Газар хөдлөлтийн эсрэг хөтөлбөр хэрэгжүүлэхийг шаардан, эрслэн тэмцэцгээе!
2010.1.9-ний Бямба гарагийн өдөр нийслэл хотод газар хөдөлж, эвгүй чичиргээ тодхон мэдэгдсэн бөлгөө. Түүний өмнө болон үеэр, зохиогчийн тэжээдэг шувууд торон дотроо ихэд бачимдан бужигнаж, орох байх газраа олж ядан байсан болно. Ашгүй тэр газар хөдлөлт хоёр удаагийн чичиргээгээр л хязгаарлагдав.
Энэ явдал Монгол улс маань төр үгүй, хаос ноёлсон орон гэдгийг батлан харуулсан. Учир нь ард түмнийг сэрэмжлүүлэх юм уу, тайвшруулах, мэдээлэл өгөх ямар ч оролдлого засгийн зүгээс хийгдсэнгүй. Нэг хувь хүн л Yahoo Messenger-ээр сэрэмжлүүлэг цацсан болно.
“Ахин газар чичрэх юм уу, дүнгэнэх зэрэг шинж тэмдэг илэрвэл нялх хүүхдүүд, ахмадууд болон, өвчтэй хүмүүс, хамгийн хэрэгцээт юмс болох бичиг баримт, мөнгө үнэт зүйлсээ авч, байрнаасаа яаралтай гарагтун. Гарах боломжгүй болбол, даацын хананы дагуу, хана руу нүүрээ харуулан, толгойгоо хамгаалаад, наалдаж зогсох хэрэгтэй” гэж тэр хүн түгшүүрийн харанга дэлдсэн байв. Уг нь төр үүнийг хийх учиртай. Гэвч Монголд төр алгаа.
Тухайн цэгээс 100 км алслалт радиустай тойргийг манай газар хөдлөлтийн /сэйсмо/ бүс гэж үзэх учиртай. Тэгвэл Улаанбаатарын сэйсмо бүсэд цөөнгүй удаа газар хөдлөлт болж байдаг бөгөөд, 10 жил тутамд хүчтэй болдог нь бүртгэлд буй. Олон хавар нэгэндээ гэгчээр, нийслэлд тэр нь тохиовол яах вэ?
Өндөрлөг, уулархаг нутаг газар хөдлөлтийн идэвхжилтэй байдаг. Дэлхийн хатуу гадарга нь өндөгний хальстай адил. Дотоод халуун хайлмаг магм нягтарч, агшсаар, хөрсөөр ирсэн. Тэр чинээгээр “өндөгний хальс” цавтаж, хагарч байх бүлгээ. Алим жимс хатахад хальс нь хорчийхтой мөн зүйрлэж болно. Газар хөдлөлтийн мөн чанар ийм.
Хайлмаг эрдсэн бөмбөлөг дээр хөвж буй, чулуун хавтангууд, дэлхий жижигрэхийн хэрээр үл багталцан шахалдаж, тулгарсан уулзварт нь уул нуруу үүсч байдаг. Уул, өндөрлөг бол тэр том чулуун хавтангуудын зааг юм.
Дэлхийн хатуу гадарга мөн хөрч, агшиж байдаг бөгөөд гадарга, хайлмаг хоёрын тэрхүү процессийн хурд адилгүй юм. Ингэснээр, дотоод хайлмагтаа даралт учруулна. Өдгөө бол, гадаргын агшилт хайлмагийн агшилтаас түрүүлж, дотооддоо маш их даралт үзүүлэх болсон цаг юм. Тиймээс, ойрын жилүүдэд хаа сайгүй газар хөдлөлтийн ихээхэн идэвхжил тохиох магадлалтай.
АНУ-ын Еллоустоун, Сан-Франциско, Африкийн Эврийн бүсэд хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хүчтэй газар хөдлөлт, дэлбэрэлт болох төлөвтэй байгаа. Гаднаасаа даралтад орсон хайлмаг гадагшаа хариу даралт өгснөөр, Африкийн Эврийн бүсэд газар цуурч, тэр нь жил бүр нэмэгдсэээр, бараг 100км уртай болоод байгаа. Энэ бол Африкаас Эврийг нь салгах, ер нь Африкийг хоёр хуваах аймшигт дэлбэрэлтийн бэлтгэл. Америкийн Еллоустоны газрын хөрс овойж, Сан-Францискод зам, барилга байгууламжууд цуурч, гажиж буй. Бас л бэлтгэл юм.
Эрдэмтэд, эдгээр газруудаас, ялангуяа Сан-Францискогоос авч явж болох бүхнээ зөөж, аюулгүй газар очихыг хүнд ардад нь уриалж буй. Засгийн газрууд ч арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Гэтэл Төв Азийн өндөрлөгт оршдог, дөрвөн уулын дунд нийслэл нь байдаг Монгол улсын төр юу хийж байна вэ?
Юу хийхэв дээ. Төр байхгүй юм чинь. Дарга сайд нэртэй олигархуудыг, аюул учирвал хамгаалагч нар нь толгой дээрээ өргөж гүйгээд л, онгоц машинд нь суулгаад, аюулгүй газар авааччихна. Тэд юунд санаа зовох билээ. Бидний хувьд төр гэж байхгүйтэй адил, тэдний хувьд ард түмэн гэж байдаггүй юм.

