Хэдийбээр нам засаг компьютерийн тоглоом, ТВ-ийн чаат, гялгар уут гол гол дайснууд, асуудлууд л Монгол улсын хөгжилд саад болж байна хэмээн мунхруулдаг ч, тийм бус гэдэг нь эрүүл ухаант хэнд ч ойлгомжтой. Социализмын үед хүүхэд залуус толгой дараалан шахуу чулуугаар байлдагч, амьтан хядагч, гудамжны хулигаан, архичин тамхичин, хулгайч дээрэмчин, садар самуунч болох дөхөж асан нь 90-ээд оны их сүйтгэлийн, 2000-аад оны сүйрэл мөхлийн жилүүдэд яагаад даамжирсангүй вэ? Үнэндээ компьютерийн тоглоомын ач. Тийм болохоор л дарга нар хялайдаг.
Монголын хөл бөмбөг хөлтэй гартай аль ч орны багт хожигдох төвшинд хүртлээ уналтад орж, чансаагаар Сент-Кристофер ба Невис зэрэг хэн ч мэдэхгүй бичил улсын ч дор жагсдаг болсон. Тэгтэл хөл бөмбөгийн хорхойтнуудад маань компьютер тоглоомын алдарт “Electronic Arts” компани маань бэлэг барив.
Тэнд монголын шигшээгийнхэн бүгд нүүр царайтайгаа, нэр устайгаа, тоглодог барилтайгаа оржээ. Манай балиашгууд Монголын бэлгэдэлтэй алчуур, ороолт, плакаттай, асар том төрийн далбаатай, мөн төрийн далбаагаар нүүрэн будсан байх аж. Хөл бөмбөгийн хорхойтнууд маань Монголын шигшээгээ дурын багтай тоглуулж болно.
Гэхдээ нэг асуудал буй. Шигшээдийг “FIFA World Cup 2010” тоглоомд оруулахдаа багийн чансааг харгалзан үзжээ. Аргентиний баг 5 одтой. Харин Монголын баг хагас одтой байгаа юм. Ийм тэнцвэргүй хүчээр, Монголынхоо өмнөөс ялалт байгуулах нь биелшгүй даалгавар. Гэвч хүүхэд залуус маань эх орныхоо төлөө ялалт байгуулсаар л байна. Хүндрүүлсэн нөхцөлд ялж сурсан тэд маань харийн хэрийн сайн тоглогчийг хожихуйц төвшинд хүрч байна гэнэ шүү (Зүүн Азийн спортын наадамд монгол тоглоомч медаль хүртэж, Монголынхоо нэр сүрийг бадруулсныг санагтун).
No comments:
Post a Comment