вэнэсүэл улс нэфт, нэфтийн бүтээгдэхүүн нийлүүлэх болсныхоо төлөө Хятадаас 20 тэрбум долларын зээл авах болжээ.
Харин гадны нэоколоничлогчдоос дарга нар маань ард түмэндээ юу авч өгөв.
2003 онд бүртгэгдсэнээс хойш 4 жилийн дараа харийн олборлогчдын балгаар 852 гол, 1181 нуур, 2277 булаг шанд, 60 рашаан ширгэжээ. Үүнийг нинжа нар ширгээлээ гэдэг нь оргүй худал. 1-рт, тэдний олборлолын хэмжээ өчүүхэн, 2-рт, ихэнх нь харийнхны хогон дээр л “ажилладаг”.
Экологийн хувьд эмзэг газар олборлол хийхийг болиулъя гэсэн. Гэтэл 34 компанид л гэхэд 314,5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр хийх болж. 1000 гаруй компанийн лицэнзийг цуцлах болно. Ихэнх нь харийнх. Нөхөн төлбөрийг нь ёстой улс үндэстнээ ломбарданд тавьж байж л хүчрэх юм байх. Ийм л дөнгөнд орчихжээ.
Оюутолгойгоо харийнханд өгсний төлөө Монгол улс шууд л 1,7 тэрбум долларын өрөнд (Монголын нийт гадаад өр 2,3 тэрбум) орчихлоо. Тэр нь маш өндөр хүүтэй. “Эрдэнийн хишиг” түгээхийн тулд гадаадад 1,2 тэрбум долларын өрийн бичиг гаргаж зарах гэж байна. Тэр өрийг уншигч та  л төлнө. Ийм “Эрдэнийн хишиг” гэж байх уу?
Бас нэоколоничлол-гэноцидийг дээд хувь заяа гэж ухуулдаг суртал нэвтрүүлгийг ард түмэндээ бэлэглэж байна. Утга нь ердөө л: “Монголчуудын хувьд үхэх шиг сайхан юм байхгүй шүү дээ!”.
Ашигт малтмал олборлох, боловсруулах гэсэн бизнэсмэн, албан тушаалтан шоронд ордог, халагддаг зүй тогтолтой. Нэгэн жишээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Ганболд, хууль бусаар булаан, хужаа нарт  олгосон хүдрийн ордоо буцаан авч, үйлдвэрлэлийг сэргээсэн гавъяатан. Түүнд хоёр одон зэрэг зүүж өгснөө, маргааш нь үйлдвэр дампууруулсан гээд халжээ /жилд 25 тэрбумын татвар төлөх хэмжээний ашигтай ажиллаж байсан атал/. Ордуудыг хужаа нарт өгөөд зогсохгүй, тэдэнд үйлдвэрийг хувьчлах сурагтай.
Мөн, монгол олборлогчдын эсрэг харийнхан, төрийнхөн нийлж, нутгийн ард олныг мунхруулан  хуурамч хөдөлгөөн үүсгэж, босгож тэмцүүлдэг. “Гэо-Эрэл” компаний эсрэг тийм хөдөлгөөн гарав. Тус компаний ард “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний З.Болд буй гэж тэд хэлж байв. “Яахаараа Бороо Гоулд ухаж болдоггүй, Болд ухаж болдог юм бэ. Газар шороондоо хайртай юм бол энэ үйлдлээ боль!” гэж хийрхэж байв. Үнэндээ, харийн  түрэмгийлэгчдэд найр тавьж болохгүйгээс бус, монгол хүн баялгаа ашиглаж болохгүй бус юм. 
Хятадын гурав, монголын нэг компани зэрэгцэн олборлолт явуулж, монголынх нь хууль дүрмийг баримталж, хятадууд нь уландаа гишгэж байхад, монголын компанийн эсрэг  тэмцдэг, засаг даргын дэмжлэгтэй “хөдөлгөөн” гарч байлаа шүү дээ.
