Нам засаг маань, эдийн засгийн хямралтай байхад Цагаан сарыг маш их хэмнэлттэй, нэн ядуу байдалтай тэмдэглэх хэрэгтэй, тэмдэглэхгүй бол бүр сайн гэж уриалж байна. Ширээн дээрээ талх маасал, халуун хараа тавьчихаад, алсаас бие биерүүгээ даллачихаад, нуруу нуруугаа харуулж суучаад тарцгаа гэж байна. Бас гахайн ханиадаас сэргийлж байгаа юм гэнэ. Золгох, үнсэхийг бол хориод л байгаа шүү /Маасагтай улс яаж ч үнсэх вэ дээ/. Энэ ард түмнийг ч өөд нар харуулахгүй нь ээ.
Сая шинэ жилээр, албан байгууллагууд ёолк тэмдэглэхийг хориглосон захирамж гарсан юм билээштээ. 1-рт, биелшгүй захирамж гаргасан, 2-рт, сайн сурталчлаагүй тул тэр хоригийг нь хэн ч мэдээгүй. Харин дарга нар өөрсдөө тансаг ёолк хийж буйгаа ТВ-ээр сайрхан үзүүлж, дарга нар ТВ-үүд, сонинууд ч тансаг ёолк хийснээ сайрхан нэвтрүүлж нийтлэв. Ард иргэд баярлах нь хориотой, албан тушаалтнууд яаж ч болдгийг яруу тодоор харууллаа.
“Энэ бууддаг дэлбэлдэг юм аюултай. Бидний эсрэг чиглүүлэх ч юм билүү” гэж ноёлогч ангийнхан айдаг сурагатй. Манж нар монголчуудаас эмээхдээ бүх төмөр эдлэлийг хурааж байсан шиг, шинэ жилээр хэрэглэдэг пуужин, гэрэлтэгчийг тас хорив. Монголд л үүнийг хориглосон. “Ард иргэд болгоомж алдаж, гэмтэж, гал гаргаж болзошгүй” гэж үүнийгээ тайлбарласан. Монголчууд л үүнийг хэрэглэж чаддагүй зэрлэг бүдүүлэг агаад, тэр пуужин л осол гаргадаг юм байж дээ, хөөрхий. Харин хурааж авсан салют сэлтийг төрийн байгууллагынхан буудуулж, ёолкоо нижгэр дээр нь нижгэр болгосон гэнэм.
Бас 1-р сарын 1-нийг архигүй өдөр болгон зарласан юм байна. Он солигдоход өөрсдөө ч шампаан буудуулж, хундага тулгаж л байлээ шүү дээ, дарга нар маань. Очиж очиж энэ өдрийг архигүй өдөр гэж зарлаж байдаг утгагүй шийдвэрийг дэлхийн бөмбөрцөгт хайгаад олшгүй.
Гялгар уутыг үздэггүй халдварт оёг өвчин дарлагч ноёлогчдын дунд гарав. Анх “Пластик уутыг хориглох тухай” хотын даргын шийдвэр гарахад, би “Билэгт даргын билэггүй шийдвэр” гэх үгүүллийг бичиж, тэр уутыг чинь полиэтилэнээр хийдэг юм, хогны бүр илүү процэнтийг хүнсний хаягдал, цаас, хуванцар эзэлдэг, тэднийг бас хорих уу, дэлхийд полиэтилэнийг хорьсон нэг ч улс байхгүй, харин хортой хөнөөлтэйгээр үйлдвэрлэгдсэн нь мэргэжлийн хяналтын дагуу нотлогдсон бол хэрэглэж үл болно, гэхдээ ийм тохиолдолд тусгай шийдвэр гаргах хэрэггүй гээд л үгүй мөн их сэнхрүүлсэн дээ.
Тэгсэн чинь, өдгөө бүр хууль болчихлоо. “Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай” гээд бүр ч ойлгомжгүй болчихсон. Зарим гэж юу гэсэн үг юм? Нийлэг эд юугаараа буруутай юм? Үүнийгээ, парламэнтчид өөрсдөө ч ойлгохгүй, тодорхойлж чадахгүй байгаа. Тодорхой зузаантай л хальсан уут хэрэглэж болох ч юм шиг зүйл яригдсанаа, зузааныг нь хэмжих боломж нь нам засагт байхгүй болоод явчихсан. Тэгээд өөрсдөө хуулиа зөрчөөд, зарим биш бүх гялгар уутыг хорьж эхлэв. Нэрт зохиолч нийгмийг шүүмжлэгч Б.Цэнддоо фэлэтондоо: “Кондом хэрэглэж болох уу?” гэж доогтой асуужээ.