Хуруун чинээ энэ бяцхан шувуухай минь газар хөдлөлтийн
аюулаас сэрэмжлүүлж байхад, төр засаг маань?
Цаг тоолол гэдэг бол байгалийн зүй тогтол дээр суурилсан ухаан. Бар жилд Монгол оронд хүчтэй газар хөдлөлт болсон баримт бусад жилүүдтэй харьцуулахад хамгийн их байна. Тэгэхлээр энэ бар жилд, хүчтэй газар хөдлөлт болох, тэр тусмаа нийслэлд болох магадлал байж байна. 1.9-ний газар хөдлөлтийг дохио гэж үзэх хэрэгтэй.
Олон хүн Монголд газар хөдлөлт болдоггүй мэт санадаг. Болохоор барах уу. Өргөн уудам нутагт маань хот суурингууд, танхимд цацсан атга будаа мэт байдгаас л, зол болж, газар хөдлөлтүүд тэдгээр цэгтэй давхцалгүй, хүн ам сийрэг газар болж өнгөрдөг билээ.
Говь-Алтайд 60-аад онд билүү, хүчтэй газар хөдөлж, 100 гаруй км урт, ёроолгүй ангал үүссэн. Тэгэхэд хүн мал самар хуурах адил талаар нэг ийш тийш өнхөрч байсан гэдэг.
Армянд 50-аад оны сүүлээр газар хөдлөлт болоход, гурваас дээшгүй давхар тоосгон, чулуун байшингууд л үлдэж, илүү өндөр юм уу, угсармал байшингууд юу ч үгүй нурж, 250 мянган хүн амь насаа алдаж, сая гаруй хүн эрүүл мэнд, орон байр, эд хөрөнгөөр хохирч, амьдрах аргагүй болсон агаад, тэр гамшгийн үр дагаврыг 20 гаруй жилийн турш арилгаж амжаагүй, амжих яагаа ч үгүй байна.
Улаанбаатарын орон сууцны барилгажилтын фондын ихэнх нь зөвлөлтийн гоомой тооцоо, хийцээр баригдсан, угсармал голдуу агаад, сүүлийн үед тэднээс бүр долоон дор, бороо ороход л цуурч байдаг “барилгууд” олширсон. Барилга байшинг бэхжүүлэх, шинэ стандарт тогтоох, аюулгүй газар нийслэлийнхнийг нүүлгэн шилжүүлэх, даацын хана сүйтгэхийг зогсоох, сэргээх, болзошгүй гамшгийн талаар мэдээлэл өгөх, шаардагдах бэлтгэлийг хийлгэх зэрэг ажлууд аль хэдийнэ хийгдсэн байх ёстой атал, дарга нарт зүүдлэгдээ ч үгүй байна.
Тэгэхлээр, бид яах вэ? 1-рт, Yahoo Messenger –ээр сэрэмжлүүлэг цацсан тэр хүний үгийг онцгойлон анхаарч, газар хөдлөлтөд бэлэн байх хэрэгтэй. 2-рт, төр засгаас газар хөдлөлтийн эсрэг дорвитой хөтөлбөр хэрэгжүүлэхийг шаардаж, эрслэн тэмцэцгээе!
Цагаан сар болох гэж байхад, муу юм ярив гэж намайг зэмлэж болох юм. Амьдрал үхэл, улс үндэстний оршил мөхлийн асуудал тулгараад байхад ярихаас өөр аргагүй.
2006 онд би дэлхийн газар хөдлөлтийн асуудлаар нийтлэл бичих явцдаа, зохих төрийн байгууллагуудад хандаж байсан бөгөөд; туйлын хариуцлагагүй, цалгар наазгай байдал угтаж, асуултад минь хариулт өгөх хүн ч олдохгүй, зугтаж зайлсхийж; харьцсан, учрыг мэдэх ёстой хүмүүс нь Еллоустоун, Сан-Франциско, Африкийн Эврийн явдлын тухай дуулаа ч үгүй, харин ч намайг эвэртэй туулай үзсэн мэт хачирхан, бараг эрүүл эсэхэд минь эргэлзэж байх шиг байсан билээ.
Байдал тэр янзаар байх аваас, гамшиг тохиоход, төр засгийн буруугаар, улс үндэстнээрээ хамгийн эрүүл бус байдалд орцгоож, жинхэнэ эмгэнэл нүүрлэж мэдэхээр байна.
Түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд, 1-рт, айл өрх, хувь хүн бүр тусгай бэлтгэлийг хангах, 2-рт, төр засгаас, энэ асуудлыг онцгойлон анхаарч, шийдэмгий, бодот, үр дүнтэй алхмуудыг хийхийг шаардан, амь амьдрал, үр хүүхэд, амраг хань, аав ижий, ойр дотно хүн бүхнийхээ төлөө эрслэн тэмцэхийг уриалж байна!

Ч.Мөнхбаяр
ММХ.I.IX
http://moenhbayar.blogspot.com
P.S. Газар хөдлөл болонгуут үүнийг тэрлэсэн билээ.
ММХ.I.IX
http://moenhbayar.blogspot.com
2 comments:
айгаад л байна шүү
Aimaar yum
Post a Comment