Цианид ашигладаг Heap Leach хэмээх нэн хортой, хоцрогдсон аргыг хэрэглэхийг гадаадын компаниудад зөвшөөрч байгаа. Энэ арга нь цианидаар алтыг өчүүхэн төдий үлдэгдэлгүй уусгаж авдгаараа давуу талтай гэнэ.  Харин байгаль тэр аяараа хор л болно. Нинжа нарт харийн компаниудын хогийг ухах боломж гарахгүй тул,  нам засагт маань их таалагдсан.
Нэн ядуу, амьдрах гэж арга ядсанаас зэлүүд газар дүрвэн орогнож, олборлол хийхийг оролдон зовж зүдэрч явдаг нинжа гэх хүмүүс олноор буй болсон. 35,1 мянган хүн 18 аймгийн 101 цэгт алт, жонш, нүүрс, вольфрам зэргийг олборлож байна гэдэг. 53-100 мянган нинжа буй ч гэдэг.
Тэдний эсрэг төр харьтай нийлж жинхэнэ дайн зарласан. Бигэрийг  тусгай хамгаалалтад авч байгаа нь энэ гэж 20 машин нинжаг, төр маань үнэхээр тулалдаж байж хөөв.  Хөвсгөлийн хэсэг нинжатай байлдахдаа, ТЕГ, ЦЕГ, ОБЕГ, ХХЕГ-ын хүчийг дайчлаад зогсохгүй, гадаадын байгууллагуудаас тусламж хүсэв.
Ингээд, төгсгөлийн оронд, ноднин /2009.06.14-нд дуусгасан/ бичиж нийтлүүлсэн, төрийн өндөрлөгт хүргүүлсэн, Монгол улсын Ерөнхий сайд С.Баярт илгээх ил захидлынхаа 4-р хэсэг буюу “Эх нутгийнхаа 43 хувийг чөлөөлье хэмээсэн 43 тэзис” гэх, Ашигт малтмалаа аврах тэмцэлд төр түмнээ дуудсан уриалгаа толилуулъя:

Монгол улс үндэстэн сөнөж мөхөхдөө тулаад байна. Неоколоничлол, геноцидийн /хүйтөрөлгүйтэл/ хорт бодлого олон жилийн турш хэрэгжиж ирсэн нь Их Нуралтад хүргэжээ. Энэ нөхцөл байдлаас юу аврах вэ? Гагцхүү, ашигт малтмалын асуудлын зөв шийдэгдэл буюу, дангааршлын зарчим л аварна.
Авралыг ойртуулах, бодитой болгохын тулд дараахь зайлшгүй тулгамдсан алхмуудыг хэрэгжүүлэхийг төр түмэндээ уриалж байна!

1-р бүлэг. “Ашигт малтмалын тухай” хуулийг дангааршлын зарчмын үүднээс шинээр тогтооё!

Юуны өмнө монголчууд ашигт малтмалаа эзэмших явдлыг боогдуулсан апартеид бодлогын үр болох, өнөөгийн “Ашигт малтмалын тухай” хүчингүй хуулийг бусад хүчингүй хууль тогтоомж, гэрээ зэрэг баримт бичгүүдийн хамтаар хүчингүйг нь хүлээн зөвшөөрүүлэх; ард түмний эрх ашигт нийцсэн, эрүүл саруул “Ашигт малтмалын тухай” хуулийг шинээр (цаашид шинэ хууль гэх) тогтоолгохын төлөө тэмцэцгээе.
Шинэ хуулиа тогтоолгохдоо :
1. Монгол улс үндэстэн ашигт малтмалынхаа бүрэн эрхэт эзэн гэдгийг баталгаажуулж, монголчууд ашигт малтмал эзэмшихийг үндсэндээ хориглоод байгааг цуцлая.
2. Бүхий л боломжийн хэрээр бие дааж, хариас аль болох бага хамааралтайгаар эзэмшиж ашиглах буюу дангаарших зарчмын үүднээс боловсруулъя.
