Манай ЗГ Оюутолгойг хэнд өгснөө мэдэхээ болиод,
ор мөргүй алдчихаад байгаа ажээ
Ерөнхий сайд ЗГ цаашид яаж ажиллахыг ярилаа. Тэрбээр “Би ЗГ толгойлоод 155 хонолоо. Энэ хугацаанд зуд, гахайн ханиадтай тэмцэв” гэв. Зудыг нуун дарагдуулж, учирч болох бүх хохирол учирсан хойно л жаал жуул туслахчаа аядсан нь өвөр монгол Журамтын тусламжаас хэд дахин бага байв, тэгээд ч Журамтыг гоочлон хөөсөн тул тэр туслахаа ч больсон. Гахайн ханиадны хувьд мөн учирч болох бүх хохирол учраад өчнөөн хүн нас барж, эрүүл мэндээ алдсан. Аваад байсан тусгай арга хэмжээ байхгүй. Вакцинжуулалт хаа байна? Нөгөө нян нь дэгдэлтийн сезон нь дууссан тул үхээд дууссан, гэхдээ өндөг нь буй тул оны эцсээр дахина.
Бизнесийн орчныг шинэтгэсэн л гэнэ. Бизнес хийх ямар ч нөхцөл байхгүй болсныг хэлээд байнуу? Ард түмэн нэн ядуурсан тул зах зээл огт байхгүй болсон шүү дээ. Хаа сайгүй л бараа, үйлчилгээг түм дахин хямдруулавч борлогдохоо байсныг хэн бүхэн л мэдэж байгаа.
Тавантолгойг төр 100 хувь мэдэлдээ байлгана гэх атлаа, бас л нөгөө гадаадын хөрөнгө оруулагч гээчээ ярьж байна. Оюутолгой л давтагдах гэж байна ш дээ. Төр өөрөө мөнгө босгоод, тэр гадаадын хөрөнгө оруулагч шиг ажиллах ёстой. Тэгэхгүй л бол 100 хувь эзэмшдэг гэдэг үлгэр. Пибади гэдэг дампуурч буй компани “бидний алтан найдвар бол Тавантолгой, хөрөнгө оруулагчдын хувьд нөхцөл байдал Оюутолгой шиг нэн тааламжтай байх болно, тэр нөхцөл өөрчлөгдөхгүй нь баталгаатай” гэж ярьж явна. Бидэнд нэг зүйл хэлээд, гадныханд өөр зүйл хэлээд байдаг юм билээ шүү. Шинхуа гэдэг компанийхан Тавантолгой манайх гээд л явж байдаг сурагтай. Юун 100 хувь бэ?
Тэнд нүүрс баяжуулна, угаана, металлургийн үйлдвэр барина л гэж байна. Оюутолгойн гэрээ байгуулагдахын өмнө яг тэгж ярьж асан. Гэтэл хамаг баялгаа алдаад, их өрөнд ороод, дээрээс нь шүүхдүүлж төлбөр ялбарт унах гэрээ хийчихсэн. Тэр бүхэн л давтагдаад байна шүү.
Иргэн бүрд 1.5 сая төгрөг өгнө гэнэ. Гэхдээ яг үнэндээ 3 дахин бага мөнгө өгөх аж. Бид 0.5 сая төгрөг авсны шанд эрх баригчид улс орныг харийнханд бүрмөсөн өгөх юм гэнэ билээ. Төрийн өмчийг 12 багц болгон хувьцаагаар харийнханд эзэмшүүлнэ, эсбөгөөс хөрөнгийн эх үүсвэр алга л гээд байгаа.
0.5 саяыг өгөх ч эргэлзээтэй. Төрийн бодот бололцоо бол 70 мянгыг л, авах ёстой улсын 40 хувьд нь өгөхүйц байна гэж дарга нар ярьж байна. Тэр үнэн. Эх орноо харьд өгчихөөд, тоглоомын ЗГ болчихсон юм чинь юун мөнгө байх билээ дээ. 2008 онд, “шинэ УИХ-ын хамгийн анхны хэлэлцэх асуудал 1.5 сая төгрөг байх болно, хийх хамгийн анхны ажил 1.5 сая төгрөг түгээх явдал” гэж асан. Өгнө өгнө гэсээр үхрийн мах өчнөөнийг барж идсэн биш үү тэд. Одоо 0.5 саяыг өгнө өгнө гэсээр мөн адил цагийг барах л магадлалтай аж. Ашигт малтмал харийнхны гарт байгаа цагт яаж өгөх юм бэ?
Шинэ төмөр зам барина л гэнэ. Гол нь гадаадын олборлогчдод л дэд бүтцийг нь бидний мөнгөөр хийж өгч буй юм билээ.
“Утаагүй УБ” төсөл хэрэгжүүлж, хүн амынх нь 70 хувийг орон сууцжуулна гэв. “Газар хөдлөлгүй УБ төсөл” хэрэгжүүлэх амин чухал шаардлага гараад байхад юун утаагүй УБ вэ? Ноднингоос УБ-ын газар хөдлөлийн идэвхжил 2 дахин нэмэгдээд, он гарсаар 200 гаруй жижиг газар хөдлөлт нийслэлийн бүсэд болоод, дохио өгөөд байхад яаж ингэж дүлий дүмбэ царайлж, хүйтэн цэвдэг сэтгэл гаргаж болдог юм бэ?
Оросууд газар хөдлөлийг таслан зогсоодог арга нээчихээд, туслая, аврая гэхэд, Монгол улс түмнийг сөнөөнө гэж андгай тангараг өргөчихсөн юм шиг л, тэр аргыг ч нууцлаад оросуудтай ч хамтран ажиллахгүй байгаа. Юу болж байна вэ?
УБ утаа гаргах юмгүй болтлоо сөнөхийг утаагүй УБ гээд байгаа юм биш биз дээ? Болзошгүй байгалийн гамшгийн эсрэг юу ч хийгээгүйн төлөө энэ засгийн газар огцрох ёстой!
Ойрын үед Оюутолгойгоос урьдчилсан төлбөр 50 сая доллар авна гэж их л баяртай ярив аа, ерөнхий сайд маань. Урьдчилсан төлбөр гэж ерөөсөө байдаггүй, өндөр хүүтэй зээл л аваад байгаа гэсэн. Энэ 50 сая чинь бас хүүтэй зээл, бид л төлөх юм байгаа биз дээ? Хэзээ үнэнийг хэлдэг болох вэ?
Оюутолгой ХХК-аас авна гэж байна. Айвэноу Майнз, Рио-Тинто-той гэрээ байгуулсан. Оюутолгой ХХК гэж юу яриад байна вэ. АММИ гээд бас компани байдаг. Хэнтэй нь хамтран ажиллаад байдаг юм бэ? Сүүлдээ хэнд нь юу өгсөн нь ч мэдэгдэхгүй, чулуу хөөлгөсөн юм болж байгаа биш биз? Оюутолгойг хэнд өгснөө мэдэхээ байж байх шиг байна. Тавантолгойг бас хэнд өгснөө мэдэхгүй гээд, ор мөргүй алдчихсан сууж байх юм биш биз дээ.
Ч.Мөнхбаяр
MMX.IV.VI
No comments:
Post a Comment