Хойд Солонгост гамшиг тохиолдвол удирдагчдын зургийг юун түрүүн авар гэдэг, Күбэд саяхан гар утсыг зөвшөөрчээ, лалын тэр оронд нөхөр нь эхнэрийнхээ царайг хэзээ ч харж болохгүй гэнэ гээд л ховор тохиолдох солиотой зүйлүүдийг хачирхан ярьдаг цаг өнгөрөх нь. Монголын элдэв солиорлууд энгийн үзэгдэл болоод байна шүү дээ. Дэлхий даяар улам ихээр хэрэглэж, экологийн, эрүүл ахуйн нөхцөл байдал муудаж буй тул, бүхнийг нийлэг уутаар битүүмжилдэг болж байхад манайд хорьж л суудаг.
Эрх баригчид “Хог хаягдлын 90 хувийг хальсан уут эзэлж байна. Хальсан уутнаас булчин задрах, гэдэсний хижиг, цусан суулга, бруцеллёз зэрэг өвчин халдварладаг” гэж бичүүлжээ. Уутны өвчин юм бол, хүнд юу гэж халдарлах вэ дээ, аан? Манай дарга нарт бол магадгүй юм аа. Солио молио халдчихдаг янзтай.
Гялгар уут барьж явсан иргэнийг 30-50 мянга, хэрэглэсэн байгууллагыг 150-200 мянга, импортлогчийг 100-350 мянгаар торгоно гэсэн. Уутны хуулийг зөрчсөн дэлгүүрт архи заруулахгүй гэсэн шийдвэр гарав. Хуулинд бол, хэрэгжилтэнд нь архийг ашиглах хэрэгтэй гэсэн заалт байхгүй шүү дээ. Уут л хэрэглэхгүй бол архиа зарнуу, уунуу падгүй аж. Ташрамд, архидан согтууралттай тэмцэж байна гэх атлаа, албан тушаалтнууд архины үйлдвэрлэлийг эрхэлдэг, лоббиддог, архидан согтууралтыг зохион байгуулдаг. Архиар үйлчлэх цэг нийслэлд 500 байх ёстой атал 4800 байгаа бөгөөд, жилд 500 ААН-д архитай холбоотой зөвшөөрөл олгодог гэнэ. Согтууруулах ундааны сурталчилгааг чөлөөтэй болгов. Уутгүй л бол болж бүтчих юм чинь, уугаад л байж дээ, хө.
УИХ маань барилгын цэргийг сэргээх боллоо. Гишүүн эмэгтэй “Монголчууд бол залхуу, тэднээр барилгын цэргийн анги байгуулж, диктатуртай ажиллах хэрэгтэй” гэснийг танхим халуун дотнроор дэмжив. Цэргийн диктатур тогтооно гээд алга ташаад сууж байдаг парламент гэж байдгаа, бас. Өөрсдийг нь ч тэр диктатур сөнөөнө шүүдээ.
Сумын дарга гарын үсэг зураад л, Оюутолгой шиг том ордыг, гагцхүү газрын түрээс авах болзолтойгоор харийнханд бэлэглэх боломжтой болгосон концэссийн хууль гээчийг гаргав.
ЗГ “Эрдэнэт”-ийн 51 хувиасаа татгалзаж, харийнханд хувьчилж өгөх боллоо. Хуулинд, Монголын төр 34 хүртэл хувь эзэмшиж болно гэж заасныг биелүүлж байгаа юм гэнэ. Эзэмшиж болно гэдэг нь, эзэмшихгүй байж ч болно гэсэн үг юм байх. Уг нь, 34 хүртэл эзэмш гэсэн утгатайгаар тайлбарлаж, анх энэ заалтыг оруулсан. Одоо битгий эзэмш гэсэн үг гэж тайлбарлаад сууж байна. Ганц саалийн үнээгээ алдчихаад, цадаж аваад үхье гэдэг Царцаа Намжил шиг болох мунхаг улс бидний толгой дээр сууж байна шүү, таминь ээ.
Нам засаг маань ч галзуурахад ганц хуруу дутуу байна даа. Эсвэл ер нь Шар хадны больницод залчих хэрэгтэй болчихсон юм бишүү?
Ч.Мөнхбаяр
ММX.I.XVIII
ММX.I.XVIII
No comments:
Post a Comment