3. Монголын төр түмэн өөрсдөө бие даан ашигт малтмалыг эцсийн бүтээгдэхүүн болтол нь эзэмшиж ашиглах явдлыг тал бүрээр дэмжихдээ Монголын төр УҮГ байгуулах, үндэсний бизнесменүүд тухайн салбарт үйл ажиллагаа явуулах, иргэд хувьцаат нийгэмлэг, бичил бага уурхай байгуулахыг тэтгэж; гадаадынхантай хамтран эзэмшихийг бус, гадаадын компани, мэргэжилтэн, ажиллах хүчийг хөлслөн ажиллуулах, чингэхдээ монгол туургатан гадаадынхныг уг ажилд татан оролцуулах чигийг эрхэмлэе.
4. Хөрөнгө оруулалтыг зөвхөн гадаадынхнаар гүйцэтгүүлнэ гэсэн байр сууринаас татгалзаж, дээрэмдэгдсэн баялгийнхаа нөхөн төлбөрийг авах, хөрөнгө бүрдүүлэх түгээмэл аргуудыг өөрсдөө ашиглах юм уу, гадаадын энэ чиглэлийн тусгай зууч компанийг хөлслөн ажиллуулах, ашигт малтмалын ордоороо барьцаалж зээл авах, донор орнуудын тусламжийг хэрэглэх, иргэдээсээ хувьцаагаар дамжуулан мөнгө цуглуулах, “51+” зарчмын дагуу гадаадынхантай хамтран эзэмших уурхайн орлогоос зориулах, баялгаа үнэлэн газар дор байгаа чигээр нь зарах зэрэг дотоодын хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх янз бүрийн арга буйг хэрэгжүүлье.
5. Зохих хууль харийнханд үйлчлэх байгууллагын журам шиг байгааг болиулж, гадаадын хөрөнгө оруулагчийг илүүд үзэх зарчмыг халж, стратегийн гэх хэдэн ордын л 34 хувь нь цаасан дээр “Монголынх”, бусад нь үндсэндээ 100 хувь гадаадын мэдэлд байгаа эмгэнэлт явдлыг таслан зогсоож, улс түмнийхээ төлөө бодлогыг шингээсэн, хууль шиг хууль болгоё.
6. 50, түүнээс дээшхи хувийг заавал харийнхан эзэмших албатай мэт хэвшсэн барилыг өөрчилж, Монголын төр, хувийн хэвшлийнхэн ордын хэдэн ч хувийг эзэмшиж болохыг чухалчлан үзэж, харийнхны эзэмшиж болох дээд хувийг 49-өөр хязгаарлая.
7. Стратегийн, стратегийн бус орд гэж ялгаварлаж, эхний ангилалд багтсан цөөн хэдэн ордын баганхи хэсгийг Монголын төр, ихэнхи хэсгийг харийнхан эзэмших ёстой; удаахь ангилалд багтсан олон зуун ордын хувьд Монголын төр ч, түмэн ч ямар ч эрхгүй байх ёстой мэт томъёолсныг цуцлуулж, Монголын ашигт малтмалын бүхий ордыг ижил статустай болгон дээдлэе.
8. Хайгуул хийж олсон этгээд төрийн өмчийг хувийн болгож болох мэт заалтыг даруй устгаж, зохих шагнал урамшил, эрх авч л болох тухай заалтаар сольцгооё.
9. Хүчингүй хуулийн дагуу болон, бусад хууль бус замаар их төлөв харийнханд олгогдсон ашигт малтмалын лицензүүдийг хүчингүй болгож, “хөрөнгө оруулалт” гээчийг нь үнэн зөвөөр тогтоон, зохих төлбөр, торгууль, ял шийтгэлийг оноож, өөрсдийн зүгээс ч шаардлагатай төлбөрийг байгалийн баялгаараа хийн барагдуулж, ашигт малтмалын неоколоничлолоос баялгаа чөлөөлье.
10. Авлигаар эрх авсан, байгаль орчныг хордуулсан, сүйтгэсэн, хууль бус олборлол хийж, хууль бус цагаачдыг оруулсан зэрэг олон тохиолдолд лицензийг хүчингүй болгох хатуу журамтай болцгооё, олгох болзлыг нэн чангатгая.
11. Цаг хугацаа өнгөрөх тусам улам үнэд хүрэх ашигт малтмалын нөөцийг аль болох богино хугацаанд шавхагдуулж, ашигт малтмалгүй амьдралд бэлтгээгүй улс орныг сүйрэл мөхөлд хүргэх гэж буйг таслан зогсоож, олборлолын хэмжээг харийнхны бус, Монгол улс түмний эрх ашгийн үүднээс тогтоож, гамнаж, ашиглалтын лицензийг талбайгаар бус, олборлох хэмжээгээр нь олгуулъя.
12. Авлигаар лиценз олгоод ашгийнх нь 10-15 хувийг авдаг явдал хавтгайрсан; хууль бус нууц олборлол өргөн дэлгэрсэн; манай хуулиудыг зөрчсөн хууль бус гэрээнд зориулж, хуулиас давах статустай тусгай хууль гаргуулах гэж оролдох болсон; лицензийг худалдах, баялаг, газар, өмч эзэмших эрх болгон гуйвуулах зэрэг ноцтой гэмт хэргүүдийг дахин үл гаргуулъя.
13. Төрийн оролцоо стратегийн ордод 34 хувь, бусдад тэг хувь байна гэж ойлгогдохоор зүйлчилснээс болж, 51-86 хувь эзэмшдэг ордуудаасаа харийнханд заавал өгөхөд хүргэж; ашигт малтмалын замаар Монголыг харьд нэгтгэх ч нөхцлийг бүрдүүлж; баялгаа эргүүлэн авъя гэвэл олон улсын шүүх, маргаан таслах байгуулагын шийдвэрээр гарцаагүй ялагдах, харийн цэрэг орж ирж харийнхныг хамгаалах, биднийг ялгаварлан гадуурхав гээд аль нэг улс цохилт өгөх магадлалыг ч үүсгэсэн “мийний талбай” шиг хуулийн хорлонгуудыг эгнэгт шахан зайлуулъя.
14. Бусад улс орон, гадаадын бизнесийнхэнтэй ашигт малтмалын салбарт харилцан үр ашигтай, хүндэтгэл итгэлцэлтэйгээр, шударгаар, дангааршлын зарчмыг хөсөрдүүлэхгүйгээр хамтран ажиллах асуудлаар нөхөрсөг яриа хөөрөөг өрнүүлж, нааштай үр дүнд хүрч, энэ талаараа ил тод мэдээлж байхаар зохицуулъя.
15. Ашигт малтмалын салбарт гадаадын шударга түнштэй хамтран ажиллах болбол, Эрдэнэтийн жишээний адилаар, эдийн засгийн олон салбарт бүтээн байгуулалтыг өрнүүлэх чигийг баримтлуулъя!
16. Ашигт малтмалын тухай шинэ хуультай уялдуулан, холбогдох хуулиудыг ч өөрчилье.
17. Ашигт малтмалын талаарх, холбогдох үнэн зөв, ил тод мэдээллийг ард түмний өмнө нээлттэй байлгая!

2-р бүлэг. Улс түмэнд маань жинхэнэ гэрэлт ирээдүйг авчрах “Монгол Дубай” хөтөлбөрийг хэрэгжүүлцгээе!

Ашигт малтмалыг хөгжлийн хөдөлгүүр, их бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт болгож хэрэглэх “Монгол Дубай” хөтөлбөр нь аз жаргалын алтан түлхүүр болж өгнө өө. Монгол улсыг Дубайн гайхамшиг болгон хувиргах энэхүү хөтөлбөрийг шаардаж, дуу хоолой, сэтгэл зүтгэлээ нэгтгэцгээе ээ.
“Монгол Дубай” хөтөлбөр нь :
18. Дангааршил, бие даалтын зарчмыг онцгойлон шингээх;
19. Ард олноо, улам даамжрах, Их нуралт хэмээх хямралаас аврахын тулд : 
1-рт, амьдралын гол баталгаа байх учиртай цалингийн доод хэмжээг 1000 доллар болгох /эсвэл харъяат бүрд сард 2-10 хүртэлх мянган долларын тэтгэмж олгох/;
2-рт, хямралаас үүдэн хохирсон иргэн бүрийн хохирлыг төрөөс барагдуулах;
3-рт, хямралыг гэтлэн давахад зориулж, төрөөс ямар нэг ялгаваргүйгээр, Монгол улсын харъяат бүрд мөнгөн тэтгэлэг, ашигт малтмалын салбарын хувьцаа, даатгалуудын болон төлбөрүүдийн хөнгөлөлтүүд, орон сууцны болон бусад зээлийн батламж зэргийг багтаасан, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд хүрэлцэх хэмжээний, хямралын үеийн тусгай багц тусламжийг ихэнхийг нь буцалтгүйгээр, хямрал арилж, эдийн засаг хэвийн голдрилд ортол байнга олгож байх;
4-рт, ашигт малтмалын үр шимд суурилсан тусламжийг олгохын сацуу, улс орныг хөгжүүлэх бүхий шатны арга хэмжээг хэрэгжүүлж байх учиртай ба, дээрх тусламжийг улс орныг хөнөөх, ард олны ёс зүйг завхруулах хэрэгсэл болгохыг цээрлэх зэрэг зорилтыг багтаасан байх;
20. Хүдэр, баяжмал болон бусад хэлбэрийн түүхий эдийг экспортод гаргахыг хориглож, гагцхүү элдэв стандарт бэлдэц, эд анги, тоног төхөөрөмж зэрэг эцсийн бүтээгдэхүүний хэлбэрээр экспортод гаргахыг зөвшөөрөх;
21. Монголчууд бичил, бага, дунд олборлол-үйлдвэрлэл эрхлэхийг дээд зэргээр хөхиүлэн дэмжиж, төрөөс хөрс хуулах, цооног гаргах, тоног төхөөрөмж түрээслүүлэх, зээл олгох зэргээр тусалж; МАА, худалдаа- үйлчилгээ, барилгын салбарт ажилгүйдсэн хүмүүсийг уул уурхай-үйлдвэрлэлийн салбар луу шилжүүлэх;
22. Гадаадынхантай хамтран ажиллахдаа:
1-рт, Өөрсдөө асуудлыг хурцатгасан атлаа, бусад улсад буруугаа тохож, улс түмнүүдийн хооронд яс хаяж, аль алиных нь эрх ашгийг хохироодог, ямар нэг улсыг ашигт малтмалын маргаанаас болж цэрэглэн халдахад хүргэж мэдэх нөхцөл байдлыг үүсгэдэг явдлыг болчимгүй төрийн түшээдээр дахин гаргуулахгүй, харин улс түмнүүдийн эв найрамдлын гүүрийг босгох;
2-рт, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах сонирхолтой гадаадын улс, байгууллага, хүмүүсийг ашигт малтмалын ажилд хувьцаа эзэмшигч, зээлдүүлэгч, хөлсний гүйцэтгэгчийн эрх үүрэгтэйгээр оролцуулах /өөрийн иргэдийг бол бүхий эрх үүрэгтэйгээр, өргөнөөр хөхиүлэн татаж оролцуулах/;
3-рт, Гадаадынхан дундаас монгол туургатан иргэд, ажиллах хүчинтэй хамтран ажиллахыг илүүд үзэх зарчмуудыг баримтлах;
23. Ашигт малтмалыг бие дааж ашиглахад чиглэсэн шинжлэх ухаан технологийн хүчирхэг бааз суурь байгуулах, чадварлаг боловсон хүчин, мэргэшсэн ажилчдыг бэлтгэх асуудлыг чухалчлан анхаарах;
24. Ашигт малтмалын баялагт суурилсан олборлолт-боловсруулалт-үйлдвэрлэлийн бага, дунд, цогцолборууд олноор байгуулагдах, тэдгээрийн тусламжтайгаар олон салбарт эрүүл эдийн засаг үүсч хөгжихийг дэмжих бодлого явуулах; ашигт малтмалын нөөц дуусах явдалд улс түмний амьдралыг хариуцлагатайгаар бэлтгэх диверсификацийн амин чухал бүтээн байгуулалтыг тусгайлан өрнүүлэх; хүн амд оногдох байгалийн нөөцөөр тэргүүлэх нөхцөл байдлаа ашиглан, дэлхийд тэргүүлэх хөгжил цэцэглэл, ирээдүйг цогцлоох;
25. Ашигт малтмалын ашиг орлогоос Чингис хааныхаа тунхагласан монгол туургатныг нэгтгэх үйлсэд зориулах;
26. Ашигт малтмалын салбарын мэдээллийг ил тод, бүрэн нээлттэй байлгах, хуурмаг сөрөг мэдээллийг хянаж няцаадаг арга хэрэглүүртэй болох зэрэг болон, “Ашигт малтмалын тухай” шинэ хуульд тавигдсан зорилтуудыг амьдралд хэрэгжүүлэхэд чиглэсэн байх ёстой.
“Монгол Дубай “ хөтөлбөр нь тусгай хуулийн хэлбэрт ч орж болох юм.

3-р бүлэг. Ашигт малтмалын гэмт хэрэгтнүүдийг яллах
 “Шүүлтийн өдрийг” шаардацгаая!

27. Шударга ёс тогтооход, эх орноосоо урвах гэмт хэрэг ахин газар авахгүй байхад тустай, ашигт малтмалын гэмт хэргүүдийг шүүх Шүүлтийн өдрийг шаардацгаая.
28. “Ашигт малтмалын неоколоничлол-геноцидийн тухай” тусгай хуультай болж, түүгээр гэсгээн цээрлүүлье.
29. Ашигт малтмалын салбарт үйлдэгдсээр ирсэн:
-Ашигт малтмалын неоколоничлол-геноцидийг бодлого болгон хуульчилсан, “Хууль бус, хүчингүй хуулийн хэрэг”;
-Байгалийн баялгаа неоколоничлогчдоос эргүүлэн авъя гэвэл шүүхэд ялагдах, барьцаанд хураагдах, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө буруудах, харийн цэрэг орж ирэхэд хүргэх хорлонгуудыг элдэв хууль, гэрээнд нууцаар тусгасан “Мийний талбайн хэрэг”;
-Харийнханд ордыг бэлэглэлийн журмаар өгч, ашгаас нь хүртдэг “10-15 хувийн хэрэг”;
-“Их өр”-ийн дайтай мөнгийг хэдхэн баримт бичгийн тусламжтайгаар харийнханд завшуулж, Монгол улс түмэнд ямар ч ач тусгүй, харин хохиролтойгоор үгүй хийсэн “Тогтвортой байдлын гэрээнүүдийн хэрэг”;
-Эх орныхоо 66 хувийг шуудаар, 34 хувийг шууд бусаар өгч ирсэн “66 хувийн хэрэг”;
-Хэдэн зуун ордод хууль бусаар, нууцаар олборлол хийж ирсэн “Хэдэн зуун ордын хэрэг”;
-Монголыг харьд ашигт малтмалын замаар нэгтгэх гэсэн “Харьд нэгтгэгчдийн хэрэг”;
-Хамтарсан уурхайг “алдагдалтай” ажиллуулж, улмаар ард түмнийг хөрөнгө оруулалтын нөхөн төлбөр гэгдэх, хосгүй өндөр хүү, нөхцөлтэй өрөнд унагах “Их өрийн хэрэг”;
-Хариас тэрбум тэрбумаар нь зээлж, үрэн таран хийн, төлөөсөнд нь эх орноо золиослох “3 тэрбумын хэрэг”;
-Хариас бага хэмжээний, нэр төдий мөнгө зээлж хуурмаглан, төлөөсөнд нь их хэмжээний баялаг шилжүүлж өгөх “300 саяын хэрэг”;
-Монголчууд ашигт малтмал эзэмшихийг эсэргүүцдэг террорч, хорлон сүйтгэгч байгууллагуудын “Тоглоомын байгуулагуудын хэрэг”
гээд олон томоохон ялт хэргүүдийн гэм буруутныг тогтоож, хариуцлагыг хүлээлгэж, нөхөн төлбөрийг гаргуулж, улс түмнийг хохиролгүй болгоё.
30. Гадаадын компаниудын хөрөнгө оруулалт, татвар төлөлт, орон нутгийг хөгжүүлэлт, алдагдал, хохирол, нөхөн сэргээлт, бичиг баримт, жинхэнэ эзэн зэргийг аудит болон бусад арга хэлбэрээр шалгаж, Монгол улсад үйл ажиллагаа явуулж болох эсэхийг нь тогтоон журамлая.
31. Гэмт хэрэг үйлдсэн бол, дотоодын, гадаадын болон олон улсын статустай хэнийг ч дотоод, гадаад, олон улсын хуулиар, адил тэгшээр шийтгэж, шийтгүүлж, энэ үйл хэрэгт гадаадын болон олон улсын байгуулагуудтай хамтран ажиллаж, үл бүтэх явдалтнуудыг ул үндсээр нь үгүй болгоё.
32. Алдаатай зүйл хийж байснаа зарим хэмжээгээр хүлээн зөвшөөрөх болсон өнөө үед, “Ашигт малтмалын өршөөлийн хууль”-ийг гаргаж, бүх буруугаа бүрэн хүлээсэн, шүүхтэй хамтран ажилласан гэмт хэрэгтнийг өршөөдөг, нууцалдаг, хамгаалдаг; ашигт малтмалын гэмт хэрэгтнүүдийг тийнхүү зөв алхам хийхийг уриалж, шаардаж, урамшуулж байя.
33. Урьдын үг үйлийнхээ бурууг ойлгосон мэт зүйл ярих төдий дүр эсгэн, хариуцлагаас мултрахыг оролдож буй этгээдүүдэд ял завших боломжийг эс олгоё.
34. Хэрэв шаардлага гарвал, “Монгол дахь ашигт малтмалын неоколоничлол-геноцидийн хэрэг” хэмээх хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг НҮБ, Гааг дахь Олон улсын шүүх, бусад олон улсын болон гадаадын шударга шүүхэд хандан, мөрдүүлж, шийдвэрлүүлье.
35. Монголын ашигт малтмалын асуудлыг дотоодын төдийгүй, олон улсын хууль-эрхзүйн үүднээс хянаж байя!

4-р бүлэг. Мөнх тэнгэрийн зарлиг доор 
эх орноо чөлөөлөх тэмцэлд эрслэн босоцгооё!

36. Гамшигт “цунами” болох нийгэм-эдийн засгийн Их нуралтаас сэргийлж, ашигт малтмалын асуудлыг цаг алдалгүй ард түмэнд нэн ач тустайгаар шийдвэрлүүлэхийн төлөө эрс шийдэмгий тэмцлийг даруй эхлүүлцгээе!
37. Гадаадын компаниудад “Энержи ресурс” шиг бай гэж уриалъя. “Энержи ресурс”-д хандсан шигээ гадаадын компанид ханд гэж төрдөө ч уриалъя!
38. Оюутолгойгоо алдаад, хариуд нь 10 хувийн хүүтэй 2 тэрбум долларын өртэй үлдэх; монголчуудыг саахалтын газар ч ойртуулалгүй, буудаж хөөж байгаад хамаг баялгийг олон тонны даацтай машинуудаар 24 цагийн турш, бүхий боомт цэгүүдээр зөөн гаргаж буй; зарим аймаг сум харь улсыг санагдуулахаар дүр төрхтэй болж байгаа; гадаадын компаниуд Монгол улс түмнийг шүүхэд ялан, өмчийг нь булаах бослого дэгдээж эхэлсэн гэхчилэн, ашигт малтмалын неоколоничлол-геноцидийн хар дарам зүүд шиг олон олон жигшүүрт явдлуудыг үүрд тонилгон хөөж, ард түмнээ резерваци, бантустанаас чөлөөлж, газар нутгийн 43 хувь маань далай их баялагтайгаа харийнхны гарт орсон явдлыг таслан зогсооё.
39. Ашигт малтмалыг №1 асуудал болгож яриагүй, ашигт малтмалын гэм нүгэлтэй хэрнээ буруугаа хүлээгээгүй улс төрчид үл итгэцгээе.
40. Улс төрчдийн, ашигт малтмалын талаарх санал, амлалтуудыг гагцхүү популизм болон замхарч арилах боломж олголгүй, эздэд нь хэрэгжүүлэхийг байнга шаардаж, өр болгон нэхэж явцгаая.
41. Бичил олборлолын клондайкчуудын хөдөлгөөн, түр микронаци, анархист коммун зэрэг янз бүрийн хэлбэрийг үүсгэн байгуулцгаая.
42. Ашигт малтмалын асар их орлого дээр суурилсан дарангуйлал, харгис дэглэм, төрийн гажуудлууд тогтохоос сэргийлж, эрүүл нийгмийн төлөө бат зогсоцгооё.
43. Ашигт малтмалдаа эзэн болохын төлөө тэмцэхдээ хууль зөрчихгүй, хүчирхийлэлгүй, тайван эсэргүүцлийн арга хэлбэрийг сонгоцгооё.

Дээрх 43 тэзисийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэхийг төр түмэндээ уриалж байна. Эдгээр шаардлагыг биелүүлэхийн төлөө хамаг нөөц бололцоогоо дайчлан ажиллахгүй төр засаг монголчууд бидэнд огт хэрэггүй.
Ард түмээн! Сонор сэрэмжтэй байгтун. Алтан аяганаас ус уух тавиланг маань тагш будаагаар хэмжин үгүй хийх гэж буй дайснуудтай тэмцэцгээе! Хэрэв бидний амьдрал ирээдүйн хамгийн гол найдвар болсон ашигт малтмалын баялгийг цөөн хэдэн гурил будаагаар яаран сандран арилжваас Монгол улс түмэн сөнөж мөхөх болно оо! Монгол ахан дүүс минь! Одоо л эх ороноо хамгаалахаар эрслэн босохгүй бол, улс түмний, бид бүхний төгсгөл тулж ирлээ.
Хэн эх орныхоо төлөө тэмцэнэ, түүнийг Мөнх тэнгэр хайрлан ивээж, хэн тэмцлээс ухарсныг Мөнх тэнгэр гэсгээн цээрлүүлэх болно!
Дэлхийн улс орнуудын зүй ёсны жишиг рүү тэмүүлснээр л бид мэдэхгүй чадахгүй зүйлгүй болж, цэнгэлийн манлайд хүрнэ. Шинэ цаг, аз жаргалаа дөтлүүлэгтүн хэмээн төр түмэндээ уриалж байна. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашна аа. Шударга ёс, эрх ашиг, сайн сайхныхаа төлөө түрхрэн босоцгооё!
2009.06.14

Үүн дээр нэмж хэлэхэд, газар хөдлөлийн болзошгүй гамшиг нүүрлэсэн өнөө цагт, ашигт малтмалаа харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх нь амин чухал юм шүү. Газар  хөдлөлтийг таслан зогсоох, магадлалт арга хэмжээнүүдийг авахад асар их мөнгө шаардлагатай болоод байгаа. Тэр мөнгийг ашигт малтмалдаа эзэн болсноор л бид олно. Тэмцэх болжээ. Ялахгүй бол үхэл мөхөл л биднийг хүлээж буй /зөвхөн  газар хөдлөлийн магадлалтай холбож хэлээгүй юм шүү/. “Ялалт, эсвэл Үхэл!” гэж өнөөгийн бүрэлдсэн нөхцөл байдал, хувьсгалын тохироог тодорхойлон хэлбэл хэтрүүлэг болохгүй биз ээ.
Ч.Мөнхбаяр
ММХ.IҮ.ХХҮ

P.S. Энэ матэриал бичигдсэний дараа Дорноговийн Айраг сумын хэрэг явдал гарлаа. Монголчууд минь босох цаг болжээ!

No comments: